Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төмрийн хүдрийн өсөлт түр зуурынх

 

Төмрийн хүдрийн өсөлт түр зуурынх

 

Эдийн засгаа тэлж, тогтвортой хөгжлийг баримтлах нь улс орнуудын гол чиглэл болоод байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн тогтвортой хөгжил чухал. Гэхдээ өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, худалдааны саад тотгорууд, валютын хэлбэлзэл тогтвортой байдлыг хангахад сайнаар нөлөөлж чадахгүй байгаа юм. Монгол Азийн бүс нутгийнхаа чөлөөт худалдаанд нэгдэж чадвал эдийн засгийн хөгжил, худалдааны эргэлтэд түлхэц болно гэж эрдэмтэн, судлаачид онцоллоо. Чөлөөт худалдааг өргөжүүлэхэд үнэндээ хамгийн том тээг нь хоёр хөршөөс хараат байдал.

Хэдийгээр ийм саад тотгортой ч бүс нутгийнхаа чөлөөт худалдаанд нэгдэх хэрэгцээ шаардлага тулгарч байгааг саяхан болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр чухалчлав. Шинжлэх ухаан академийн олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Баатар "Бүс нутгийн эдийн засгийн интеграцид Монгол Улс оролцох боломж, сорилтын талаар ярилаа.

Тэрбээр "Дэлхийн эдийн засгийн өсөлтийн чиг хандлага Ази руу чиглэж байна. Манай бүс нутагт эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Ийм нөхцөлд Монгол бүс бүсийнхээ чөлөөт худалдаанд нэгдэх хэрэгтэй. АСЕМ өсөлтөөрөө тэргүүлж байна. Тиймээс АСЕМ+Монгол гэсэн зураглал бий болгочихвол манай улсад нэн таатай нөхцөл бүрдэх юм. Ялангуяа Зүүн Хойд Ази бол нэлээн ач холбогдолтой. Энэ бүс нутагт олон том төслийн санаачилга хэрэгжих шатандаа явж байна. Умард Солонгосын байдал тогтворжиж байгаа. Үүнээс гадна Зүүн Азийн эрчим хүчний шанг татахад Монголд боломж нээгдэж байна. Азийн хөгжлийн банк, дэлхийн банк зэрэг байгууллага манай улсын сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талтай нь ажиглагдлаа” хэмээв.

Монгол Зүүн Азид эрчим хүчний шинэ тоглогч болох боломж бийг ч судлаачид онцолж байна. Сэргээгдэх эрчим хүч, уран, нүүрс зэргээс гадна хүн амынх нь 24 хувь ухаалаг утас хэрэглэдэг гээд давуу тал олон. Гэхдээ хоёр хөршийг хараад горьдоод суух биш. Гурав дахь гарцыг эрэлхийлж, худалдааны эргэлтээ сайжруулах хэрэгтэйг ч судлаачид хэллээ.

Бидэнд хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ч тэр бүр санаснаар болохгүй байгаа. Монгол Улс нь японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь нэг шинэ хаалга нээгдсэн. Уг хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах гээд олон боломж нээгдсэн. Гэвч бас алдаатай тал ч бий аж. Манай төрийн болон төрийн бус байгууллагууд японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаагүй. Үндэсний үйлдвэрлэгч болон экспортлогчид японы зах зээлд гарах давуу талыг ашиглахад бэлэн эсэх, экспортын барааны нөөц боломж хэр их байгаа гэдгийг сайтар харгалзаж үзэх ёстой байсан. Мөн худалдааны алдагдлыг бууруулахын тулд аж үйлдвэрийн аль салбарыг дэмжих талаарх бодлого боловсруулаагүй нь алдаа болжээ. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, ийм төрлийн өргөн хүрээтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад хамгийн багадаа 5-10 жил зарцуулдаг. Гэтэл манайх бэлтгэл ажлыг ердөө хоёр жил гаруйн хугацаанд хангасан тул үр дүн нь хүссэнээс эсрэгээр эргэсэн гээд алдаа дутагдал ажиглагджээ.

Урд хөршийн "Бүс ба зам” санаачилга манай улсад томоохон гарц нээж өгч магадгүй хэмээн таамаглаж буйгаа эрдэмтэд дуулгав. "Бүс ба зам” санаачилгын хүрээнд урд хөрш азийг Евразитай холбосон хурдны зам тавиад дуусаж буй нь монголчуудад шинэ цонх нээлээ. Энэ зам ховд, Баян-Өлгий, Улаанбайшинт гээд оростой холбогдоно. Мөн шинжаанаар дамжин Казахстантай холбогдож буй нь том гарц. Энэ гарцыг тооцоо судалгаатай ухаалгаар ашиглаж чадвал Монголын хөгжил урагшлах боломж бүрдэж байна. Хөгжлийн гарц нээгдсэн дээр нь худалдаагаа өргөжүүлэх хэрэгтэйг ч судлаачид чухалчилж байгаа юм.

"Монгол-Хятад-ОХУ-ын хооронд эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийн дамжин өнгөрөх тээвэр дэд бүтцийн бүтээн байгуулалтын ач холбогдлын гурав дахь хувилбар буюу баруун босоо тэнхлэгийн эдийн засгийн бүс юм. Энэхүү бүсэд гурван улсын аялал жуулчлал, зам тээврээр хурдны замыг бий болгохын сацуу баруун эдийн засгийн бүсийн дагуух томоохон ордуудыг ашиглах боломжтой. Эхний шатанд хэрэв Цагаан нуурын чөлөөт худалдааны бүс, гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчилж, дамжин өнгөрөх тээвэр, ложистикийн төв, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүлэглэл, шинжлэх ухаан, технологийн парк зэрэг талын хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудыг шийдвэрлэж чадвал дэд бүтцийг бий болгох баруун бүсийн босоо тэнхлэг нь гурван улсын төдийгүй Евразийн бүс нутгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх аж. Нөгөө талаас баруун эдийн засгийн бүсийг хөгжүүлснээр ложистик, дамжин өнгөрөх тээвэр нь шинэ шатанд орж, бараа, хөдөлмөр, капиталын чөлөөт урсгалыг бий болгоно гэж судлаач доктор Ж.Баясах илтгэлдээ онцлов.
Нөгөө талаар Монголын эдийн засгийг эрчимжүүлэх нэг том боломж нь нар, салхины цахилгаан үүсгүүр. Урд хөрштэй сэргээгдэх эрчим хүч экспортлох тохиролцоонд хүрч чадвал улс оронд тун ашигтай юмсан. Хөгжлийн банк төслийг нь боловсруулаад дуусчихсан. Санхүүжилт нь шийдэгдчихсэн ийм ажлыг ухаалгаар эхлүүлэх шаардлага л тулгарч байна. Ийм том боломжоо ашиглах нь хамгийн зөв алхам. Түүнээс урд хөрш рүү мах экспортлох, малыг хөлөөр нь гаргах тухай асуудал ирээдүйд хүнсний хангамжийн асуудалд сөргөөр нөлөөлөх уршигтайг мэргэжлийн хүмүүс ярьж байгаа юм. Уг нь урд хөрштэй эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар хэлэлцэж, холбогдох судалгаа, тооцоо хийж эхэлсэн ч хугацаа шаардагдаж буй. Хэлэлцээр байгуулж чадвал тодорхой нэрийн бүтээгдэхүүнийг наймаалцахад хөнгөлөлт эдлэх боломж олдоно. Хоёр том гүрний дунд оршдог онцгой бүс нутагтай улсын хувьд чөлөөт худалдааны гуравдагч цонхыг томхон шиг нээх нь эдийн засагт эерэг нөлөөтэйг "Бүс нутгийн интеграци” хурлын төлөөлөгчид зөвлөж байгаа.

Хойд хөрштэй худалдааны талаар ярихаар тарифын хөнгөлөлт эдлүүлэх боломж олгодоггүй зовлонтой тал бий. Дэлхийд нөлөө бүхий хоёр том хөршийнхөө ая эвийг олж чадвал хөгжлөө хурдасгах хөшүүрэг, нөөц бололцоо ихээхэн байгаа аж.

ЗГМ сонин
Төмрийн хүдрийн өсөлт түр зуурынх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани