Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орд газраа дуусгачихаад малчдын бэлчээр рүү дайрчих вий

 

Орд газраа дуусгачихаад малчдын бэлчээр рүү дайрчих вий

 

Ерээд он гарсаар эрх мэдэлтэй бүхэн үйлдвэр объект хувьчилан авч, орд газар эзэмшсэн. Үүнээс гадна хөдөө орон нутагт байгалийн аль үзэсгэлэнтэй газар, уулын ам хашиж, нийслэлд аль ашигтай газрыг авах гээд өнгөтэй өөдтэй бүхнийг тэд авсан. Эндээс төрсөн тэрбумтнууд өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн эх үүсвэрийг атгаж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Мөн "Эрдэнэт”, "Оюутолгой”, "Тавантолгой” гээд төрийн эзэмшилд байдаг өндөр ашигтай компаниуд байгаа ч ямар нэгэн байдлаар бүлэглэлийн халаасыг зузаалдаг гээд эгэл иргэдэд чухам юу байна вэ гэхээр дурдах зүйл тун бага. Одоо иргэд, малчдад буй цор ганцхан зүйл болох бэлчээр хувьчлах тухай ярьж байгаагийн цаана ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ. Энэ санаархал нь эртнээс эхтэй ч чухам ямар зохион байгуулалтаар, ямар журмаар гэдгээ ч тодорхойлж чадаагүй. Үүнийг зохицуулна гэдэг амаргүй ажил.

Гэхдээ бэлчээрийг зөв зохистой ашиглах шаардлага байгааг мэргэжилтнүүд дуулгаж буй. Учир нь мал сүргийн тоо өссөн, хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн сүйрэл, хүмүүсийн буруутай ажиллагаа, байгаль экологийн жам ёсны насжилт гээд олон хүчин зүйл үүнд хамаарна. Уламжлалт мал аж ахуйн орны иргэд хэдэн мянган жилээр өвсний соргог, усны цэнгэгийг даган дураараа нүүдэллэж ирсэн учраас хувьчилна гэдэг асуудал хөндлөнгийн санагдаж магадгүй.

Бэлчээр хувьчлан авах сонирхолтой олон малтнууд ч цөөнгүй байгааг бидэнд дуулгаж байсан. Төрөөс "Бэлчээрийн тухай хууль”-ийн оруулж ирэхдээ ч хувьчлалын талаар шууд бус утгаараа дурдах болжээ. Үүнээс харвал монголчууд бид "Хошуу багтвал идэж л бай” хэмээн найр тавин бэлчээрээр айлсдаг үе өнгөрөх магадлалтай.

Бэлчээр хувьчилж болох ч өнөөх л ерээд оноос эхлээд үйлдвэр объект, орд газар авчихсан нөхөд "бэлчээр” нэрээр Монгол Улсын газар нутгийг бүхэлд нь авчих юм биш биз гэсэн эмзэглэл хаа хаанаа байна. Хөрсөн дороо баялаг агуулсан бэлчээр, уул ус, ургамал амьтан гээд юу эс мундах билээ. Энэ бүгд рүү өнгөлзсөн бэлчээрийн наймаа галзуурах юм биш биз гэсэн бодол байна.

Ганцхан жишээ дурдахад, Тост Тосон бумбын нуруунд уул уурхай эрхэлж байсан аж ахуйн нэгжийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нутгийн иргэдтэй хамтран зүтгэсний хүчинд үйл ажиллагааг зогсоож чадсан. Энэ нутагт үеийн үед нүүдэллэн ирсэн малчид үүдээ хаалгаад буй компанид өвөлжөө хаваржаагаа зарсан байдаг. Зөвхөн энэ жишээнээс харахад бэлчээрийг зөв зүйтэй зохион байгуулалтад оруулахгүйгээр хувьчлах юм бол олигархиуд малчдын бэлчээрийг хувьчилан авах нэрээр эзэмших магадлал өндөр болно. Малчид маань эргээд олигархиудаас бэлчээр түрээслэх ч цаг ирж болох юм.

Өнгөрөгч хавар ҮАБЗ-өөс зөвлөмж гарч иргэдийн гар дээр байгаа 400 гаруй лицензийг төр хураан авахаар болсон. Энэ тухай дуулгахдаа "Үндсэн хуульд улсын өмч гэж заасан учраас хувийн өмчид халдахгүйгээр газар доорх улсын өмчөө л авч байгаа юм” гэх тайлбарыг өгсөн. Энэ 400 гаруй лицензэд олны анхаарлын төвд байдаг Асгат, Цагаан суварга, Эрдэнэс Тавантолгой гэх мэт стратегийн ач холбогдол бүхий орд газруудын нэр бий. Тэгэхдээ төрөөс гаргаж байгаа энэхүү шийдвэр нь төр хувийн хэвшилдээ халдаж байна гэх шүүмжлэлийг дагуулж байгаа ч нөгөө талаас цөөн хүний гарт хэтэрхий их баялаг, эд хөрөнгө хуримтлагдсан учраас баялагийн дахин хуваарилалт явуулах нь зөв гэх нь ч бий. Шийдвэр хэрэгжээд эхлэхээр төр хувийн хэвшил хоёрын дунд эцэс төгсгөлгүй маргаан үүсэх нь дамжиггүй.

Энэ мэтээс үүдэн лиценз авах улам хэцүү болж байна. Авах бүү хэл өгснөө улс буцаан авч байгаагаас харахад энэ тал дээр уул уурхайгаар гаршсан нөхдөд ихээхэн халгаатай зүйл болно. Зөвхөн Дорноговь аймаг 2019 онд 192 лицензийг хүчингүй болгосон байдаг. Тус аймагт 500 гаруй хайгуулын болон ашигт малтмалын лиценз бий. Болж буй нөхцөл байдлаас харахад уул уурхай, лицензны наймаа газар авахаа больсон энэ цагт бэлчээр хувьчлах тухай ярьж байгаа нь хардлага дагуулж байна. Тэгэхээр бэлчээр хувьчлах халхавчаар өнөөх л уул уурхайн асуудал өрнөхгүй гэх газар алга.

Бэлчээр хувьчиллаа гэж бодоход 1000 малтай нь ч 100 малтай нь ч адилхан хэмжээний бэлчээр авч таарна. Өөр аргагүй. Иргэдийг энэ нь их хөрөнгөтэй, энэ нь бага хөрөнгөтэй гэж ялгалгүй 0.7 га газар өмчлүүлж байгаа шиг л өгч таарна. Түүнээс 5000 малтай Доржийн малын тоонд нь тохируулж олон га бэлчээр өгөхгүй байх. Хууль, хувьчлал хамаагүй цор ганцхан зүйл бол байгалийн давагдашгүй хүчин зүйл. Ган зуд нүүрлэхэд хөр цасан дунд хувьчилж авсан газартаа хэдэн малаа барахгүй нь лавтай. Нөмөр нөөлөг, цасны нимгэн даган нүүдэллэхээс өөр аргагүй. Энэ үед яах билээ. Малчид бүхэн өөрийн гэсэн бэлчээртээ зуднаас дайжиж ирсэн болгонд найр тавихыг хэзээ ч хүсэхгүй. Нэгэнт л Монгол Улс хуулиараа хувьчлаад өгчихсөн, тэр таны өмч учраас тэр.

Нөгөө талд амьдрал хүний хэрэгцээ хойно бэлчээрээ хэсэгчлэн зарахаас эхлээд бэлчээрийн наймаа явагдана. Зарим зүдүүхэн нэг нь хамжлага шахам болчихсон олон мянгатууддаа газраа алдаад дуусна гэсэн үг. Үүнээс хамгийн том аюул нь төв суурин газарт, парламентад суух олон мянган малтай нөхөд ахиухан бэлчээр эзэмшихийг бодож байгаа нь ойлгомжтой. Өөрийнх нь үл хөдлөх хөрөнгөөс гадна хөдлөх хөрөнгө болох олон мянган малыг бэлчээргүйгээр агуулах аргагүй. Тэд Улаанбаатар хотын газрыг наймаалаад дууссан шигээ эх нутгийн бэлчээрийн гол устай нь худалдаад авчихна. Эхлээд хувьчлал нэрээр баахан бэлчээр авна. Тэдний хувьд ханаж цадахыг мэдэх биш. Аль болох олон мянган хавтгай дөрвөлжин газар авахаар улайрна гэхээр энэ Монгол Улсын газар нутаг өнөөх л хэдхэн хүний гарт очно гэсэн үг. Бид сүүлийн 20 гаруй жил уул уурхайн хөлд дарагдаж ус нутгаа алдсан, ухуулсан. Гадна дотны хөрөнгө оруулалтай компаниудын хөлд бэлчээр усаа талхиулж, тэдний өгсөн хэдхэн халтар төгрөгөөр өөрсдийгөө хуурч суугаа баримт ч цөөнгүй байдаг. Энэ мэт бэлчээр хувьчлахад сөрөг зүйл олон бий. Магадгүй, Монгол Улсын газар нутгийн ихэнхийг хаа холын нэгэн Ли, бас нэгэн Фрийдланд эзэмшээд суух ч нөхцөл эндээс бүрдэнэ.

Орд газраа дуусгачихаад малчдын бэлчээр рүү дайрчих вий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани