Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Африк шиг бүү хөгж-Түүхэн сургамж

 

Африк шиг бүү хөгж-Түүхэн сургамж

 

Бичих сэдэв мундсандаа, эсвэл мухардсандаа ийм өгүүлэл бичих гээгүй. Манайхны аяглаж байгааг ажваас ийм аймшгийн өмнө тулж ирэхгүй гэх баталгаа алга. Популизм 30 жил Монголоор тэнүүчлэн, хүн ардын сэтгэлийг эзэмдлээ. Соёлжиж гэгээрсэн нийгмээ гээсээр л, мухар сүсэг, харанхуй бүдүүлэг нь ердийн үзэгдэл болоод ч байх. Боловсрол мэдлэгтэй, төлөв томоотой, ариун шударга, нэр төртэй хүн цөөдөөд ч байх шиг. Ер нь намайг болон монголчуудыг хатгаад болдоггүй ээ. Энэ өнцгөөс бичлээ. Бас Африкийн нэгэн алдарт дарангуйлагчтай хоёронтоо уулзаж байсных энэ тивийг гайгүй судалсан гэдгээ нотлоод хамт авахуулсан зургаа залчихлаа. Энэ бол Зимбабве гэдэг улсыг амьдын там болгож хувиргасан үхэшгүй мөнхийн Роберт Мугабе гэгч.

Иргэншсэн ертөнцийн хувьд Африкийг сонирхох сонирхол дэс дараалан буурсаар өнөө үеийг хүргэсэн. Эхний үе буюу Родезын үе ч гэж нэрлэж болох XIX зууны 1880-аад оноос дэлхийн нэгдүгээр дайн хүртлэх хооронд Африкийн их баялаг европчуудын сайн сайхныг хангана гэх үзэл их дэлгэрсэн байв. Нэгдүгээр дайны дараа 1920-иод он гэхэд энэ үзэл алга болж, II дайнаас хойш 1960-аад оны дунд үе хүртэл буюу колонийн систем задран тусгаар тогтносон улсууд үүсч эхлэхэд ирээдүйн бие даасан хөгжилтэй шинэ тив, бүс нутаг үүслээ гэх үзэл, сонирхол нэн хүчтэй давамгайлжээ.

Африкийн шинэ тусгаар орнуудаас Монгол шиг капитализмыг алгасах хүсэлтэй улс хэд хэд гараад иржээ. Сэку Туре Гвинейд социализм байгуулахаар шийдсэнээ дэлхийгээр нэг зарлав

Тэр давалгааг тухайн цагийн БНМАУ хэрдээ туулалцсан түүхээс дурдъя. Манайхан санаж байж мэдэх нэгэн алдартай зурагт хуудас бий. Морьтой монгол малчин төрийн далбаагаа хийсгэн манарган давхиж явна. Тэрбээр феодалын нийгмийг бэлгэдсэн шар талбайгаас капитализмын тас хар хөндлөн зурвасыг алгасан харайж коммунизмын бэлэг тэмдэг болсон улаан талбай руу дүүлэн орж байна. Энэ зураг чухам 1960-аад оны африкт зориулсан бүтээл байлаа. 1960-аад он бол Ази–Африкийн орнууд nation-state болох их хөдөлгөөний үе. Европын колоничлогч гүрнүүд өөрийн колонитой байх нь ёс суртахууны төдийгүй эдийн засгийн хохиролтой болохыг ойлгон Ази, Африкийн орнуудад тусгаар тогтнол бэлэглэх кампанит уралдаан өрнүүлжээ. Гэнэтийн энэ бэлгэнд бялуурсан африк тив олон жил иргэний дайн, төрийн эргэлт, социализм коммунизмын элдэв туршилт, угсаатан хоорондын тулалдаанд идэгдэж, үүний үр дагавар болсон ядуурал өлсгөлөнд нэрвэгджээ.

Африкийн шинэ тусгаар орнуудаас Монгол шиг капитализмыг алгасах хүсэлтэй улс хэд хэд гараад иржээ. Сэку Туре Гвинейд социализм байгуулахаар шийдсэнээ дэлхийгээр нэг зарлав. Тусгаар тогтносон даруйдаа Монголд айлчлав. Африк социализмын энэ цуутай хувьсгалчтай туршлагаа хуваалцахаар Монгол шийдэв. Ингээд африкийн төвд оршдог таньж мэдэхгүй, онцын ач холбогдолгүй энэ оронд 1960 онд Монгол Улсын элчин сайдын яамыг нээв. Нэгэнт социализм байгуулахаар шийдсэн бол энэ үйлсэд нь туслахын тулд ЭСЯ ажиллана. Тэнд Монголын тусламжаар эмнэлэг барьж өгөхөөр болов.

Эмнэлгийн мөнгө босгохын тулд баахан машин Москвагаас ачиж очсон боловч бүгдийг нь Гвинейн сайд нар худалдаад, мөнгийг нь өгөлгүй тэр чигт нь гулруулжээ. Хөрш Мали нь капитализмыг алгасаад социализмд орчих санаатай гэдгээ илтгэн 1964 онд Малийн Ерөнхийлөгч Модибо Kэйта Улаанбаатарт морилов. Мали орон социализм байгуулахаар шийдсэн тухай Ерөнхийлөгчийн өөрийнх нь амнаас сонсоход тэр үеийн манай дарга нарт нэн таатай байлаа. Ингээд мал аж ахуйн салбарт хамтран ажиллахын бэлэг тэмдэг болгон түүнд сарлагийн нэлээн хэдэн тугал бэлэглэжээ.

Түүхнээ тодоор бичигдсэн бас нэг "туршлага” бол холер өвчний тархалт. Африктаа хошуучлав.  Өлсгөлөн, тураал цаана нь байж байгаа.

Далайн түвшнээс таван мянган метр өндөрт амьдардаг хүйтэн бүсийн энэ амьтныг сүүлд нь Монголын тал бүх зардлыг нь даан эквадор дахь халуун африкт аваачиж өгсөн билээ. Ингээд Малийн нийслэл Бамакод Монголын элчин сайдын яамыг нээхээр шийдлээ. Бүр сүүлдээ АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууг (төрийн тэргүүн) Малид айлчлуулах боллоо. Гээд аз дутахад ийм айлчлал хэрэгжсэнгүй. Удалгүй Модибо Кэйтаг Мали  улсыг заавал капитализм дундуур туучуулна гэсэн бодолтой өөр нэг түрүүч цэргийн эргэлтээр авч хаяад, Ерөнхийлөгчийнх нь суудлыг эзлэв. Элчин сайдын яам золоор нээгдээгүй байлаа. Харин Гвиней дэх ЭСЯ зовлон амсаж, ихэнхи дипломатчид нь халуун орны хумхаа өвчнөөр нас барцгаажээ.

Үндэсний ардчилсан хувьсгалын дээд шат болсон хөгжлийн социалист чиг баримжааг барьж улс орноо хөгжүүлж буй орнуудыг (Алжир, Гвиней, Конго, Гвиней Биссау, Сомали, Бенин, Танзани, Этиоп, Мозамбик) цаашид дэмжих чиглэл удирдлага болгон, африкт социализмыг жинхэнэ зөв эхлэлээр байгуулах замд орж буй ангол улсыг дэмжиж луандад элчин сайдын яам нээх тушаал тогтоол 1977 онд манай дээд байгууллагаас гарч байжээ. Африк, Латин Америк, Азид буй Монголын элчин сайдын яамдын хамгийн гол ажлын нэг нь тэдгээр болон хөрш оронд нь буй коммунист болон тэр хэлбэрийн намынхантай уулзаж төлөөлөгчдийг нь таван жилд нэг удаа болдог МАХН-ын их хуралд урьж авчрах явдал байлаа.

1990 он хүртэл хөгжүүлж байсан манай гадаад харилцааны бодлогын зарим түүхээс дээр цухас дурдлаа. Африкт мөн их анхаарч байсан байгаа биз?

Гэтэл тэр Африк нь яасан гээч? Африкийн орнууд дахь социализмын бүтэлгүй туршилтууд, бусад увайгүй бүтэшгүй үйл явдлууд 1970-аад оны үед хэвийн үзэгдэл болов. Энэ тивийг дэлхий үл тоох хэмжээнд очжээ. Социализм байгуулж байгаа хэмээн сэтгэлээ бид эндээ хуурч байсан ганц 1980 оныг жишээлье. Википедиа дээр байж байгаа жагсаалт: Суданнэг намын сонгууль. Тунистөрийн эргэлт хийх оролдлого. Марокко-полисарын дайн. Алжир-Зөвлөлтийн тусламжаар хүнд үйлдвэржих төлөвлөгөө нурав. Этиоп-Зөвлөлтийн нисдэг тэргийг нутгийн амхаар биш үндэстнүүдийн эсрэг хэрэглэв.

Кубын 20 мянган цэрэг этиопчуудтай хамтран эритрэй, Сомалид байлдаж байна, дүрвэгсэдийн тоо саяас хол давав. Сомали-дүрвэгсдийн тоо 1.5 сая хүрэв. Танзани-Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Нерьерэ ганцаараа өрсөлдөж ялав, өлсгөлөн. Занзибар-төрийн эргэлт. Уганд -орж ирж эзэлсэн Танзанийн армийн 20 мянга ба өөрийнх нь 6000 цэргийг тэжээхэд улсын төсвийн 37 хувийг зарцуулав. Нийслэл Кампалад нэг долоо хоногт улс төрийн 50 орчим аллага, өлсгөлөн. Гана-инфляц 114 хувьтай, их сургуулиудаа хаав. Нигериа-төрийн эргэлт хийх ээлжит оролдлого, 1000 хүн алагдав. Гамби-сөрөг хүчнийг хааж бүгдийг нь баривчлав. Либэриатөрийн эргэлт, иргэний дайн. Сенегал-25 жил дарангуйлсан Сэнгора унав. Мавритани-төрийн эргэлт. Мали-бослого, улсын эдийн засгийг бүрэн хямарсан гэж дүгнэв. Гвинэй–Биссауд гарсан төрийн эргэлтийг Малигаас санхүүжүүлэв. Зааны ясан эрэгнэг намын сонгууль. Бурундихристосын 52 миссионэрийг нутгаасаа хөөж гаргав.

Тэмцэлдээ ялалт байгуулах хүртлээ бид манай эв нэгдлийг задлахыг зөвшөөрөхгүй

Мавритани-уржнан Оулд Салакийг түлхэж төрийн эрхийг авсан оулд даддыг ноднин Оулд Жолдук унагасан бол өөрийг нь энэ жил оулд хардалл зайлуулж Ерөнхийлөгч болов. Экваторын гвинэй-дарангуйлагч Мациасыг түлхэн унагав. Дээд вольттөрийн эргэлт. Нигер-ливийн санхүүжүүлсэн партизанууд бослого өдөөв. Камэрун-Чадаас ирсэн дүрвэгсдээс болж эдийн засаг хямрав. Чад-иргэний дайн, ливийн өдөөн хатгалга. Заир Ерөнхийлөгч Мобуту "амьд байгаа цагтаа өөр нам оршихыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэв. Гадаад худалдаанаас олсон мөнгөнийхөө 38 хувийг өрөнд эргүүлж өгч байна. Тав хүртлэх насны хүүхдийн 42 хувь нь өлсгөлөнгийн байдалд. Гвинэй Биссау-төрийн эргэлт. Сан Томэ-Анголын 1000, Кубын 100 цэрэг довтлов. Ангол-иргэний дайн. Замби-төрийн эргэлт хийх оролдлого. лесото-"лесотогийн чөлөөлөх арми” довтлов. Намиби -иргэний дайн. өмнөд африкпартизаны дайн!

Энэ бол капитализмыг алгасан социалист чиг баримжаагаар замнаж явсан тэрхүү африкт зөвхөн ганц онд тохиолдсон "хачин сонин” үйл явдлын жагсаалт ба энэ нь 1979, 1981 оныхоосоо ерөнхий дүнгээрээ юугаараа ч ялгагдахгүй. Түүнээс хойш 40 жил өнгөрөөд байгаа ч өнөөдөр тэгтлээ дээрдэж дээшилсэн юмгүй. Харин ч шашин–угсаатан хоорондын дайнд нэрвэгдэж, Судан, Мали улсууд дундуураа, Сомали нь хэд хэд хуваагдчихаад, ийм хуваагдал Нигериад нүүрлээд байна. Энэ асар том тивийн ихэнхи хэсэг нь улс төрийн мөнхийн тогтворгүй байдал, эдийн засгийн доройтлын намагт шигдсэн тул олон улсын интеграцаас тусдаа ертөнц болжээ. Өөрөөр хэлбэл мартагдсан ертөнц!

Африк эхнээсээ ардчиллыг сонгоогүй. Гэхдээ Азийн "бар” орнууд шиг дарангуйллын замаар улс терийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийг хангаж чадсан нь нэгээхэн ч үгүй. Танзанийн Ерөнхийлөгч Нерьерэ өөрийн улсад нэг намын систем тогтоож буйгаа "гуйланчлал, өвчин зовлонтой хийж буй тэмцэлдээ ялалт байгуулах хүртлээ бид гадны үзэл суртал манай эв нэгдлийг задлахыг зөвшөөрөхгүй” гэсэн нь африкийн хэвшмэл хэллэг байсан билээ. Тэрбээр Индонезийн Сукарногоос сурсан ганц юм гэвэл дотоодын тогтворгүй байдлыг гаднаас дайсан эрж олох замаар шийдэх арга байв.

Өмнөд Африк, Өмнөд Родез, португалын колони орнуудыг өөрийн дайсан гэж зарлаад тэмцэгчийн дүр эсгэн "Манай орон дайны байдалд орлоо гэж тунхаглаж байв. Нерьерэ танзанид 30 гаруй жил нийгмийн инженер зүйн хэдэн арван болхи туршилт хийж үзжээ. Ленинизм, Бандунгийн тунхаглал, гитлеризм, апартеид, расизм, аймаглан устгах бодлого зэргийн хольц холион бантан болсон онол, уриа, туршилт, хүчирхийлэл нь олон арван мянга түмэн хүний амиар хэмжигджээ. Колонийн систем задарсны дараа африкийн үндсэрхэг өвчин хэмээх хийрхэл энд тэндгүй дэгдсэний нэгийг Нерьерэ санаачилсан юм. Гадны юм болгоноос сэжиглэж, хүмүүсийн хувцаслалт, алхаа гишгээнд хүртэл оржээ. Эдүгээ танзани хөгжлөөрөө тивдээ сүүл баригчдын нэг. Овойж оцойсон юмгүй, ДНБ-ээсээ хүн амдаа оноох үзүүлэлтээр дэлхийд 156-р яваа даржин орон.

Нийтэд ил болсон баримт. Тусгаар тогтнолоо олохын Өмнөх Зимбабве нь африк тивдээ үлэмж хөгжсөнд тооцогдож байсан бол одоо дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг.

Социализмын зам сонголоо хэмээн манийгаа хангалттай хуурсан Зимбабвейн түүхээс сөхье. Мөн л нуль драм. Ерөнхийлөгч Роберт Мугабетэй би хоёр ч удаа гар барилцаж зургаа татуулж байсных тэр дарагуйлагчийг гайгүй судалсан. 1980 оноос 2017 онд халаагүй засаглажээ. Тэрбээр ардчиллын зарчмууд, хүний эрх, эрх чөлөөг байнга зөрчин дур зоргоороо авирлажээ. Тусгаар тогтнолынхоо төлөө хамтран тэмцэж явсан Жошуа Нкомог хөөж явуулаад Запу намыг нь Хойд Солонгосынхны бэлтгэсэн десантчаар цус урсан даруулаад өөрийн ЗАНУ намыг хуульчилж, өөрөө хязгааргүй дарангуйлагч нь болсон. Үндэсний эрх чөлөөний төлөө хамтран тэмцсэн ЗАНУ, ЗАПУ хоёр намын өвөр хоорондын зэвсэгт мөргөлдөөн 20 мянган хүний амь авч одов. 1982-1988 онд байлдаж туйлдаад 1989 оноос хамтарсан нэг нам болж төлөвшсөн. «Зимбабвейн африк үндэсний холбоо-эх оронч фронт» гэх лут нэртэй. Иргэний дайн, байгалийн гамшиг, өлсгөлөнгийн улмаас түм бумаараа хөрш орнууд руугаа дүрвэсэн, дүрвэсээр ч байна.

Нийт газрын 70 хувь цөөн тоот цагаан арьст фермерүүдийн мэдэлд байхад тэр улсад өлсгөлөн нүүрлэж байсангүй. Харин социалист туршилт болох газрын реформ хийхдээ цагаан арьстан фермерүүдийн газрыг хурааж, өмчид халдаж дарамталснаас тэдний 90 хувь нь Зимбабвээс дүрвэж, үлдэх нь гянданд хоригдсон буюу ядуурсан. Улс орны хүнсний үйлдвэрлэл нурсан ба үр дүнд нь ОУВС санхүүгийн дэмжлэгээ зогсоосон. Тус улсыг Их Британийн хамтын нөхөрлөлөөс хассан.

Европын холбоо хориг тавьсан, тус орон ядуурсан, гиперинфляцаар дэлхийн рекорд тогтоосон. Тэрбум тэрбумын дэвсгэрт хэвлэж гүйлгээнд гаргасан ба төдөн тэрбум зимбабве доллараар ганц талх гэх дээрээ тулсан. Хүн амын 80 хувь ажилгүй, юмны үнэ нь улсаа сүйртэл өссөн нэгэн улс Мугабейн өнгөн дээри Зимбабве болж хувирчээ.

Нийтэд ил болсон баримт. Тусгаар тогтнолоо олохын Өмнөх Зимбабве нь африк тивдээ үлэмж хөгжсөнд тооцогдож байсан бол одоо дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг. Улсын өр нь ДНБ-ийхээ 131 хувь, инфляц нь 231 сая хувь, ДНБ-ий уналт 17.76 хувь гээд 10 жилийн өмнөх үзүүлэлтээр дурайна. Ажиллаж байгаа хүн амын 10 хувь аж үйлдвэрт, тэр нь ДНБ-ийхээ 21 хувь болдог. Бүтээдэг нь нэхмэл, тамхи, хөдөө аж ахуйн боловсруулалт. Байгалийн баялаг арвинтай. Төмөр, алт, чулуун нүүрс, мөнгө, никель, алмаз. Алт, алмазны олборлолт явуулдаг ч эдийн засагтаа нэмэргүй. Хөдөө аж ахуйд хүн амын 66 хувь нь ажилладаг ба тэд нь ДНБ-ийхээ 16.7 хувийг гаргадаг. Тамхины тариалангийн экспортоор дэлхийд гуравт яваа. Хөвөн, цай, чихрийн нишэнгэ гэсгээд цаашаа тариалдаг нь байхгүй. Улаан буудай, эрдэнэ шиш, хүнсний ногоо нь дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй.

Энэ улс өрнөдийн түншүүддээ итгэхгүй, социализм нь нурсан, СССР байхгүй гэдгээр шалтаглан 2006 онд «Look East» буюу дорныг тольдох бодлого гэгчээ тунхаглаж, Хятад, Энэтхэг, Иран, Индонез, Хойд Солонгосыг баримжаалах болжээ. Гэм нь нийгмийн байгуулал нь урагш явсангүй.

Түүхнээ тодоор бичигдсэн бас нэг "туршлага” бол холер өвчний тархалт. Африктаа хошуучлав.  Өлсгөлөн, тураал цаана нь байж байгаа. Бүх бурууг Мугабед тохож түүнийг огцрохыг дэлхий даяараа шахаж шаардаж байсныг мань хүн 10-аад жил нүд анин өнгөрүүлсэн. Бүр гаднаас хөрш орнууд нь хамтран цэрэглэн халдаж, түүнийг засгийн эрхнээс унагах өдий өдий төлөвлөгөө дуулдаж байлаа. Гадаадаас элдэв санкц тавиулаад гадаадад айлчлах зорчих эрхгүй төрийн дээд түшмэд 200-д хүрч, тус улсын 40 компанийн активыг Европын холбооны орнуудад царцаагаад байлаа.

Сөрөг хүчний Морган Цвангираи тэр хоёр үхэх сэхэхээ үзэн тэмцэлдээд үр дүнгүй. Дэлхий нийт цэл залуу Цвангираиг дэмжээд байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд 90 насыг дөхсөн Мугабе яаж ийгээд ялаад байдаг. Бүр сүүлдээ Цвангираиг автомашины ослоор үхүүлэх гэж үймүүлээд эхнэрийг нь хорлож алав. Сөрөг хүчинтэйгээ ажиллаж байгаа арга нь тэр. 2013 онд үндсэн хуулийн референдум явуулж ардчилсан чиглэлтэй улс болсон гээд санкцаа цуцлуулжээ. Улс орон яг нурахын даваан дээр Зимбабвейн цэргийнхэн 2017.11.15-нд цэргийн  эргэлтэрхүү юм хийж, Роберта Мугабег баривчилж сайд нарыг нь хорижээ. Хорьж ятгасны дүнд мань хүн дөрвөн өдрийн дараа эрх баригч намын даргын тушаалаа өгч, импичмент зарлуулна гэсэн тулгалтын дор Ерөнхийлөгчийн сэнтийгээсээ буув. Тэрбээр одоо 95 настай, амьд сэрүүн эмчлүүлж байгаа ба залгамжлагч, өөрийн намын Эммерсон Дамбудзо Мнангагва гэгчийг хууль бус Ерөнхийлөгч, төрийн эргэлтээр хууль бусаар надаас булаан авсан хэмээн ярьсаар сууна.

Инээдэм бус ханиадам болох түүхийн өчүүхэн хэсгээс дээр цухас өгүүллээ. Африкийн примитивизмийн сонгодог жишээ улсаар Зимбабвейг нэрлэж болно. Тэдний замаар орчихгүйн төлөө, эсвэл венесуэлийн нийгмийн эх захгүй халамжийн замаар орчихгүйн төлөө энэ нийтлэлийг дээдэст зориулан илгээлээ. Нийгмийн хэт их халамж явуулдагаараа Монгол Улс Азидаа зургадугаар байрт, Сингапур, Япон, Өмнөд Солонгостой л ана мана үзэлцээд байх нь тэр. Харин ДНБ, үндэсний орлого баялаг гэхлээр хойш суугаад азидаа бөгсний хэдэн байрын нэгэн дээр буух үйлтэй төрсөн улс уу, бид.

Судлаач проф. Олхонуд Баярхүү | "Засгийн газрын мэдээ" сонин
Африк шиг бүү хөгж-Түүхэн сургамж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани