Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн баялаг яг хэний өмч вэ?

...газрын хэвлий, байгалийн баялагийг төрийн биш улсын өмч гэж тусгах нь илүү зохистой. Улсын буюу бүх монголчуудын өмчийг тодорхой хууль журмын дагуу төр, засаг нь захиран зарцуулах эрхтэй.
Монголчууд үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийг хамруулсан олон талын хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-д олонх суудалтай МАН-ын төсөл ба Ерөнхийлөгчийн төслийг нэгтгэхийн тулд зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдсан. Тэр дундаа газар болон байгалийн баялаг яг хэний өмч болох тухай хэлэлцсэн нь үндсэн хуулиасаа ч том асуудал сөхөж орхив. Энэ чухал асуудал монголд тодорхой биш явж ирсэн нь одоо л нэг ил гарч, нийтээр хэлэлцэх боломж анх удаа нээгдлээ. Нэгэнт л сөхсөн учир бүрхэг, холимог явж ирсэн өмчийн болон төр засгийн ойлголтоо нэг мөр цэгцлэн нэр томьёоллыг нь засчихвал зүгээр.
Зарчмын ялгаа
Одоогийн Үндсэн хуулийн 6.1-д "Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”. 6.2-д "Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан.
Тэгвэл УИХ-аас 6.2 дээр "Төрөөс байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална" гэсэн нэмэлт оруулах санал гаргалаа.
Харин Ерөнхийлөгч "Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн. Байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална” гэсэн нэмэлт оруулав.
Нэг нь байгалийн баялаг бол төрийн, нөгөө нь үгүй ээ, нийтийн өмч гэсэн ялгаатай саналууд. Энэ бол зарчмын ялгаа бөгөөд үүнийг яаж шийдвэрлэхээс хамааран ганц үндсэн хууль төдийгүй бусад хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага тулгарна.  
Ойлголтын ялгаа
Монголд ардчилсан улс орны төр болон засаг гэсэн нэр томьёог ойлголгүй хуулиндаа буруу тусган хэрэглэж ирсэн. Төр (state) бол өөрчлөгддөггүй улс төрийн нэгж, харин засаг (government) нь ардчилсан чөлөөт сонгуулиар өөрчлөгддөг. Төрийг сонгогдсон засаг нь удирддаг. Засаг нь харилцан тэнцвэртэй, хяналттай гурван засаглaлаас бүрддэг. Үүнд хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, шүүх засаглал ордог.
Монголд хаант засгийн үеэсээ гүйцэтгэх засгаа дангаар нь Засгийн газар гэж нэрлэж иржээ. Одоогийн ҮХ-д Засгийн газрыг "төрийн гүйцэтгэх дээд байгууллага” гэж зөв тодорхойлсон ч, ташаа нэрлэжээ. Засгийн газрыг Сайд нарын Зөвлөл эсвэл Танхим (Cabinet) гэж товч нэрлэх нь оновчтой.
Мөн ардчилсан орны засаг нь бүх иргэдийн дийлэнхийн саналаар сонгогддог учир олон хүмүүсийн буюу улсын засаг. Монголчууд олон хүнийг улс гэж хэлдэг. Гэтэл нөгөөх нийтийн өмч ба хөрөнгө гэдэг нь бүх хүний гэх эзэнгүй ойлголт юм. Тийм учраас газар, газрын хэвлий, байгалийн баялагийг төрийн биш улсын өмч гэж тусгах нь илүү зохистой. Улсын буюу бүх монголчуудын өмчийг тодорхой хууль журмын дагуу төр, засаг нь захиран зарцуулах эрхтэй. Нэгэнт л хүн бүрийн саналыг асуулт бүрээр авах боломжгүй учраас, дийлэнхийн саналыг авч байгуулсан ардчилсан засагт тийм эрхийг өгөхөөс өөр сонголтгүй. Ардчилал нь бусад засаглалаас үүгээрээ ялгаатай.
Өмчийн хэлбэр
Улсын өмчийг төр, засаг яаж захиран, зарцуулах тухай хууль журам батлах шаардлагатай болно. Дэлхийн олон оронд газрын болон түүний баялагийн өмчлөлийг зөв шударга зохицуулах түүхэн боломж олдоогүй юм. Жишээ нь эдүгээ Английн газар нутгийн талыг хүн амын 1 хувь эзэмшдэг болохыг Guardian сонин нийтэлсэн. АНУ-ын ихэнх мужийн газар нутгийн талыг нь Холбооны Засгийн газар эзэмшиж байна. Олон оронд төр засаг өөрөө юу ч бүтээгээгүй, бүтээдэггүй учир төрийг өмчтэй байхыг эсэргүүцдэг. Тийм ч учраас байгалийн баялагийг Public (people’s) буюу улсын өмч гэж үзэж, ашигласны төлбөрийг төр, засаг нь аваад улсын хэрэгцээнд үр ашигтай зарцуулж, хойч үеийнхэндээ үлдээхийг зорьдог.
Байгалийн баялагийг ҮХ-даа Хятад, Казахстан, Өмнөд Солонгос, Катар, Саудын Араб гэх мэт оронд төрийн өмч гэж заасан бол АНУ, Австрали, Канад, Швед, Финланд, Шинэ Зеланд, Австри, Франц, Энэтхэг, Сингапур, Япон орнуудад хэн нэгэн өмчлөх тухай огт заагаагүй байна.
Иймд бид ҮХ-даа иргэдийн болон нийтийн өмч гэхийн оронд хувийн (хувь хүн, хуулийн этгээдийн), хамтын (тодорхой байршилд оршин суугаа бүлэг хүмүүсийн), улсын (монголын бүх иргэдийн) өмч гэвэл олон улсын жишигт нийцнэ.
ҮХ-д оруулж буй энэ удаагийн өөрчлөлт нь өнөөгийн улс төрчдийн хоорондын өрсөлдөөн, тэрсэлдээний болон эрх мэдлээ баталгаажуулах хэрэгсэл байж болохгүй. Энэ нэмэлт өөрчлөлт нь эдийн засгийн хөгжлийн суурь болсон бүх төрлийн өмчийг эзэнтэй болгоход чиглэх ёстой. Хэрэв төр, засаг түүний бүтцийг зөв нэрлэн, байгалийн баялагийг төрийн биш улсын өмч болох, энэ өмчийг засаг нь тодорхой хуулийн дагуу захиран зарцуулах ёстойг ойлгомжтой болгож чадвал монголчууд энэ удаа ҮХ-даа шаардлагатай нэмэлт өөрчлөлтөө хийж, алдаагаа засч чадах болно.
Жаргалсайхан
Байгалийн баялаг яг хэний өмч вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани