Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн ААН, иргэн байхгүй

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлыг танилцууллаа. 

С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн ААН, иргэн байхгүй

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар хүнсний аюулгүй байдлыг хангах, мах, хүнсний хангамжийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл  хийх шаардлагатай гэсэн санал гаргасныг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов. 

Ингээд хуралдаан Засгийн газраас  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөлөө. Эдийн засаг, нийгмийн хөгжилд дараах үр дүн гарахаар байна. Эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6,5 хувиас бага байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хөдөө аж ахуйн салбар чухал гэдгийг онцлохын зэрэгцээ үндсэн чиглэлийг боловсруулахдаа салбарын нэн тэргүүний зорилтыг тодорхойлж, түүний хэрэгжилт, үр дүнг нь хангахад төсөв санхүүжилтийг нь хамтад нь  шийдэх шаардлагатай гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажлын байр бий болгох, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортыг  нэмэгдүүлэхэд чиглэсэн иргэдэд хүрсэн бодлогын тодорхой, бодитой арга хэмжээнүүд авах шаардлагатай байна гэж байлаа. 

Ингээд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй  есөн саналын томьёоллоор санал хураалт явуулсан.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг нар “тогтоолын төслийн 9.3-т Ботаникийн цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээх гэж нэмэх (санхүүжих дүн таван тэрбум төгрөг) ”, “өвлийн хүлэмжний аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн цахилгааны хэрэглээний хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, (санхүүжих дүн хоёр тэрбум төгрөг)” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар тогтоолын төсөлд “хот суурин газрын хүн амыг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилгоор  нөөцийн махны санхүүжилтийн эх үүсвэрийг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх”, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ төслийн 3.4 дэх заалтад “бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготоно, царцаатай тэмцэх арга хэмжээ,  (санхүүжих дүн таван тэрбум төгрөг)” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.  

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн  “330 суманд худаг ус гаргах, (санхүүжих дүн 7.6 тэрбум төгрөг) гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.  Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэгийн тогтоолын төслийн 4.2 дахь заалтад “хүнсний ногооны цогц төв байгуулах арга хэмжээ, (санхүүжих дүн таван тэрбум төгрөг)” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар болов. 

Дараа  нь Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Г.Мөнхцэцэгийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд 60 хувь нь тус тус дэмжлээ. 

Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл сонслоо

Хуралдаан  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, Өргөдлийн байнгын хороотой хамтарсан “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг сонссоноор үргэлжилэв. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 131 аж ахуйн нэгж, байгууллага  түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. Хууль мөрдөгдөж эхэлснээс хойш нийслэлийн Засаг дарга нийт 83 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сард 95  тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд одоогийн байдлаар нийслэлийн нутагт дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 73, хайгуулын 67 тусгай зөвшөөрлийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэдгийг дурдсан. 

Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл олгосноос хойш газрын хэвлий ашиглаж эхлээгүй зэрэг гурван үндэслэлээр 95 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Хүчингүй болсон 95 тусгай зөвшөөрлөөс өнөөдрийн байдлаар 71 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан аж ахуйн нэгж, байгууллагууд Нийслэлийн Засаг дарын захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс болон нэхэмжлэгч нараас удаа дараа эвлэрэх санал тавьсныг харгалзан Нийслэлийн Засаг дарга аж ахуйн нэгж, байгууллагуудтай эвлэрлийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг сэргээж, олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг онцолсон. 

Түүнчлэн ойжуулалт, усны хамгаалалт, газрын нөхөн сэргээлийн талаар хэрэгжүүлж байгаа ажлын талаар дурдав. Тухайлбал, 2017, 2018 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаа хороо Туул голын сав дагуу 15 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг нийслэлийн төсвөөр гүйцэтгүүлсэн. Мөн Туул гол болон түүний цутгадаг гол, булаг, шандны уснаас 60 дээж авч шинжилгээ хийлгэсний зэрэгцээ голын урсацын хэвийн хэмжээг хадгалах зорилгоор 2016 оноос  онцгой хамгаалалтын бүсэд худаг гаргах, цооног өрөмдөх 75 хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/836, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2018 оны тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1652.6 га талбайг эвдэгджээ. Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийж байгаа аж. 

Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Уг мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс Туул голын сав дагуу эвлэрлийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийсэн эсэх, жил хэдий хэрийн элс, хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох шаардлагатай байгаа талаар судалгаа бий эсэхийг илүүтэй лавлаж байлаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хариултдаа Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж, иргэн байхгүйг онцлохын зэрэгцээ тусгай зөвшөөрөл олгосон дарга, хариуцсан албан тушаалтан, ашигласан аж ахуйн нэгж, иргэн бүгд хариуцлага хүлээдэг байх тогтолцоо руу орох шаардлагатай байна гэж байлаа. Мөн тэрбээр, барилга байгууламж, бүтээн байгуулалтад түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэгцээ 2019 оны байдлаар 1 сая 240 мянган тонн шаардлагатай байна гэсэн судалгаа байгаа бөгөөд үүнийг 2014 онтой харьцуулахад энэ  тоо 5 дахин өссөн байна.  Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, нөхөн сэргээлтийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байгааг хариултдаа онцолсон.

Харин Ажлын хэсгийн зүгээс эвлэрлийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулаагүй байгаа. Эвлэрлийн гэрээнд аж ахуйн нэгжүүд найман сарын хугацаанд 13-15 шаардлага биелүүлж байж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тусгасан боловч, эдгээр 35 аж ахуйн нэгжээс нэг нь ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн юм. 

Ингээд мэдээлэлтэй холбогдуулж гишүүд  санал хэлж, байр сууриа илэрхийлэх үед техникийн саатал гарсан тул мэдээллийг түр завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн ААН, иргэн байхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

Өнөөдөр, 17:53
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

Өнөөдөр, 16:28
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани