Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Идлэг шонхор хамгаалах ажлын ихэнх нь үр дүнд хүрсэнгүй

Шонхор шувуу цагт 300 км хурдалдаг учраас “тэнгэрийн ирвэс” хэмээж, ан гөрөөнд ашигладаг аж. Дэлхийд 58 төрөл, зүйлийн шонхор байдгаас цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд зэрэг 10 гаруй зүйл нь манай оронд бий. Эл шувуу ангаа сахиж хүлээдэггүй, араас нь хөөж барьдаг учир эрэмгий, дайчин гэгддэг. Энэ шинж чанарыг нь бэлгэшээж монголчууд төдийгүй олон улс шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарласан байдаг. Манайд шонхор шувуу ховорт тооцогддог тул ашиг олох зорилгоор хилээр гаргахыг таван жилийн хугацаатай хориглох тухай тогтоолыг Засгийн газраас 2013 онд анх баталсан. Эл тогтоолыг мөрдөх хугацааг өнгөрсөн сарын 9-нд дахин таван жилээр сунгасан юм. Гэхдээ дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн гадаадын төлөөлөгч нарт шонхор барих зөвшөөрөл олгох тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ. Өөрөөр хэлбэл, гадаадын төлөөлөгчдөд соёлын зориулалтаар бэлэглэх нь идлэг шонхрын тоонд сөргөөр нөлөөлөхгүй гэж албаныхан үзжээ.

Арабын улс орнуудад эл шувуу элбэг. Гэсэн ч Монголд амьдардаг нь биеэр арай том, анд эрэмгий учраас Катар, Кувейт зэрэг орны төлөөлөгчид манайхаас авах сонирхол их аж. Үүнийг нь улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх давуу тал хэмээн эрх баригчид үзэж үндэсний бахархалт шувуугаа гадаадынханд бэлэглэсээр байна.

Уг нь идлэг шонхор барих жишиг үнэ 11 750 ам.доллар буюу 30 гаруй сая төгрөг. Гэхдээ гадаадын оронд соёлын зорилгоор бэлэглэхэд дээрх мөнгөн дүнгийн 30 хувийг л төсөвт төвлөрүүлдэг юм байна. 11 750 ам.долларын 30 хувийг тооцвол нэг шонхрыг 3525 ам.доллар буюу ес орчим сая төгрөгөөр “зарж” байгаа хэрэг. Энэ жаахан мөнгөний 30 хувийг нь л шонхор шувууг хамгаалахад зориулж, орон нутгийн төсөвт суулгах ёстой аж. Тодруулбал, нэг шонхор шувуу хамгаалахад дунджаар 2.8 сая төгрөг зарцуулах ёстой.

Үнэхээр нэг шувууг хамгаалахад энэ хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа, эсэхийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайханаас тодруулахад “Арилжааны зорилгоор идлэг шонхор худалдах, барихыг хориглох хугацааг таван жилээр сунгасан. Соёлын зорилгоор гадаад руу гаргахыг зөвшөөрч байгаа. Арабын орнуудын удирдагч хүсэлт гаргавал Гадаад харилцааны яам бусад холбогдох салбар яамаар дамжуулан соёлын зориулалтаар бэлэглэж болно. Энэ нь найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх арга. Тэд манайхаас хурдан удмын адуу, эсвэл нүүрс авахгүй. Ганц сонирхдог зүйл нь идлэг шонхор. Тэдэнд шонхор бэлэглэснийхээ хүчинд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол Улсын хөгжилд тус нэмэр болохуйц зээл, тусламж хүсэх боломж бүрддэг. Үндэсний бахархалт шувуугаа хамгаалахын тулд өндөр хүчдэлүүдийн шонгуудын загварыг өөрчлөх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Идлэг шонхор шувууг соёлын зорилгоор гаргаж, орлогынхоо 30 хүртэлх хувийг орон нутгийн төсөвт суулгах ёстой. Хэрхэн зарцуулдгийг нь сумын Засаг дарга нараас асуух хэрэгтэй” гэлээ.

Гадаадын төлөөлөгчдөд шонхор бэлэглээд Тайширын усан цахилгаан станц барихад 13, Биологийн олон янз байдлыг судлах судалгааны төв байгуулахад 3.4, Хэнтий болон Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөхөд 360 сая ам.долларын тусламж авчээ. Мөн Түлэнхийн төв барихад долоо, Хэнтий аймгийн нисэх онгоцны буудалд 12 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэх. Гэхдээ эдийн засагт хөрөнгө оруулахад ашигтай байлаа гээд ховор шувууг гадаадад олноор нь гаргаж болохгүйг судлаачид санууллаа.

Улсын хэмжээнд 10 300 идлэг шонхор байгааг БОАЖЯ-наас мэдээлсэн. Энэ бол өнгөрсөн онд гаргасан тоо. Гэхдээ дээрх тоо бодитой, эсэх нь эргэлзээтэй. Үүний 10 хувь буюу 1000 шонхрыг энэ онд соёлын зориулалтаар гадаадад гаргах боломжтой гэж БОАЖЯ-ныхан хэлсэн.

Нэг жишээ дурдъя. Жилд 4000 шонхор өндөр хүчдэлд цохиулж үхдэг гэсэн баримт байна. Дээр нь 1000 идлэг шонхрыг соёлын зориулалтаар гадаад руу гаргана гэж тооцвол байгаа хэдийнхээ 50 хувийг устгана гэсэн үг үү.

Эл шувуу өөрөө үүрээ засдаггүй, бусдын бэлдсэн оромжид “толгой хоргодох”-доо дунджаар гурван өндөг гаргадаг гэж Монголын шувуу хамгаалах төвийнхөн хэлсэн. Заримдаа хон хэрээ болон начин шонхрын “гэрийг” булааж өндөглөдөг учраас “тэнгэрийн ирвэс”-ийн үүрийг танихад төвөгтэй. БОАЖЯ болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотын Байгаль орчны албаныхны хооронд байгуулсан гэрээний дагуу “Идлэг шонхор шувууны хиймэл үүр” барих төслийг Монголын шувуу хамгаалах төвийнхөн 2010 онд хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Баян, Бүрэн, Баян-Өнжүүл, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг, Галшар, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Баяндэлгэр, Дорноговь аймгийн Айраг, Иххэт, Дундговь аймгийн Гурвансайхан, Мандалговь, Адаацаг зэрэг сумд нийт 5000 үүр байршуулжээ. Тухайн үед 800 хос шувуу тэдгээрт үүрлэсэн гэнэ. Нэг үүрэнд дунджаар гурван өндөг гаржээ. Энэ нь идлэг шонхрыг хамгаалах зорилгоор хийсэн ганц ажил гэхэд хилсдэхгүй. Гэхдээ уг ажлыг үргэлжлүүлэх, үүрнүүдийг засаж сэлбэдэг хүн өдгөө алга. Хиймэл үүрнүүдийн хэд нь бүрэн бүтэн үлдсэн нь ч тодорхойгүй. Үүр бэхэлсэн төмөр шонг нутгийн иргэд хулгайлж, малын саравч барихад ашиглах нь элбэг гэнэ. Уг нь идлэг шонхор үлийн цагаан оготноор хооллодог учраас бэлчээрийн экосистемд чухал ач холбогдолтой. Хэрэв малчдын ухамсарт нөлөөлж чадвал хиймэл үүр байгуулах нь үр дүнтэйг судлаачид онцолсон.

Дээр дурдсанчлан, хиймэл 5000 үүрэнд 800 хос дунджаар гурван өндөг дарсан гэж тооцвол ганцхан жилийн дотор 4000 шонхор байгальд тавьсан гэсэн үг. Жил бүр 4000 шонхор үржүүлээд байвал цахилгааны утсанд цохиулж үрэгдэх шувуудын тоог бууруулаад зогсохгүй гадаад орнууд руу гаргах нөөцөө ч тодорхой болгоно гэж шувуу судлаач нар үзэж байна. Ийм аргаар шонхор бойжуулах нь өндөгнүүдийг цаг агаарын аюулт үзэгдлээс хамгаалахад сайнаар нөлөөлдөг гэнэ.

Эл шувууны хорогдох гол шалтгаан нь цахилгаан дамжуулах утастай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, шонхор төдийгүй бусад жигүүртэн ч 15 кВт-ын хүчдэлтэй цахилгаан дамжуулах утсанд цохиулж үхэх нь элбэг. Монгол оронд ийм хүчдэлтэй 2000 гаруй км урт цахилгааны утас бий. Тэгвэл жилд 5000 шонхор үржүүлж гадаадын төлөөлөгч нарт соёлын зориулалтаар бэлэглээд, орлогынхоо 30 хувиар цахилгааны утас дамжуулах шонг шинэчлэх боломжтой гэнэ.

Уг нь БОАЖЯ-ныхан Эрчим хүчний яамныхантай хамтран “15кВт-ын өндөр хүчдэлийн шувуудад ээлтэй загвар” төслийг энэ жилээс хэрэгжүүлжээ. Одоогоор шувуудад ээлтэй байхаар цахилгаан дамжуулах загварын судалгаа хийж байгаа аж. Гэхдээ энэ нь маш нарийн, төвөгтэй асуудал учраас хэзээнээс ажил болох нь одоогоор тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, шонхроос бусад төрлийн шувуу ч цахилгааны утсанд цохиулж хорогддог. Тиймээс цахилгаан дамжуулах шонгийн загварыг бүх шувууны биеийн хэмжээ, далавчны уртад тохируулах уу гэдэг асуудал тулгарчээ. Энэ мэтээр шонхор хамгаалах чиглэлээр өөр төсөл хэрэгжүүлсэн ч үр дүн муутай байсныг П.Цогтсайхан хэлсэн.

Цахилгаан дамжуулах утаснаас гадна, гадаадын төлөөлөгчид гэлтгүй нутгийн иргэд ч үндэсний бахархалт шувуунд дайсагнадаг байхыг үгүйсгэхгүй гэдгийг зарим судлаач тэмдэглэсэн. Харамсалтай нь, үүнийг тогтооё гэхээр шонхор барьж буйг хянадаг хүн манай улсад байхгүй. Хамгаалах нь битгий хэл олигтойхон тоолж ч чадахгүй байж бид идлэг шонхрыг Үндэсний бахархалт хэмээн цээжээ дэлдэх эрхтэй юү гэж судлаачид шүүмжилж байна.

Г.Баясгалан

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Идлэг шонхор хамгаалах ажлын ихэнх нь үр дүнд хүрсэнгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани