Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа эсэхийг хянаж чадахгүй байна


Хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа эсэхийг хянаж чадахгүй байна

 

Өнгөрсөн жил хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа дуулиан гараад нам дарагдсан. Үүний шалтгааныг төрийн зүгээс хяналт тавьдаг байгууллагуудын олхиогүй, унхиагүй үйл ажиллагаатай холбон тайтгарцгааж байлаа. Харин сүүлийн үед хуурамч, чанар, стандартад нийцээгүй шатахуун борлуулагдсаар байгаа гомдлын тоо эрс өсөж, Шатахуун хэрэглэгчдийн нэгдсэн холбоо 1300 гаруй өргөдөл гомдолд дарагджээ. Чанар муу бензинээс болжавтомашинаа эвдсэн хэрэглэгчид нотлох баримтад түшиглэн гомдол мэдүүлж "зарга” үүсгэсэн талаар тус холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр ярьж байна. Тус холбооныхон хэрэглэгчдийг хохироосон гомдлыг нэгтгэн ШӨХТГ- т хүлээлгэж өгөхөө ч бас мэдэгдсэн. Иргэдийг хохироогоод буй хуурамч шатахуун хаанаас гараад байгаа болон төрийн хяналтын байгууллагууд яагаад ажлаа хийж чаддаггүйг тандвал энэ төрлийн үйлдвэрлэл, импорт замбараагаа алдсан дүр зураг тодорч байна. Юуны түрүүнд импортын шатахуун чанар, стандартын шаардлага хангадаг эсэхийг тодруулбал гаалийн хяналтын байгууллага хилээр орж ирж буй нийт шатахууны дөнгөж гурван хувийг л шинжилгээнд хамруулдаг аж. Өөрөөр хэлбэл, нийт шатахууны 97 хувийг нь мэдүүлгийн дагуу "нүдээ аниад” шууд нэвтрүүлчхэж байгаа хэрэг. Шинжилгээний техник, ажиллах хүчний хүрэлцээгүйгээс төр импортлогчдод итгэж байгаа хэлбэр гэж эерүүлж ойлгож болох ч октандаа хүрдэггүй хуурамч шатахуун их хэмжээгээр байж болзошгүй хардлагыг улам өрдөөд байгаа юм. Улсын хэмжээнд шатахуун импортлох зөвшөөрөлтэй 102 компани байна. Эдгээр компанийн жилд импортолж буй шатахууны хэмжээ 1.7 сая тонноор хэмжигдэнэ. Үүний зөвхөн 51 мянган тонн нь гаалийн хяналтын лабораторийн шинжилгээнд ордог учраас бусад нь чанар, стандартын шаардлага хангасан байгаасай хэмээх "залбиралд” багтаж байна.

Тухайлбал, гаалийн байгууллага 13650 мэдүүлгийн 521-д нь шинжилгээ хийж үлдсэнийг нь импортлогчийн амаар бүрдүүлэлт хийж байна. Мөн гаалийн хяналт дээр бас ойлгомжгүй асуудал үүсдэг нь импортлогч компаниуд моторын агууламжид нийцэхгүй байна гэх үндэслэлээр АИ80, АИ92 октантай шатахууны ангиллыг сольж оруулж ирдэг зөрчил гарах болжээ. Гэтэл манай улсад шатахууны аль төрөл моторын агууламжид яаж нөлөөлж байгааг тогтоодог лаборатори огт байдаггүй аж. 

Саяхнаас АМГТХЭГ-т нэгийг авчирсан боловч шинжилгээ хийж эхлээгүй аж. Харин импортлогч компаниуд хаана шинжилсэн, ямар баримтыг үндэслэн шатахууны октаныг сольж оруулж ирдэг нь тодорхойгүй байна. 2018 онд  байгууллага 521 мэдүүлгээр шатахуунд лабораторийн шинжилгээ хийхэд 10 удаагийн зөрчил илэрсэн байна. Тэгэхээр 13650 мэдүүлэг бүрт шинжилгээ хийсэн бол ийм төрлийн зөрчил 1300-гаар хэмжигдэх нь. Гаалийн байгууллага бол өөрийн лабораторид хийсэн шинжилгээг үндэслэн шатахууны импортыг зөвшөөрдөг болохоос бага октантай шатахуун оруулж ирээд нефтийн нэмэлт бүтээгдэхүүн нэмж борлуулдаг эсэхийг хянадаггүй. Уг нь Монгол Улсад мөрдөж буй MNS0217:2017 стандартад "бензин, түлш импортлогч, борлуулагч нь бензинд октаны тоо нэмэгдүүлэгч болон бусад чанар сайжруулагч нэмэлт нэмж хольж болохгүй” гэж заасан байгаа. Гэвч манай төр ямар октантай шатахуун оруулж ирээд хэдэн октантай гэж зарж буйг хянаж чаддаггүйгээс стандарт мөрдөгдөж буй эсэхийг тодорхойлж чадахгүй байгаа юм. Монгол Улс 2027 он гэхэд Евро-5 стандартын шатахууны хэрэглээг 80 хувьд хүргэх зорилго тавьсан. 

Харин өнөөдөр бид Евро-2 төрлийн шатахууныг голлон хэрэглэж байна. Хэрэв евро-5 стандартын шатахууныг өргөн хэрэглэдэг болгочихвол хуурамч шатахууны зах зээл хумигдах учиртайг УУХҮЯ-ны мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хуурамч шатахуун борлуулж байна гэдэг хардлага сэрдлэг дотоодод үйлдвэрлэж буй шатахууны чанарын тодорхойгүй байдалд хүч нэмж байгаа. Гаалиар үйлдвэрийн зориулалттай завсрын бүтээгдэхүүн буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирдэг нь хуурамч шатахуун үйлдвэрлэж байна гэх хардлагыг лавшруулж буй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дотоодын нефть боловсруулах найман үйлдвэр энэ төрлийн 667 мянган тонн бүтээгдэхүүнийг импортолсон нь хардлагын галыг өрдөж байгаа юм. Дээрх 667 мянган тонн нэмэлт бүтээгдэхүүнээр ямар октантай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйг тодорхойлох хууль, эрх зүйн механизм байхгүйгээс мөрдөж мөшгөх газар ч алга. 

Шаварт унасан шарын эзэн гэгчээр цагдаагийн байгууллага л тодорхой хүрээнд тэдэнтэй тулж байгаа. Энэ талаар ЦЕГ-ын ЭЦА-ны ахлах мөрдөгч Э.Сэргэлэнбаатар "Шатахуун импортлогч, үйлдвэрлэгч компаниудтай холбоотой хэд хэдэн хэргийг манай Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа. Прокурор хяналт тавьж, шалгаж байгаа учраас аль компанид, ямар зүйл ангиар хэрэг үүсгэснийг тодорхой хэлэх боломжгүй” гэсэн юм.

Нефть боловсруулах үйлдвэрийн технологи ч нууц байдалд байгаа нь хардахаас өөр цэгт хүргэхгүй байна. Мөн тэндээс гарсан шатахууныг шинжилж чанар стандартыг нь тогтоох лаборатори улсын хэмжээнд байхгүй нь бухимдал төрүүлэхээс гадна тусгаар улсын арчаагүй дорой байдлыг илтгэнэ. Нөгөөтэйгүүр импортын нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс гаалийн нефболон онцгой татвар авдаггүй учир хямд зардлаар өндөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олж байхыг үгүйсгэхгүй. Тэр нь хуурамч шатахуун, чанаргүй бүтээгдэхүүний хүрээг улам тэлж байх ч юуны магад.

Хэрэглэгчид хуурамч шатахуун хэрэглэж байна гэх уураа ШӨХТГ- т гаргадаг боловч тухайн байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэгт шатахууны чанарыг хянах, тогтоох асуудал хамаардаггүй. Тэд зөвхөн импортлогч, үйлдвэрлэгч нар монопол эрх эдэлж буй болон үгсэн хуйвалдаж үнэ нэмж байгаа эсэхэд л хяналт тавих, таслан зогсоох эрхтэй. Харин шатахууны чанарыг тогтоох үүрэг мэргэжлийн хяналтын байгууллагад хамаардаг.

Өнгөрсөн жил МХЕГ-аас ШТС-уудад шалгалт хийж зөвхөн шатахууныг гүйцэт шахаж байгаа эсэхийг л хянасан болохоос шатахууны чанарыг тодорхойлж чадаагүй юм.

Чанарыг тогтоох итгэмжлэгдсэн лаборатори байхгүй учир импортлогч, борлуулагч компаниудад хэлэх үггүй сууж байна. Импортлогч, борлуулагч бүрээс дээж авдаггүй юм аа гэхэд голлох арван компанийн ШТ С-аас дээж авч гадаадад шинжлүүлэх ухаан ч алга. Япон, Мексик, ОХУ , БНСУ-ын гаалийн төв лаборатори нь Дэлхийн гаалийн байгууллагын бүс нутгийн Гаалийн лабораторийн итгэмжлэл авсан байдаг юм билээ.

Хуурамч шатахуун үйлдвэрлэж байх магадлалтай ийм нөхцөл байдал илэрхий сэжиг төрүүлсээр атал төрийн зүгээс хүчин чадал сайтай, итгэмжлэгдсэн лаборатори байгуулахаас эхлээд шалгадаг, шаардлага тавьдаг байгууллагынхаа эрх үүргийг нэмэх гэж огт яардаггүй байгаа нь нууц учиртай буй за. Өнгөрсн жил УУХҮЯ-наас Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан боловч тодорхойгүй шалтгаанаар санаачлагчид нь буцаасан. Тэр төсөлд шатахуун импортлогч борлуулагч, үйлдвэрлэгчийг "чангалах” чухал заалтууд зүүлттэй байсан нь

хуулийг хэлэлцэхгүй хойшлуулсан гэх давхар харыг төрүүлнэ. Иргэд нь хохирч, цөөн хэдэн олигополь компанийн эрх ашиг давамгайлж байгааг УИХ-ын хэдэн поп гишүүн хэдий хүртэл харж суух юм бол оо. Чанаргүй шатахуунаас болж иргэдэд эд хөрөнгө, эдийн засгийн хохирол учруулаад зогсохгүй эрүүл мэндэд нь ноцтой хохирол үзүүлж байгааг ард түмэндээ хайртайгаа гайхуулдаг эрхэм түшээд хэзээ анзаарах вэ.

П.Батбөх

Засгийн газрын мэдээ

Хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа эсэхийг хянаж чадахгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани