Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цуцлагдсан зөвшөөрлүүд Монголын гадаад зах зээлд хэрхэн нөлөөлөх бол?

Цуцлагдсан зөвшөөрлүүд Монголын гадаад зах зээлд хэрхэн нөлөөлөх бол?

 

Засгийн газраас уул уурхайн олборлолт явуулдаг 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан тухайгаа өнгөрсөн лхагва гаригт  мэдээлсэн. Энэ ордууд нь Архангай, Өмнөговь аймагт хамаарч байгаа бөгөөд ингэснээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг сайжруулах үр нөлөөтэй хэмээн салбарын сайд мэдэгджээ. "Монгол газар”, "Бат дөлгөөн мөрөн”, "Өмнийн говийн баялаг”, "Соусгоби сэндс” зэрэг хэд хэдэн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Энэ мэдээллийн дараа "Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр "УИХ-ын сонгуулийн шоу одооноос эхэлж байна гэж хүлээн авч байна.
Засгийн газар уул уурхайн лицензийг хураагаад авч болно. Гэхдээ ашиглалтын лицензийг хууль журмын дагуу Засгийн газрын харьяа агентлагийн зөвшөөрлөөр авсан. Тэгэхээр эрх нь цуцлагдсан бол нөхөн олговор олгох асуудал яригдана” гэж "Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байв.
 
Монгол Улсын Засгийн газар 2010-2014 он дуустал уул уурхайн лиценз олгохыг хориглосон байдаг. Хөрөнгө оруулалтын зогсонгишил үүсч, ашигт малтмалын салбараас хэтэрхий хамааралтай манай эдийн засаг энэ таван жилийн хугацаанд "царцсан” юм.
 
Дэлхийн банкны мэдээлэлд дурдсанаар Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2011 онд 17.2 хувьтай байсан бол 2014 онд 7.8, 2015 онд 2.3, 2016 онд 1.1 хувьд хүрч буурсан байлаа.
 
 
 
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд анх удаа 17.2 хувьд хүрсэн бол 2014 онд 7.8 хувь болж буурчээ.
 
"Хайгуул идэвхжсэн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт энэ салбарт цутган орж, хориглож, цуцалж, эргэж буцан будилсан сүүлийн долоон жилд урсгал нь татарч, үр дүнд нь хөрөнгө оруулалтын дийлэнхийг дотоодын компаниуд нуруун дээрээ тээж үлдсэн” хэмээн "Mongolian Mining Journal” бичиж байв. Өмнө нь олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацаа 2018 он гэхэд дуусч, улсын хэмжээнд нэг ч хайгуулын тусгай зөвшөөрөлгүй үлдэх нөхцөл бодитоор үүссэн тул Салбарын яам Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөр гарц хайж, 2015 онд хайгуулын зөвшөөрлийг жилийн хугацаанд олгожээ.
Тэгвэл энэ сард цуцалсан уул уурхайн тусгай зөвшөөрлүүд гадаадаас орох хөрөнгө оруулалтын урсгалд хэрхэн нөлөөлөх бол. Ялангуяа, гадаадын биржүүд дэх Монголын уул уурхайн бусад компаниудын хувьцааны ханш одоогийн байдлаар ямар дүр зурагтай байгаа бол гэсэн хүлээлт ч үүнийг дагалдаж буй.
 
"Энержи ресурс”-ийн хувьцааны ханш буурсаар байна
 
2005 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа,  "М-Си-Эс” групп, "Петровис” ХХК, "Шунхлай” группийн хөрөнгө оруулалттай "Энержи Ресурс” нь Хонконгийн хөрөнгийн биржид анх удаа хувьцаагаа арилжсан монгол компани болсон юм. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Ухаа Худаг коксжих нүүрсний ордод дэлхийн жишигт нийцсэн, аж үйлдвэрийн томоохон уурхайн цогцолборыг хөгжүүлсэн юм. 2010 оны тавдугаар сарын 18-нд Хонгконгийн хөрөнгийн биржид тус компани хувьцаагаа гаргасан. Тэгвэл энэ хувьцааны ханш уул уурхай ид цэцэглэж байсан 2011 оны нэгдүгээр сарын 24-нд 7.03 хонгконг доллар буюу хамгийн өндөр цэгтээ хүрч байжээ. Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн байдлаар энэ үнэ ердөө л 0.09 хонгконг доллар болсон байна. Өнгөрсөн сарын 30-нд ханш 0.105 хонгконг доллар байжээ.
 
"Эрдэнэ ресурс”-ийн хувьцааны ханш 0.23 канад долларт хүрлээ
 
 
"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь 2000 оны долдугаар сарын 14-нд байгуулагдан, Монгол Улсад ашигт малтмалын ордын хайгуул, төсөл хөгжүүлэлтийн үйл ажиллагааг 2002 оноос эрхэлж эхэлжээ. Голлох үйл ажиллагаа нь өндөр агууламж бүхий томоохон алт болон алт-зэсийн ордуудыг бага зардлаар нээн илрүүлэхэд төвлөрдөг байна.
Тус компани Торонтогийн хөрөнгийн биржид 2004 онд бүртгүүлсэн юм. 2017 оны дөрөвдүгээр сард хувьцааных нь ханш хамгийн өндөр буюу 1.15 канад долларт хүрчээ. Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн байдлаар энэ ханш тус биржид 0.23 канад доллар болсон байна.
 
"Kincora Copper”-ын хувьцааны ханш өөрчлөгдсөнгүй
 
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Kincora Copper” компани зургаан сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр хаалттай хүрээнд хувьцаа, варрант санал болгосон бөгөөд энэ саналын хугацаа дуусаж, захиалга нь хүсэлтээсээ давж, 6.25 сая ам.доллар болсон талаар тус компани мэдээлжээ. Нийт захиалгын 60 хувийг нь байгалийн баялгийн салбарын томоохон хоёр хөрөнгө оруулагч хүргүүлжээ. Эндээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө 18 мянга хүртэлх метрийн өрөмдлөг зэрэг хайгуулын ажилд зарцуулахаар төлөвлөсөн байна. Тус компани одоо "Хүрэл үнэг”, "East Tsagaan Suvarga” төслийн талбайд таван зорилтот хэсэгт төвлөрч, анхны туршилтын өрөмдлөгөө хийж эхлэхээр бэлтгэж байна.
 
2014 онд шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон 106 лицензийн талбайд тус компанийн хоёр тусгай зөвшөөрөл багтсан байсан билээ. "Тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцсоны улмаас тус компани данснаасаа 6.9 сая канад долларын хасалт хийсэн” гэж "Блүүмберг” мэдээлж байсан юм. Улмаар тухайн үед Торонтогийн хөрөнгийн биржийн сүүлийн арилжаагаар "Kincora Copper”-ын хувьцааны ханш 7.14 хувиар буурч, 0.06 канад доллар болсон байдаг.
 
Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн байдлаар тус компанийн хувьцааны ханш 0.11 канад доллар болсон байв. Өөрөөр хэлбэл, үүнээс хойш хувьцааных нь ханш олигтой өсөөгүй юм.
 
"Рио тинто”-гийн хагас жилийн тайлангаас харах ёстой тоонууд
 
"Рио тинто” компанийн хувьцааны ханш 2008 онд Австралийн хөрөнгийн биржид анх удаа 139.94 австрали долларт хүрч байсан юм. Гэвч өнгөрсөн баасан гаригт энэ ханш ердөө л 84.21 австрали долларт хүрсэн байлаа.
 
Оюутолгойн ордод олборлолт хийж буй, манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч компани "Рио тинто” энэ сарын 1-нд хагас жилийнхээ тайланг мэдээлсэн юм. Ашиг нь зургаан хувиар буурч, зургаан тэрбум ам.долларт хүрсний учрыг тэд тайлбарласан байв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын өртөг 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь үүнд ихээхэн нөлөөлжээ. Бас Оюутолгойтой холбоотой олборлолтын хурцадмал асуудал ч үргэлжлэх төлөвтэй. Төслийн санхүүжилт нэмэгдэх мэдээлэл гарсны дараа "Рио тинто”-гоос далд уурхайн аюулгүйн ажиллагааг хангахад нэмж 2.8 тэрбум ам.доллар хэрэгтэй бөгөөд ингэснээр төсөв хэдийнэ 7.8 тэрбум ам.долларт хүрэхээр байгааг мэдэгдсэн билээ. Ингэснээр тогтвортойгоор бараа бүтээгдэхүүн хүргэх хугацаа 30 сараар хойшлох магадлалтай байна.
Энэ компанийн хувьцааны ханш Монгол Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байсан үе буюу 2008 онд Австралийн хөрөнгийн биржид анх удаа 139.94 австрали долларт хүрч байсан юм. Гэвч өнгөрсөн баасан гаригт энэ ханш ердөө л 84.21 австрали долларт хүрсэн байв.
 
"Туркойз Хилл Ресурс”-ын зогсолтгүй уналт үргэлжилсээр
 
 
Туркойз "Хилл Ресурсез” компанийн хувьцааны ханш түүхэн доод түвшиндөө хүрэв.
 
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөх шаардлага тулгарсан тухай мэдээлэл тарсны дараа энэ ордын 66 хувийг эзэмшдэг "Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны ханш өнгөрсөн сард Нью Йоркийн хөрөнгийн биржид 43.93 хувиар унаж, түүхэн доод түвшиндээ хүрсэн юм. Ингэхдээ энэ хувьцааны ханш 0.6 ам.доллар буюу 60 центтэй тэнцэж байсан бол өнгөрсөн баасан гаригт 0.48 ам.доллар болж бүр ч мууджээ. Сүүлийн гурван жилд "Туркойз Хилл” компанийн зах зээлийн үнэлгээ зургаан тэрбумаас нэг тэрбум ам.доллар болтлоо зургаа дахин буурсан юм.
 
 
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Цуцлагдсан зөвшөөрлүүд Монголын гадаад зах зээлд хэрхэн нөлөөлөх бол?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани