Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын гүйцэтгэгчээс 1.5 тэрбум төгрөг нэхсэн хэргийг Д.Жигжиднямаа та мэдэх үү?!

Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын гүйцэтгэгчээс 1.5 тэрбум төгрөг нэхсэн хэргийг Д.Жигжиднямаа та мэдэх үү?!

 

Төмөр замын салбар бол Орос, Хятад хоёрын дунд оршдог далайд гарцгүй Монгол Улсын хувьд стратегийн онцгой ач холбогдолтой юм. Тийм учраас төр, ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ салбарын үйл ажиллагаанд анхаарал хандуулж, алдаа эндэгдэл, хууль бус үйл ажиллагаа гарахаас сэрэмжлэн сэргийлж байх учиртай.
Хэрэвзээ төмөр замын салбарт буруу зөрүү байх аваас засч залруулах арга хэмжээг нэн даруй авч байх нь хэн бүхний үүрэг билээ.
Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ удаа УБТЗ ХНН-ийн хариуцаж тавьсан төмөр замтай холбоотой нэгэн мэдээллийг хүргэе.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг 2019 оны тавдугаар сарын сүүлчээр тавьж дуусгасан. Энэхүү зам нь манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болоод зогсохгүй зүүн тийш үргэлжлүүлэн, тавих төмөр замын эхлэл болж байгаагаар давхар ач холбогдолтой юм.
 
Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад тооцогдох Нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын газар шороо, далан барих ажлыг үндэсний дөрвөн компани  туслан гүйцэтгэгчийн статустай гүйцэтгэсэн байдаг.
 
Гэвч энэ бүтээн байгуулалтын явцад нэгэн ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар өнөөг хүртэл аль нэгэн хуулийн байгууллага, эсвэл УБТЗ ХНН-ийн удирдлагууд ам нээгээгүй юм.
 
УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа "Таван Хайрхан” ХХК-ийн ерөнхий захирал П.Түвшинцогт нар 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр Ажил, үйлчилгээний гэрээг байгуулсан байна.
 
Энэ гэрээний дагуу "Таван Хайрхан” ХХК нь Сайншанд өртөө Нефтийн үйлдвэрийн шинээр баригдах төмөр замд төмөр бетон хоолой цутгах, барих, төмөр замын далан шороог ПКО+00-ПК67+80,00 хүртэлх 1 дүгээр хэсгийн ажлыг гүйцэтгэхээр болжээ. Гэрээний үнийн дүн нь 5 122 408 356 /Таван тэрбум нэг зуун хорин хоёр сая дөрвөн зуун найман мянга гурван зуун тавин зургаа/ төгрөг бөгөөд гэрээ байгуулагдсаны дараа үнийн дүнгийн 20 хувь болох 1 024 481 671 төгрөгийг "Таван Хайрхан” компанийн Хас банк 107 салбар 5000959152, Худалдаа хөгжлийн банк дахь 403114311 тоот данснууд руу шилжүүлэхээр гэрээнд заасан байна.
Гэтэл гэрээ байгуулсны дараахан Цагдаагийн байгууллагад "2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан скүэр төвийн гадна иргэн А.Уранбилэг нь бусдад 1.5 тэрбум төгрөгийг залилуучихлаа” гэх гомдол иржээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 181002946 дугаартай хэрэг нээсэн байна.
 
Улмаар 2018 оны  арванхоёрдугаар сарын 25-нд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас "Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай”  прокурорын зөвшөөрөл бичиж "Таван Хайрхан” компанийн Хас банк 107 салбар 5000959152, Худалдаа хөгжлийн банк дахь 403114311 тоот данснуудын зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг дээрх хоёр банкинд даалгажээ.
 
Гэвч энэ бүхний цаана шал өөр асуудал явж байсан нь удалгүй ил болсон байна. "Таван хайрхан” ХХК-иас н.Батбаяр гэгч нь уг ажлыг өгсний хөлс гэж 500 сая төгрөг нэхжээ. Тус компанийнхан н.Батбаяр гэгчид нэхсэн 500 сая төгрөгийг өгсөн байгаа юм.
Тэрбээр дахиад 1 000 000 000 /Нэг тэрбум/ төгрөг нэхсэн байна. Тэр шаардлагыг нь биелүүлээгүй учир 2019 он гартал "Таван Хайрхан” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд гэрээний дагуу олгохоор нэгэнт шийдвэрлэгдсэн санхүүжилтийг нь гацаасан зэрэг ноцтой үйл явдлууд өрнөсөн байна. Үүнээс болоод тухайн үед "Таван Хайрхан” ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой ажил саатаж байсан талаар эх сурвалж хэлж байгаа юм.
Энэ хэрэг хууль хяналтын байгууллагын анхааралд хэдийнэ өртөж, хэргийн эзэд ч ил болж буй аж.
Харин бид энэ талаар УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагаас асууж байгаа юм. Д.Жигжиднямаа та Нефть боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэгчээс 1.5 тэрбум төгрөг нэхсэн хэргийн талаар мэдэх үү гэж асууж байна.
 
Ингэж асуухын учир нь "Таван Хайрхан” ХХК-ийн дээрх ажлыг гүйцэтгэх эрхийг олж авсан процесс, түүнээс хойш санхүүжилт нь тодорхой хугацаагаар зогссон тухай, мөн улсын чухал объектын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчтэй холбоотой банкны дансыг нь хаасан болоод хууль хяналтын байгууллага дээр хэрэг үүсгэгдэн шалгуулж байсныг Д.Жигжиднямаа мэдэхгүй өнгөрөх ёсгүй.
 
Хамгийн гол нь Д.Жигжиднямаа гэрээ байгуулдаг, араас нь н.Батбаяр гэгч этгээд 1.5 тэрбум төгрөг нэхдэг, заримыг нь авчихсан нь анхаарал татаж байгаа юм.
Түүнчлэн энэхүү н.Батбаяр гэгч,  1.0 тэрбумыг нэмж өгөхгүй болохоор "Залилуулчихлаа” гээд цагдаад хандсан А.Уранбилэг гэдэг хүмүүс хэн бэ гэдгийг Д.Жигжиднямаа мэдэх үү гэдгийг асуучихъя.
Д.Жигжиднямаа төрийн, ард түмний, олон нийтийн хэвлэл мэдээллийн өмнө хариулах үүрэгтэй билээ.
 
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын гүйцэтгэгчээс 1.5 тэрбум төгрөг нэхсэн хэргийг Д.Жигжиднямаа та мэдэх үү?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани