Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сархад савнаасаа бусдыг дийллээ

 

Монгол Улс жилд дунджаар архи, согтууруулах ундааны 87.3 сая шил импортоор авдаг тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн. Ингэж мэдээлэх болсон шалтгаан нь энэ лонхнуудын ихэнх нь байгальд хог болон үлдэж хор хөнөөлөө учруулсаар байгаатай холбоотой.

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Батжаргал

Монгол Улс жилдээ олон сая ширхэг лонх импортоор оруулж ирж байна. Гэхдээ ганцхан БНХАУ- аас орж ирж байгаа. Бусад улс болон Европын холбооны улсаас өндөр стандартын шил авъя гэхээр үнэтэй. Хятад шил хямдхан ч нарны гэрэлд амархан чанараа алдан шарлаж, зураас үүсдэг. Тиймээс үйлдвэрүүд хэрэглэгчээ дээдлэх үүднээс тэдгээр шилийг дахин ашигладаггүй. Мэдээж зураас үүссэн шилэнд архи савлаад гаргавал тэр үйлдвэрийн нэр хүнд унана шүү дээ. Үүнээс шалтгаалж зохиомол шилний хаягдал бий болж байгаа.

Насанд хүрсэн хүний согтууруулах ундааны жилийн хэрэглээ 52.5 литр болж нэмэгджээ

Яг үнэндээ эдгээр лонх байгальд хор хөнөөл учруулахаас илүү савнаасаа бусдыг дийлдэг сархад Монгол Улсад хамгийн их хохирол учруулж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны хэмжээ 2008 онд 58.6 сая литр байсан бол 2018 онд 131.9 сая литр болж 2.2 дахин нэмэгджээ. Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28.2 литрээс 52.5 литр болж 1.9 дахин өссөн байна. Согтууруулах ундааных нь төрлөөр авч үзвэл шар айргийн хэрэглээ хоёр дахин, архины хэрэглээ 1.6 дахин өсжээ. Монголчуудын 2018 онд хэрэглэсэн согтууруулах ундааг насанд хүрсэн хүмүүсийн тоонд харьцуулахад нэг хүнд сар дунджаар хоёр шил (0.5 литр) архи, зургаан лааз (0.5 литр) шар айраг, 100 мл дарс ногджээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд ингэж дурдсан байна. Мөн архины нөлөөтэйгөөр нийгэмд бий болж буй бүх үзэгдлийг энэхүү судалгаагаараа онцолжээ. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нөхцөл бүрддэг. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос 2017 онд улсын хэмжээнд зохион байгуулсан жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны дүнгээр бие махбодийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс (судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 29.7 хувь) хүчирхийллийн шалтгааныг асуухад 62.2 хувь нь "Нөхөр болон хамтран амьдрагч архи ууж согтуу байсан нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн” гэж хариулжээ. Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн 793 зам тээврийн осол гарсны 41 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Жолоочийн буруугаас шалтгаалсан ослын 2.2 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол явган зорчигчийн буруутай үйлдлээс бүртгэгдсэн ослын 32.9 хувь нь явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн гарчээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг. Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр 2018 онд 85.8 мянган хүн албадан эрүүлжүүлэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд жилд гурван сая буюу нэг минутад зургаан хүн нас барж байна. Эдгээр хүний дөрвөн хүн тутмын гурав нь эрчүүд.

Х.Баттулга: Хэрэв би Ерөнхийлөгчболбол архины эсрэг хатуу зогсоно

Манай улсад ч архинаас шууд болон шууд бус хамааралтайгаар амиа алдах тохиолдол элбэг. Архинаас болж амиа алддаггүй юм аа гэхэд эрүүл мэнд, эд хөрөнгөө алдсаар байна. Харамсалтай нь, яг одоо үүний эсрэг төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй тодорхой бодлого алга. Импортоор орж ирж байгаа лонхны байгальд учруулж байгаа хор хөнөөлийг л ярьж байна. Харин түүний доторх бор дарсны хор уршгийг ярьж байгаа хүн алга. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа архины эсрэг санаачилга гаргаж байсан ч амжилт олоогүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ архины эсрэг хатуу зогсохоо амласан. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад Налайх дүүргийн иргэдтэй уулзалт хийх үеэр тус дүүргийн иргэн Х.Баярсайхан "Монголчууд архиндаа живж дуусахаас өмнө энэ байдлыг цэгцлэх хэрэгтэй байна. Та Ерөнхийлөгч болоод энэ ажлыг хийгээрэй” хэмээн захиж байлаа. Ерөнхийлөгч налайхчуудын үгийг сонссоныхоо дараа энэ талаар хэлэхдээ "Налайхчууддаа баярлалаа. Бүгд дэмжсэн, амжилт хүссэн сайхан үг хэллээ. Тэр дундаас Х.Баярсайхан архины асуудлыг ярилаа. Үнэхээр тийм байгаа. Ирээдүйдээ итгэлгүй, ажилгүй байхаараа хүмүүс гашуун усанд толгойгоо мэдүүлдэг нь үнэн. Тийм болохоор үүнийг өөрчлөх цаг болсон. Хэрвээ би Ерөнхийлөгч болбол архины эсрэг хатуу зогсоно” гэсэн юм.

Ерөнхийлөгч амлалтаа хэрхэн биелүүлэхийг сонгогчид нь хүлээж байгаа. Ялангуяа, налайхчууд, тэр дундаа иргэн Х.Баярсайхан үүнд чих тавин суугаа нь ойлгомжтой. Тиймээс Ерөнхийлөгч нийгэмд хамгийн их хохирол учруулж байгаа архины эсрэг манлайлан ажиллах нь чухал. Ингэж хэн нэгэн зориг гарган манлайлж ажиллахгүй бол архитай холбоотой статистик мэдээлэл гаргах, импортоор орж ирж байгаа шилийг тоолохоос хэтрэхгүй бололтой. Гэвч бодит байдал дээр хүмүүс архийг бус архи хүмүүсийн амьдралыг ууж байна.

Нэг литр нь 8000 төгрөгийн үнэтэй архи байдгийг мэдэхүү

1990 оноос өмнө нэг литр архины үнэ талхны үнээс дунджаар 43 дахин өндөрт тооцогддог байжээ. Өөрөөр хэлбэл, үнийг өндөр тогтоож, хэрэглээнд нөлөөлдөг байсан нь энэ бололтой. Гэтэл одоо Улаанбаатар хотын захын гэр хорооллын дэлгүүрүүдэд нэг литр нь 8000, 0.75 литр нь 6500, 0.5 литр нь 4500 төгрөгийн үнэтэй архи худалдаалагдаж байна. Бүр нэлээд хэдэн нэр, төрлийн сонголттой байдаг бөгөөд хамгийн их борлуулалттай барааны нэгэнд тооцогддог. Ийм хямдхан архинууд хүний биед юу болох вэ. Хор л болно шүү дээ. Хүүхдээ дагуулан дэлгүүрт орж ирчихээд дуртай зүйлээ авъя гэхэд нь "Мөнгөгүй байхад яах гээд байгаа юм” хэмээн загнаж уйлуулаад, өөрөө архи аваад гарч буй аав, ээж олон. "Хүн болгон өөрийн гэсэн зовлонтой. Түүнийгээ өөрсдөө үүрээд, уугаад явах нь амьдралын жам” гээд орхиж болохгүй. Үүнд төрийн зохицуулалт заавал байх ёстой.

Eagle.mn


Сархад савнаасаа бусдыг дийллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани