Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Монголыг төлөөлөх эрхгүй хүмүүс Дубайн гэрээг байгуулсан”

“Монголыг төлөөлөх эрхгүй хүмүүс Дубайн гэрээг байгуулсан”

 

С.САРУУЛ

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцсон  "Дархан Монгол Ногоон Нэгдэл” ТББ хэвлэлийн хурал хийж, шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

 

 "Дархан Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш:Дубайн гэрээг сайжруулах нөхцөл бүрдсэн

 

– Шүүх хурал жил гаруй хугацаанд багагүй саад бэрхшээлтэй болж өнгөрсөн. Олон ч удаа хойшлогдсон. Улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байснаас гадна Рио Тинто компанитай холбоотой маргаан үүссэн учраас нөлөөлөл орохоос сэргийлж олон нийтэд төдийлөн мэдээлээгүй.  Анхан шатны шүүхийн шийдвэрээр Дубайн гэрээг хууль бус гэдгийг тогтоолоо. Одоо  талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, олон жил Монголын талд ашиггүй явж ирсэн гэрээний нөхцөлүүдийг сайжруулах ёстой. Бид ч шахаж шаардаж ажиллана.

 

-Өмгөөлөгч Г.Батбаяр: Хариуцлаггы Ч.Сайханбилэг болон гэрээнд гарын үсэг зурсан хоёр этгээд  хүлээнэ

 

-2015 оны тавдугаар сард Оюутолгойн уул уурхайн бүтээн байгуулалтад 28 тэрбум долларын хөрөнгө оруулах гэрээ хийгдсэн. Энэ гэрээнд Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурахад "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал П.Ганболд нар оролцсон бөгөөд оролцох эрхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн. Гэтэл гарын үсэг зурах эрх авч очсон этгээдүүдэд олгосон итгэмжлэл буюу Ерөнхий сайдын захирамж нь илт хууль бус, захиргааны акт байсан гэдэг шүүхийн шийдвэр гарлаа. Тиймээс энэ гэрээ өөрөө бүхэлдээ үндэслэлгүй буюу хүчингүй болох нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөх эрхгүй этгээдүүд очоод гэрээ байгуулсан гэдэг хууль зүйн үндэслэл болж байгаа юм.

2015 оны нэгдүгээр сараас 2015 оны тавдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөрвөн удаагийн захирамж гаргасан. Тухайн хоёр этгээдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, олон тэрбум долларын гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон тэр захирамжууд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдэх ёстой байхад Ерөнхий сайд өөрөө хууль зөрчин, дангаараа захирамж гаргасан нь буруу байна гэдэг шүүхийн шийдвэр гарсан.

Иймээс Дубайн гэрээний хариуцлагыг тухайн үеийн Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг болон гэрээнд гарын үсэг зурсан хоёр этгээд л хүлээнэ. Гэрээнээс үүдэн гарсан хохирол, үр дагаврыг тухайн этгээдүүд хариуцахаас биш, Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй гэдэг хууль зүйн ойлголт бий болж байгаа.  Энэ асуудал жижиг мэт боловч цаанаа Монгол Улсыг 20 гаруй тэрбум долларын өрөнд оруулсан эрх зүйн зөрчил арилж байна. Дубайн гэрээнд оролцогч 18 компани Монгол Улсыг олон улсын шүүхэд хариуцагчаар дуудах ямар ч боломжгүй болж байна. Хэрэв энэ гэрээнээс үүдэн гарсан хохирлыг төлүүл гэвэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал олгосон Ч.Сайханбилэг, Монгол Улсын Засгийн газрын хууль тогтоомжийг зөрчин эрх олж авсан П.Ганболд, Б.Бямбасайхан нар үйлдэлдээ хариуцлага хүлээнэ.

Бусдад давуу байдал олгох гэдэг нь TRQ болон Рио Тинто компанид эдийн засгийн давуу байдал олгосон үйлдэлдээ хариуцлага хүлээж, хариуцлагаар татагдах юм байна гэж ойлгох нь зүйтэй.  Тиймээс бид олон улсын шүүхэд очиж, Дубайн гэрээний талаар маргаж, тэнд очиж хүчингүй болгуулах шаардлагагүй болсон гэж ойлгож болно.

 

-Эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ: Засгийн газар, Их хурлыг ажлаа хийхийг шаардана

 

– Монголчууд арван жил Оюутолгойн гэрээ сайн, муу гэж хэрэлдсэн ч энэ удаагийнх шиг бодит алхам хийж, үр дүнд хүрсэн удаа байхгүй.Ерөнхий сайдын шийдвэрээр байгуулагдсан Дубайн гэрээ Монголд ашиггүй, хохироосон олон баримт байдаг. Захиргааны хэргийн шүүхээс бидний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр Дубайн гэрээтэй холбоотойгоор Ажлын хэсэг байгуулсан, гэрээнд гарын үсэг зурах хүмүүсийг томилсон нь бүгд хууль бус боллоо. Ерөнхий сайдын дөрвөн захирамж илт хууль бус байжээ гэдгийг шүүх тогтоосон. Ерөнхий сайдын захирамжаар гэрээнд гарын үсэг зурсан "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюутолгой” компанийн  гүйцэтгэх захирал Д.Ганболд нарыг хууль бусаар томилсон болж таарч байна. Тэгэхээр гэрээний хүчин төгөлдөр эсэх эргэлзээтэй болно. Цаашлаад далд уурхайн бүтээн байгуулалтын бүтээн байгуулалтын санхүүжилт, зээл авсан гээд гэрээтэй холбоотой олон асуудал хөндөгдөнө. Анхнаасаа бидний зорилго бол Дубайн гэрээ хийгдсэнээр Монголчууд хохирсныг нотлох байсан. Монголчуудын эрх ашигт нөлөөлж байгаа ч гэрээний алдаа дутагдлыг засч сайжруулах, Монголд ашигтай болгох нь УИХ, Засгийн газар гээд төр засгийн эрх мэдэлтэй хүмүүсийн хариуцах асуудал болж үлдэж байна. Монгол Улс Дубайн гэрээнээс дор хаяж 20 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Хэрэв энэ янзаараа үргэлжлээд явах юм бол 2050 оноос л ноогдол ашиг авах бүрхэг асуудал үүсч байна. Бид Засгийн газар, Их хурлыг ажлаа хийхийг шаардана. Дубайн гэрээг Монголд ашигтайгаар өөрчлөх ёстой. Гэрээг хэрхэн хийх талаар бодит шийдэл гарц бидэнд бий. Саналуудаа эрх мэдэл бүхий хүмүүст нь хүргүүлж шаардлага тавьж дараа дараагийн алхмаа төлөвлөнө. Арван жил ажлаа хийгээгүй хүмүүс улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө одоо хөдлөх ёстой.

Эх сурвалж: www.polit.mn


“Монголыг төлөөлөх эрхгүй хүмүүс Дубайн гэрээг байгуулсан”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани