Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Путины айлчлалаар зурагдаагүй төмөр замын гэрээг Bладивостокт үзэглэх үү?

Путины айлчлалаар зурагдаагүй төмөр замын гэрээг Bладивостокт үзэглэх үү?

 

Хойд хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр хоёр тал арван гэрээ үзэглэлээ. Харилцаагаа шинэ шатанд ахиулсан, цэрэг батлан хамгаалахын салбарт дэмжлэг авахаар болсон гэх мэт үр дүнг нэрлэж болох ч эдийн засаг талаас нь харвал тэр гэж онцлохоор том гэрээ, санамж бичиг алга гэж шинжээчид хэлж байна.

Путин "Хийн хоолойг Монголоор дамжуулах эсэхийг судалж үзнэ” гэсэн үгээ дахиад хэлснийг алгасаад харвал эдийн засаг чигийн гялтайх тохироо хийгдсэнгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр Зүүнбаян-Ханги чигийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100 тэрбум рублийн экспортын зээл хүссэнийг эс тооцвол өндөр хүлээлттэй байсан төмөр зам дээр гэрээний түвшний яриа хэлэлцээ өрнөсөнгүй. Төмөр зам дээр Орос ямар бодлого барьж байгаа нь тодорхойгүй гэж хэлж бас болохгүй. В.Путиныг дагалдаж ирсэн "Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал О.В.Белозёров "Замын хөгжлийн стратегийн хэтийн төлөвийн талаар гэвэл Зүүнбаян, Ханги чиглэлийн шинэ замын барилгын ажил ихээхэн анхаарал татаж буйг тэмдэглэмээр байна. Энэ зам нь Хятад руу шинэ гарц нээх боломж олгоно. Таван толгой-Зүүнбаянгийн 414 км замын төслийн ажилд Улаанбаатар төмөр замыг оролцуулахыг нааштайгаар харж байгаа” гэсэн нь зүгээр ч нэг унагасан үг биш нь ойлгомжтой. Тэгэхээр өнөөдөр Владивостокт эхлэх Дорнын эдийн засгийн тавдугаар чуулганы үеэр төмөр зам дээр нааштай мэдээ дуулдаж магадгүй.

Олдог долларынхаа дийлэнхийг зэс, нүүрсний экспортоос бүрдүүлдэг манайх шиг улсад эдийн засгаа тэлэх ганц боломж нь Хятад руу чиглэсэн төмөр зам. Төмөр замын маршрутын тухайд Таван толгойн ордоос Оюу толгойгоор дайрч Гашуунсухайт хүрэх чиглэл хамгийн дөт, эдийн засгийн үр ашигтай. Энэ чиглэлд төмөр зам тавих яриа арваад жилийн өмнөөс эхэлж бүтээн байгуулалт хийх оролдлого хэдэн удаа хийгдээд ажил болоогүй өнөөг хүрээд буй. Таван толгойгоос урд хил хүрэх төмөр замыг нарийн царигаар тавих яриа хөөрөө, шийдэл шийдвэр бий. Харин хойд хөршийн тухайд сая болж өнгөрсөн төрийн тэргүүнийхээ айлчлалын үеэр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд дэмжлэг үзүүлэхээ албаны хүнээрээ дамжуулаад илэрхийлчихлээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ч эхний ээлжинд Таван толгойгоос зүүн тийш төмөр зам барих талд гар өргөдөг. Тэгэхээр Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр замын бүтээн байгуулалт өрнөх магадлал өндөр гэсэн үг.

ОХУ НҮҮРСНИЙ ЗАХДЭЭР ЯМАР БОДЛОГО БАРЬЖ БАЙНА ВЭ?

Нүүрсний нөөцөөрөө Америкийн дараа дэлхийд хоёрт жагсдаг ОХУ өмнө нь баруун руу нүүрс экспортолж доллар олдог байсан бол одоогийн онилж буй зах зээл нь Зүүн Ази, Зүүн өмнөд Ази. Бүр тодруулж хэлбэл, Хятад гэдэг аварга зах зээл хойд хөршийн нүүрсний уурхайн эздийн хорхойг асаадаг. Урд хөрш өнгөрсөн жил 3.7-3.8 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн гэсэн статистик бий. Араас нь жагсдаг арван улс хэрэглээгээ нийлүүлж тооцож байж Хятадтай дүйж очно гэхээр ямар аварга зах зээл гэдэг нь төсөөлөгдөх байх. Нүүрсний олборлолт нь жил ирэх бүр өссөөр байгаа хойд хөрш яг одоо төмөр замын бүтээн байгуулалтдаа хөрөнгө хайрлахгүй яваа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л коксжих нүүрсний чанар, нөөцөөрөө дэлхийд гэж яригддаг Колмар байна. Өнөөхөндөө 4.5 сая тонн нүүрс олборлож буй энэ уурхай хэдхэн жилийн дотор олборлолтоо 20 сая тонн болгож өсгөнө гэсэн амбицтай яваагаа зарлачихсан. Ер нь Алс Дорнодын боомтоос нүүрсээ экспортлох том уурхайнууд Орост өчнөөн бий. Колмартай зэрэгцэж яригдах аварга орд гээд яривал олны мэдэх Эльга байна. Хойд хөршийн нүүрсний олборлолт 2014 онд 358 сая тонн байсан бол өнгөрсөн жил 430 сая шүргэсэн. Графиклаад харвал жил бүр өгссөн зурагтай яваа юм билээ. Базаад харвал Алс Дорнодын нөөц ихтэй нүүрсний уурхайнуудаа төмөр замжуулах бодлогыг ОХУ-ын Засгийн газраас онцгой анхаарч байна. Манай нүүрсэнд боломж олгоно гэж найр тавьж буй Алс Дорнодын боомт дээр төмөр замын бүтээн байгуулалт ид өрнөж, Хятадын зах зээлд ахиу нүүрс гаргах өрсөлдөөн ширүүсч байгаа гэж шинжээчид онцолдог нь цаанаа ийм учиртай. Яг нарийндаа Америк, Австрали, Индонез нүүрсний зах зээл дээр манай өрсөлдөгч биш. Нүүрс хүрч буй газар нь манайхаас өчнөөн алс учраас бидэнтэй нэг зах зээл дээр тоглодоггүй. Хамгийн бодитой өрсөлдөгч маань хойд хөрш. Энэ өнцгөөс харвал хойд хөршийн нүүрсний бодлого, уурхайнуудынх нь өнгө янзад чихээ сортойлгож суухаас аргагүй. Колмар, Эльгагийн орд төмөр замтай болж нүүрсний экспортоо огцом өсгөх амбицтай урагшилж буй арван жилд монголчууд Таван толгойгоос Гашуун сухайт руу тавих төмөр замын бүтээн байгуулалтаа гацаасан шигээ аж төрж суугаа нь гашуун ч гэлээ үнэн. Оросын Засгийн газар нүүрсний хэрэглээгээ танасан Европын зах зээлээс Ази руу хараагаа чиглүүлж, тэр зүгт тавих төмөр замын бүтээн байгуулалтыг тултал дэмжиж байгаа бол Монголын Засгийн газар ч гэсэн урд хөрш рүү чиглэсэн хамгийн ашигтай чиглэлд төмөр зам барих хувилбар дээр дэмжлэг үзүүлэх учиртайг өмнө дурдсан жишээнүүдээс харчихаж болно.

ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ЗАХЗЭЭЛ ЯАЖ Ч ЭРГЭСЭН МОНГОЛД АШИГТАЙ

ДНБ, хүн амын хөгжил, нэг хүнд ногдож буй гангийн хэрэглээний дундаж зэрэг үзүүлэлтээс нь харахад Орос, Монголын нүүрснийхний онилчихоод байгаа Хятад улс дэлхийн хөгжингүй орнуудын төвшинд хүрчихсэн. Ингэж дүгнээд, логикоор нь хөөгөөд харвал Хятад улс Японы араас явах учиртай. Өөрөөр хэлбэл урд хөршийн хэрэглээ нь танагдаж, гангийн үйлдвэрлэл багасах нь бараг л тодорхой болчихсон гэсэн үг. Гангийн хэрэглээ нь танагдвал гаднаас авах нүүрсээ огцом багасгах эрсдэл бий гэх гээд байна л даа. Хятад улс түрүү жил 900 сая гаруй тонн түүхий ган хайлуулсан бол энэ тоо ойрын хугацаанд хоёр дахин багасч мэднэ гэсэн таамаглалыг шинжээчид онцлоод эхэлчихлээ. Энэ таамаг хөрсөн дээр буувал бүх импортоо зогсоож, зөвхөн дотоодоосоо нүүрсээ хангаад явах нөхцөл үүсч мэднэ. Гэхдээ бидэнд эерэг, гэгээтэй гэж хэлж болох нэг мэдээ бий. Урд хөрш Бээжин, Шанхай гэх мэт төвийн бүсийн үйлдвэрлэлийг зах нутгууд руугаа шилжүүлэх бодлого бариад эхэлчихсэн. Бүр тодруулж хэлбэл Өмнөд Монгол гэх мэт хязгаар газрууд руу гангийн үйлдвэрлэл төвлөрнө гэсэн үг. Тэгэхээр төмөр замаа барьж, нүүрсний салбарын бодлогоо зөв зүгт залж чадвал монгол нүүрс "моод”-ноос гарахгүй гялалзах өндөр боломжтой.

ОРОСООР ДАМЖУУЛЖ ГУРАВДАГЧ ОРОНД НҮҮРСЭЭ ЗАРАХАД АНХААРАХШИЙДЛҮҮД

Урд хөрш рүү төмөр зам тавих хувилбар өнгөрсөн жилүүдийнх шиг гацаанд орсон хэвээр байвал ОХУ руу төмөр замаар нүүрсээ тээвэрлэвэл ямар вэ гэсэн асуулт тавигдах нь тодорхой. Ганц улсаас хамааралтай биш олон гарцтай байх тусмаа монгол нүүрсний өрсөлдөх чадварт эерэг нөлөөтэй. Ерөнхийлөгчийн одоо яриад байгаа хувилбараар бол манай улс ОХУ руу нүүрсээ тээвэрлэж, гуравдагч хөршид гаргана. Нэг зүйлийг онцлоход Таван толгойн нүүрсийг Алс Дорнодын боомтод хүргэх яриа цоо шинэ санаа биш. Өнгөрсөн хугацаанд хойд хөршөөр дамжиж дэлхийн зах зээлд хүрэх туршилтыг нэг бус удаа хийсэн туршлага бий. Баяжуулсан коксжих нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх туршилтын тээвэрлэлтийг 2011 оноос хийж эхэлсэн юм. Япон, Энэтхэгийн гангийн үйлдвэрүүдтэй гэрээлж, 2011 оны арваннэгдүгээр сараас ОХУ-ын Находка боомтоор дамжуулан ачилт хийж байв. Ухаа худагаас Чойр хүртэл шороон замаар автомашинаар, Чойроос цааш төмөр замаар Наушки орж, Оросын нийт 32 өртөө дамжин Находка хүргэсэн удаатай. Япон руу 2012 оны нэгдүгээр сарын 28-нд ачилт хийж байж. Эхний ээлжинд гаргасан хэмжээ нь 20.000 тонн. Гэрээлэгч нь "Сумитомо металс”. Хүргэсэн боомт нь Вакаяама. Зарсан үнэ нь FOB Находка 282 ам.доллар. Харин Энэтхэг рүү 2011 оны арваннэгдүгээр сарын 25-нд ачилт хийсэн түүхтэй..Эхний ээлжинд гаргасан хэмжээ нь 16400 тонн. Гэрээлэгч компани нь "Мэско стийл”. Хүргэсэн боомт нь Парадип. Зарсан үнэ нь FOB Находка 225 ам.доллар. Товчхондоо нэг тонн нүүрсийг хойд хөрш рүү тээвэрлэхэд нийтдээ 171.8 ам.доллар болж байж. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, холбогдох татвар хураамжуудыг нэмэхээр нэг тонн нүүрсийг Находка хүргэж зарахад нийтдээ 237.2 ам.доллар зарцуулсан гэсэн статистик дуулддаг. Япон руу 282, Энэтхэгт 225 ам.доллараар зарсан гэхээр Японд зарсан нүүрснээс тонн тутмаас 45 ам.долларын ашиг хийсэн бол Энэтхэгт худалдсан нүүрсний тонн тутмаас 12 ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Туршилтын тээвэр хийж байх үед нүүрсний үнэ түүхэн дээд түвшиндээ байсан, харин ирэх жилүүдэд уруудалтын цикл рүүгээ орно гэдгийг онцлохгүй орхиж болохгүй. Хойд хөрштэй сайн хэлэлцээр хийж чадвал зардал өртөг, татвар хураамж энэ тэр дээр нааштай шийдэл байж болох л юм. Таван толгойн нүүрсийг хойд хөршөөр дамжуулж гуравдагч оронд хүргэхийн тулд наад зах нь баяжуулж боловсруулах шаардлагатай гэж нүүрснийхэн онцолдог. Гэтэл өнөөдөр бид экспортын нүүрснийхээ дийлэнхийг баяжуулахгүй, түүхийгээр нь гаргадаг. Владивосток руу түүхий нүүрс зөөвөл Япон, Солонгос тоож авахгүй асуудал бий.

НҮҮРСНИЙ ТӨМӨР ЗАМЫН ГУРВАН МАРШРУТ

Нүүрсээ тээх төмөр зам дээр гурван маршрут яригдаж байна. Эхний маршрут нь Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлийн нарийн царигийн төмөр зам. Зураг төсөл, ТЭЗҮ нь бэлэн. Газар шорооны ажил нь эхэлчихсэн. Ачих нүүрс нь бэлэн, авах худалдан авагч нь дугаарлаад зогсч байгаа. Монгол, Хятадын хувьд нэг нь бүтээгдэхүүнээ тээвэрлэж хүргэж өгнө, нөгөө нь худалдаж авна гэсэн гэрээ тохироонууд бий. Ийм нөхцөлд төмөр зам барихад саад бага, санхүүжүүлэгч олоход төвөгтэй биш. Өмнө нь "Шинхуа” хөрөнгөө гаргаад төмөр зам бариад өгье гэж дуугарсан удаатай. Товчхондоо төмөр зам барих үндсэн нөхцөл бүрдчихсэн. Хоёр дахь маршрут нь Зүүн баян Ханги чиглэлийн төмөр зам. Хойд хөршийн зүгээс дэмжинэ гэдгээ мэдэгдчихсэн. Эрх баригчид, төрийн өндөрлөгүүдийн түвшинд санаа нэг байгаа. Хөрөнгө мөнгө нь шийдлээ олвол энэ чиглэлд өргөн царигийн төмөр замын бүтээн байгуулалт өрнөх боломж өндөр. Гурав дахь маршрут нь Таван толгойгоос Зүүнбаян Сайншанд руу чиглэсэн өргөн царигийн төмөр зам. ОХУ-ын Засгийн газрыг тэргүүлж байсан М.Е.Фрадков 2006 онд Монголд айлчлахдаа энэ асуудлыг ярьсан түүхтэй. Хоёр улсын түвшинд анх удаа нефть боловсруулах үйлдвэр барих эсэх, нүүрсийг олборлож экспортлох, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах гэх мэт асуудал яригдаж байсан үе учраас энэ асуудал сөхөгдсөн байдаг юм. Энэ маршрутаар төмөр зам баривал замын урт нь 400-500 км-ээр яригдана. Том хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн үг.

 
Өдрийн сонин
Путины айлчлалаар зурагдаагүй төмөр замын гэрээг Bладивостокт үзэглэх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани