Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Батбаяр: Уул уурхайг зөвхөн мөнгө олдог хэрэгсэл болгон хардгаа болих хэрэгтэй

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяртай MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.

Хариуцлагатай уул уурхайг бий болгох талаар өнөөдөр төрийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн байгууллагууд маш их ярьдаг. Гэвч өнөө “муу нэртэй” салбараа хүссэн хэмжээндээ хариуцлагатай байлгаж чадаж байна уу гэвэл дутмаг зүйлүүд нэлээд гарч ирэх байх. Мэргэжлийн агентлагт ажилладаг хариуцлагатай албан тушаалтны хувьд Та ямар байр суурьтай байдаг вэ?
Хариуцлагын тухайд уул уурхай гэж зөвхөн нэг салбарыг онцолж ярих нь миний хувьд өрөөсгөл санагддаг юм. Мэдээж, уул уурхайн талаар ярьж байгаа болохоор үүнийг хөндөж ярих нь аргагүй байх. Компанийн бодлого, үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай байх ёстойг илүүтэй онцлох нь зүйтэй болов уу. Үйлдвэрлэлийн бүхий л салбарт хариуцлагатай үйл ажиллагаа яригдах ёстой. Бид уул уурхайн хариуцлагын асуудлыг   голчлон байгаль орчин, орон нутагтай харилцах харилцаатай холбож  ярьдаг хандлагатай болчихлоо. Орон нутагт яг юу өгөв, ямар хувь нэмэр оруулав гэдгийг хараад байхаас биш улс оронд ямар  хөгжил дэвшилд авч ирэв гэдэг талаас ер харахгүй байна. Байгаль орчны асуудлыг мэдээж ярих нь зөв байх. Гэхдээ энэ тэргүүнд яригдах зүйл бол хүний хөгжил, дараа нь байгаль орчин.

Хариуцлагатай уул уурхайг үнэлэх аргачлалыг холбогдох байгууллагууд боловсруулж, туршиж эхэлсэн байна. Энэ аргачлалыг хэрэглэснээр ямар бодитой үр дүнд хүрэх бол?
Хариуцлагатай уул уурхайн  жишиг шаардлага, түүнийг хэрхэн үнэлэх гэдэг дээр тодорхой үзэл баримтлалтай болох хэрэгтэй гэж бид үзээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн байгаль орчны засаглалтай хамтран гарын авлага гаргасан юм. Гарын авлагыг ашиглан уул уурхайн салбартаа өөрийн санаачлагаар хариуцлагатай уул уурхайг түгээн дэлгэрүүлэхийг  МУУҮА-д санал болгосон. Энэ чиглэлээр ассоциаци ажиллаж байна. 

Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекст ассоциацийн гишүүн 8 компани нэгдсэн. Аж ахуйн нэгжүүдийн явуулж байгаа үйл ажиллагаагаар л хариуцлага ямар түвшинд байна гэдэг нь харагдана. Түүнээс биш чи хариуцлагатай бай гэж нэг нь загнаад, нөгөө нь хариуцлагатай л байгаа шүү дээ гэх юм бол урагшаа ахихгүй. Хариуцлагатай байгаа эсэхээ өөрсдөө үнэлж дүгнэдэг, тэр үнэлгээ дүгнэлтээрээ үйл ажиллагаагаа сайжруулдаг, хийдэг байх нь чухал. 2008 онд Хариуцлагатай уул уурхайн санаачлага гэж төсөл хэрэгжин 8 зарчмыг гаргаж ирсэн. Харин бид эдгээрийн тавд нь анхаарлаа түлхүү хандуулах хэрэгтэй гэж үздэг. Нэн түрүүнд компанийн засаглал, ил тод байдал чухлаар тавигдаж байна. 

Уул уурхайн компаниудыг авч үзэхээр нэг хүний хөрөнгө давамгайлсан, үүсгэн байгуулагч нь бас 1-2 хүнээс хэтрэхгүй  байгаа тохиолдолд өөрийн хөрөнгөндөө хэн, хэрхэн хандах вэ гэдэг тусдаа ойлголт болно. Дэлхий  нийтийн жишгээр бол ихэвчлэн олон нийтийн компани үйл ажиллагаа явуулдаг. Нийтэд хувьцаагаа гаргадаг,Төлөөлөн Удирдах Зөвлөлөөрөө дамжуулж  компанийн бодлого, шийдвэрээ хэрэгжүүлдэг. Ийм жишиг рүү бид явж байж уул уурхайн салбарын нийгэм дэх үнэлэмж дээшилнэ. Компани үйл ажиллагаагаа, санхүүгийн мэдээллээ ил тод байлгадаг, ялангуяа орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжаа мэдээлдэг байх хэрэгтэй. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын жил бүрийн тайлан гардаг хэдий ч компаниуд төлбөр хураамж, хандив тусламжаа ил тод байлгах тал дээр илүү хүчин чармайлт  тавьж ажилламаар байна. Ажиллагсдынхаа өмнө хариуц­лагатай  байх нь компанийн хүний нөөцийн бодлогоос шууд хамаарна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангах, жендерийн тэгш байдлыг бий болгох, ажилтнуудаа шатлан дэвшүүлдэг, үүний тулд сургалтад хамруулах зэрэг маш олон асуудал энэ хариуцлага гэдэг ойлголт  дотор багтана. Компаниуд дотоод журамдаа үүнийг тусгасан хэрнээ эргэж харахгүй явдаг юм уу, аль эсвэл үнэхээр компанийн бодлогоо хэрэгжүүлэх хөшүүрэг болгож ашигладаг юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Дэлхий нийтээрээ номер нэгд тавьдаг зүйл бол ажилчдаа хамгаалах асуудал. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанаас үүдэлтэй осол аваараас урьдчилан сэргийлэ­хийн тулд компани бүхий л ажлын байран­даа эрсдэлээ үнэлж тодорхойлдог.

Хариуцлагатай уул уурхайн кодекст нэгдсэн 8 компани л Таны дурдсан аргачлалыг хэрэгжүүлэх боломжтой гэж хардаг хүмүүс бий? 
Хариуцлагатай уул уурхайн кодексыг компаниуд өөр өөрийн жишээн дээр авч үзээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан “тэнгэрийн юм ярьдгаа болиосой” гэж хүлээн авч магадгүй юм. Санхүүгийн болон боловсон хүчний чадамжтай компани л  үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Монголд хөрөнгө оруулалтыг татах зорилгоор анх тусгай зөвшөөрөл олголтыг эхэлсэн. Харин одоо бол хөрөнгө оруулах чадавхтай компани л уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх ёстой юм байна гэдэгт санал нэгддэг болсон. Уул уурхайг мөнгө олдог хэрэгсэл болгож хардгаа болих хэрэгтэй. Өөрийн гэсэн түүхтэй, замналтай, ёс зүйтэй салбар бол уул уурхай. Маш их хэмжээний хөрөнгө оруулдаг, нарийн мэдлэг шаарддаг, шинэ технологи хэрэглэдэг энэ салбарт хэн дуртай нь гүйж ороод мөнгө олох хэрэгсэл болгоод байж болохгүй л дээ. Хариуцлагын тухай яриад бүр ч нэмэргүй.

Байгаль орчинд ээлтэй уул уурхай гэж ярих нь хэр оновчтой юм бол доо. Ямар ч уул уурхайн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд байгаль орчинд хор хохирол учруулдаг гэдэгтэй санал нийлэх хүмүүс цөөнгүй.

Байгаль орчинд хал багатай үйл ажиллагаа явуулах нь хамгийн түрүүнд компанийн бодлогоор тодорхой болсон байх ёстой. Үүнийг хэрэгжүүлдэг нэгж мэдээж чухал. Би 2009 оноос хойш  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрыг хариуцан ажиллаж байна. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны асуудал хариуцсан ажилтантай  компани тийм ч олон байгаагүй. Өнөөдөр томоохон компаниуд ХАБЭА-н тусдаа нэгжтэй болсон. Энэ нэгжийг байгуулахад дуртай хүмүүс байдаггүй нь сонин. Ажилд саад тотгор учруулдаг нөхдүүд гээд үйлдвэрлэлийнхэн нь халгадаг. Угтаа компанийн сайн сайхны төлөө л энэ хүмүүс ажиллаж байгаа шүү дээ.  Ийм нэгжүүдийн тавьсан шаардлагыг хүлээж авч,  хэрэгжүүлж байна уу, хэрэгжүүлж чадаж байгаа бол компани хариуцлагатай байна гэсэн итгэл үнэмшил төрнө. Үнэлгээнд заасан сөрөг нөлөөллийг заавал арилгаж байж ажиллах хэрэгтэй. Бүр үүнээсээ давуулж, санаачлага гаргаж ажиллах нь чухал байна л даа. Уул уурхайн үйл ажиллагаа бол байгалийн нөхөн сэргээгддэггүй нөөцийг ашиглахад чиглэдэг. Нөөц нэг л өдөр шавхагдаж, уурхай хаагдана. Харин хаагдах үед яах вэ гэдэгт сайн төсөөлөлтэй байх нь зүйтэй. Өнөөдөр олборлолт, нөхөн сэргээлтээ хийгээд байх бололцоотой уул техникийн нөхцөлтэй ашигт малтмалын ордууд бий. Тэгвэл олон жилийн дараа хаалтын нөхөн сэргээлт хийгдэх томоохон төслүүд байдаг. Босоо болон налуу уналттай уурхайнуудад бол өнөөдөр ашиглаад маргааш нөхөн сэргээнэ гэсэн асуудал огт яригдахгүй. Тийм учраас хаагдах үеийн төсөөлөлтэй, хийх ажлуудаа үе шатаар хувааж,  үе шат болгондоо хийх ажлаа тодорхойлж, түүндээ хөрөнгө мөнгө хуримтлуулах асуудлаа маш сайн тодорхойлж ажиллах хэрэгтэй. Энэ ажлаа олон нийтэд сурталчилдаг, орон нутгийн иргэддээ танилцуулдаг болсон цагт хариуцлагатай уул уурхай  бий болно.

Орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмрээр хариуцлагатай уул уурхай хэмждэг болоод байгаа. Хамгийн их анхаарал хандуулдаг ажил нь ч энэ. Энэ талаар Та юу гэж үздэг вэ?
Жишээ хэлэхэд, Австралид 1870-аад онд алтны далд уурхай  байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсан. 
Энд тэндгүй л тусгай зөвшөөрлүүдэд хуваагдсан, зөвхөн өөр өөрийн ашиг орлогын төлөө  зүтгэж байсан болохоос тэнд хүний амь нас эрсдэх, байгаль орчинд хор хөнөөл учруулахаа ер хайхардаггүй байж. Гэхдээ яваандаа энэ асуудалд анхаарал хандуулдаг болж, өнөөдөр нэлээд цэгцэрсэн. Монголын уул уурхайн компаниудад Олон нийттэй харилцах алба гэж бий. Үүнийгээ манай компанийн хамгийн чухал нэгж гэж нэрлэдэг. Энэ нэгж нь компанийнхаа бүхий л бодлогыг хариуцаж ажилладаг. Ил тод байдал өндөр түвшинд байж ойлголцол сайн байдаг. Манайд байдаг нийтлэг хандлага бол тухайн орон нутагт юу хүсч байгаад нь дэмжлэг үзүүлье гэдэг байдлаар хандаад байх шиг байна. Энэ нь буруу. Тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн талаар тодорхой судалгаа явуулж хөгжлийн хэтийн төлөвлөгөө, үүнд ямар байр суурь баримталж ажиллах гэдгээ орон нутагтаа танилцуулах юм бол төслийн үйл ажиллагаа эрсдэл багатай урагшилна. Компани аль болох  орон нутгийн иргэдээс бараа материалыг нь худалдаж авдаг байх хэрэгтэй.          
  
Орон нутагтай хамтран ажиллах гэрээг хариуцлагатай уул уурхайн  сайн талуудын нэг гэж хардаг. Гэтэл энэ гэрээг хэр мөрдөж байгаа нь тийм ч тодорхой биш байна шүү дээ?
2006 оны Ашигт малтмалын тухай хуульд яг энэ талаар л суулгаж өгсөн гэж би ойлгож байгаа. Орон нутагтай хамтран ажиллах гэрээ бол хоёр талаасаа зөвшилцөж үйлддэг эрх зүйн бичиг баримт. Түүнээс биш хэн нэгний хэмжээ хязгааргүй хүсэл мөрөөдлийг биелүүлдэг зүйл байж болохгүй. Гэрээнд ийм ийм зүйл тусгавал сайн байна гэдэг загварыг л Засгийн газар баталж өгсөн.    

2025 он хүртэлх “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-т хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар тусгасан. Энэ бодлогыг сайжруулах шаардлага бий юу?
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани тухайн уурхайн нөөцөө тогтоох юм бол шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах бололцоог хуулиар олгосон. Өнөөдөр байгаа 1680 орчим тусгай зөвшөөрөл эзэмшигч бүгд ТЭЗҮ-ээ боловсруулаад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ гаргаад ир, улмаар тухайн төсөл ашигтай  тохиолдолд үйл ажиллагаагаа эхлүүл гэдэг ийм зарчимтай, манай хууль. Ийм зөвшөөрлөө авсан хүмүүс үйл ажиллагаагаа зэрэг эхэлдэг. Ингэж  олон уурхай зэрэг шахуу ажиллалаа ч цаана нь эрэлт нийлүүлэлтийн шугам төвөгтэй байдалд ордог. Орон нутгаас гардаг эсэргүүцэл ч шууд үүнтэй холбоотой.  Зарим нь бүтээгдэхүүнээ борлуулж амжихгүй байхад дараагийн уурхай ажиллахаар болж байдаг. Миний бодлоор, нэн тэргүүнд экспортлох ашигт малтмалаа тодорхойлж, юуг нь стратегийн ач холбогдолтой түүхий эд гэж үзэх, алийг нь нөөцөд үлдээх вэ гэж авч үзвэл дараагийн уурхайг хэзээ  байгуулах дүр зураг харагдана. Тэр хүртэл одоо ажиллаж байгаа уурхайнууд хариуцлагатай үйл ажиллагааг харуулж чаддаг байх хэрэгтэй. 

Эх сурвалж: Mongolianminingjournal.com

http://www.mongolianminingjournal.com/a/70848?fbclid=IwAR3_r3AYbKDvNtrB8NPpM_0MEGoj9JJFw9hXYa9tURpj93CeHQzwehDTLAw

 

Н.Батбаяр: Уул уурхайг зөвхөн мөнгө олдог хэрэгсэл болгон хардгаа болих хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани