Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Доллар чангарах тусам шатахууны үнэ өсч, инфляци "Галзуурна"

Хоёр сарын өмнө 2670 төгрөг байсан ам.доллар өнгөрсөн сард 2704 төгрөгтэй тэнцсэн юм. Харин өнөөдөр ноён ногоон 2724 төгрөгтэй тэнцчихлээ. 2016 оны өдийд ам.долларын ханш 2480 төгрөгтэй тэнцэж байсан гэхээр гуравхан жилийн дотор 240 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Долларын ханш цаашид өгсөх таамаг давамгайлаад эхэлчихэж.

Долларын ханш ирэх жил 2900 хүрсэн гэсэн таамаг гаргасан эдийн засагч байна. Саарал жагсаалтад орсноос хойш мэдэгдэхүйц чангарсан ханш ирэх жил байдал эвгүйдвэл энэ таамгаас ч давж өсөх магадлал бий гэнэ. Ногоон валютын ханш өсөх хэд хэдэн шалтгааныг эдийн засагчид нэрлэснийг хүргэе.

Эхний эрсдэл нь ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилт хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилт. Үлдэгдэл санхүүжилт орж ирэх үү, үгүй юү гэдгээс их зүйл хамаарна. Сангийн хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусна. Валютын сангийн ажлын хэсэг манайд ямар дүн тавих талаараа эхлээд уртаа гэгчийн тайлан бичнэ. Өнөө тайланг нь сангийн Удирдах зөвлөл хянаж хэлэлцээд Азийн Монголд ямар дүн тавихаа шийднэ. Ирэх оны төсөв алдагдал ихтэй батлагдсан, Засгийн газар сүүлийн үед амлалтуудаасаа ухрах болсон, Монгол Улс саарал жагсаалтад багтаад удаагүй яваа гэх мэт шалтгаанууд ОУВС-гаас муу дүн авах хангалттай үндэслэлүүд.

Үүнээс өмнө шийдэх бас нэг асуудал бий. Тэр нь сая онцолсон Валютын сангийн үлдэгдэл санхүүжилт болох доллар орж ирэх үү, үгүй юү гэсэн асуулт. Ерөнхийлөгчийн хэсэгчилж тавьсан хоригийг хүлээж авч, төсөвтөө тодотгол хийвэл валютын сан санхүүжилтээ үргэлжлүүлж, ирэх хавар бидэнд тавих дүнгээ зөөлрүүлж мэднэ. Сонгуулийн өмнө төсөвт тодотгол хийнэ гэдэг юу л бол. Өмнөх сонгуулийн жилүүдийн жишгийг харсан ч тэр төсөвт тодотгол хийж ухаалаг загнасан Засгийн газар өнгөрсөн түүхэнд байхгүй. Валютын сангийн үлдэгдэл санхүүжилт гацаж, валютын сангаас тааруу үнэлгээ авбал аажмаар өсч яваа долларын ханш огцом өснө гэсэн эрсдэл бий.

Валютын сангийнхан Монголд тааруу үнэлгээ тавьсны дараа бидэнд нэг л зам үлдэнэ. Тэр нь “Дахиад хөтөлбөрт чинь оръё” гэсэн гуйлт. Валютын сангийн хөтөлбөрт дахин орно гэдэг хүсэхээр зүйл биш. Улсаараа ахиад хэдэн жил сэхээнд орно гэсэн үг. Амь тариа хийлгэж, сэхээнд орсон эдийн засаг ямар байдгийг өнгөрсөн дөрвөн жилээсээ харчихаж болно. Азаар эрдсийн үнэ дажгүй байсан тулдаа улсаараа өдий дайны амьдарч байгаа.

Долларын ханшийг галзууруулах дараагийн шалтгааныг Хятадтай хийх своп хэлцэл гэж эдийн засагч Н.Энхбаяр онцолж байна. Тэрээр “Хятадтай хийсэн свопоо амжилттай сунгуулах эсэх нь өнөөхөндөө тодорхойгүй байгаа. Сая урд хөрш рүү своп хэлцлээ сунгуулна гэж яваад чадалгүй ирсэн гэх мэдээлэл гарсан. Своп сунгах тухайд Монголбанк дангаараа хийж хүчрэх асуудал биш л дээ. Хэлцлээ сунгахын тулд наана нь өндөр хэмжээний айлчлал хийж улс төрийн орчноо бүрдүүлэх хэрэгтэй.

Улс төрийн орчин бүрдүүлэхгүй бол своп сунгахад хэцүү. Хэрвээ своп хэлцлийг сунгаж чадахгүй байдал үүсвэл олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдад түгшүүр төрнө. Монгол Улс Хятадтай 15 тэрбум юанийн свопоо сунгаж чадсангүй гэсэн утгатай мэдээлэл Блүүмбэрг, Ройтерсоор цацагдвал манай бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчид мөнгөө эртхэн олж авъя гэж бодно. Своп сунгах асуудлаа хурдан шийдэхгүй бол учрах үр дагавар нь эрсдэл ихтэй” гэж ярилаа.

Өнөөхөндөө Хятадтай хийх своп хэлцлийг төв банкинд үүрүүлчихээд яваа зураг харагдаж буй. Эдийн засагчийн ярианаас харахад хоёр улс улс төрийн өндөр төвшинд ойлголцож байж своп хэлцэл сунгах эсэх асуудал шийдэгдэх нь. Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын лицензийн хомроглосон цуцлалт гэх мэтээс эхлээд урд хөршийн тухайд бидэнд таагүй хандах цөөнгүй шалтгаан бий. Энэ мэт таагүй ойлголт, хандлагыг өндөр түвшний яриа хэлэлцээгээр цайруулах ганц зам харагдаж байна. Эдийн засагч Н.Энхбаяр “Своп сунгагдахгүй бол долларын ханш огцом өсөх эрсдэлтэй.

Валютын нөөц хаанаа ч хүрэхгүй. Хөрөнгө оруулагчдын хандлагад сөрөг нөлөө үзүүлнэ. 2021 оны нэгдүгээр сард төлөх “Чингис” бондын эргэн төлөлтийг бид хийж чадахгүй. Бондын төлөлтийн тухайд хөрвүүлэх, хугацааг нь сунгах гарц л бий. Своп худлаа болвол хөрвүүлэх, сунгах асуудал ч худлаа болно. Дээр нь ирэх оны наймдугаар сард Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын хугацаа дуусна. Байгаа валютаасаа гаргаж таарна. Энэ мэт олон эрсдэл байна” гэж тодотголоо.

Долларын ханш өсвөл хамгийн түрүүнд доллараар худалдаж авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь үнэ болдог, гаднаас 100 хувь валютаар худалдаж авдаг шатахууны үнэд шууд нөлөөлдөг эрсдэл бий. Шатахууны үнэ өсөхөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дагаад өсдөг, бараа, үйлчилгээний үнэ өсөх тусам инфляци цойлдог зүй тогтолтой. Дэлхийд газрын тосны үнэ өсөх улс төрийн эрсдэл буураагүй гэсэн шалтгаан бас нөгөө талд байгаа.

Энэ сарын 17-нд Ираны асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдана. Саяхан Венад болсон ОПЕК-ийн хурлын үеэр Иран ОПЕК хоёр албан бусаар уулзаж ярилцаж нааштай тохироонд хүрсэн учраас өнөөхөндөө газрын тосны үнэ бууж яваа. Хэрвээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Ираны эсрэг хоригоо ахиад чангалчихвал байдал эсрэгээрээ эргэнэ. Ираны зүгээс газрын тосны зохиомол хомсдлыг бий болгож ханш хөөрөгдөх эрсдэл бий.

Шатахууны үнийн хувьд манай улсад дэлхийн зах зээлийн үнийг дагаж хөдөлж байгаа. Шатахууны үнэд нөлөөлдөг хоёр дахь том шалтгаан болсон ам.долларын ханш өсч буй талаар сая багцаллаа. Одоо нефтийн үнэ дэлхийд өсвөл шатахууны үнэ дагаж нэмэгдэхээс аргагүй байдалд хүрчихсэн гэсэн үг. Ам.долларын ханшийн тухайд дэлхийд гэж яривал нэг том эрсдэл байгаа гэж шинжээчид онцолж буй.

Америкийн сенат он гарангуут Трампад итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэж шийдээ гаргана. Хэрвээ сенат итгэл үзүүлэхгүй гэвэл одоогийн дэд ерөнхийлөгч Трампын байр суурин дээр очно. Тэгвэл цагаан ордны бүх бодлого өөрчлөгдөнө, гадаад бодлого нь суларна. Трампын дараа гарч ирэх хүн лав л Францтай хийх хүртлээ өргөжөөд буй худалдааны дайныг үргэлжлүүлэхгүй. Америк буулт хийх алхмуудаа эхлүүлж таарна. Энэ тохиолдолд ханш суларна гэсэн хүлээлт бий.

Долларын ханш тойрсон асуудлуудыг гадна, дотно талаас нь тоймлоод ажвал нэг иймэрхүү зураг харагдаж байна. Тоймлоод харахаар ноён ногооны ханшийн чангаралд биднээс хамаарах зүйл бараг алга. Яг одоо бидний гарт байгаа түлхүүр гэвэл ганцхан төсөв л байна. Төсвийнхөө илүү зардлуудыг танах зорилгоор тодотгол хийвэл арай зөөлөн газардах боломжтой. Гэхдээ сонгуулийн өмнөх жил парламент ийм шийдвэр гаргахгүй л болов уу.

 

Доллар чангарах тусам шатахууны үнэ өсч, инфляци "Галзуурна"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани