Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн төслүүд энэ оныг өсөлттэй эхлүүлжээ

Уул уурхайн төслүүд энэ оныг өсөлттэй эхлүүлжээ

 

"ТОП 100”-Д БАГТСАН УУЛ УУРХАЙН КОМПАНИУД 2.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖЭЭ

Уул уурхайн улирав эхлэв үү, үгүй юү эрдэс баялгийн томоохон төслүүд биднийг шинэ мэдээгээр угтаж байна. Монголын эдийн засгийг эвхрэх, дэвхрэхийг шийддэг уул уурхайн төслүүд өөр өөрийн хурдаар урагшилж эхэллээ. Монголын "Топ 100”-н аж ахуйн нэгжийн жагсаалтыг уул уурхайн "Эрдэнэт үйлдвэр”, "Эрдэнэс Тавантолгой”, "Оюутолгой” компани өнгөлсөн байна. Энэ жагсаалтад багтсан уул уурхайн компаниуд 2018 онд нийт 2.1 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

ЗЭС

Эхлээд Монголын уул уурхайн гол төслийн нэг "Оюутолгой”-д ойрын өдрүүдэд юу болсныг харцгаая. Энэ оны нэгдүгээр улиралд далд уурхайн бүтээн байгуулалтад 296.4 сая ам.доллар зарцуулсан байна. Одоогоор хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалт үргэлжилж буй бөгөөд ирэх аравдугаар сард дуусах төлөвтэй аж. "Оюутолгой” төслийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт олон нийтийн анхааралд буй энэ үед Rio Tinto компани "холбогдох гэрээний заалтуудыг өөрчлөхгүй" гэсэн хатуу байр сууриа илэрхийлсээр буй.

Мөн "Оюутолгой”-той ойролцоо оршдог хармагтай ордод нэмэлт хайгуул хийснээ Xanadu Mines компани танилцууллаа. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани энэ оны эхний улиралд дөрвөн хэсэгт нийт 3618.5 метрийн алмазан өрөмдлөг хийсэн байна. Өрөмдлөгийн үр дүн эерэг гарсан бөгөөд ирэх саруудад нэмэлт судалгаагаа үргэлжлүүлэх аж. 

Энэ оны эхний улирлын эцсийн байдлаар Xanadu Minesын бэлэн мөнгөний үлдэгдэл 3.1 сая австрали долларт хүрсэн бол татварын дараах алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин буурч, 0.9 австрали доллар болжээ. Тус компанийн нэгж хувьцааны ханш лхагва гарагийн байдлаар 0.08 австрали доллартай тэнцэж байна.

Тэгвэл Монголын алт, зэсийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Entree Resources компанийн үйл ажиллагааны зардал энэ оны эхний улиралд 400 мянган ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс буурсан байна.

АЛТ

Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид Erdene Resource Development компани "хөндий” алтны төслийн талбайд 1800 метрийн өрөмдлөг хийж, Баян хөндий ордын эрдэсжилтийн бүсийг илүү өргөжүүлжээ. Энэ нь уг төслийн урьдчилсан ТЭЗҮ-д дэмжлэг болно гэж үзэж буй аж. "Энэ төслийн Midfield талбайд 112 метрийн гүнд тонн хөрс тутамд 5.9 грамм алтны илэрц олдсон нь урд өмнө нь ажиглагдаагүй үр дүн. Энэ нь Баян хөндий ордын зүрхэн хэсэгт өндөр эрдэсжилт байгааг бататгаж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Питер Акерли онцоллоо. Торонтогийн хөрөнгийн биржид Erdene Resource Developmentийн хувьцааны ханш 0.19 канад доллар болоод байна.

НҮҮРС

Тэгвэл овоот толгойн уурхайд олборлолт хийж буй SouthGobi Resources компани оны эхний улиралд нүүрсний борлуулалтаа өмнөх оны мөн үеэс 80 гаруй хувиар нэмэгдүүлж, 1.1 сая тонн хүргэсэн байна. Тус компанийн тонн нүүрс тутмын борлуулалтын дундаж үнэ өмнөх оны 43 ам.доллараас буурч, 34.9 ам.доллар болсон байна. ӨМӨЗО руу нүүрсээ тээвэрлэж, БНХАУ-ын компаниудад худалдалгүйгээр шууд уурхайн амны нөхцөлөөр борлуулсан нь зардлыг нь бууруулжээ. Зардлаа ийн танаснаар цэвэр ашиг нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өсөж, 13.4 сая ам.доллар хүрсэн байна.

Гэхдээ SouthGobi Resources санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулаад байгаа. Тус компани China Investment Corporationийн охин компани Land Breezeтэй төлбөр хойшлуулах гэрээ байгуулахын тулд энэ сарын эцсээр хөрөнгө оруулагчдаасаа зөвшөөрөл хүсэхээ мэдэгдсэн. Land Breeze-д төлөх ёстой 41.8 сая ам.долларыг бэлэн мөнгө болон бүтээгдэхүүн үйлчилгээ оролцуулж, шинэчилсэн хуваарийн дагуу төлөх тохиролцоог China Investment Corporation-тэй хийгээд байгаа.

Төлбөр хойшлуулах гэрээний гол заалтуудыг дурдвал тус компани 2019 оны арваннэгдүгээр сараас 2020 оны зургаадугаар сар хүртэл нийт 14.3 сая ам.долларыг найм хувааж төлнө. Мөн төлбөр хойшлуулснаас үүдэн жилд 6.4 хувийн торгууль төлөхөөр болжээ. Гэхдээ SouthGobi Resources төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүйн улмаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хонконг, торонтогийн хөрөнгийн бирж дэх хувьцааных нь арилжааг зогсоогоод байна.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголын нүүрсний салбарт бизнес эрхэлдэг Prophecy Developmentийн 2019 оны эхний улиралд цэвэр алдагдал нь өмнөх оны мөн үеэс 35.1 хувиар өсөж, 908 мянган канад долларт хүрсэн байна.

Мөн бэлэн мөнгө болон бэлэн мөнгөтэй адилтгах хөрөнгийн хэмжээ гурван сая 652 мянган канад доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс 31 хувиар буурсан дүн болж байна. Prophecy Development хэнтий аймаг дахь Чандганын төсөлд зориулан 600 мегаваттын уулын амны нүүрсний цахилгаан станц барих лиценз болон газар ашиглалтын эрхээ авчээ.

• "Хөндий” алтны төслийн талбайд 1800 метрийн өрөмдлөг хийж, Баян хөндий ордын эрдэсжилтийн бүсийг илүү өргөжүүлжээ.
• SouthGobi Resources компани оны эхний улиралд нүүрсний борлуулалтаа өмнөх оны мөн үеэс 80 гаруй хувиар нэмэгдүүлж, 1.1 сая тонн хүргэсэн байна.
• Одоогоор далд уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтын үргэлжилж буй бөгөөд ирэх аравдугаар сард дуусах төлөвтэй.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Terracom компани Монголд Баруун Ноён уул ордоос олборлолт хийж байгаа юм. Тус компани 2019 оны гуравдугаар сард нийт 240 мянган тонн нүүрс борлуулсан байна. Нүүрсний борлуулалт нь нэмэгдсээр буй бөгөөд улмаар зургаадугаар сар гэхэд 400 мянган тонн нүүрс борлуулахаар төлөвлөж байна.

Тус компани Монголд бизнес эрхлэхэд геополитикийн эрсдэл их болохыг хөрөнгө оруулагчдад хандсан танилцуулгадаа дурдсан. Мөн эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтворгүй байдал барууны хөгжингүй орнуудынхтай харьцуулахад өндөр гэж үзжээ. Хэдийгээр улс төрийн нөхцөл байдал хөрөнгө оруулагчдын санааг чилээж байгаа ч уул уурхайн салбарын төслүүд цөөн боловч тогтвортой ахиж байна. Ялангуяа, Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох нүүрс, алтны төслүүд хайгуулаас олборлолт руу, олборлолтоос нэмүү өртөг шингээх боловсруулалт руу шилжих хандлага ажиглагдаж буй нь онцлууштай.

Энэ онд манай экспортын гол эрдэс таваарын ханш харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна. Уул уурхайн төслүүдийн явц болон таваарын ханшийн төлөв харьцангуй эерэг байгаа нь энэ оны эдийн засаг, төсвийн нөхцөл байдлыг дэмжихээр байна.

Г.Байгал

"Засгийн газрын мэдээ" сонин
Уул уурхайн төслүүд энэ оныг өсөлттэй эхлүүлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани