Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

У.Хүрэлсүх сайдаа, "C" зөвшөөрлийг бүгдийг нь Хятад компанид өгч байгаа хүмүүсийг хяргаад өгөөч

У.Хүрэлсүх сайдаа, "C" зөвшөөрлийг бүгдийг нь Хятад компанид өгч байгаа хүмүүсийг хяргаад өгөөч

 

"С” зөвшөөрлийн бичгийг нэг ажилтан 30-н минутын дотор бүх компаниудад хуваарилаад өгчих тийм хялбархан ажил. Таван толгойд 15000 машин явдаг гэж бодъё. "С” бичиг 3000 ширхэгийг өгөх бол 5 машин тутамд нэгийг өгнө гэсэн үг. 200 машинтай компанид 40 ширхэг ногдоно. Танайх авах машиныхаа номерыг хэлээд Цогтцэцийгээс 40 ширхэгийг бичүүлээд ав гэхэд болчихно. Үржих хуваах үйлдлээ ойлгочихсон 1 дүгээр ангийн хүүхэд ч нүд ирмэхийн зуур хийчих ажил. Заавал төрийн байгууллага хийгээд байх шаардлага ч байхгүй. Нүүрс тээврийн компаниудын зөвлөлд нь даалгачихад болчих юм уг нь.

 
Гэтэл ЗТЯ, АТҮТ, ЭТТ-н бүх ажилчид байдгаараа ажиллаад, нүүрс тээврийн бүх компаниудыг дайчлан ажлыг нь бүрэн зогсоож ажиллуулаад дийлдэггүй дээ. Учир юунаас гэвэл Монголын нүүрс тээврийн компаниудыг хясан боогдуулж авлига хээл авах зорилгоор дүрэм журмууд хийж гарыг нь гавлаад, хөлийг нь тушчихсан. Байн байн, бүүр улирал тутамд, баахан шалгаж, дарамталж, хэнд ч хэрэггүй элдэв материал ЭТТ, АТҮТ-өөс нэхнэ.
 
"С” зөвшөөрлийн тухайд 3 сар болоод л дахин авахаар болгосон. Барилга барих зөвшөөрлийг 3-н сар тутамд шинэчилж авдаг болгочихвол баримт материал бүрдүүлэх гэж явсаар байгаад тэсэж үлдэх компани энэ нарны аймагт лав байхгүй дээ. Яг түүнтэй адилхан бидэнд бизнес хийх ямар ч боломж, цаг нар байхгүй зөвхөн тэдний нэхсэн хэнд ч хэрэггүй баримтуудыг бүрдүүлэх, тоо томшгүй олон газраас ирж шалгадаг шалгалтуудад бэлдэх ёстой. Ийм тэнэг юм хийж байхаар хааяа карма суйлж хэдэн бор юм олчихоод хоолтой хоолгүй 100-н грамм татчихаад явж байх нь арай дээр, яршиг багатай, дарамтгүй чөлөөтэй санагддаг болж байна.
Тэр битгий хэл "С” зөвшөөрлийн бичгийг хэн өгч байгааг бүрхэгдүүлээд хариуцсан эзэнгүй болгосон. "С” зөвшөөрлөөс болж хүний амь эрсдэлээ гэхэд хариуцах эзэн байхгүй. Одоо УИХ-ын гишүүн байгаа нэгэн сахалтай нөхөр ЗТЯ-ны сайд байхдаа олон газар олон дахиж авлига авах мөн "С”-зөвшөөрлөөр хийсэн өөрийн хулгай дээрмээ бүрхэгдүүлэх аргыг бодож олсон. Эхлээд ЭТТ-д баахан хэнд ч хэрэггүй материалууд бүрдүүлж өгөөд тэндээс "С” бичиг авч болно гэсэн зөвшөөрөл авч ирнэ. Түүнийг нь дараагаар АТҮТ-д баахан хэнд ч хэрэггүй материалууд бүрдүүлж өгөөд ЗТЯ, АТҮТ-ийн олон төрлийн хурлаар орсны дараа өгнө гэдэг журам гаргасан.
 
 
Хятадын талд Монгол компаниуд гаалийн бүрдүүлэлт, авто тээвэр, замын цагдаа, мэргэжлийн хяналтын зөвшөөрөл зэргийг заавал Хятад компаниар дамжуулж мөнгө төлж гуйж гувшин байж хийлгэдэг. Монгол компаниуд өөрсдөө хийлгүүлж болохгүй. Гэтэл Монголын талд бүх төрлийн зөвшөөрлийг Хятадын компаниуд өөрсдөө очоод нэг өвөр монгол нөхөр хийлгээд авчихдаг. "С” зөвшөөрлийг бол Хятад компаниуд харин ч нэг зовлонгүй олж байгаа юм аа. Яаж олоод байгааг мэдэх гэхээр миний толгой хүрэхгүй байгаа юм.
 
 
Өнөөдөр 2019 оны арванхоёрдугаар сарын 12. 2020 оны "С” зөвшөөрлийн бичиг авах нөгөө тоолж баршгүй, дааж давшгүй, хэнд ч хэрэггүй материалуудаа бүрдүүлэхээр хэд хоног нойр хоолгүй бизнесээ хаяад сууцгаав. Гэтэл АТҮТ нэгдсэн систем гэдэг шинэ программ хангамж ашигладаг болсон гэнэ. Программ хангамжийн шинэ систем нэвтрүүлэхэд дор хаяж хагас жил туршиж байж, гар аргаар давхар хийгээд харьцуулж үзээд болж байвал, хэрэглэгч нараа сургаад системээ ажилд оруулах ёстой. Ээ худлаа байх гэж бодож суув. Гэтэл ямар ч хуурамч мэдээлэл оруулаад хуурамч материал бүрдүүлэн оруулж болдог систем хийгээд ажилд оруулчихаж. Үүнийг нь ашиглаад хятад компаниуд Монгол компанийн жолооч нарын мэдээллийг манай компанийн жолооч нар гээд оруулчихсан. Гэтэл Монгол компани жолооч нарынхаа мэдээллийг оруулах гэхээр давхар бүртгэхгүй гээд нөгөө мундаг системд нь оруулж болдоггүй. Оруулж болохгүй байна гэж хэлэхээр, өө одоо хугацаа дууссан, оруулаагүй бол хохь чинь гээд АТҮТ системээ хаачихлаа. Тэгэхээр хэн "С” зөвшөөрөл авч чадах уу гэвэл нөгөө хуурамчаар өөр компанийн жолооч нарын мэдээллийг оруулсан хятад компаниуд авах болж байна. Очоод хэлтэл толгойгоо эргэтэл загнуулав. Миний бодлоор ийм хулгай дээрэм хийх зорилготой дүрэм журам гаргасан даргыг цаазалдаггүй юм аа гэхэд 461-д байршуулсаар байна. Бүхэл бүтэн ЗТЯ, АТҮТ, ЭТТ-ийн ажилчид хийх ажил байхгүй бол төсвийн мөнгийг өөр санаа агуулж ийм утга учиргүй юманд зарцуулж Монгол Улсыг хохироогоод байлгүй татан буулгамаар байна. Монголын нүүрс тээврийн компаниудын ажлыг хийлгэмээр байна. ААН-ийн тоо эрс багассан нь төрийн байгууллагын хясан боогдуулсан үйлдлээс болж байгаа юм шүү. Жишээлбэл, хөдөө хээр ажилладаг бидний хувьд хариуцдаг ажилтан руу утасдахаар утсаа авдаггүй. Авбал хүний шаардлага үгийг авч хэлэлццэггүй. Тийм утсаа авах завтай хүн байдаггүй юм бол комланиуд мөнгө гаргаад ажилтаныг чинь цалинжуулъя. Ажил хийх сонирхолгүй хүмүүс байвал хурдан зайгаа тавиад өг, тонилоод өг.
 
 
Уг н ь ЗТЯ, АТҮТ-д хийх ажил зөндөө харагдаад байгаа юм. Монголчуудыг шинээр машин аваад ороод ирэхээр Хятадын тал бүрдүүлэлт хийхгүй болчихдог. Хэзээ эхлэхийг хэн ч мэдэхгүй болчихдог. Чулуу сайн тасалдаг хүн бол мэдэж мэдэх юм. Үүнийг очиж ярилцаад яг таг тохирох ёстой. Хятадын бүрдүүлэлтийг яагаад Монгол компаниуд заавал хятад компанид мөнгө төлж хийлгэх ёстой гэж.
 
 
Тэгвэл Монголд бас Хятад компаниуд Монгол компанид мөнгө төлж бүрдүүлэлт, зөвшөөрөл зэргийг хийлгэх ёстой. Үүнийг яг таг гэрээгээр тохирох хэрэгтэй байна. Нүүрс ачаад хил рүү орох гэхээр танай жолоочийн мэдээлэл компьютерээс устчихсан байна гэж хэлнэ. Ачсан нүүрсээ буулгавал асар их өрөнд орно, хил рүү оруулахгүй, зүгээр л ачаатайгаа хэдэн сар жил болж мэднэ.Тэгээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг үгийн учрыг мах ясандаа ойлгож авдаг даа. Хилийн тээвэртэй холбоотой ажлыг ЗТЯ, АТҮТ, ЭТТ гэрээ хэлэлцээ хийж зохицуулах болохоос биш нэг хүн хагас цагийн дотор хийчих ажлыг мушгиж хээл хахууль горьдож компаниудын ажлыг хийлгэхгүй байж болохгүй шүү дээ.
 
ТАВАН ТОЛГОЙН МОНГОЛ КОМПАНИУД  БҮРЭН ЗОГССОН, ХЯТАД КОМПАНИУД ТЭЭВРЭЭ ХИЙДГЭЭРЭЭ ХИЙЖ БАЙНА
 
Би жилийн өмнө ЭТТ-н борлуулалтын мэргэжилтнүүд дотор ороод яахаараа зөвхөн хятад компаниуд нүүрс зардаг, яагаад Монголчууд ЭТТ-оос нүүрс худалдаж аваад Хятад руу зарж болдоггүй юм бэ гэв. Тэгтэл монголчууд болохгүй, зөвхөн хятадууд болно гэв. Яагаад гэсэн чинь Монголчууд бол ченжүүд, хятадууд бол биш гэнэ. Өө, Чалко ЭТТ-оос нүүрс худалдаж аваад цааш нь зарахгүй зөвхөн өөрийнхөө зууханд л түлдэг гэж бодоод байна уу гэв. Болохгүй гэж хэлж байна гэж уурлан намайг загнасан. Би өөртөө ч итгэлгүй арай ч дээ гэж халаглан, би ер нь зүүдлээд байх шиг байна гээд өөрийгөө чимхтэл өвдөж байна аа, зүүдлээгүй бодит үнэн. Миний бодлоор Оюу толгой, Таван толгой мэтийн том төслүүд дээрээ гэрээгээ хийж чадаагүй алдаад өнгөрсөн юм чинь улс орноо хөтлөөд аваад явчих том гарын бизнесмэн хоёр гуравыг Таван толгой дээр төрүүлчихвэл бас шарх нөхөгдөх боломж байна гэж бодож байна л даа. 
 
Одоогоор Таван толгойн тээвэр бүрэн зогссон. Зогссон ч гэж дээ бүх Монгол компаниудад ажил байхгүй зогссон, зөвхөн хятад компаниуд тээврээ хийдгээрээ хийгээд явж байна.
 
ЭТТ-оос зөвхөн хятад компаниуд нүүрс худалдаж авдаг тул тэд өөрсдийнхөө машинаар зөөнө гээд бид нар ажилгүй үлдсэн. ЗТЯ, АТҮТ, ЭТТ-н хясан боогдуулах хорт явуулгын үр дүнг үүгээр харж болно. Ер нь манай оюун ухааны тамирчид дэлхийд тасархай байдаг шиг Монгол хүн бизнесийн ухаанаар үнэхээр дэлхийд тасархай юм шүү. Ганцхан манай төрийн байгууллагууд хээл хахууль горилж хясан боогдуулаад хөдөлгөхгүй байна. Хүрэлсүх дарга аа, "С” зөвшөөрлийн бичгүүдийг бүгдийг нь хятад компанид авч өгөөд байгаа хүн сүргүүдийг хяргаад өгөөч. Хээл хахууль горилж утга учиргүй дүрэм журам гарган хясан боогдуулаад байгаа ЗТЯ, АТҮТ, ЭТТ-н хүн сүргүүдийн үс ноосыг мулзлаад тэнэг дүрэм журмуудыг нь хүчингүй болгоод жорлонгийн цаас болгоод өгөөч.
 
 
Аз транс ХХК-ийн захирал ЖОРЖ
У.Хүрэлсүх сайдаа, "C" зөвшөөрлийг бүгдийг нь Хятад компанид өгч байгаа хүмүүсийг хяргаад өгөөч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани