Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн үнэ хэлбэлзэж, алт, төмрийн хүдрийн үнэ өснө

Хятад АНУ-ын хооронд худалдааны маргаан дэгдэж, хоёр улс импортын бараа, бүтээгдэхүүндээ харилцан өндөр татвар ногдуулсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш тогтворгүй байгаа билээ. Тэгвэл Дэлхийн банкны ахлах эдийн засагч Баффес "Ихэнх түүхий эдийн ханш өнгөрсөн 2017 оноос буурч эхэлсэн. Харин ирэх оноос эрэлтээс шалтгаалан өсөх хандлагатай байна. Гэсэн хэдий ч бодлогын өөрчлөлт нь энэ чиглэлийг өөрчилж болзошгүй” гэдгийг онцолжээ.

ЗЭСИЙН ҮНЭ ХЭЛБЭЛЗЭЛТЭЙ БАЙНА

Өнгөрсөн баасан гарагийн хаалтын ханшаар дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 5951 ам.доллар байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зэс тонн тутамдаа 6818 ам.доллар байв. Шинжээчдийн үзэж буйгаар ойрын хоёр жил ханш нь тогтвортой байх гэнэ. Зэсийн ханш өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 7000 ам.доллар давсан. Өсөлт 2018 оны эхний гурван сар хүртэл үргэлжилсэн бөгөөд үүнээс хойш аажмаар унасаар 6100 ам.долларт хүрсэн. ОУВС-гийн шинжээчид энэ онд нэг тонн зэсийн дундаж үнэ 6191 ам.доллар байхаар төсөөлсөн. Харин ирэх онд дэлхийн зах зээл дэх зэсийн эрэлт, Хятадын эдийн засгийн өсөлт, макро бодлого, олон улсын геополитикоос хамаарч ханш хэлбэлзэхийг анхааруулаад буй. Энэ онд дэлхийн хэмжээнд 21.4 сая тонн зэс хэрэглэх тооцоо бий. Тэгвэл ирэх онд хэрэглээ 22.3 сая тонн болох төсөөлөл гараад байна. Хэдийгээр зэсийн ханш буурсаар байгаа ч Дэлхийн банкнаас 2025 он хүртэл тонн нь 7000 ам.доллараас буурахгүй гэх эерэг таамаг дэвшүүлжээ. Тэгвэл "WoodMack” байгууллагын судлаачид энэ сарын шинэчилсэн судалгаандаа ирэх жил зэсийн үнэ дунджаар 6500 ам.доллар тонн байна гэв. Олон улсын судалгааны байгууллагууд ойрын хугацаанд зэсийн үнэ өсөх эсвэл буурах хандлагатай гэж таамаглаж байгаа ч дэлхийн зах зээл дээрх ханш нэлээн хэлбэлзэлтэй байна гэдэгт санал нэгдэж байна.

"GOLDMAN SACHS”: АЛТ УНЦИ ТУТАМДАА 1475 АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ

Алтны ханш унци тутамдаа 1400-1430 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алтны үнэ 100 орчим ам.доллараар өсөөд байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байгааг шинжээчид онцолж байна. Алт нь худалдааны баталгаат хэрэгслийн хувьд эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа энэ үед олон улс алтны нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч эхлээд байна. "Goldman Sachs” алтны ирэх жилийн ханшийг унци тутамд нь 1475 ам.доллар болгож, алт, төмрийн хүдрийн үнэ өснө Зэсийн үнэ хэлбэлзэж, таамгаа 50 ам.доллараар өсгөжээ. БНХАУ өнгөрсөн жил 984.5, Энэтхэг 848.9, АНУ 192.8, ХБНГУ 123.8 тонн алт хэрэглэсэн. Эдгээр улс нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримтлах нь тодорхой билээ. Европчууд XIX зууны үед "Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төв банкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэлэгддэг журмыг нэвтрүүлсэн байдаг. Учир нь алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх онцгой чанартай металл юм. Энэ цагаас хойш үнэт цаас, мөнгөн тэмдэгтийн ханш тогтворгүй, яах нь мэдэгдэхгүй бүрхэг болсон үед иргэдээс эхлээд улс гүрэн хүртэл хадгаламжаа алт болгодог бичигдээгүй хууль үйлчилж ирсэн.

ЦАЙРЫН ХАНШ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХОЁР ДАХИН ӨСЧЭЭ

Өнгөрсөн 2016 онд тонн тутамдаа 1400 ам.долларт дэнжигнэж байсан тус металлын ханш 2017 оны хоёрдугаар улиралд 3100 ам.доллар болоод байсан. Ингэснээр цайрын ханш нэг жилийн хугацаанд хоёр дахин өсөөд байсан юм. Үүгээр ч зогсохгүй 2007 оны есдүгээр сараас хойших буюу сүүлийн 10 жилийн түүхэн дээд цэгт тулжээ. Харин өнгөрсөн баасан гарагийн байдлаар цайрын ханш 2473 ам.долларт хэлбэлзэж байна. Сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд цайр нийлүүлдэг томоохон уурхайнуудын нөөц дундарч, олборлолт багассан. Цаашлаад Австралийн "Century”, Ирландын "Lisheen” томоохон тоглогчид үүдээ барьсан нь цайрын зах зээлд хүчтэй нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Дэлхий даяар ийнхүү олборлолт буурснаас цайрын баяжуулах үйлдвэрүүд ч гарцаа хумиад байна. Ялангуяа, Хятадын цайр болон хар тугалгын баяжуулах үйлдвэрүүд ирэх онуудад үйлдвэрлэлээ бууруулах төлөвтэй байгаа ажээ. Цайрын олборлолт 2005 онд огцом багасч, ханш нь үлэмж хэмжээгээр нэмэгдэж байсан. Олон улсын хар тугалга, цайрын судалгааны группийн мэдээлснээр ойрын таван жилийн хугацаанд цайрын ханш 2000 ам.доллараас доошлохгүй аж. Үүнтэй адил таамгийг Дэлхийн банкны шинжээчид мөн дэвшүүлж байна. Олон улсын валютын сангийн таамаглаж буйгаар, ирэх онд цайрын ханш 2700 ам.доллараас буурахгүй бол цаашид алгуур буурч, 2020 он гэхэд 2400-2500 ам.долларт хүрнэ гэж үзэж байна. Гэхдээ цайвар металлын томоохон уурхайнуудын насжилт өндөрсөж, гарц багасах төлөвтэй байгааг шинжээчид онцолж буй учир нийлүүлэлт татрах үйл явц ирэх онуудад үргэлжилж, энэ хэрээр цайрын ханш цахиур хагалсаар байх төлөвтэй.

ТӨМРИЙН ХҮДЭР ТОНН ТУТАМДАА 120 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭЭД БАЙНА

Төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч Хятадын гангийн үнэ нь оны эхний улиралд огцом өсч, сэргэсэн. Үүний дараагаар Дэлхийн банкны зүгээс төмрийн хүдрийн ирэх таван жилийн таамаглалаа өсгөлөө. Хамгийн сүүлийн таамаглалаар тус түүхий эдийн үнэ ирэх онд тонн тутамдаа 100 ам.долларас буухгүй ажээ. Өнгөрсөн баасан гарагийн Лондоны биржийн ханшаар төмрийн хүдрийн ханш тонн тутамдаа 120 ам.доллартай байна. Төмрийн хүдрийн ханш сүүлийн 3-4 жил ийм өндөрт хүрээгүй. Төмрийн хүдрийн үнийн таамаглалаа нэмэгдүүлсэн шалтгаанаа Дэлхийн банкнаас "Хятадын бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотой 2-3 сард гангийн үнэ огцом өссөн. Мөн далайн чинадаас ирж буй төмрийн хүдрийн нийлүүлэлтэд тасалдал гарсан. Хятадын шинэчилсэн бүтээн байгуулалтын хандлагаас хамаарч өнгөрсөн сараас төмрийн хүдрийн үнэ өсч байна” гэжээ. 2016 он бол төмрийн хүдрийн үнийн эргэлтийн цэг болсон. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын гангийн үйлдвэрлэл хурдтай өссөнөөр төмрийн хүдрийн үнэ өссөн. Хэдий төмрийн хүдрийн үнийн таамаглалаа өсгөсөн ч нийлүүлэлт нэмэгдсэн хэвээр байхыг Дэлхийн банкны зүгээс онцолжээ. Ирэх 2-3 жилийн хугацаанд бага зардалтай, ихээхэн нөөц бүхий уурхайнууд хаагдах магадлалтай байгаа. Харин өндөр зардалтай уурхайнууд зах зээлийн шаардлагаар үйл ажиллагаагаа түр зогсооход хүрээд байна. Ган болон төмрийн хүдрийн үнэ өссөн нь Хятадын Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээх нь тэргүүлэх чиглэл болгосонтой холбоотой байна. Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д орон сууцны борлуулалт 71 хувиар өссөн. Гэхдээ Хятадын жижиг хотууд эзэнгүй хэвээр байгаа. Хэрэв жижиг хотуудад хүмүүс шилжин суурьшиж, бүтээн байгуулалт өсөхөөр бол ган болон төмрийн хүдрийн эрэлт улам өсөхөөр байна.

Үндэсний шуудан
Зэсийн үнэ хэлбэлзэж, алт, төмрийн хүдрийн үнэ өснө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани