Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

 

Улсын хилийн торыг таслан хоёр тийш эвхэж тавьчихаад өрөмдлөг хийдэг,  хилийн манааны постыг татан буулгачихаад  хайгуул явуулдаг хуулиас давсан эрхтэй "Макс-Ойл”, "Петро Матад”  гэх   хоёр нэртэй угшил нэгтэй  компанийг  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаас гаргажээ. Мөн аймгийн  ИТХ-ын тэргүүлэгчийг  өмгөөлөгчөөр ажиллуулж, иргэдийн эрхийг зөрчиж ирсэн цайр, төмөрлөгийн  "Шинэ уужим орд” компанийн зөвшөөрлийг цуцласан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн бүс нутагт өнгөрсөн сард ажиллахдаа газар дээр нь дээрх шийдвэрийг гаргасан. Өдгөө тус компанийнхан тоног төхөөрөмжөө зөөж  дуусч байгааг төрийн байгууллагууд мэдээлж, нутгийн  иргэд ярьж байна.
 
АНУ-ын хөрөнгө оруулалттай  "Шинэ уужим орд”  компани цайр, төмөрлөгийн холимог металлын хайгуул явуулж байгаль орчинд ноцтой хохирол учруулж байна гэсэн шүүмжлэл өнгөрсөн хугацаанд байнга гарч ирсэн. Газар дээр нь очиж сурвалжлах явцад тус сумын Засаг дарга Шижирбаатар  хэлэхдээ "Өөрийн төрж өссөн нутгаа хайрлаж  байгаа хэдий ч нэгэнт дээрээс шийдвэр гарч, Засгийн газар хэрэгжүүл гэж үүрэг өгсөн учраас яах ч аргагүй байна”  гэж байсан юм. Компанийн бичиг баримт, техник хэрэгсэл бүрэн бус, харуул хамгаалалтын алба нь бүртгэл хийлгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил тус компанид байсан. Тэгвэл Эрдэнэцагаан сумын нутаг дахь газрын тосны хууль бус хайгуулын  тухайд Макс-Ойл хэмээх компани  анх   зөвшөөрөл авсан байдаг. Ч.Сайханбилэгийн Засгийн газраас хоёр улсын хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээтэй гэсэн тогтоолыг  2013 онд гаргаснаар Эрдэнэцагаан сумын нутаг Тарган тал хэмээх газар, ХЦ-ийн  0146 ангийн  заставын дэргэд өрөм тавьж ажлаа эхэлсэн гэлцдэг.
 
 
Хилийн зурваст нэвтрэх эрхгүйн улмаас нутгийн иргэд, малчид энэ талаар  албан ёсны ямар ч мэдээлэлгүй байв. Энэ үеэс нутгийн иргэдийн мэдээллийн  мөрөөр манай сонин "Жанжны нутаг сүйрлийн ирмэгт”, "Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт”  цуврал  эрэн сурвалжлага бэлтгэж, тус нутагт нүүрлэсэн хариуцлагагүй уул уурхайн асуудлыг  олон нийтийн анхааралд оруулсан юм.
 
 
Үүний дараа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай   "Макс-Ойл” компанийн хайгуулын талбайтай   Хил хамгаалах ерөнхий газрын Ажын хэсэг, "Босоо Хөх Монгол” ТББ-ынхан газар дээр нь танилцсан. Ингэхдээ  хилийн  хамгаалалтын торыг  таслан өрөм тавьсан, харуулын постыг татан буулгасан зэрэг зөрчлийг илрүүлж байв. Гэсэн ч үйл ажиллагааг нь зогсоож чадаагүй.
Тэгвэл  "Макс-Ойл” компани  нэрээ солин  "Петро Матад” болгож,  Эрдэнэцагаан  сумаас баруун хойш 70 гаруй км-т байдаг  Хашаат гэдэг газарт   газрын тосны хайгуул нэрийдлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байх тул  манай сэтгүүлч өнгөрсөн наймдугаар сарын дундуур  газар дээрээс нь  дахин сурвалжилсан   юм. Энэ үеэр нутгийн иргэд, малчид мэдээлэл авах гэсэн боловч "Уурхай гаргахгүй, зөвхөн  хайгуул хийж, өрөм тавьж  байгаа. Тэгээд ч  сум болон  багийн малчид, иргэдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Бүх асуудлыг дээд дарга нар мэдэж  шийдвэрлэсэн.  Засгийн газрын шийдвэртэй учраас бид  шууд хайгуул хийх эрхтэй”  гэсэн тайлбарыг өгдөг. Мөн бичиг баримтыг нь шалгах гэхээр "Засгийн газар мэднэ, Ерөнхий сайд шийдвэрлэсэн. Ч.Улаан сайд” мэдэж байгаа  гэж булзааруулж ирсэн юм.
 
Сумын  иргэд, малчдын  зүгээс жагсч тэмцсээр уурхайг  хэд хэдэн удаа түр зогсоож байв. Харамсалтай нь  түр зогсоохоос биш зөвшөөрлийг бүр цуцлах хүртэл шийдвэр гарч байгаагүй. Ийнхүү сүүлийн таван жил гаруй  хугацаанд  хэл ам болж, У.Хүрэлсүх, Ч.Улаан нараар овоглосон уул уурхай цэцэглэж байна уу,   Эсвэл уул уурхайн компаниуд сайд, дарга нарын нэрийг барьж байна уу.  Ерөнхий сайдыг заавал хариулаарай хэмээн асуудал дэвшүүлсний дүнд Макс Ойл, Петро Матад хэмээх хоёр нэртэй, нэг угшилтай Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг зогсоож, Сүхбаатар аймгийн нутгаас гаргажээ.
 
 
"Зарим Засаг дарга уул уурхайн компанид давуу эрх олгодог”  
 
 
Дээрх  мэдээллийн баттай эсэхийг   уул уурхайн асуудалд  байнга хяналт тавьж ажилладаг ТББ-уудын  төлөөлөл   Сүхбаатар аймаг дахь Улсаа аврах  ард түмний хөдөлгөөний салбар зөвлөлийн дэд тэргүүн Х.Энхтулгаас тодруулсан юм.
 
-Засгийн газраас Эрдэнэцагаан сум дахь газрын тосны зөвшөөрлийг цуцласан гэсэн мэдээлэл гарчээ. Макс-Ойл, Петро Матад гэхчлэн нэр,  байршлаа солин өөр газарт хайгуул явуулж байгаа юм биш биз? 
 
-Өнгөрсөн наймдугаар сарын 14-нд иргэний нийгмийн байгууллагууд, ТББ хамтран Эрдэнэцагаан сумын нутагт очиж малчдын хамт жагсаал цуглаан хийж хууль зөрчсөн  гурван уурхайг зогсоосон. "Петровис”-ийн охин компани болох газрын тосны "Петро Матад” компанийг  Эрдэнэцагаан сумын нутгаас  бүрмөсөн гаргасан. Нефтийн илэрц илрээгүй гэсэн. Одоо тэр компани дахиж ирэхгүй. Үүгээр манай аймгийн нутагт газрын тосны хайгуулын ажлыг таслан зогсоолоо. Ерөнхий сайд зүүн гурван аймагт ажиллах үеэрээ  энэ шийдвэрийг гаргасан.
 
-Эрдэнэцагаан суманд жоншны компани хайгуул хийж  байгаа нь мөн л хууль зөрчсөн учраас түр зогсоосон. Эцсийн  шийдвэр гарсан уу?
 
-Чоно голын эхэн дээр жоншны хайгуул эхлүүлсэн АДД компанид хог хаягдлын талбай байгуулаагүй, ус ашиглах зөвшөөрөл аваагүй, замын маршрут батлуулаагүй  зэрэг зөрчил байх тул Мэргэжлийн хяналтын газраас уурхайг түр зогсоосон. Зөвшөөрлийг цуцлуулах шаардлагыг аймгийн болон сумын Засаг даргад хүргүүлсэн. Ер нь бол зарим сумын Засаг дарга уул уурхайн компани давуу эрх олгож байсныг ТББ-ууд шаардаж огцруулсан. Ер нь бол манай аймагт төрийн байгууллагын албан хаагчид, асуудал хариуцсан улсын байцаагч,тэр бүү хэл ИТХ-ын тэргүүлэгч хүртэл уул уурхайн нөлөөнд орсон асуудал бий.
 
Манай нийтлэлийн дараа ийнхүү  Сүхбаатар аймагт  газрын тосны хайгуулыг бүр мөсөн зогсоож, нэг  компанийн зөвшөөрлийг цуцлаж,жоншны хайгуулыг зогсоогоод байна. Уул уурхай тойрсон эрэн сурвалжлага ирэх онд үргэлжлэх болно.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани