Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Rio Tinto, TRQ: “Оюутолгой”-н гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй

Rio Tinto, TRQ: “Оюутолгой”-н гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй

 

Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг "Оюутолгой" төслийн хоёр дахь шат бүрдүүлж буй. Төслийн "хувь заяа"-г тодорхойлох хувьцаа эзэмшигчид гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Монголын хөрөнгө оруулалтын орчны баро­метр гэгддэг "Оюутолгой”­н далд уурхайн бүтээн байгуулалт ид үргэлжилж буй. Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний орд нь төслийн ашиг орлогын гол цөм. Газрын гадаргаас 700 метрийн гүнд орших бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй. Тиймээс төслийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь далд уурхайн бүтээн байгуулалт руу орж байгаа. Эдийн засгийн өсөлтийн баталгаа болж буй "Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн гэрээ байгуулахтай холбоо­тойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 2015 онд гаргасан гурван захирамжийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгосон нь бизнес, хөрөнгө оруулалтын орчинд томоохон эргэлзээ төрүүлээд байна. "Дархан Монгол Ногоон нэгдэл” төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж, "Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлэсэн учир илт хууль бус” гэсэн үндэслэлээр маргаан үүсгэсэн билээ. Нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн, захирам­жуудыг хууль бус болохыг тог­тоосон гэж Нийслэлийн захир­гааны хэргийн анхан шатны шүү хээс даваа гарагт мэдээлсэн юм. Энэхүү шийдвэртэй холбогдуулан гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаагаа Turquoise Hill Resources мэдэгдсэн. Тус компани шүүхийн албан ёсны шийдвэр тодорхой болсны дараа нэмэлт мэдээлэл өгөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр учраас цаашид давж заалдах боломж нээлттэй байгаа. Хэдий тийм боловч Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдад дээрх шийдвэр ихээхэн халтай тусаж байгаа нь дамжиггүй. "Оюутолгой” төслийн ирээдүй хаашаа эргэхээс гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад цаашид нэмэгдэх эсэх нь шалтгаална. "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources компанийн хувьцааны ханш шүүхийн шийдвэр гарснаас хойш Нью­Йоркийн хөрөнгийн биржид 0.07 хувиар буурч, 0.45 ам.доллар болоод байна. Turquoise Hill Resources ­ийн хувьд олон улсад "Оюутолгой”­гоос өөр хэрэгжүүлж буй төсөл байхгүй. Гагцхүү энэ төслийн "хувь заяа”, Монголын Засгийн газрын "ааш”-наас шалтгаалж хувьцааны ханш нь хэлбэлзэж байгаа. Монголын улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн энэ оныг л гэхэд хоёр доллар орчим дээр эхлүүлсэн хувьцааных нь ханш түүхэн доод хэмжээнд хүрч, Нью-Йоркийн бирж дээр арилжаалагдах эсэх нь хүртэл сөхөгдөх болоод байна.

Манай улсын дотоодын сан­хүүгийн зах зээлд хүртэл дээрх шийдвэр сөрөг нөлөө дагуулж, төгрөгтэй харьцах ам.долларын ханш төв банкны зарласнаар мягмар гарагт 2705.69 төгрөг болж, даваа гарагтай харьцуулахад хоёр төгрөгөөр нэмэгджээ. Шүүхийн шийдвэрээс гадна "Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн дүг­нэлтийг МАН­-ын бүлэг УИХ-­ын чуулганаар хэлэлцүүлэх, улмаар 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа зарласан. Эдгээр нь хувьцааны ханшид мөн нөлөөлж байгааг зарим шинжээч дурдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-­ын дарга багтдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл "Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээний асуудлаар мягмар гарагт хуралдлаа. Гэвч ямар нэгэн мэдээлэл энэ өдөр хийсэнгүй. Зэс, алтны өндөр агуулгатай "Оюутолгой” төслийн хувьцаа эзэмшигч Rio Tinto мөн мэдэгдэл гаргаж, үүндээ гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг нэмж дурдсан байна. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд 2015 оны тавдугаар сарын 18­-нд Дубай хотод гарын үсэг зурж, хоёр тал баталгаажуулсан. Ингэснээр 2013 оноос хойш буюу хоёр жил гаруй түр зогсоод байсан гүний уурхайн төслийг дахин эхлүүлсэн билээ. Дэлхийн уул уурхайн салбарт BHP­-ийн араас хоёрт орох, хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, хамгийн их бэлэн мөнгөний нөөцтэй уул уурхайн компани ямар шийдвэр гаргаж байгааг бусад хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа. Хамгийн эрсдэл даах чадвартайд тооцогдох энэ компани хүртэл Монголын улс төрөөс болгоомжилж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчдад ямар дохио илгээх нь тодорхой. "Оюутолгой” Монгол Улсын түүхэнд нэг төсөлд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болоод зогсохгүй дотоодын хамгийн том уурхайд өнөө тооцогдож байна. Тус төсөл 2019 он гарснаас хойш 524 үндэсний ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан байна. Төсөл хэрэгжсэн цагаас хойш нийт гурав орчим тэрбум ам.доллар үндэсний худалдан авалтад зарцуулжээ.

ЗГМ
Rio Tinto, TRQ: “Оюутолгой”-н гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани