Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цэвэр эрчим хүч ашиглаж экспортлохоор нэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, гадаад дотоодын нэр хүндтэй судлаачид зэрэг 600 гаруй зочид төлөөлөгчид оролцсон “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2019” өчигдөр “Корпорэйт конвенш центр”-т зохион байгуулагдлаа. Чуулганы эхэнд   “Говийн цэвэр эрчим хүч нэгдэл”-ийн хамтарсан уриалгад гарын үсэг зурах ёслол болсон юм. Тэд Монгол Улсын Говийн бүс дахь цэвэр эрчим хүчний баялаг нөөцийг ашиглаж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортлох зорилгын дор цугларан энэхүү нэгдэлд элсэж буйгаа зарлав. 

Дэлхий даяар уламжлалт эрчим хүчний нөөцөөс татгалзаж цэвэр эрчим хүчний хэрэглээ рүү шилжиж байгаа эрин үед Монгол Улс цэвэр эрчим хүчний баялаг нөөцөө ашиглан Зүүн Хойд Азийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, улмаар бүс нутгийн орнуудыг хамарсан олон улсын жишиг, стандартын дагуу цахилгаан эрчим хүч дамжуулах нэгдсэн сүлжээг бий болгох боломжтойг Эрчим хүчний яам болон Азийн хөгжлийн банкны хамтарсан судалгаагаар тогтоожээ.

Говийн цэвэр эрчим хүчний нөөцийг ашиглан, бүс нутагтаа экспортлосноор Монгол Улсын эдийн засгийн өсөлт, иргэдийн эрх ашигт эерэг үр дүн авчрахаас гадна дэлхийн дулааралд хамгийн их нөлөө үзүүлж буй нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах үйл зэрэгт том ахиц гарна гэж чуулганыг зохион байгуулагчид  үзэж байна. 

Өнгөрсөн оны есдүгээр сард Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон. Энэ үеэр Зүүн Хойд Азийн бүс нутгийн орнуудын эрчим хүчний оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, хамгийн үр ашигтай, хямд өртөг бүхий цахилгаан эрчим хүчээр хангах шийдлийг холбогдох талууд дэвшүүлж байсан юм. Онцолж хэлбэл, Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний бүс нутгийн зохицуулалтын байгууллага бий болгох санаачилга гаргасныг нэгдэлд элсэн орсон талууд дэмжлээ. 

Говийн бүсийн цэвэр эрчим хүчийг ашигласнаар Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил, Монгол Улс болон Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг шинэ, ахисан түвшинд гаргах, Монгол Улсыг цахилгаан эрчим хүч экспортлогч орон болгоход чухал ач холбогдолтой ажээ. 

Чуулганы “Ногоон хотжилт” хэлэлцүүлгийн үеэр “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, “АВВ” группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга  С.Эрдэмбаяр, “Naanavo” группын дэд Ерөнхийлөгч Тони эн Фидди, “UltraSonic” компанийн Ерөнхий инженер Ж.Хуягбаатар нар мэдээлэл хийж, зочдын асуултад хариулсан юм. Улаанбаатар хот нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа бөгөөд түүний нөлөөллийг эрчим хүчний шинэ технологиор даван туулах ёстой хотуудын нэг гэдэгтэй тэд санал нийлж байв.    

Хог хаягдлаас эрчим хүч гаргаж авах төслүүд дэлхийд нэлээд эрчимтэй хөгжиж байна. Түүний нэг нь “Нааново” компани гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа. Тус компанийн хог хаягдал дахин боловсруулах технологи (WTE Маах технологи) нь хамгийн бага зардалтай, эрчим хүчний хэмнэлттэй технологиудын нэгээр тодроод буй аж. Хог хаягдал дахин боловсруулж эрчим хүч гарган авдаг үйлдвэрүүдийн ихэнх  нь дулааны эрчим хүчний 25-33%-ийг  л цахилгаан болгон үйлдвэрлэдэг бол WTE Маах технологи нь 40-50% цахилгаан болгохоор зорин ажиллаж байгаа ажээ. 

“Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал энэ удаад Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Ногоон хот”-ын үйл ажиллагааны төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр, хотжилтыг ногоон байдлаар буюу ухаалгаар бий болгоход эрчим хүчний ухаалаг зохицуулалт, хэрэглээ шаардлагатайг онцолж байсан. Европын сэргээн босголт банкны “Ногоон хот” төсөлд 17 ногоон хот хамрагджээ. Эдгээрийн ихэнхэд нь Зүүн Европ болон Кавказын улсууд   багтаж байгаа аж. Улаанбаатар хотын хувьд ч энэ төслийн нэг хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.   

“АВВ” группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр ”Дотоод шаталтын хөдөлгүүрийн эрин үе тун удахгүй өнгөрсөнд үлдэнэ. Дэлхийн машин үйлдвэрлэгч томоохон компаниуд цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэлд шилжиж байна. ХБНГУ, БНХАУ нь 2030 оноос хойш дотоод шаталтат хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхгүй. VW, Volvo, GM зэрэг үйлдвэрлэгчид 2019, 2023 болон 2027 оноос эхлэн зөвхөн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр болсон” хэмээн тодотголоо. 

Цахилгаан автомашины технологи дэлхий даяар эрчимтэй хөгжиж 2020 онд томоохон хотууд нийтийн тээврийг бүхэлд нь цахилгаан болгохоор зорьж байгаа аж. Монгол Улсын хувьд Засгийн газраас нийтийн тээврийн хэрэглээнд том оврын цахилгаан болон хийн түлштэй автобус нэвтрүүлэхээр тодорхой ажлууд үе шаттайгаар хийгдэж байгааг тэрээр мөн дуулгалаа. Өнөөдрийн Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн асуудалд хэт хуучирсан технологи, хотын төвд дэд станц шинээр барих эх үүсвэрүүдийн нөөц хомс буюу хүчин чадлын хувьд хязгаарлалттай зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх болжээ. Тиймээс эрчим хүчний ухаалаг сүлжээ юу юунаас чухал байгааг С.Эрдэмбаяр онцолсон юм.    

Чуулганд оролцогчид энэ удаагийн хэлэлцүүлгээрээ Монгол Улсын эрчим хүчний салбарт тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулж болох талаар бодлогын болон техникийн боломжуудыг хөндлөө. Уг асуудлаар тайлан боловсруулж Монгол Улсын Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэх аж.

Г.ИДЭР

 

Цэвэр эрчим хүч ашиглаж экспортлохоор нэгдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани