Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АМГТГ-ын хууль зөрчиж олгосон ураны зөвшөөрөл үндэстнийг мөхөөж мэднэ

АМГТГ-ын хууль зөрчиж олгосон ураны зөвшөөрөл үндэстнийг мөхөөж мэднэ

 

"Их, Бага Баяншарга” ТББ-ын  тэргүүн Л.Бортой ярилцлаа.
 
-Уран ашиглах тухай хууль бус зөвшөөрлүүдийг цуцлуулахаар гаргасан танай ТББ-ын нэхэмжлэл ямар шатанд яваа вэ?
 
-Бид  ННФ-ын төслийн хүрээнд  нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөлөл хийж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны долдугаар сарын 22-ны 512 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгосон юм. Ингээд  "Гурвансайхан” компанид  2016 оны есдүгээр  сарын 20-ны өдөр олгосон MY-00020634 тоот цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаад ажиллаж байна. Энэ хэрэг Захиргааны хэргийн шүүх дээр байгаа.
 
-Нийтийн эрх ашгийг нэхэмж­лэн хамгаалах стратегийн өмгөөлөл гэж юу вэ?
 
-Өмгөөлөл  хийдэг   олон улсын ийм  туршлага байдаг. Зорилго нь хувь хүний эрхийн зөрчлөөр дамжуулан ижил нөхцөлд байгаа нийтийн эрх ашгийг хамгаалах, дахин тухайн зөрчил гарахаас сэргийлэх юм. Үр дүн нь шүүх дээр ялалт байгуулахаар хэмжигдэхгүй, төрийн бодлого, хууль тогтоомж, институцийн тогтолцоо, үйл ажиллагаа,олон нийтийн ойлголт, хандлагад өөрчлөлт гарахад нөлөөлнө. Энэ талаас нь авч үзвэл манай Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд иргэд олон нийтийн  санал, оролцооны заалтууд нэр төдий байна. Уул уурхайн компани, төрийн байгууллагын хууль зөрчсөн үйлдэлд тусгай зөвшөөрлийг  цуцлах үндэслэл хязгаарлагдмал.Иймээс нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаад хариуцлага  тооцдог байхаар  хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
 
-Хэрэг удааширч шийдвэрлэг­дэхгүй байгаа шалтгаан нь юу вэ?
 
-Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд манай ТББ-аас анх 2017 оны арваннэгдүгээр сарын 20-нд нэхэмжлэл гаргасан. Түүнээс хойш элдэв шалтгаанаар нэхэмжлэл буцаагдсаар өнгөрсөн   зургадугаар сарын 24-нд гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг үүсгэх тухай НЗХАШШ-ийн шүүгчийн захирамж гарсан. Өөрөөр хэлбэл, 1.8 жил хөөцөлдөж байж хэрэг үүсгэсэн. Өнөөдөр бараг гурван жилийн нүүр үзэж байна. Манай ТББ-аас хуульд нийцүүлсэн бүрдүүлбэр гаргаж өгсөн байтал  хэрэг үүсгэхэд хангалтгүй гэж  буцаасаар нэг жилд  хийсэн ажлын тайлан гэхэд 30-40 хуудас материал бичиж өгсөн. Уг  нь  бидний өгсөн бүрдүүлбэрийг  технологийн дэвшил ашиглаад интернэтээс шүүгчийн туслахаар  шалгуулахад хоёр  цагт багтах ажил байсан. Ингэж  бид хоёр жил тойрон хөөцөлдсөөр өнгөрсөн долдугаар  сарын 1-нд хэрэг үүсгэх захирамж гаргуулсан. Гэвч түүнээс гурван сарын дараа 2019 оны аравдугаар  сарын 15-нд анхны шүүх хурал "Гурвансайхан” компани тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг засуулаад ирсэн ч шийдвэр нь шинээр гараагүй гээд  хойшилсон. Дараагийн хурал  өнгөрсөн сарын 30-нд болсон ч хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүйгээс  хойшилсон.  Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд оролцохгүй, шүүхийг үл хүндэтгэж байхад, шүүгч  харин тэднийг дэмжиж хурлыг хойшлуулсаар байгааг манай өмгөөлөгч эсэргүүцэж шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар гурав дахь удаагаа шүүх  хурал хойшилж энэ сарын  18-нд болсон. Гэтэл АМГТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр газарт  шүүх хуралтай гээд бас л  ирээгүй. Оронд нь ирсэн хуульч нь хариу тайлбараа бичгээр өгөх санал гаргасныг шүүгч зөвшөөрч  дөрөв дэх удаагийн шүүх хурал мөн хойшилчихлоо. Өмгөөлөгч бид Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг үүсгэж өгөхгүй болохоор Давж заалдах шатны шүүхэд хандсан, шүүгчийн  талаар шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргаж, шүүгчээс татгалзах зэргээр  хуулийн хүрээнд боломжит бүх хувилбарыг хэрэглээд ахиц гарахгүй байна. Хэрэг хувь шүүгчийн үзэмжээр явж, иргэн хүн шударга ёсны төлөө явсанаараа хэрэгтнээс ч илүү сэтгэл санаа, эдийн засгаараа хохирч байна.
 
-Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутгийн заагт уран ашиглах тусгай зөвшөөрлийг "Гурвансайхан” компанид хууль зөрчиж олгосон гэсэн үү?
 
-Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай  хуулиудын  холбогдох  заалтууд  огт хангагдаадүй байхад энэ компанид   MY-00020634 тоот Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга олгосон байдаг. Энд 20 жилийн хугацаатай олгох ёстой зөвшөөрлийг 30 жилээр  олгосон нь тус лицензийг  хүчингүй болгуулах  ганц үндэслэл ч  биш бидний олж тогтоосноор зөвхөн Цөмийн энергийн тухай хуулийн 36 заалтыг зөрчсөний нэг нь юм. Одоо тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг засаад ирүүлсэн ч хүчингүй. БОАЖЯ-наас гаргуулсан хоёр удаагийн лавлагаагаар MY-00020634 тоот тусгай зөвшөөрлийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн материал архивт байхгүй гэсэн тодорхойлолт ирсэн. Гэтэл саяхан хавтаст хэрэгт оруулахаар  өгсөн байгаа юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 36.1-д зааснаар гурван сарын хугацаанд уурхайн шав тавихыг заасан байхад дөрвөн  жилийн дараа шав тавьсан материалыг ирүүлсэн. Эдгээр нь "Гурвансайхан” компани 2016 онд уран ашиглах тусгай зөвшөөрөл авахдаа бүрдүүлсэн байх учиртай.
 
-Гэтэл одоо "Гурвансайхан” компанид бүрдүүлбэр хангуулах гэж шүүх хурлыг хойшлуулсаар байгаа  юм байна шүү дээ? 
 
-Төрийн байгууллагуудын  ажил ийм  маягаар явж байгааг би ч гэсэн гайхаж байгаа. "Гурвансайхан” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн есөн жилийн (2007онд) хугацаа дуусч, Ашиглалтын өмнөх гурван жил нь 2010 онд дууссан. Ингээд 18 дахь жилдээ 2016 онд ашиглалтын зөвшөөрөл авснаас хойш 2016-2019 онд огт үйл ажиллагаа явуулаагүй нь тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэлтэй байхад мөн л  цуцлахгүй байна.
 
 
Орон нутгийн хяналтаас  үзэхэд  Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутагт 1998 оноос эхлэн олон жил өрөмдлөг хийснээр барахгүй "туршилт” гэхээр хор хөнөөлгүй мэт тархи угааж  газар доор хүхрийн хүчил шахаж уусган баяжуулах арга хэрэглэснээ нууж,  ураны исэл буюу "шар нунтаг” гарган авсан мэдээлэл байдаг.
 
 
-Энэ компанийн ураны хайгуул "туршилтын олборлолт” хийхдээ  нийтийн эрх ашгийг зөрчсөн гол зөрчил, түүнээс гарах хор хөнөөл  нь юу вэ?
 
 
-Өрөмдлөг хийх үед шаварт химийн бодис хийж зуурдаг, өрөмдлөгийн  явцад ураны хүдрийн биетэд нэвтрэх тохиолдолд цацраг идэвхт шлам үүсдэг. Өөрөөр хэлбэл, альфа, бета, гамма болон радон хий гардаг. Шаврын хаягдлын зүмп бүрд долоо хоногт нэг удаа альфа,бета,гамма цацрагийн бохирдлыг багажаар хэмжинэ гэж стандартад заасныг хэрэгжүүлээгүй. Эдгээр ионжуулагч цацрагийн аюул нь хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулж, үхэлд хүргэх аюултай хорт хавдар үүсгэдэг, удмын сан урагт нөлөөлдөг.
 
 
Иймд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг улс үндэстний засгийн газрууд онцгойлон хяналтандаа авч  аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Гэтэл "Гурвансайхан” компани цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын стандартыг зөрчиж нууцаар "газар доор ураны хүдрийг хүхрийн хүчил шахаж уусган баяжуулах арга” хэрэглэж "шар нунтаг” дээж гарган авч байснаа огт мэдээлээгүй. Энэ нь гүний усыг цацрагаар бохирдуулсан байж болзошгүй юм. Энэ нь Монгол Улсад  мөрдөж буй холбогдох бүх хуулийг зөрчиж "Гурвансайхан” компанид уран ашиглах  зөвшөөрөл  олгосон нь АМГТГ-ын туйлын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагааны үр дагавар юм.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
АМГТГ-ын хууль зөрчиж олгосон ураны зөвшөөрөл үндэстнийг мөхөөж мэднэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани