Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тээвэрлэлтийн захиалгыг дандаа Монгол нэртэй, Хятад эзэнтэй компаниуд авчихдаг гэв

 

Тээвэрлэлтийн захиалгыг дандаа Монгол нэртэй, Хятад эзэнтэй компаниуд авчихдаг гэв

 

Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн "Арвин зам” холбооноос дотоодын тээвэр эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийж, Уул уурхайн сайд болон Зам тээврийн сайд, Эрдэнэс таван толгой ХХК-д шаардлага хүргүүллээ.

Эрдэнэс Тавантолгойн чиглэлд хоёр янзаар тээвэрлэлт явагддаг бөгөөд жолооч нар Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэл нэг талдаа 221 км туулдаг бол Цагаан хаднаас БНХАУ-ын Ганц мод боомт хүрэхэд 50 км туулдаг аж.

Эрдэнэс Тавантолгой Цагаан хад чиглэлд яваг жолооч нарын ашиг нь 420,000 төгрөг

"Арвин зам” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Буман-Эрдэнэ "Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх замд дотоодын жолооч нар явдаг бол Цагаан хаднаас БНХАУ-ын Ганц мод боомтод Хятад эзэнтэй компанийн машинууд явж байна. Гэтэл Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэл 420 км-т тээвэрлэлт хийхэд 75 юань байхад БНХАУ-ын хөрөнгө оруулагч эзэдтэй тээвэрлэгчид 100 км-т 90 юаниар тээвэрлэлт хийж байгаа нь харамсалтай.

Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой Цагаан хад чиглэлд явдаг жолооч нарын ес дахин илүү зардлаар ес дахин илүү зам туулж тээвэрлэлт гүйцэтгэсэн ашиг нь 420,000 төгрөг. Харин богинын тээвэрлэлтэд ашиг нь 2.3 сая төгрөг байна.

Энэ чиглэлд худалдан авагч нь хэнээр тээвэрлүүлэхээ мэддэг учраас монгол тээвэрчид явах ямар ч нөхцөл байхгүй. Уг нь Зам тээврийн сайд Монгол Улсын нутаг дэвсгэрт явж байгаа ачаа тээвэр, хүн тээврийн жишиг тариф тогтоох журмыг баталсан. Гэвч энэ журам нүүрс тээвэрлэлт дээр мөрдөгдөхгүй байна. Хэрвээ журам мөрдөгдвөл уртын тээвэрлэлтийг 125 юанаар гүйцэтгэх боломжтой.

Гэтэл одоо бүр Эрдэнэс Тавантолгой Цагаан хад чиглэлд ганцхан БНХАУ-ын "Чалко” компанитай гэрээтэй болсон учраас 420 мянгын тээвэрлэлтэд ч дотоодын тээвэрлэгчид явах боломжгүй болсон. Иймд бид нүүрс тээвэрлэх явцад бий болж буй хятадуудын давуу эрхийг арилгаж, дотоодын хөрөнгө оруулалттай компаниудыг ажлаар хангах тал дээр төрөөс арга хэмжээ аваасай гэж хүсэж байна” гэв.

Шаардлагыг хүлээж авахгүй бол Цагаан хадны гаалийн бүсийг хаах зэргээр тэмцлийн хэлбэрт шилжинэ

"Арвин зам” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Сэргэлэн "Эрдэнэс Тавантолгой Цагаан хад чиглэлд одоогийн байдлаар 174 аж ахуйн нэгжийн 13 мянга орчим тээвэрлэгчид ажиллаж байгаа бөгөөд үүний 20 хувь нь буюу 2,600 гаруй нь л дотоодын хөрөнгө оруулалттай тээвэрлэгч байна.

Дотоодын тээвэрлэгчид гэдэг нь Монгол эзэнтэй тээвэрлэгч компанид бүртгүүлсэн тэндээсээ өөрсдөө ашиг орлого олж байгаа хувьдаа машинтай Монгол иргэдийг хэлж байгаа юм.

Харин Хятад тээвэр гэдэг нь тээвэрлэлтийг нь монгол жолооч нар гүйцэтгэдэг ч машины эзэд нь БНХАУ-ын иргэн, аж ахуйн нэгж гэсэн үг. Ашиг малтмалын тээврийн салбарт төрөөс тавьж байгаа бодлого юу ч алга. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанитай бид тээврийн хариуцлагын гэрээ хийдэг ч тээвэрлэлт хийх явцад гарах эрсдлийг тоож үздэггүй.

Мөн нүүрс худалдан авч байгаа хятад аж ахуйн нэгжүүдэд Эрдэнэс Тавантолгой компани зохицуулалт хийх боломжтой. Нэг худалдан авалтын гэрээнд 200 машинаар тээвэрлэлт хийхээр тусгасан тохиолдолд ядаж 30-40 хувьд нь Монгол тээвэрчдээ оруулахаар тусгаж болно” гэсэн юм.

Мөн жишиг тарифыг зайлшгүй мөрдүүлэх хэрэгтэй. Төрийн бодлогогүйгээс болж Хятадууд тээвэрлэлтийн үнийг тогтоогоод байна. Энэ жишиг тарифаа мөрдүүлэн 125 юань биш бол ядаж 90 юаньд хүргэж өгөх хэрэгтэй. Өнөөдрийн тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, заасан хугацаанд хариу өгөхгүй бол Цагаан хадны гаалийн бүсийг хаах, Эрдэнэс Тавантолгойн тээвэрлэлийн замыг хаах зэргээр тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэв.

Тээвэрлэлтийн нэг захиалга орж ирэхээр дандаа Хятад эзэнтэй мөртлөө Монгол нэртэй компаниуд авчихдаг 

Улс ван тээвэр компанийн захирал З.Ганзориг "Тэнд ажиллаж байгаа дотоодын хөрөнгө оруулалттай буюу Хятадтай ямар нэг байдлаар холбоогүй жолооч нарын ихэнх нь машинаа зээлээр авсан учраас гэртээ ч харьж чадахгүй, хийх ч ажил байхгүй хүнд байдалтай байна.

Тээвэрлэлтийн нэг захиалга орж ирэхээр дандаа Хятад эзэнтэй мөртлөө Монгол нэртэй компаниуд авчихдаг. Монголын цөөхөн хэдэн компани орох гэхээр оруулдаггүй. Зарим нь тээвэр хийлгүй бараг хоёр сар болох гэж байна. Эрдэнэс Тавантолгой компани зүгээр л хятад тал нүүрсээ худалдаж авч л байвал болно гэсэн байдлаар хандаж, тээвэрлэлтэд анхаарлаа хандуулдаггүй.

Updown.mn


Тээвэрлэлтийн захиалгыг дандаа Монгол нэртэй, Хятад эзэнтэй компаниуд авчихдаг гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани