Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Батбаатар: Хөтөлийн үйлдвэр орон сууцны барилгын цементийн хэрэгцээг бүрэн хангана

Э.Мөнхцэцэг

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч Б.Батбаатартай ярилцлаа.

-Энэ жил төсөвт өртөг нь хэтэрсэн 240 гаруй барилгаас 140-ийнх нь хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болсон. Ер нь жил ирэх тусам барилгын өртөг зардал нэмэгдэж байгаа нь үнэ бүрдүүлэлтийн арга буруу байгаагаас болсон гэж үзээд УИХ-аас барилгын салбарын үнэ бүрдүүлэлтийн талаархи журмыг хүчингүй болгосон. Энэ хэр зөв шийдвэр юм бэ?

-УИХ-ын гишүүд төсвийн тооцоолол буруу байснаас өртөг зардал нэмэгдсэн гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр ажиллаж байгаа барилгын салбарынхан материалын үнэ, зах зээлийн байдлаас болж төсөвт өртөг нэмэгдэж байна гэж хэлдэг. Өнгөрсөн сарын 27-нд УИХ-ын 30 дугаар тогтоолоор 2008 оноос хойш мөрдөж байсан барилгын салбарын үнэ бүрдүүлэлтийн системийн журмыг хүчингүй болгох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Авлигажсан төсөв буюу царцаасан барилгуудын төсөвт өртгийн ихэссэн шалтгаан нь үнэ бүрдүүлэлтийн системээс болсон гэж үзээд хүчингүй болгож байгаа нь энэ л дээ. Барилгын салбарынхантай зөвлөхгүйгээр гэнэт л хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Хэрвээ төсөв зохиодог, үнэ бүрдүүлдэг аргачлалыг баталсан журам хүчингүй болбол ноднин, уржнан жил барьж эхлээд, одоо ашиглалтад өгч чадаагүй байгаа барилгуудын төсөвт өртгийн хэмжээ хэд байх, энэ жил тендер нь зарлагдсан барилгуудын төсөвт өртөг ямар байх вэ гэдэг дээр асуудал үүснэ. Магадгүй 2008 оны төвшинд эргээд очих байх. Тэгвэл бүх барилгын өртөг нь 30-40 хувиар доошоо буурна. Энэ хэрээр барилгын салбарынхан хохирно. Бүтээн байгуулалтын ажил зогсч, барилгын салбарын үнэ бүрдүүлэлтийн системд будилаан, үл ойлголцол үүснэ.

-Ер нь барилгын салбарын үнэ бүрдүүлэлтийн системийг өөрчлөх цаг болсон юм биш үү. Хэдэн жилийн өмнөх аргачлалаар тооцож байгаа гэдэг?

-Үнэ бүрдүүлэлтийн системээ суу-риар нь өөрчилье гэдэг асуудлыг манай холбооноос 2-3 жилийн өмнөөс тавьж ирсэн. Оросын барилгын үнэ бүрдүүлэлтийн системийг Монголын нөх-цөлд тааруулан ашиглая гэдэг саналыг ч дэвшүүлж байсан. Мэдээж монголчууд барилгын салбартаа хэрэглэх норм, норматив, үнэ хөлсний системийг шинэчлэх шаардлагатай байгаа. Энэ шинэчлэлийг хийх ч ёстой. Гэхдээ одоо энэ цаг үед биш. Эдийн засаг хямарсан, хямраагүй гэж талцаж байгаа үед барилгын салбарыг "самарч" болохгүй. Хуучин, шинэ хоёроо уялдуулсан байдлаар алгуур байдлаар хийх шаардлагатай. Гэнэт л үнэ бүрдүүлэлтийн системийг байхгүй болгож шинийг гаргаж ирнэ гэвэл бүтэхгүй.

-Зарим хүн хамаг мөнгөө барилгын салбарт хийснээс болж эдийн засаг хямарлаа гэж ярьж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ер нь эдийн засаг хүндхэн байгаагийн цаана барилгын салбар ч мөн хүндхэн л байна. Гэхдээ барилгын салбарт хамаг мөнгөө оруулаад эдийн засаг хүндэрлээ гэдэг нь өөрөө өрөөсгөл ойлголт. Учир нь, барилга дэд бүтэц рүү хийсэн мөнгө эргээд үл хөдлөх хөрөнгө болдог. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хөдөө орон нутагт долоон хувиар өгч байна. Энэ зээл саараагүй үргэлжилж байгаа. Энэ нь өөрөө үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж байна шүү дээ. Ер нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн хямралын үеийн байдлыг харахад бүгд л бүтээн байгуулалт руу хөрөнгө шидсэн байдаг. Америк улс эдийн засаг нь хямрахад шинэ Нью-Йоркийг барьж хямралаас гарсан гэдэг. Үүнтэй адил хямрал болох юм бол бүтээн байгуулалт руу бүх хөрөнгөө шийдэхээс өөр аргагүй. Өнөөдөртөө л бүх мөнгө нь цемент болж газар булагдаж, дөнгөж баригдаж буй барилга болж харагдаж байгаа ч ирэх жил гэхэд бүгд орон сууц, эмнэлэг, сургууль болж эргээд хөрөнгө оруулалт болно. Үүнийг барьцаалж үнэт цаас гаргаж улам өргөжүүлэх боломж байгаа. Иргэдийн авч байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээл чинь эргээд орон сууцаар барьцаалагдсан үнэт цаас болно. Тэрийг нь гадаад зах зээл дээр гаргаж хоёрдахь зах зээлийг нээнэ гэсэн үг. Манай барилгынхан хараахан хоёр дахь зах зээлээ нээгээгүй байна. Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг зах зээлд гаргаж эхэлбэл барилгын салбар өөрөө өөрийгөө санхүүжүүлж, хөгжих боломжтой болно. Тэгэхээр барилга руу хөрөнгө оруулж байгаа нь учиртай.

-Өнгөрсөн онд хэчнээн мянган орон сууц шинээр ашиглалтад орсон бэ. Энэ жил хэдийг оруулах юм бэ?

-Өнгөрсөн онд 12400 гаруй айлын орон сууц шинээр ашиглалтад орсон. Үүнээс 1000 гаруй нь Төрийн орон сууцны корпорацад хамаарч байгаа. Ер нь нийслэлийн хэмжээнд барилгын ажил харьцангуй гайгүй байгаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө, хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр баригдаж байгаа орон сууц, цэцэрлэг, сургуулийн барилга нэлээд эрчимтэй хийгдэж байгаа. Ер нь Улаанбаатар хот өөрийн эзэмшлийн газар дээр 380 мянган айлын орон сууц барих боломж бий. Дээр нь гэр хорооллыг чөлөөлж байгаа учраас ойрын жилүүдэд барилгын ажил эрчимтэй хийгдэнэ. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх зарим барилгын ажил зогсонги удаашралтай байгаа.

-Манай улсын жилийн цементийн хэрэглээ 1.8 сая тонн гэж ярьдаг. Одоогоор яг хэд байгаа юм бэ?

-Жилийн цементийн хэрэглээ янз бүр л дээ. Ер нь орон сууц барилгын хэрэгцээнд жилдээ нэг сая тонн цемент хэрэглэдэг. Дотоодын бусад хэрэглээ нь 500-600 мянган тонноор хэмжигдэж байгаа. Өнгөрсөн жилээс Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал, төмөр замын ажил эхэлсэн учраас дараа жилээс манай цементийн хэрэглээ гурван саяд хүрнэ.

-Өнгөрсөн долоо хоногт Хөтөлийн цемент шоохойн үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад орж нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Тэгэхээр энэ үйлдвэр дангаараа барилгын орон сууцны цементийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой болж байна гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно.

-Хөтөлийн цемент үнийн хувьд импортын цементийнхээс өндөр байвал барилгын компаниуд авахгүй байх талтай байх?

-Хөтөлийн цементийг Хятадын импортын цементээс 30-40 мянган төгрөгөөр хямд үнээр худалдаалж байгаа. Мөн чанарын хувьд импортын цементээс хамаагүй илүү. Дотоодынхоо түүхий эдээр хуурай аргаар үйлдвэрлэж байгаа учраас Хятадаас  оруулж    ирсэн цементээс чанарын хувьд маш сайн. Ер нь цементийн үнийг тогтворжуулахад Хөтөлийн цементийн үйлдвэр маш чухал нөлөө үзүүлнэ. Мөн хоёр жилийн дараа гэхэд дотоодынхоо цементийн хэрэгцээг бүрэн хангах үйлдвэрүүд баригдаж байна. Үнэ, хангалт хоёроос болж л Хятадаас авч байсан. Тэгвэл Хөтөлийн цементийн үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор цементийн хангалт 50 гаруй хувиар нэмэгдэж байгаа. Энэ үйлдвэр дангаараа барилгын цементийн хэрэглээг бүрэн хангана гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр цементийн хувьд Монголын барилгачид толгой өвдехгүй болсон. Мөн темерлөгийн үйлдвэрийн чиглэлд ахиц гарч байна. Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр дэргэдээ төмөр хайлуулах үйлдвэртэй болчихлоо. Орон нутгуудад төмрийн жижиг үйлдвэрүүд барьж байна. Ямар ч байсан ойрын 3-4 жилийн дараа арматурын төмрийн 60-70 хувийг дотоодоосоо хангах боломжтой болно.

-Цемент, арматурын хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болсноор орон сууцны үнэ одоогийн байгаагаас хэр хэмжээгээр буурах боломжтой вэ?

-Цемент, арматураа дотооддоо үйлдвэрлэвэл орон сууцны үнэ 30-40 хувиар буурна гэсэн тооцоо байдаг. Ер нь үнэ буухаас илүү орон сууцны үнэ тогтворжино. Ам метр нь 1.2 саяд тогтворжих боломжтой. Барилгад хоёр л үнэ байдаг. Тухайн барилга босч байгаа өөрийнх нь өртөг. Хоёр дахь нь худалдаалах үнэ. Зах зээлийн худалдааны зарчмаар хамгийн дээд талын ашиг олох хувилбар нь барилгын өөрийн өртгийг 15-20 хувиар л нэмж зарна гэж үздэг. Дотооддоо барилгын материалаа үйлдвэрлэснээр өртөг зардал айхтар их буурахгүй, харин худалдаалах үнэ тогтворжино. Өөрөөр хэлбэл, өөрийн өртгөөс 100, 200 хувь нугалж зарна гэдэг нь байж болохгүй. Үнийг тогтворжуулахад цемент арматураа дотооддоо үйлдвэрлэхээс гадна төрөөс тодорхой дэмжлэг хэрэгтэй.

-Төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй гэж?

-Газраа үнэгүй өгч, дэд бүтцийг шийдвэрлэж, барилга угсралтын байгууллагуудад арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох. Энэ гурван дэмжлэгийг төрөөс тогтвортой үзүүлбэл орон сууцны үнийг тогтвортой барих бүрэн боломж бий. Төр барилга барих бололцоог нь олгож, барьсан барилгыг нь худалдаж авах амлалтаа биелүүлбэл барилгынхан мөнгө олоод барилгаа бариад өгч чадна. Мөнгө олдоно. Төрөөс барилгын салбарыг зөв бодлогоор дэмжиж болдогийг "Буянт-Ухаа" хорооллын барилга харууллаа. Засгийн газраас барилгын компаниудыг хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, дэд бүтцийг нь шийдвэрлэж барилгачдад итгэл үзүүлээд явбал толгой өвтгөхгүйгээр хороолол, хорооллоор нь орон сууц барьдаг болно. Төр ганцхан компанийг дэмжих биш барилгын бүх компанийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж дэмжих хэрэгтэй. Үүний хариуд барилгын компаниуд тогтвортой үнэ, найдвартай чанартай барилгыг хугацаанд нь барьж ашиглалтад оруулах асуудлыг хариуцна шүү дээ.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарт ямар ямар ажил хийхээр төлөвлөсөн байна вэ?

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд барилгын салбарынханд лизингээр тоног төхөөрөмж олгохоор тусгасан байсан. Эдийн засаг хүндхэн байгаа үед ийм арга хэмжээ авна гэж байгаа нь зөв. Элс хайрга, зуурмагийн үйлдвэр, ханын материалын чиглэлээр төнөг төхөөрөмжийг нийлүүлэх шаардлага зайлшгүй байгаа. Энэ чиглэлийн дэмжлэгийг өнөө маргаашгүй өгөх шаардлага байгаа. Барилгын ажил ид эхэлж байна шүү дээ. 100 хоногийн дараа өгнө гэвэл ямар ч үр ашиггүй болно. Мөн компаниудад хөнгөлөлттэй зээл өгөх шаардлага байгаа. Хөтөлийн цементийн үйлдвэр хөнгөлөлттэй зээл авч өргөтгөлийн ажлаа дуусгах боломжтой болсон. Үүн шиг үр ашигтай төслүүдэд өгөх хөнгөлөлттэй зээлийнхээ хүрээг өргөжүүлэх хэрэгтэй.

"Үндэсний шуудан"

Б.Батбаатар: Хөтөлийн үйлдвэр орон сууцны барилгын цементийн хэрэгцээг бүрэн хангана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани