Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Отгонбаатарын “Азаргын гол чонот” компанийг дагасан ил сүлжээ

“Эрдэнэт”-ийн оффшорын хэргээр баривчлагдсан тус үйлдвэрийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн “Хар” Б.Отгонбаатар нарыг цагдан хорих 30 хоногийн хугацаа дуусч байна.

Ер нь сар шахмын өмнө болсон энэ баривчилгаанаас өмнө  “Азаргын гол чонот” ХХК-ийг элдэв шалдав яриа хөөрөө их л гардаг байв. Тухайлбал, “…Булганы Тэшигт Азарган голыг хэдэн км ухаж алт олборлоод нөхөн сэргээлтийг огт хийгээгүй “Азарган гол чонот” ХХК-ийн Баасанжавын Отгонбаатар бол цагдаа, прокурор, АТГ, шүүхийг тэр чигээр нь атгаж байгаа. Ц.Элбэгдоржийн үед бүх томилгоог энэ нөхөр хийдэг байсан гэж ойлгож болно. Эрдэнэтийн захирлууд байсан Даваацэрэн, Даваасамбуу нарыг шууд удирдаж 2016 оны сонгуулиар маш их шахаа “Эрдэнэт үйлдвэр”-т хийсэн. Манай ТББ анх 2017 оны наймдугаар сард Булганы иргэдийн мэдээллийн дагуу Тэшигт хилийн бүсэд очиж “Азарган гол чонот” ХХК-ийн Б.Отгонбаатар яаж ухаж сэндийлгээд гольдролыг сольж намаг болгосоныг нотлоод дүрс бичлэг, гомдлыг АТГ, ЦЕГ-т гаргаж өгөөд шалгалтыг эхлүүлж чадсан. Булганы Цагдаагийн газрын мөрдөн байцаагч нар газар дээр нь манай мэдээллийг нотлоод ирсэн. Тэгээд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нар тэр Б.Отгонбаатарыг байцаасан тайлбар нь “…Хилийн бүсэд хайгуул хийж олборлоод эхлүүлэх гэсэн чинь төр дархан цаазтай газар болгох шийдвэрлэсэн учраас төрөөс нөхөн төлбөр нэхнэ” гэсэн байгаа юм. Тэшигийн иргэдийн мэдээлээр “Азарган гол чонот” ХХК нь өдөрт 100-600 гр алт олборлоод хэдэн жил болсон байхад цагдаагийнхан энэ мэдээлийг нотлож чадаагүйгаас прокурор хэргийг нь хаажээ. Тэгэхээр цагдаа, прокурор, АТГ, шүүхийг өөрчлөхгүй бол энэ хэрэг үнэн мөнөөр шийдэгдэхгүй” гэж “Хууль бусаар олборлосон алтыг Монгол Улсад буцаах” ТББ-ынхан мэдээлсэн.

Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэл бүхий энэхүү “Азаргын гол чонот” ХХК-ийг Б.Отгонбаатар 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд үүсгэн байгуулсан. Улмаар арван жилийн дараа буюу 2016 оны аравдугаар сарын 26-нд Довжидын Түвшинжаргалын нэр дээр 100 хувь шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, компанийн хувьцаа шилжсэнээс хойш Д.Түвшинжаргал нь “Азаргын гол чонот” ХХКийн захирлын албан тушаалыг хашиж буй юм.

Эндээс бас сонирхолтой “олс” хөвөрнө. Д.Түвшинжаргалын 100 хувь эзэмшилд “Альтаиргоулд” ХХК  байдаг. 2008 оны аравдугаар сарын 30-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нарынх нь дунд ОХУ-ын иргэн Волохин Вечяслав гэж бий. Бас нэг сонирхолтой хүн гарч ирдэг нь ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан, цагдаагийн хурандаа Цамбасүрэнгийн Батсүх юм. Тэрээр 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс “Альтаиргоулд” ХХК-ийн  Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн байна. Түүх сөхөхөд, таван жилийн өмнө Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас агцруулахын төлөө тухайн үеийн Зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, ЭЦГ-ын дарга нар хуйвалдсан гэх яриа бичлэг цахим сүлжээнд тарж байсан юм.

Б.Отгонбаатараас “Азаргын гол чонот” ХХК-ийг шилжүүлэн авсан Д.Түвшинжаргалын 100 хувийн эзэмшилд байдаг бас нэг компани нь “Бүтээл” ХХК юм. Энэ компанийг 2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд гадаад, дотоод худалдаа зуучлал, Металл хийцийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, машин механизмын засвар үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр байгуулжээ. “Бүтээл” ХХК-ийг УУХҮЯ-ны Хүнд үйлддвэрийн бодлогын газрын даргаар 2015-2016 онд ажиллаж байсан Бандийн Баатарсүх, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Гомбожавын Баярцогт, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Дагвадоржийн Сандуйрагчаа нар юм.

Энэхүү “Бүтээл” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй машид ойр ажилладаг. “Эрдэнэт үйлдвэр”ийн Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд ашиглагддаг хаягдал зайлуулагч 1200 мм-ийн диаметртэй төмөр хоолойн доторлоог ОХУ, Чехэд үйлдвэрлэсэн базальтан хавтанг ашиглаж хийх технологийг судалж, үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 17-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ЭҮХХХК/201804159 Булинга хоолой Ф-1200 №2-ын их засвар буюу уг хоолойн 450 метрийг базальтаар доторлох ажлын 2.500.000.000 төгрөгийн тендерт 2.498.760.000 төгрөгөөр шалгарсан байдаг.

Б.Отгонбаатар 2006 онд байгуулсан “Азаргын гол чонот” компаниа арван жилийн дараа Д.Түвшинжаргалд шилжүүлсэн. Энэ компани Д.Түшинжаргалд очоод гурван жил болж байна. Ингэлээ гээд “Хар” Б.Отгонбаатар “Азаргын гол чонот” ХХК-иасаа салчихсан хэрэг биш ажээ. Тэд хамтарч ажилласаар л байгаа гэхэд болно. Өнгөрсөн 2018 онд л гэхэд “Хар” Б.Отгонбаатараас Д.Түвшинжаргалын эхнэрт 4656 УНК улсын дугаартай PORSCHE CAYENNE автомашин өгч байжээ.

Эрэн сурвалжлах алба

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Б.Отгонбаатарын “Азаргын гол чонот” компанийг дагасан ил сүлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани