Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгч 10 улс орон

Дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгч 10 улс орон

 

Зэсийн үнэ өнгөрсөн 2018 онд сүүлийн жилүүдийнхээс 30 гаруй хувиар өссөн харин энэ онд улаан өнгөтэй энэ металлын үнэ бага зэрэг буураад байна. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар ойрын хоёр жилд зэсийн ханш тогтвортой байх төлөвтэй гэсэн. Харин 2023 оноос зэсийн хэрэглээний өсөлтөөс шалтгаалан энэ салбарт ихээхэн өөрчлөлт орно гэж таамаглаж байгаа.

Өнгөрсөн онд БНХАУ, Энэтхэгийн зэсийн эрэлт хэрэгцээ өндөрт байсан мөн АНУ-д барилгын салбар сэргэсэн нь энэ металлын эрэлтийг нэмэгдүүлсэн.

Түүнээс гадна сүүлийн 10 жилийн хугацаанд зэс олборлолтын салбарт оруулсан хөрөнгө оруулалт харьцангуй бага байсан нь ирээдүйд нийлүүлэлтийн хомсдол үүсгэж болзошгүй гэж үзэж байгаа.

Үүнтэй зэрэгцэн зэсийн нийлүүлэлтийн 30 шахам хувийг дангаараа бүрдүүлдэг Чили улсад уурхайчид ажил хаялт заралсан мөн уурхайчдын үйлдвэрчний эвлэл ажил олгогчидтой тохиролцоонд хүрч чадахгүй гэрээ хэлэлцээнд төдийлөн ахиц гарахгүй байгаа нь богино хугацаанд нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй юм.

Хятад Америкийн хооронд үүсээд буй худалдааны дайны уршигаар зэсийн үндсэн гол хэрэглэч Хятад улсын эрэлт хэрэгцээ буурсан нь зэсийн нийлүүлэлтэнд шууд нөлөөлсөн. Гэхдээ дэлхийн зэс үйлдвэрлэл 2018 онд буураагүй өмнөх оныхоос 510 мянган тонноор илүү буюу 16,27сая тонн зэс олборлон үйлдвэрлэсэн байна.

АНУ-н геологийн албаны (USGS) мэдээнд 2018 онд хамгийн их зэс үйлдвэрлэсэн 10 улс орныг шалгаруулсан тэр тухай мэдээллийг хүргье.

 

Доорх графикт дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч 5 улсын сүүлийн 60 гаруй жилийн зэс олборлолт үйлдвэрлэлийн өсөлт, тоо хэмжээг харуулав.

Дэлхийд тэргүүлэгч зэс олборлогч улс орнууд болон үйлдвэрлэсэн зэсийн тоо хэмжээ:

Улс орон

2017он

(мянган,тн)

2018он

(мянган,тн)

зөрөө %

1

Чили

5,330

5,800

8.81

2

Перу

2,450

2,400

-2.04

3

Хятад

1,860

1,600

-13.9

4

АНУ

1,270

1,200

-5.5

5

Конго

1,092

1,200

9.89

6

Австрали

920

950

3.26

7

Замбия

755

870

15.2

8

Индонез

622

780

25.4

9

Мексик

755

760

0.66

10

Орос

705

710

0.7

Бүх дэлхий

15,759

16,270

3.2

Дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч улс орнуудын сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн зэсийн тоо хэмжээ, (мянган/тн)


 

 

 

 

1. Чили: 5.8 сая/тн

Чили улсын зэс олборлолт 2018 онд өмнөх оныхоос 8,8 хувь өсөн нэмэгдэж 5.8 сая тонн хүрсэн бөгөөд зэс үйлдвэрлэл нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.

Өнгөрсөн онд Чилийн олон уурхайнуудад ялангуяа дэлхийн хамгийн том зэсийн уурхай Эскондида болон BHP-ийн компаний ажилчид ажил хаялт зарлан маш их урт хугацаанд буюу 44 хоногийн сул зогсолттой байсан.

Энэхүү үйл явдал нь Чилийн зэс олборлолтонд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.Харин BHP компаний удирдлага 2018-оны 8-р сард ажилчидтайгаа тохиролцож чадсанаар хүнд байдлаас гарч хэвийн ажиллаж эхэлсэн.

 

2. Перу: 2.4 сая/тн

Перу улсын хувьд сүүлийн жилүүдэд зэс олборлолтоо нэмэгдүүлэн Хятадыг гүйцэж түүрлэн дээрх жагсаалтын 2-р байрт жагсах болсон. Гэвч Перу улс 2018 онд онд 2.41 сая тонн зэс олборлож өмнөх 2017 оныхоос 50 мянган тонн зэс дутуу олборлосон байна. Перу улсын зэсийн уурхай Quellaveco,Tia Maria мөн дэлхийн томоохон зэсийн уурхайн нэг болох Las Bambas уурхайнуудыг Англи Америкийн (LSE:AAL,OTCQX:NGLOY NYSE:SCCO) компанууд эзэмшин олборлолтын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.

Өнгөрсөн 2018 онд зэс олборлолт буурсан үндсэн шалтаан нь Las Bambas уурхайн хүдрийн агуулга буурсан мөн Ferrobamba ил уурхайн мөрөгцөг хана тогтворгүй нурж хүдэр олборлолт бүтээмж бага байсантай шууд холбоотой.

Anglo American компани Перугийн Quellaveco зэсийн уурхайг үргэлжлүүлэн ажиллуулхаар төлөвлөж байгаа мөн ойрын 4 жилийн хугацаанд 6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ 2018 оны дундуур мэдэгдсэн. Тус компани энэ төсөл дахь өөрийн хувьцааг 18,1 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлэн 833 сая доллар зарцуулсан байна.

 

3. Хятад:1.6 сая/тн

Дэлхийн хамгийн том зэсийн хэрэглэгч 44% орон болох Хятад улсын зэс олборлолт нь дахин буурч 2018 онд 1,6 сая тонн хүрч дэлхийд 3-р байранд эрэмблэгдэх болсон.

Мөн түүнчилэн байгаль орчин, агаарын бохирдол бууруулах хөтөлбөрийн дагуу олон металл хайлуулах үйлдвэрүүд хаагдаж зэсийн импортын хэмжээ ч буурсан.

Zijin Mining Group бол Хятад Улсын хамгийн том металл үйлдвэрлэгч компаний юм. ТэдЗи жин шань алт-зэсийн уурхай, Шү-гу аны алт-зэсийн уурхайг эзэмшдэг. Хятад АНУ хоёрын хооронд өрнөж буй худалдааны дайнтай холбоотой Хятадын зэс бүтээгдэхүүний экспортод өндөр татвар ноогдуулсан үүнтэй холбоотойгоор зэсийн эрэлт хэрэгцээ ч зогсонго байдалд орсон байна.

 

4. АНУ: 1.2 сая/тн

Америкийн хувьд зэс олборлолт үлдвэрлэл 2018 онд өмнөх оныхоос 50 мянган тонн бага буюу 5.5 хувь буурсан. АНУ-н геологийн судалгааны албанаас зэс олборлолтын энэхүү бууралт нь Аризона, Нью Мексико мужуудад хэд хэдэн уурхайн олборлолтын хэмжээ буурсантай холбоотой гэж мэдэгдсэн. Энэ мужууд АНУ-ын зэс олборлолтын 66 хувийг бүрдүүлдэг бөгөөд зэс үйлдвэрлэдэг тэргүүлэгч мужууд юм.

АНУ-н зэс олборлолтын ихэнх хувийг Аризона, Нью Мексико, Юта, Невада, Монтана, Мичиган, Миссури мужуудийн 24 уурхайд эрхлэн явуулдаг. Дэлхийн хамгийн том зэс олборлогчийн нэг нэг болох Рио Тинто компани (NYSE: RIO, ASX: RIO, LSE: RIO) Кингекотын уурхайг эзэмшин олборлолтын үйл ажиллагааг эрхлэдэг.

Саяхан Кеннекоттын (Kennecott) уурхай түний дэд бүтэц сэргээгдэх эрчим хүч рүү шилжих төлөвлөгөөтэй байгаа тухайгаа зарласан. Түүний бүрэлдэхүүнд Copperton баяжуулах үйлдвэр, Garfield зэс хайлуулах үйлдвэр болон боловсруулах үйлдвэр, цахилгаан станц гэсэн бусад холбогдох байгууламжуудыг багтаасан байна.

Дээр дурдсан худалдааны дайн АНУ-д мөн нөлөөлж байгаа нь мэдээж. Энэ хурцадмал байдлаас болж улаан өнгийн металлын гол хэрэглэгч болох Хятад улсын зэс бүтээгдэхүүний борлуулалт буурсан. Зэс худалдан авалт хангалттай бус тохиолдолд АНУ зэс үйлдвэрлэлээ бууруулах байх. Энэ байдлаас хэрхэн гарахыг хэлхэд эрт байна.

 

5. Конго: 1.2 сая/тн

БНАКонго Улс зэс олборлолтоо 2018 онд 1.2 сая тонн хүргэж өмнөх оноос 9.8 хувь өсгөж чадсан. Энэ нь өмнө нь түр хаалттай байсан зэсийн уурхайнуудыг ажиллуулж эхэлсэнтэй шууд холбоотой. Конго улсын зэсийн нөөц болон олборлолтыг нэмэгдүүлэх нэг томоохон алхам бол Айвенхоу Майнз (TSX: IVN, OTCQX: IVPAF) компаний хэрэгжүүлж буй Камоа-Какула (Kamoa-Kakula) зэсийн уурхайн төсөл юм.

Тэд энэ төслийг хэрэгжүүлхээр БНХАУ-н (Zijin Mining Group) Зижин Майнинг Групптэй хамтарч ажиллаж байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Айвенхоу Майнз компани уг төсөлд зориулан 679 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Zijin Mining Group 67 сая доллар мөн CITIC Metal (OTC Pink: CTPCY, HKEX ) компанийн охин компани болох CITIC Metal Africa Investment компани 612 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

 

6. Австрали: 950.000тн

Австралийн зэс олборлолт үйлдвэрлэл өнгөрсөн 2017 онд 860 мянган тонн байсан харин 2018 онд 950 мянган тонн хүрч 3.2 хувь нэмэгдсэн байна. Ийнхүү зэсийн олборлолт нэмэгдсэн нь уул уурхайн тэргүүлэгч компани BHP Billiton’s компани Австрали дахь "Olympic Dam” уран-зэс-алтны уурхайн үйл ажиллагаагаа дахин сэргээсэнтэй шууд холбоотой юм.

Олимпийн далан уран-зэс-алтны орд газар нь ураны нөөц болон олборлолтоороо илүү алдартай хэдий ч дэлхийд зэсийн 4 дахь том ордод тооцогдогдож байгаа. Мөн Queensland’s дахь Mount Isa уурхайд томоохон зэс олборлолт явагдаж байгаа бөгөөд энэ уурхай нь Австралийн зэс олборлох том уурхайнуудын нэг юм. Тэд жилд 6.5 сая тонн хүдэр олборлон боловсруулдаг.

 

7. Замбия: 870.000тн

Замбия Улсын зэс олборлолт 2018 онд 870 мянган тонн хүрч өмнөх оныхоос 15,2% өссөн огцом нэмэгдэн. Энэ нь тус улсын зэс үйлдвэрлэлд тэргүүлэх байр суурь эзлэж буй 4 том уурхайн үйл ажиллагааны өсөлттэй шууд холбоотой гэж Уул уурхайн Танхимнь "Mining for Zambia" мэдээлсэн. Доорх нэр бүхий компанууд Замбия Улсын зэс олборлолт үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг.

Үүнд: Barrick Gold's (TSX: ABX, NYSE: GOLD) Lumwana, First Quantum Minerals '(TSX: FM, OTC Pink: FQVLF) Kansanshi, Mopani Copper Mines (ихэнх хэсэг нь Glencore-ийн эзэмшдэг) болон Vedanta Resources-ийн охин компани болох Konkola Copper Mines. (NYSE: VEDL).

 

8. Индонез: 780.000 тн

Индонез улс никель экспортлогч хамгийн том улс бөгөөд Зүүн Өмнөд Азидаа хамгийн том зэс үйлдвэрлэгч орон юм. Тэд 2017 онд 622 мянган тонн зэс олборлосон бол 2018 онд 780 мянган тонн хүргэж зэс олборлолтоо 25,4 хувиар өсгөж чадсан. Энэхүү амжилтаараа тэд дээрх жагсаалтын 8 дугаарт эрэмблэгдэх болсон бөгөөд дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч нарын эгнээнд багтан орсон.

Индонезийн Grasberg-ийн уурхай дэлхийн хамгийн том алтны уурхай бөгөөд зэсийн хувьд 2-р байрт эрэмблэгддэг. Энэ уурхай Папуа өндөр уулын районд оршдог бөгөөд уурхайг Freeport-McMoRan (NYSE: FCX) болон Индонезийн засгийн газар эзэмшдэг. Хуучин хамтрагч түнш Рио Тинто компаний хувьцааг 2018 оны 12-р сард төрийн мэдлийн Inalum компани 3.85 тэрбум ам доллараар худалдаж авсан байна.

 

9. Mексик: 760.000тн

Энэ жагсаалтын 9-р эрэмбэлэгдэж буйМексик улсын хувьд өнгөрсөн онд зэс олборлолтоо 0.6 хувь нэмэгдүүлэн 760 мянган тонн хүргэсэн. Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч компаний нэгд тооцогдох "Grupo Mexico” корпорацийн (BMV:GMEXICOB) үйл ажиллагаанаас тэдний зэсийн үйлдэрлэл маш их хамаардаг. Энэ корпорацийн харьяа Мексикийн Sonora дахь Buenavista del Cobre зэсийн уурхай 1899 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд бараг 27 сая тонн зэсийн нөөцтэй гэсэн тооцоо бий.

 

10. ОХУ: 710.000

Орос Улсын хувьд сүүлийн жилүүдэд зэс олборлолт үйлдвэрлэл нь тогтвортой өсөн нэмэгдсэн. Өнгөрсөн 2017 онд 705 мянган тонн байсан бол 2018 онд 710 мянган тонн зэс олборлон 0,7 хувь нэмэгдүүлсэн.

Мөн тэд Сибирь дахь Удокан зэсийн орд газрыг ашиглахаар үйлдвэр уурхайн бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байгаа удахгүй зэс олборлолт үйлдвэрлэл нь маш ихээр нэмэгдэх байх. Удоканы зэсийн орд бол зэсийн асар их нөөцтэй том орд газар юм. Энэ орд газрыг эзэмшин олборлож ашиглахаар "Байгаль Майнинг” компани идвэхтэй ажиллаж байна.

Тус ордыг ашиглах төслийн хүрээнд уурхай, баяжуулах үйлдвэр, металлургийн үйлдвэр барьж байгуулах бөгөөд өнгөрсөн онд энэ төсөлд зориулан 1.25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн.

Бэлтэгсэн:Уулын инженер баяжуулагч Д.Отгонбаатар

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ: Технологийн Сургууль, 2019он


Дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгч 10 улс орон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани