Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Цор ганцын зовлон

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Цор ганцын зовлон

 

Цас лавсан бууж, ойролцоох уулс манан дунд бүдгэрэн, байгаль дэлхий тэр чигтээ цагаан өнгөөр өөрийгөө хучсан талд ганц мод торойж харагдана. Эргэн тойронд нь өөр юу ч үгүй тэр модон дээр хадаг яндар байгаагаас үзвэл хүмүүс тахиж шүтдэг нь гарцаагүй. Гэвч яг л энэ шалтгаанаар хадгаар ороосон мөчир ургах боломжгүй болсноос гадна зарим нь унаж хугарчээ. Цор ганц байна гэдэг бахархмаар ч, бас зовлон шаналалттай аж.

Манайд яг энэ мод шиг цор ганц гэгддэг зүйлсийн нэг нь буурал уулсынхаа бэлд Улаанбаатар хотоос 340 км-ын зайд орших уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр”. Үйлдвэрлэлийн хүчин чадал, зэс, хvдрийн олборлолт, баяжуулалт, төсөвт оруулж байгаа хөрөнгө оруулалтаараа ч тэр "Эрдэнэт үйлдвэр” Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг.     

Боловсон хүчнийхээ 95 хувийг дотоодоосоо хангадаг, өрсөлдөх чадвараараа Азид нэгд, дэлхийд долоод ордог нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн чадал, чансааг илтгэнэ. Гэвч энэ л учир шалтгаанаар тус үйлдвэрийг, үйлдвэрийн удирдлага, ажилтнуудыг хардаж, сэрдэх тохиолдлууд тасардаггүй. Хамгийн сүүлд л гэхэд "Эрдэнэт үйлдвэр”-ийн төдийгүй эрдэнэтчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Сэлэнгэ мөрний ай саваас ус татдаг хос ган хоолойг засах, шинэчлэх ажлын тендерт хятад компани хууль бусаар шалгарсан гэх ташаа мэдээлэл гарчээ. Энэ хос ган хоолой 60 орчим км үргэлжилдэг бөгөөд усыг хэрэглэгчдэд хүргэх шугам сүлжээг оруулан тооцох юм бол 200 км хүрдэг гэнэ. Дээрх хоёр хоолой 40 жилийн өмнө ашиглалтад орсон, сүүлийн жилүүдэд 100 гаруй удаа цоорч, эвдэрч, гэмтжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоолойнуудыг засах, солих шаардлагатай гэдэг дүгнэлтийг аль 2014 онд гаргасан. Уг нь энэ ажилд хоёр ч удаа тендер зарласан байна. Гэвч шаардлага хангасан материал ирээгүйгээс тендерийг хүчингүй болгож, ямар нэгэн байгууллагатай гэрээ хийгээгүй гэнэ. Гэтэл шийдвэр гарчихсан, тендер зарлаж, хятад компанийг шалгаруулах гэсэн эрх ашиг хөндөгдөж байна гэдэг хэл ам гарсан нь энэ. "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төдийгүй эрдэнэт хотынхны хувь заяа энэ хоёр хоолой дээр тогтдог гэж хэлэхэд хилсдэхгүй. Иймээс хэзээ мөдгүй хагарахад бэлэн шугамуудыг солих нэн зайлшгүй шаардлага байгаа ч үнэн мөнийг тогтоохын тулд үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн тушаал гаргаж, энэ ажлыг түр зогсоожээ. Холбогдох байгууллага шалгаж, тогтоосны дараа ажлыг хэвийн үргэлжлүүлэх гэнэ. 

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн "Энэ ажлыг түр зогсоосны учир  6000 гаруй хүний нэр төрийг сэвтүүлмээргүй байна. Шугам, хоолой засах, шинэчлэх ажлыг ямар компани хийх нь чухал биш. Бид стандартын дагуу хамгийн шилдгээр нь л хийлгэх зорилготой. Хоёр шугамын нэгийг нь засах хугацаанд нөгөөгөөр нь ус явуулах боломжгүй. Нэмэлтээр шугам тавьж байж нөгөө хоёрыгоо засаж, сэлбэнэ, шаардлагатай бол доторлоно. Шинээр сольж ч магадгүй. Үүнийг мэргэжлийн хүмүүс нарийн судалгаа шинжилгээний үр дүнд тодорхойлно. Энэ бол Эрдэнэтийн ард иргэдийн ус хангамжийн асуудал. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой объект” хэмээн ярьсан юм. Тэгвэл тус үйлдвэрийн Ус хангамжийн цехийн ерөнхий инженер Б.Баянбат "Цэвэр ус дамжуулах 800-гийн хоёр шугам маань Эрдэнэт хотыг, "Эрдэнэт үйлдвэр”-ийг хэрэгцээт усаар хангах зориулалттай. Одоо ажиллаж байгаа хоёр шугамын нэг нь 1974-1976 онд, нөгөө нь1988 онд ашиглалтад орсон. Бид Эрдэнэт хотын хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамаарч үе шаттай өргөтгөл хийж ирсэн. Байнга эвдэрч, цоордог учраас гурав дахь шугам татах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн хэвийн үйл ажиллагаа, Эрдэнэт хотын хүн амын усны хэрэгцээ хангагдах нөхцөл бүрдэнэ. Энэ шугам хоолойгоор татсан усны 80 орчим хувийг үйлдвэрт, үлдсэн 20 хувийг иргэдийн хэрэгцээнд ашигладаг. Энэ асуудал өнөөдөр гэнэт яригдаагүй. Таван жилийн өмнөөс яригдаж, энэ хугацаанд ТЭЗҮ-ийг хийсэн. 100 мянга гаруй хүний ундны усны найдвартай үйл ажиллагаа яригдана. Нэг шугамыг хамгийн удаандаа 4-5 цаг л зогсоох боломжтой. Хоногт 60 мянган орчим шоо метр ус энэ хоёр шугамаар дамждаг” гэж ярилаа. 

Эрдэнэтийн гэр хорооллын цөөхөн иргэд л гүний ундны эх үүсвэртэй. Олонх нь буюу орон сууцанд амьдардаг иргэд энэ шугамуудаар дамжуулан ундны усаа авдаг байна. Түүнчлэн "Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн энэ ажилд 94 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэж тооцоолжээ. Шугам хоолойг засах ажил нэг, хоёр жилээр хязгаарлагдахгүй, 3-4 жил шаардлагатай гэдгийг ч мөн онцолсон. 

"Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа "Үнэлгээний хороо байгуулагдаж, Үйлдвэр эрхэлсэн нэгдүгээр орлогч ахалж ажилласан. Хоёр удаагийн тендер амжилтгүй болсон. Гүйцэтгэгчээр ажиллаж чадах компани шалгараагүй нөхцөлд хуулийн дагуу захиалагч буюу "Эрдэнэт үйлдвэр” гэрээ шууд байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхтэй. Үндэсний аюулгүй байдал яригдаж байгаа учраас энэ асуудалд анхаарал хандуулж, чанарын шаардлага хангасан, олон улсын техник, технологийн дэвшилд нийцсэн компани шалгарах ёстой гэж үзэж, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулан, сонгон шалгаруулалт явуулах үүрэг  өгсөн. Энэ ажлын явцад эцсийн үр дүн гараагүй, гэрээ хийгээгүй байхад ташаа мэдээлэл гарлаа. Тендер хоёр дахь удаагаа хүчингүй болсон мэдээллийг оролцогч компаниудад хүргүүлсэн. Дараа нь ажлын хэсэг байгуулагдаад явах хугацаанд ямар нэгэн байдлаар бидэнд гомдол ирээгүй” хэмээн ярив. 

Энэ мэтчилэн тус үйлдвэрийг БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг ашиглах гэж хичээдэг гэх агуулгатай мэдээлэл өмнө нь ч олон удаа гарч байж. Үнэн хэрэгтээ үйлдвэрт хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийн 30 хувь нь ОХУ, 10 хувь нь дэлхийд техник технологиороо тэргүүлдэг Герман, Япон, 6-7 хувь нь Америк, Хятадынх гэнэ. Хүний шахаа байдаг гэсэн яриа ч мөн энэ үйлдвэртэй өнө мөнх дагалддаг зүйлсийн нэг. Тэгвэл одоогийн удирдлага ийм зүйл байхгүй болсон гэдгийг тодотголоо. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус үйлдвэрт дорвитой дэмжлэг үзүүлснээс гадна үйлдвэрийн захирлыг орлогч нараа мэдлэгтэй, чадвартай хүмүүсээр бүрдүүлэх үүрэг өгснөөр сайн боловсон хүчнүүд удирдлагын багт ажиллаж байгаа юм байна. "Эрдэнэт үйлдвэр” 40 гаруй цехтэй бөгөөд дарга нар нь мөн л сүүлийн гурван жилд тогтвор, суурьшилтай ажиллаж байгаа аж. Мөн ажилтнуудын 65 хувь нь 40 хүртэлх насны залуучууд. ОХУ-ын шилдэг их, дээд сургуулиудад 20 гаруй хүнээ сургалтад хамруулж буй гээд үйлдвэрийн ололт амжилт хар бараанаасаа олон. Түүнчлэн бараа таваарын шахааг арилгахын төлөө ажиллаж буйгаа тэд онцоллоо. Тендерийн хороо 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, хөндлөнгийн хяналт байнга тавьж, ажиллаж байгаа гэнэ. Мөн үргэлж л яригддаг цагаан тоосыг арилгахаар эрчимтэй ажлууд хийгээд эхэлжээ. Энэ онд үүнд ихээхэн анхаарал хандуулсан бөгөөд үр дүн ирэх оны хавар гарах аж. 
2016 онд тус үйлдвэр 180 тэрбум гаруй төгрөг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байсан. Харин энэ жил үүнээс тав дахин их орлого буюу 900 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлсэн нь ажилтнуудаас шууд хамааралтайгаас гадна тоног төхөөрөмжөө шинэчилсний хүч гэнэ. Тухайн онд тоног төхөөрөмжийн насжилт өндөр, 55-77 хувь нь шинэчлэх шаардлагатай байж. Олонх нь хуучирсан, засвар үйлчилгээнд цаг алдахаас эхлээд  илүү зардал их гаргаж байсан гэнэ. Тэгвэл тоног төхөөрөмжийг шинэчилснээр дээрх үр дүн бий болоход эергээр нөлөөлжээ. Энэ бол уурхайчдын бүтээж буй хөрөнгө оруулалт бөгөөд нэг уурхайчин 140 сая төгрөгийн баялаг бүтээсэн гэсэн үг. Ийм амжилттай яваа хэдий ч тэд зарлагаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаар төлөвлөжээ. Худалдан авах үйл ажиллагаанаас л гэхэд энэ онд 53 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Энэ мөнгө бол 280 хүүхдийн багтаамжтай 10 цэцэрлэг барих төсөв юм. 

2019 оны байдлаар "Эрдэнэт үйлдвэр” хоногт 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, улс орон нутгийн төсөвт хоногт 230 сая орчим төгрөг төвлөрүүлсэн гээд тэдний амжилтыг дурдаад барахгүй. Гэсэн ч улсдаа ганцхан байдаг энэ үйлдвэрийг өөлөх, баалах хүний тоо цөөрдөггүй. Учир нь энэ бол цор ганц байхын зовлон. 

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд мөн үйл ажил­лагааныхаа үндсэн чиглэлийг 15 жилээр баталжээ. Тус чиглэлээ тав таван жилээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд таван жилээ нэг жилээр нарийн тооцоолсон аж. Энэ хүрээнд хэд хэдэн төсөл хэрэгжинэ. Мөн нөөц баялгаа нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, 2017-2019 онд эрчимтэй, тодорхой ажлууд хийсний үр дүнд геологи, хайгуулаа 2-3 дахин нэмэгдүүлж, 20 сая орчим ам.доллар зарцуулжээ. Ингэснээр 2016 онд 40 жилийн нөөцтэй гэгдэж байсан "Эрдэнэт үйлдвэр” өдгөө нөөцөө 20 жилээр уртасгаж, 60 жил болгож чадав. Гэхдээ тэд ингээд болчихлоо гээд сэтгэл ханахгүй, цаашид ч энэ хугацааг нэмэхийн төлөө ажиллана гэсэн. Түүнчлэн хүдэр олборлолтын өртгийг 10 хүртэл хувиар бууруулах боломжтой болжээ. Цаашид он удаан жил ажиллах, үр ашгаа нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа  дээшлүүлэхийн төлөө төслүүд хэрэгжүүлнэ гэдгийг үйлдвэрийнхэн онцолсон.

Мөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэд Засвар механикийн завод ажилладаг. Тус завод үйлдвэрийнхээ хэрэгцээтэй сэлбэг хэрэгслийг өөрсдөө үйлдвэрлэж байгаа гэнэ. Цаашид улсын хэмжээнд уул уурхайн салбарт нийлүүлэлт хийдэг үйлдвэр болохоор зорьж буй. Мөн бүтээгдэхүүнийхээ үнэлэмж өндөр, овор хэмжээ бага байхад анхаарахаас гадна төслүүд хэрэгжүүлснээр 1000 орчим ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөж байна. "Эрдэнэт үйлдвэр” бол хоногийн 24 цаг тасралтгүй ажиллагаатай, амьд организм шиг "амьсгалж” байдаг газар. Жилийн 365 хоногийн ердөө гурван хоног буюу 72 цагт нь үйлдвэрлэлийг зогсоох эрхтэй. Энэ хугацаанд үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд хяналт тавьж, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, засаж, сэлбэж, үлдсэн өдрүүдэд үйлдвэрлэлийг хэвийн явуулах бүхнийг хийх учиртай. Иймээс худалдан авах үйл ажиллагаа чухал. Чанаргүй сэлбэг, тоног төхөөрөмж авах эрх тэдэнд байхгүй. Тиймээс худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль, тогтоомжийн дагуу явж байгаа гэдгийг тэд дахин дахин тодотгож байсан. Дэлхийн жишиг, Монголын бахархалт үйлдвэр байлгахын төлөө хичээж ажиллахаа ч амлав. 

Сүүлийн 5-6 жил "Эрдэнэт үйлдвэр”-ийн төсөв, төлөвлөгөө янз бүрийн шалтгаанаар хуулийн хугацаанд батлагдаж байгаагүй гэнэ. Харин энэ онд ТӨҮГ болсноор үйл ажиллагаа тогтворжиж, олон зүйл тодорхой болсон гэдгийг үйлдвэрийн удирдлага онцоллоо. 2019 оны байдлаар "Эрдэнэт үйлдвэр” хоногт 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, улс орон нутгийн төсөвт хоногт 230 сая орчим төгрөг төвлөрүүлсэн гээд тэдний амжилтыг дурдаад барахгүй. Гэсэн ч улсдаа ганцхан байдаг энэ үйлдвэрийг өөлөх, баалах хүний тоо цөөрдөггүй. Учир нь энэ бол цор ганц байхын зовлон. 

 
Үндэсний шуудан
 
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Цор ганцын зовлон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани