Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Ачит Ихт” ХХК-ийн ар дахь түүх-2

“Ачит Ихт” ХХК-ийн ар дахь түүх-2

 

Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл нь хоёр өдрийн өмнө "Ачит Ихт” ХХК-ийн ар дахь түүх-1 нийтлэлээ хүргэсэн.
Монголын хууль хяналтын байгууллага "Ачит Ихт” ХХК-ийг чухам яагаад "сонирхоод” байгаагийн учрыг олон нийт төдийлэн сайн мэдэхгүй байж мэднэ.
Тиймээс тус нэгдлийг үндэсний бүтээн байгуулагч компани руу хууль хяналтын байгууллагын адил довтлон дайрлаа гэх шүүмжлэлийг зарим нэг талаас ирүүлж байна. Үгүй юм.
 
 
Зүй нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны гэр бүлийн мэдэлд байдаг "Ачит Ихт” ХХК нь анх байгуулагдсан байдал, "Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан гэрээ, ашиглаж байгаа овоолго, олж байгаа ашиг орлого нь тараагддаг байдал, гадаад дотоод холбоо харилцаа, сүлжээ, "олсны үзүүр” хөтөлж аваачиж байгаа эрхэм зэрэг нэлээд асуудал байдаг ажээ.
 
 
Өөрөөр хэлбэл, энэ компани нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн шинж байдал илэрхий болсон тул хууль хяналтын байгууллагууд шалгаж эхлээд байгаа юм.
Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ удаад П.Цагааны "Ачит Ихт” ХХК-ийг санхүү, бусад асуудлаар дэмждэг гаднын томоохон түншүүдийг нь нэрлэж байна.
 
"Ачит Ихт” ХХК-ийн хөрөнгө оруулагч нь Noble resources international PTE LTD /SG 201112304N/ The global ultirnate owner of this controlled subsidtary in NOBLE GROUP LIMITED юм. Тус групп нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглан жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал бүхий зэс боловсруулах үйлдвэрийг барихад шаардагдах 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн.Уг хөрөнгө оруулалтыг "Голомт” банкаар дамжуулж оруулжээ.
 
Энэ талаар NOBLE GROUP LIMITED-ийн Монгол дахь салбарын захирал Ханна Бадеч хэлсэн байдаг. Тэрээр 2014 оны аравдугаар сарын 10-ны өдөр "Ачит Ихт ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн нээлтэд оролцох үеэрээ "…NOBLE GROUP LIMITED нь олон улсын худалдаа, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Манай компани 2014 онд Fortune Global 500-гийн дэлхийн хамгийн том аж ахуйн нэгжүүдийн жагсаалтын 76 дугаарт эрэмбэлэгдсэн. Монголд 2010 онд салбараа нээснээс хойш амжилттай ажиллаж байна. бидний хувьд Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт хийх маш их сонирхолтой байдаг. Үүний нэг нь "Ачит Ихт” компанийн катодын цэвэр зэсийн үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт юм” гэж байв.
NOBLE GROUP LIMITED-ийг монголчууд мэднэ дээ. Сингапурын Хөрөнгийн биржид бүртгэлтэй энэ групп 2011 оны эхээр Австралийн "Занаду Майнз”, ”Xstrata”, Бразилийн "Вэйл”, Англи-Австралийн уул уурхайн аварга "Рио Тинто”-тай хамтран Монголын уул уурхайн салбарт олборлолт явуулж эхэлсэн. Тэр жил Австралийн уул уурхайн "Аспайр Майнинг” компанитай хамтран "Овоот” уурхайн коксжих нүүрсийг худалдаалах эрхийг авч байсан юм. Тухайн үед дээрх компаниуд түншлэлээ зарласны дараа "Аспайр Майнинг” -ийн хувьцаа 12 хувиар өсч, 0.32 австрали долларт хүрч байв.
 
Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсийг Япон, Өмнөд Солонгосын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдэж байсан NOBLE GROUP LIMITED нь "Аспайр Майнинг” компанийн хувьцааны 8.3 хувийг эзэмшиж байлаа. "Аспайр Майнинг”  хувьцааны багагүй хувийг "Саутгоби ресурс” болон Канадын "Айвенхоу Майнз” эзэмшдэг  гэсэн мэдээлэл бий. Дараахан нь NOBLE GROUP LIMITED болон "Аспайр Майнинг” нийлж байгаад 50:50 хувийн эзэмшилтэй  "Эх Говийн чулуу” компанийг байгуулсан байдаг. Энэ компаниараа дамжуулан Монголд Нүүрстэйн коксжих нүүрсний төслийн 90 хувь,  Эрдэнэбулагийн нүүрсний төслийг 100 хувь эзэмшиж байв.
Түүнчлэн NOBLE GROUP LIMITED нь "Аспайр Майнинг”-ийн охин компани болох Хятад-Австралийн хамтарсан "Нортерн Рэйлвэйс” ХХК-ийн төсөл дээр бас хамтарч буй юм.  "Нортерн Рэйлвэйс” ХХК нь толгой компанийнхаа анх сэдээд хэдэн жилийн турш ярьж ирсэн Овоотын нүүрсний ордыг түшиглэн төмөр зам барих ажлыг гүйцэтгэх зорилгоор байгуулагдсан байна.
 
Энэ компани Эрдэнэт-Овоотыг чиглэлд 547 км урттай, 1.3 тэрбум ам доллар өртөгтэй төсөл боловсруулж, Монгол, Орос, Хятадтай олон талын яриа хэлэлцээр өрнүүлэх болсон. Тэгсээр Оросын талтай Арц суурийн боомтоор Кызылийн шугамтай холбох ерөнхий тохиролцоонд хүрсэн байдаг. Энэ бүхнийг тоочоод байгаагийн учир нь "Нортерн Рэйлвэйс” ХХК Эрдэнэт-Овоотын төмөр замын ажилдаа NOBLE GROUP LIMITED болон Хятадын Төмөр Замын Корпорацийн "Чайна Рэйлвэйс 20 Бюро Групп” Корпораци (CR20G) ба "Хятадын төмөр замын анхдагч дизайны геофизик, дизайны Хүрээлэн” (FSDI) гэх хоёр салбартай хамтарсан консерциум байгуулжээ. Ингээд манай улсын Засгийн газартай концессийн гэрээ байгуулж байгаа юм байна.
Үүнээс гадна "Ачит Ихт”-ийн бас нэг түнш нь Сингапурын Fortune I-Trade PTE LTD SG / Whole sale of metals and metal ores. Address: 50 RAFFLES PLACE #15-05/06. Singapore land tower. Singapore /048623/. Date of address: 2016.3.31./ гэж компани бий. "Ачит Ихт”-ийн дэд захирлаар ажилладаг Даяндоржийн Жаргалсайхан /П.Цагааны эхнэрийн төрсөн дүү/ нь 2017 оны долдугаар сарын 1-нээс энэ компанийн Монгол дахь захирлаар ажиллаж эхэлсэн байна.
 
Fortune I-Trade PTE LTD-ийн 1.0 хувийг Сингапурын иргэн Ngoo Sin Hung Justin эзэмшдэг. Компанийн нарийн бичгийн даргаар Сингапурын иргэн Tan Michelle ажилладаг. Бас 1.0 хувийг 2018.8.30-наас Сингапурын иргэн Phua Kay Choon James эзэмшиж буй юм байна.
Харин Fortune I-Trade PTE LTD-ийн 98 хувийг нь Allstar Fortune LTD /PO BOX 3169, ground floor. Coastal building. Wickhams cay, Road town, Tortola, British wirgin islands VG 1110/ эзэмшдэг байна.
 
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Ачит Ихт” ХХК-ийн ар дахь түүх-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани