Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шахмал түлшний ард ноцтой “хэрэг”-үүд өрнөж байна

Шахмал түлшний ард ноцтой “хэрэг”-үүд өрнөж байна

 

Утаа гээч намраас хавар хүртэл Улаанбаатарын иргэдийн зовлон гамшиг болж ирсэн. Энэ зовлон дээр улс төрийн тоглолт хийдэг, хөрөнгө мөнгө "босгодог” явдал энэ удаад ч бас давтагдсан байхыг үгүйсгэхээргүй нөхцөл үүслээ. Учир нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар "Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж шахмал түлш үйлдвэрлэж, Улаанбаатарын утааг 50 хувь бууруулна гэсэн нь эсрэгээр эргэлээ. Намрын дунд сар ч дуусаагүй байхад шахмал түлшний гайгаар олон хүн амиа алдлаа. Үнэнийг хэлэхэд сүүлийн өдрүүдэд ихэнх хэвлэлээр сурталчлах болсон шиг шахмал түлш хотын иргэдэд сайхан амьдрал авчрахааргүй болчихлоо. Итгэх аргагүй байна. Тэр ч байтугай хотынхны одоо байгаа саарал амьдралыг ч үгүй хийгээд эхэллээ. Шахмал түлш дагасан олон ноцтой үйл явдал өрнөж байна. Хамгийн харамсалтай нь төр эдгээрийг маш нууцалж байгаа юм.
Бид шахмал түлшний ард нуугдаж буй, нууж байгаа зарим мэдээллийг ил болгож байна.
 
88 өрхийн 174 хүн хорджээ
 
2019 оны аравдугаар сарын 4-9-ний хооронд угаарын хийнд хордсон зургаан хүн нас барлаа. Өчигдөр оройны байдлаар 88 өрхийн 174 иргэн хордсон мэдээлэл байна. Мөн эмнэлгийн хүлээн авахаар 89 хүн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа 10 гаруй хүн байна. Энэ бол албан ёсны тоо. Харин бодит байдал дээр 10 гаруй хүн шахмал түлшний нөлөөгөөр нас бараад байгааг эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ үүнийг машид нууцалж буй юм. Үүнд тайлбар хийх ёстой хүн нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажээ.
 
Шахмал түлшинд холих ёстой таван болисын нэгийг хийж байжээ
 
Энэ сарын 8-наас эхлээд тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтынхан "Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг битүүмжлэн шалгаж эхлээд байна. Эхний үзлэгээр тус үйлдвэрээс маш ноцтой зөрчил илэрчээ.
 
 
Шахмал түлшинд таван төрлийн хольц орж байгааг Эрчим хүчний яам, "Тавантолгой түлш” ХХК-аас мэдээлээд байсан. Гэтэл үйлдвэрт хийж буй шалгалтаар "Энержи ресурс” ХХК-аас авчирсан нүүрсэнд ганцхан цардуул холиод бөөрөнхийлөн гаргаж байсан нь илэрчээ.
 
 
Өөрөөр хэлбэл, "Тавантолгой түлш” ХХК нь Засгийн газрын түвшинд танилцуулж байсан, олон нийтэд мэдээлж байснаараа шахмал түлшийг үйлдвэрлээгүй байсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоож эхэллээ.
 
Шахмал түлшнээс шоргоолжны хүчил илэрсэн гэв үү
 
 
Шахмал түлштэй холбоотой бас нэг ноцтой мэдээлэл албаны хүмүүсийн дунд яригдаж байна. Албаны гэсний учир нь олон нийт, хэвлэлүүдэд мэдэгдэх аргагүй мэдээлэл "тэнэж” явна. Одоогоос сар гаруйн өмнө "Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн шуудай шахмал түлшийг ОХУ-ын лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний хариугаар уг түлшнээс шоргоолжны хүчил гэдэг бодис илэрчээ. Түлшийг 5-6 цаг ноцоох үед шоргоолжны хүчил хэмээх бодис нь их хэмжээгээр ялгарч байгааг тогтоосон байна. Нэг үгээр хэлбэл, шахмал түлшний барьцалдуулагчид шоргоолжны хүчил агуулагдаж байж болзошгүй гэсэн үг юм. 
 
 
Шоргоолжны хүчил нь угаарын хийтэй хавсарвал хүнийг шууд үхэлд хүргэх аюултай юм байна. ОХУ-ын тэрхүү лабораториас манай шахмал түлшийг нарийвчилсан шинжилгээнд хамруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн байна. Уг шинжилгээг хэн, ямар зорилгоор ОХУ-д хийлгэсэн нь нууц байна. Юутай ч энэ талаарх мэдээлэл манай улсын төр, засгийн нэр бүхий өндөр албан тушаалтнуудад сар шахмын өмнө ирсэн гэдгийг энд дурдъя.
 
Химийн шинжилгээний хариу гараагүй байна
 
Онцгой комиссын хурал өдөр бүр болж байна. Энэ хурлаар шахмал түлшийг шинжилгээнд өгсөн. Хариу гарсан. Асуудалгүй гэж албан тушаалтнууд ярьж байгаа. Гэтэл шинжилгээний хариу бүрэн гарч дуусаагүй байгаа юм байна. Гаалийн төв лаборатори, Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний дүгнэлт гарчээ. Эдгээрийг барьж ярьж буй аж. Харин одоо химийн лабораторийн шинжилгээний дүн хараахан гараагүй байна. Гэхдээ энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Эдгээр дүгнэлт бодит байдлыг үнэнээр нь гаргаж ирэх найдвар тун бага. Монгол шүү дээ. Дарга даалгавал юу ч хийж мэднэ. Тэгэхээр Орос, Хятад, Солонгос улс руу явуулсан дээжийн шинжилгээний дүн л бодит үнэнийг хэлж магадгүй гэсэн найдвар байгаа юм.
 
Хотын даргын орлогч Д.Мөнхжаргал тараах материал хэвлэж бизнес хийж байна
 
Хүний амь эрсдэж, онц ноцтой байдал үүссэний дараа шахмал түлшний сурталчилгаа эрс нэмэгдсэн. Өмнө нь бараг харагдаж үзэгдээгүй уг түлшийг түлэх заавар зөвлөгөө, уриалга сүүлийн өдрүүдэд нэвт явж байна. Нийслэл дэх төрийн алба хаагчид хэдэн өдрийн турш айлуудаар явж заавар зөвлөгөө өгч байгаа. Тэнд бас л арай ч дээ гэмээр явдлууд байна. Ажил хариуцсан нэг ч том дарга өнөөг хүртэл шахмал түлш түлсэн айлд очоогүй байна. Заавар танилцуулахаар очсон төрийн албан хаагчид иргэдэд амаа алгадуулж, загнуулсаар яваагаа учирлаж байгаа юм. "…Та нар өөрсдөө түлж үзсэн юм уу” гээд л таг болгодог байна. Энэ дашрамд хотын иргэдийн зовлонгоор мөнгө олж байгаа нэгэн даргын явдлыг хэлэхгүй өнгөрч болохгүй байх. Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргалыг хүмүүс мэддэг болсон. Айлын шатаж байгаа байшингийн өмнө "сээлфий” хийж олны танил болсон хүн байгаа юм. Энэ хүн гэхэд л ажлын талбар дээрээ биш, хувийн компани дээрээ энэ өдрүүдийг өнгөрөөж байна. Учир нь шахмал түлшний улмаас хүн нас барсны маргаашаас төр гэнэт сэрж, шахмал түлшний заавар зөвлөгөө гэх "бяцхан ном” тараахаар шийдсэн. Одоо айлуудаар гарын үсэг зуруулаад тарааж байгаа танилцуулга л даа. Үүний хэвлэлийн ажлыг өнөөх Агаар орчны бохирдол хариуцсан Хотын орлогч дарга Д.Мөнхжаргал авчихсан байна. Нийт 200 мянган айлд тараах эд, бас ганц хуудас цаас ч биш гэхээр овоо хэдэн төгрөг болно. Хэдэн зуун сая төгрөгийн зардал гаргаж байгаа мэдээлэл бий. Д.Мөнхжаргалын хэвлэсэн айлуудаар тараах материал нь дүүргүүдэд хуваарилагдаж очихдоо тоондоо хүрэхгүй, бас хугаацаандаа хэвлэж чадахгүй байгаа гэх гомдол тасрахгүй байгаа юм байна. "…Чоно борооноор” гэж үг бий. Хотын даргын орлогчийн үйлдлийг ингэж л товчилъё доо.
 
Шахмал түлшний үйлдвэрт хэрэглээг хангах хүчин чадал бий юу
 
Хотын 200 мянган өрх айл энэ өвлийн хугацаанд 600 мянган тонн шахмал түлшийг түлнэ гэсэн тооцоог албан ёсоор гаргасан. Гэвч "Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр ингэж хангаж чадах эсэх нь эргэлзээтэй. Тус үйлдвэрт өдөрт 1500 тонн түлш үйлдвэрлэдэг. Галлагаа жигдрээгүй байхад нөөц тун багатай байна. Дээрээс нь энэ хүчин чадалдаа тааруулах гэж гал түлдэг айлуудад карт тарааж, өдөрт цөөн шуудайгаар олгоно гэсэн нь бас л асуудал дагуулаад байна. Уг нь хотын иргэд өдийд нүүрс түлээгээ нөөцлөөд авчихдаг. Гэтэл өдөр бүр картаар авна гэдэг бодит амьдралд нийцэхгүй байгаа талаарх гомдлыг бас иргэд тавиад эхэлж байна. 30 жилийн өмнө талх, архиа картаар авдаг монголчууд өнөөдрийн XXI зуунд нүүрсээ картаар авч эхэллээ. Үүнээс гадна дүүрэг бүрээр өөр өнгийн карт тараасан нь бас л "жижиг сажиг” нугалаа үүсгэх бололтой юм. Нэг марзан мэдээлэл цагдаад иржээ. Сүхбаатар дүүргийн нэгэн иргэн түлшээ авахаар зам дагуу машинаа зогсоожээ. Түлш худалдаалж байсан хүн картыг нь харчихаад "…Та манай дүүргийнх биш байна. Замын нөгөө талд Чингэлтэй дүүргийн хүмүүст өгнө” гэсэн байна. Хойшоо явж байгаа хүн урагшаа буцаж эргэнэ гэдэг юу болохыг бид сайн мэднэ дээ. Үүнээс болоод түлш худалдагч, Сүхбаатар дүүргийн иргэн хоёр зодолдож, сүүлдээ цагдаад очсон байгаа юм.
Эцэст нь шахмал түлшний цаана наана болж байгаа явдал товчдоо иймэрхүү байна. Хамгийн гол нь бүх бодит мэдээллийг албаны хүмүүс олон нийтээс нууцалж байна. Тэд өнөөг хүртэл түлшиндээ итгээд байна гэхэд хэцүү. Гэсэн атал Хотын даргын орлогч эмэгтэйн адил шахаа наймааны асуудал хүртэл энэ түлшний араас сонсогдох боллоо. Уг нь хүний амь шахмал түлшийг түр хориглоод, түүхий нүүрсээ оруулж ирэх өдрүүдийн хүйтнийг давах хэрэгтэй гэдгийг зарим эх сурвалж сануулж байгаа юм. Гэвч засаг төрийн бодлого арай өөрийг сэтгээд байгаа бололтой. Уг нь хүний аминаас үнэтэй Засгийн газар, албан тушаал, шахмал түлш гэж үгүй билээ.
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Шахмал түлшний ард ноцтой “хэрэг”-үүд өрнөж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани