Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялгийн хараал тулгасан Оюутолгойн гэрээ хийсний 10 жилийн гунигт ой

Оюутолгойн ордыг ашиглах гэрээг нэг талаас Тюркоз Хилл компани, нөгөө талаас Монгол улсын Засгийн газар хамтран ашиглахаар гэрээ хийсний яг арван жилийн ой өнөөдөр тохиож байна. Хамтарсан компаний 66 хувийг Тюркоз Хил эзэмшинэ, тэр 66 хувийн 51 хувийг нь буюу хяналтын багцийг дэлхийн хамгийн том уул уурхайн компаний нэг Рио Тинто эзэмшихээр болжээ. Монголын Засгийн газар нийт багцын 34 хувийг эзэмшинэ, гэхдээ хөрөнгө гаргах чадваргүй учир хожим уурхай ашиглалтад ороод хөрөнгө оруулалтаа нөхсний дараа бүтээгдэхүүнээр өрөө төлнө, энэ мөнгийг Туркоз хилл компани хөнгөлөлттэй хямд зээл олж зээлдүүлнэ гэж тохирсон аж. 

Өнгөрсөн 10 жилд Тюркоз хилл нийтдээ 9,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийчихээд байна. Үүнээс 2,5 тэрбум долларыг Монголын Засгийн газарт элдэв татвар роялти төлбөрийн шугамаар өгчихөөд байгаа юм байна. Энэ нь энэ 2019 оны 7-р сарын байдлыг илтгэсэн тоон үзүүлэлт юм. Үүнийг Оюутолгойн биржийн дүнгээс харж болох ба мөн Монгол банк, Сангийн яамнаас давхар шалгаж болно. Одоогийн байдлаар Оюутолгойд 18 мянган монгол ажилчин ажилтан, инжинер техникийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Мөн туслан гүйцэтгэх 700 орчим компани хавсран ажиллаж буй. 

Оюутолгойн гэрээ хийгдсэнээс бараг хоёр жилийн дараа буюу 2011 оны 8-р сарын 31-нд анхны тэсэлгээ хийн хүдэр олзворлож эхэлсэн ба 2013 оны 7-р сард анхны экспортоо хийж эхэлжээ. Үүнийг тэр үеийн сонин хэвлэлээс харан үнэмшиж болно. Гэвч тэр ондоо уурхайн ажиллагаа хаагдсан, учир нь тухайн үеийн Уул уурхайн сайд ба Оюутолгойн Монгол талын дарга нар уурхайд хөрөнгө оруулагч нарыг биечлэн хөөсөн шалтгаантай юм. Хөөх захиалга мэдээж арай дээрээс ирсэн байж таарах байх.

Хоёр жил хэртэй уурхайн үйл ажиллагаа зогссоны эцэст Сайханбилэгийн Засгийн газраас санаачлага гарган Тюркоз хилл компанитай Дубай хотноо дахин шинэчилсэн гэрээ хийсэн. Оюутолгойн жижиг хувьцаа эзэмшигч хэдэн зуун мянган иргэд итгэл алдсанаас болоод биржийн үнэ нь шалдаа буусан байсан учир шинэ гэрээг аль болох дуулиан болгох зорилгоор хөрөнгө оруулалтын зах зээлийн томоохон төв болох Дубай хотыг сонгон авсан юм билээ. Шинэ гэрээгээр уурхайн хүдрийн 80 хувь нь байдаг гүний хэсгийг ашиглах, үүний тулд тав орчим тэрбум долларын хөрөнгө нэмж оруулахаар тохирчээ. Хоёр км-ийн гүнд газар дор хүдрээ баяжуулах өндөр технологи ашиглахаар болсон ба энэ технологийг дэлхийд хоёрхон уул уурхайн компани эзэмшдэгийн нэг нь Рио Тинто юм байна.

Энэ бүх мэдээлэл нь нээлттэй болсон өнөөгийн дэлхийн хаанаас ч олоод үзэж болох ил баримт мөн. Харин 2009 оны Улаанбаатарын гэрээ, 2015 оны Дубайн гэрээг Монголын талаас хийлцсэн, удирдсан албан тушаалтнууд “болзошгүй” гэсэн ангилалаар ялтан болж шоронд суугаад гарсан ба удахгүй тэднийг шүүхээр оруулан ялыг нь өгөхөөр бэлдэжбайгааг монголчууд төдийгүй дэлхий даяараа сонссон байгаа. Мөн Оюутолгойн бирж дахь хувьцааны үнэ цагтаа бараг 30 доллар хүрч байсан бол өнөөдөр нэг доллароос доошоо уначихсан, хэн ч хувьцааг нь худалдан авах сонирхолгүй болчихсоныг Торонтогийн биржийн сайтаас хэн дуртай нь олоод үзэх бололцоотой.

Оюутолгойн гэрээ хийгдэхийн өмнөхөн, өөрөөр хэлбэл талууд ид хэлэлцэж байх үед Оросын Ерөнхийлөгч (тэр үед түр зуур Ерөнхий сайд байсан) Монголд айлчилж таарсан юм. Монгол улсын бүх түүхэнд ийм том цар хүрээтэй хөрөнгө оруулалт орж ирж байсан түүх үгүй учир Монголын Засгийн газар ба өрнөдийн том компани хамтарсан үйлдвэр байгуулах талаар хэлцэл хийж байсан тул энэ тухай дэлхийгээр нэг шуугиж байхад тухайн үед Улаанбаатарт сууж байсан Оросын элчин сайд энэ тухай огт мэдээгүй сууж байсан нь Ерөнхийлөгчийн хилэнг бадруулж газар дээр нь түүнийг ажлаас нь халсан билээ. Гэрээ хийгдэж гарын үсэг зурсан тэр даруйд Оросын Сангийн яамны орлогч сайд Дмитрий Панкин Монголоос 180 сая долларын өр гэнэт нэхэмжилж байгаагаа зарлав. Тэрээр үүнийгээ Монголросцветмет компаний өр гээд мөнгөө төлөхгүй бол зээлдэгч нарын Парисын клубт хандан нэхэмжлэнэ гэсэн сүрдүүлэг нэмж хэлэхээ мартсангүй. Уг нь Зөвлөлтийн бүх өрийг Орос Монголын Засгийн газрууд харилцан хэлэлцээд 2003 онд тэглэхээр тохирсон төдийгүй үүнээ гэрээгээр баталгаажуулсан юм. “Оросын хувьд энэ нь нэлээд ичгэвэргүй хэрэг байсан, учир нь их өрийн асуудлыг нэг мөсөн шийдсэн учир хожим энэ талаар ямар нэг хэл ам гаргахгүй гэдгээ Оросын Засгийн газар амлаад тогтчихсон байсан юм” гэж Оросын Академийн Дорно дахины хүрээлэнгийн захирал Би Би Си агентлагид ярилцлага өгөхдөө тэмдэглэж байжээ. Энэ тухай Би Би Си агентлаг 2009 оны 10 дугаар сарын 6-нд мэдээлж байсныг сайтаас ухаад үзэж болно. “Орос улс Монголоос 180 сая доллар буцааж өгөхийг шаардав” гэсэн гарчигтай өгүүлэл байгаа. Яагаад дэлхийн том агентлагууд монголчуудын гэнэт үйлдсэн “гэмт хэргийг” тэр дор нь мэдээд шуугиж эхлэв? Олон улсын валютийн сангийн жилийн уулзалт тэр цаг мөчид Станбул хотод хуралдаж байжээ. Улаанбаатарт гэрээ хийн гарын үсэг зурснаас гурван цагийн дараа хуралд оролцож байсан Оросын Сангийн сайд дээрх мэдэгдлийг гэнэт тавьж заналхийлсэн юм. Монголын Сангийн сайд оросуудтай хоёр жил хэлэлцэж байж юутай ч гэнэт тавьсан торгуулийг төлж барагдуулсан билээ. 

Гэрээ батлагдсаны маргааш Оросын томоохон хэвлэл болох Комерсантъ сонинд “Золотые происки” гарчигтай (энэ үгийг онож орчуулж дөнгөсөнгүй, “Мундаг гоё явуулга” гэвэл ямар? Орос талаасаа “уг нь их сайхан явуулга байсан юмсан” гэсэн утгатай харуусал. Харин Монголын талаас үнэлбэл үүлэн чөлөөний зурвас нарыг сайн ашигласан даа гэсэн бахархал байсан юм, тухайн үедээ. Өнөөдөр бол монголчуудаар ийм гэрээ хийлгэхийг яасан ч зөвшөөрөхгүй!) өгүүлэл гарч Оросын бодлогыг бүр тодорхой дэлгэжээ. Тавдугаар сард Путин Монголд айлчлахдаа “Дэд бүтцийн хөгжил” нэртэй хамтын компани байгуулж Орос төмөр зам, Монгол төмөр зам оролцохоор болж. Гэвч Оросын талын шургуу шахалтаар уул уурхайн “Эрдэнэс Монгол” компани 25 хувиар тэнд нэгдэв. Гэтэл сая өрнөдийнхөнтэй хийсэн гэрээгээр Оюутолгойн төсөлд Эрдэнэс Монгол багтаагүй учир чухам түүгээр дамжуулж тэнд хяналт тавих байсан зорилго тасалдлаа хэмээн Комерсантъ бичжээ. Сонинд мэдээлэл өгөгч төрийн бодлоготон нэрээ нууцлан “Ъ” гэсэн байх юм. Эрдэнэс Монгол болон “Дэд бүтцийн хөгжил”-өөр дамжуулан Оюутолгой болон Тавантолгойд хяналтаа тогтоож чадна гэж Орос төмөр замын босс Якунин өдий болтол амалсаар ирснийг буруутган сануулжээ. Гэтэл өчигдор Орос төмөр замынхан одоо болохоор “Дэд бүтэцийн хөгжил” компани анхаарлаа Тавантолгой руу голчлон анхаарна гэж амалж байна. Тэдний хэлж байгаагаар бүх найдлага тасраагүй, учир нь монголчууд хувьцааны 34 хувийг эзэмшиж байгаа, тэд төмөр замгүйгээр хол явахгүй, өөрснөө байгуулъя гэхээр мөнгө үгүй, ингэхээр нааш хандах нь зайлбаргүй гэнэ.

Цааш нь бичихдээ Оросын талаас монголчуудад үзүүлэх улс төрийн даралт шахалт үүгээр дуусахгүй. Өчигдрийн мягмар гаригт манай Сангийн сайд Станбульд тэднээс 180 сая доллар нэхээд дараагийн уулзалтаас өмнө төлөхгүй бол Парисын клубт гомдол нэхэнэ гэж сүрдүүлсэн. Тэднийг дарамтлах арга үүгээр зогсохгүй. Монголын Засгийн газар өөртөө эзэмшихээр болсон 34 хувиа авч үлдэхийн тулд төсөлд 820 сая доллар төлөх шаардлагатай. Тэгэхээр эрх баригчид нь олон улсын санхүүгийн байгууллагаас, тэр дундаа Дэлхийн банкнаас мөнгө гуйна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 9%-иас хэтэрсэн зээллэгийг ямар ч банк өгдөггүй учраас 9,5 тэрбум долларын ДНБ бүхий монголчуудад ийм хэмжээний зээллэг хэн ч олгохгүй учраас Монгол улс хүссэн зээлээ авч чадахгүй гэж хөрөнгө оруулалтын дүн шинжилгээний “Метрополь” байгууллагын дарга Марк Рубенштейн мэдэгдлээ. Энэ нь бидний зүгээс Монголд үзүүлэх дарамтыг улам нэмэгдүүлж байгаа хэрэг. Гэвч “Рененсанс Капитала”-ын шинжээч Борис Красноженов хэлэхдээ “Орос төмөр замынхны нүүрсний талаар монголчуудтай хийж буй хэлцэл нь Оюутолгойг хянах зорилгод нь нөлөөлж чадахгүй, учир нь тэдний эдийн засгийн ойлголт нь их марзан. Оюутолгойг эзэмшие гэвэл маш өндөр зэрэглэлийн мэргэшил, мөн санхүүгийн хангалттай бололцоо бүхий байх ёстой атал тийм чадвар тэдэнд үгүй” гэж сануулж байна. Энэ өгүүлэл Оюутолгойн гэрээ хийгдсэний маргааш буюу 2009 оны 10-р сарын 7-ны өдрийн Комерсантъ өдөр тутмын сонинд нийтлэгдсэн юм. 

2011 онд Москвад болсон “Орос Монголын аюулгүй байдлын хамтын ажиллагаа” уулзалтад миний бие хөндлөнгийн ажиглагчаар оролцсон. Оросын Гадаад явдлын яам, Үндэсний аюулгүйн зөвлөл, Стратеги судлалын төв, Үндэсний аюулгүй бодлогын дээд сургууль гэх мэт газруудаар орж санал солилцсан. Үргэлж давтагдаж байсан нэг том асуулт нь “Оюутолгойд Оросыг гадуурхан шахаж оруулаагүй” гэсэн гомдол байлаа. “Оюутолгойд Орос улс оролцох, хөрөнгө оруулах талаар ямар ч асуудал тавьж байгаагүй. Энэ ордыг Канадын компани нээж, хайгуулын лицензийг эзэмшиж байсан тул олон улсын жишгээр давуу талтай байх бүрэн үндэстэй. Уг ордын талбайн лицензийг Австралийн компани эзэмшиж байгаад буцааж өгсөн ба хэрэв Орос улс сонирхож байсан бол хэсэгтээ бүрнээ чөлөөтэй байсан.” Энэ бол бидний тухай бүрд нь давтаж байсан хариулт. Үнэхээр тийм байсан. Энэ тухай тодорхой тайлан маягийн өгүүллийг би 2011 оны 9 дүгээр сарын 18-ний Өдрийн сонинд “Мөнхийн хөршийн мөнхийн гомдол” нэртэйгээр хэвлүүлж байсан.

Тухайн үед Би Би Си мэдээлж байснаар Оюутолгойн дараа оросууд Тавантолгойг хараалж байгаа, гэхдээ дэд бүтцийг нь шийдэх учиртай Оросын төмөр зам компани хангалтгүй ажиллаж байна гэж тэд үзэж байна гэжээ. Оюутолгойн гэрээг монголчууд өрнийхөнтэй хийсэн нь Монголын байгалийн баялагийн төлөөх Оросын тэмцэл дууссан гэсэн үг биш. Гэхдээ нөгөө талаассая шинээр сонгогдсон өрнийн тал баримтлагч Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гэсэн саад байгааг тооцох ёстой гэж оросууд Би Би Си-д ярьжээ.

Миний зүгээс нэмж хэлэх үг гэвэл монголчууд өдий болтол нэг зүйлийг одоо болтол ойлгохгүй юм: өнөөдөр ядуу буурай хоцрогдсон Монгол улс байгалийн баялагаа зах зээлд гаргах дээр хүчирхэг том Орос улсын өрсөлдөгч болчихжээ. Зэс нүүрс, алт, молибдин, ураан, жонш, цайр гээд голлох баялагийг худалдан авах сонирхогч нь Хятадын ханахаа мэдэхгүй зах зээл. Ийм ойр зэргэлдээ аварга зах зээлтэй байх нь далайд гарцтай байснаас ч илүү ашигтай. Тийш нь байгалийн баялаг экспортлох хамгийн боломжит ойр орон нь Орос, Монгол хоёр.

Би сүүлийн 10 жилд Оюутолгойн тухай хэд хэдэн өгүүлэл нийтлэл бичсэндээ ганц ч удаа энэ байгуулалт гэрээний талаар сайшааж байгаагүй, үргэлж шүүмжлэлтэй хандаж байсан. Үүндээ би экспортын өрсөлдөгч талын дарамт, Монгол төрийн чадамжгүй байж улсаа өрөнд оруулах нигуртай 34 хувийн хувьцаа эзэмшиж тэнэгтсэн хоёрыг хэлж байсан. Баялагийн хараал гэдэг нь баялагтай болохоороо хохирдог гэсэн үг биш, тэндээс буй болох мөнгө нь түүнээ ашиглаж чадахгүй хүнд эргээд хор болдог гэсэн утгатай юм. Оюутолгой байгаагүй бол улс орон маань мөнгө цаасгүй ядуухан амьдрах байсан ч хэрүүл уруулгүй жаргалтай байх байж дээ гэж боддог. Зарим гүтгэгчид намайг Оюутолгой ирээдүйд Монголд өдөр болгон нэг сая доллар өгнө гэж худлаа донгосож байсан гэж наадгийн. Би хэзээ ч тэгэж хэлж байгаагүй, тэгэж бичиж ч байгаагүй. Гэвч өнөөдрийн байдлаар Оюутолгой өдөрт нэг биш гурван сая доллар Монголд оруулж ирж байгаа нь үнэн юмдаг. Үүнийг Оюутолгойгоос болж Монголд нэвтрэн орж байгаа хатуу валютын жилийн дүнг 365-д хуваагаад хариуг нь гаргачиж хоёрдугаар ангийн хүүхэд амархаан бодож дөнгөнө дөө.

Нийтлэлч Баабар

 

Баялгийн хараал тулгасан Оюутолгойн гэрээ хийсний 10 жилийн гунигт ой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани