Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Пүрэвжал: Оюутолгойн ордын үнэлгээг дахин хийх хэрэгтэй

Д.Пүрэвжал: Оюутолгойн ордын үнэлгээг дахин хийх хэрэгтэй

 

Монгол Улс байгалийн баялгаа яавал зөв ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, үнэлгээг ямар зарчмаар хийх вэ гэдэг асуудлын эргэн тойронд   судлаач, эдийн засагч  Д.Пүрэвжалтай ярилцлаа.
 
-Үндсэн хуулийн нэ­мэлт, өөрчлөлтийг баталс­наар байгалийн бая­лаг ард түмний мэд­­лээс гарлаа гэсэн шүүмжлэл хэлж байгаа. Суд­лаа­чийн хувьд та ямар дүгнэлт хийж байна?
 
-Монголчууд уламж­лан өвлөж  ирсэн онгон дагшин байгаль, өв хөрөнгөө нийтийн буюу төрийн  өмч гэж хуульчилж байгаад эмзэглэж байна. Төрийн өмч гэдэг бол ямар нэгэн эрх мэдэл бүхий байгууллага шийдвэр гаргаж, хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулсны дүнд бий болсон өмчийг хэлнэ.
"Эрдэнэт”-ээс өгсүүлээд хамтарсан хөрөнгө оруулсан Монголын томоохон уурхайнууд төрийн өмчид орно. Гэхдээ үндсэн агуулгаараа бол төрийн өмч гэдэг эрх мэдэл бүхий байгууллага УИХ  шийдвэр гаргаж, хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулсны дүнд бий болдог зүйл. Түүнээс өвлөн уламжлагдаж ирсэн онгон байгаль, газар нутаг яавч төрийн өмч биш. Энэ бол улсын өмч. 1960 оны Үндсэн хуульд ч улсын өмч гэж  байдаг. Гэтэл сүүлийн 20-30 жилд төрийн өмч болгож, 3-4 жилийн хугацаатай сонгогдсон Засгийн газар, УИХ, аймаг, хотын Засаг дарга нар газрын доорх баялгийг янз бүрээр ашиглахаар зарж худалдаж, лиценз хэлбэрээр өгч байна. Энэ нь байгалийг сүйтгэж, устгаж ирлээ. Монголын байгаль маш эмзэг. Нэг газар нь сүйтгэж, гол мөрний голдрилыг гэмтээлээ гэхэд нөгөө газарт хуурайшилт үүсдэг. Өнгөрсөн зун гэхэд ихэнх нутгаар /төвийн бүсэд/  үлийн цагаан оготно олширч адуу явж  чадахгүй болсон байна. Энэ нь дэлхийн дулаарлаас гадна хүний хүчин зүйлс болсон  байгалийн баялгийг төрийн өмч болгож, лицензийг хавтгайруулсантай холбоотой. Дархан хилээр хязгаарласан газар нутаг   улсын өмчид байх ёстой. Цаашид аль нэг нам сонгуульд ялж Засгийн газар байгуулж мөрийн хөтөлбөр гаргаж үйл ажиллагаа явуулах тоолонд улсын өмчид хандах хандлага өөрчлөгдөх ёсгүй.
 
 
Улс, Улсын Их Хурал нь улсын өмчийг яаж ашиглаж хамгаалахаа өөрийн дэргэдэх институц, Улсын хороогоор дамжуулан шинжлэх ухаанч судалгаа, нарийн мэргэжлийн институт, тогтвортой ажиллаж ирсэн  чадварлаг мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа, байгалийн нөөц баялгийн орчин үеийн технологийн үнэлгээний үндсэнд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор зөв шийдвэрт хүргэхэд хөтөлж ажиллах ёстой.
 
 
-Нийтийн өмч гэж үзэхэд хууль эрх зүйн ямар гаргалгаа байж болох вэ?
 
-Нийтийн өмч гэхээр хууль эрх зүйн ямар ч чадамжгүй. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн маргаан гарахад нийтийн өмчийн асуудлаар хэн очих вэ, тэр хавийн 10 хүн очих уу. Эсвэл нийтийн өмчийг төлөөлөх тусгай зөвлөл байгуулах ёстой юу. Хэн үүнийг төлөөлөх вэ гэдэг нь тодорхойгүй. Нийтийн өмч гэчихээд төрийн яам, тусгай газарт өөрчлөлт оруулах уу. Төрийн, нийтийн өмчийг  захиран зарцуулах талаас жишээ нь үнэлгээн дээр л гэхэд БОАЖЯ-ны амыг  харах болж байна уу. Энэ маш ойлгомжгүй. Эсвэл хувийн компаниуд үнэлгээ хийгээд явах уу. Хувийн компаниуд сүүлийн хэдэн жил  үнэлгээ хийсэн. Үүний цаана компанийн эрх ашиг гэж бий. Миний ойлгож байгаагаар 7-10 хүнтэй тэр компанийн ажилтнууд 1-2 жил болоод өөрчлөгдөөд байдаг, үзэмжээр. Тийм хүмүүс үнэлгээ хийж чадах уу. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар байгаль орчны нөхөн сэргээх үнэлгээг БОАЖЯ хийдэггүй, хохирлын хэмжээг тогтоолгох хүсэлтийг хувийн компанид төлбөр төлж хийлгэ гэдэг. Тэднээр үнэлгээ хийлгэдэг, түүнийгээ хуулийн байгууллагад гаргасан хүсэлтдээ хавсаргаад өгдөг. Хуулийн байгууллагад ажиллаж байгаа хэн нэг  мөрдөн байцаагч, эрх бүхий ажилтан хууль бус шийдвэр гаргаад нөгөөх байгаль орчин сүйдсэн хэргийг  хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх мэт үндэслэлээр  хэрэгсэхгүй болгочихдог. БОАЖЯ, ХЗДХ-ийн яамны уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас болж  байгаль орчны асуудлаар гомдол,  хүсэлт гаргагчид хохирол барагдуулсан юмгүй дээр нь нэмж төлбөр төлж хохирдог.  Гэтэл дэлхийн хөгжингүй орнууд аль эрт  технологийн үнэлгээнд шилжсэн байна.Харин манайд энэ талын судалгаа юу ч алга. Төрийн, нийтийн өмчийн үйл ажиллагааг яаж явуулах бол гээд харахад "Баялгийн сан” гэж яриад байдаг. Үүнийг байгуулж болох ч яаж үнэлэх вэ, ямар зарчмаар хаана  байгуулах вэ. Аль нэг яамны харьяанд уу, тусад нь бүтэц бий болгох уу гээд эргэлзээтэйн дээр маш бүрхэг байна. Янз бүрийн маргаан гарахад шийдэх боломжгүй, хаана ч байхгүй төрийн, нийтийн өмч гэх заалт гаргаж Үндсэн хуульдаа оруулан  баталчихаад үйл ажиллагаа явуулна, байгаль орчноо хамгаална, баялгийг зөв эргэлтэд оруулна гэдэг ойлгомжгүй. Үр удам, хойч үеэ гэж бодоход үнэхээр сэтгэл зовж байна.
 
-Байгалийн баялгийн ашгаас тэгш хүртэх зарчмыг яаж зөв шударга болгох вэ?
 
-Энэ талаар судалсан эрдэмтэн олон бий. Үүний тулд үнэлгээг зөв хийх хэрэгтэй. Европын  газар нутгийн бүтэц тогтоцтой харьцуулахад Монгол эрс тэс уур амьсгалтай,газар нутгийн бүтэц маш их өөрчлөгдөж байгаа.Дээр нь хоёр том гүрний дунд оршдог. Уд хөршид ийм зүйл үнэ хүрч байна гэдэг утгаар ухаж  өгөөд байж болохгүй. Тооцоо судалгаатай хандаж, хэдэн жилийн дараа ямар үнэ хүрэх вэ гэдэг шаталсан үнэлгээг хийж, нэгдсэн нэг нүдээр харах хэрэгтэй. Байгалийн баялгаа энд тэндгүй ухаж, ийш тийш нь зэрэг зөөгөөд байх нь буруу. Үүнээс болж уур амьсгалын өөрчлөлт хурдасч, янз бүрийн сөрөг урвал үүсч, хүн амын дунд онош нь тодорхойгүй   өвчин  газар авч байна. Зөвхөн байгалийн баялаг гэж хошууралгүй, ашигласан ч зөв зохистой ашиглахын зэрэгцээ  хүн ам, мал сүрэг, амьтан ургамлаа хамгаалах төрийн нэгдсэн  бодлого чухал. Ингэж байж бид эх нутагтаа он удаан жил амьдарна. Байгалийн баялгаа аль болох арвижуулахыг бодох ёстой. Олон  дахин нөхөн сэргээгээд байх боломжгүй. Нэг удаа ухаад авахад дахин бий болохгүй баялаг гэж бий. Дэлхийн улс орнууд энэ чиглэлд их анхаардаг болсон. Манай улс байгаагаа ухаж, зарах, 5-10 жилд өгөөд дуусгах бодлого баримталж болохгүй.
 
– Оюутолгойгоос ашиг хүртэх горьдлого тасарч 2048 оныг хүлээх хэрэгтэй болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
 
-"Эрдэнэт”-ээс 10 дахин том Оюутолгойгоос үр дүн  хүлээхэд тун хэцүү. Шийдвэр гаргагчдыг "Айлын эрх хүүхэд” гэхэд арай л хэтэрсэн том толгой гаргаж байна. Хойч үедээ хортой үр дагавартай тун харалган бодлого явуулж хайран баялгаа алдаж дуусч байгаад харамсч байна. Алт, зэс бол дэлхийд ховор баялаг. Дээр нь газрын гүний ус гээд маш нарийн үндэслэл тооцоо гаргах ёстой байсан, Оюутолгойд. Гэтэл  манай эрх баригчид яаж тооцсон нь бүрхэг. Чадваргүй улстөрчид  айл гэр болж тоглох хэрэггүй гэдгийг уг үйлдлээс нь харж байна.
 
 
УИХ-ын гишүүдийн сүүлийн үед ярьж байгаагаас үзвэл роялти татварыг зөв тооцоод авч чадвал ашиг олж чаддаггүй юм гэхэд ядаж үндэсний баялгаа ашиглуулсны багахан хувийг олж авах бололтой. Нарийн тооцоо яаж гарч байгааг сайн мэдэхгүй байна. Үнэлгээ хийх үндэсний баг бүрдүүлж, судлаач, эдийн засагчдаа урьсан бол  ядаж үнэлгээн дээр нь өөрийн хувь нэмрийг оруулахсан гэж бодож харж байсан ч тийм зүйл болсонгүй. Манай улс Оюутолгойгоо  худалдах, худалдан авах маягаар л явуулчихсан. Үнэлгээний талаар мэдлэг чадвартай хүмүүс оролцоогүй.
 
 
-Үнэлгээг яаж хийх ёстой байсан юм бол?
 
-Гол нь нөөцийг манайхан  янз бүрээр хэлдэг. Энэ нь тархи угааж, олон нийтийг төөрөлдүүлдэг. Нөөцийн хэмжээг үнэн зөв тодорхойлоход газрын кадастр гаргаад  үнэлгээг хийхэд тийм ч хэцүү биш. Одоо далд уурхай ашиглалтад орсноор 20 жилийн дараа гэхэд баялгийн үнэлгээ өнөөгийнхөөс   үнэтэй болсон байж таарна. Европтой харьцуулахад хуурай газрын өндөрлөгт байгаа манай байгалийн баялгийн үнэлгээ бол маш өндөр гарах ёстой. Байгалийн тогтоцоос хамаарч зэрэглэл байх ёстой. Цаашид манай улс  ганц хоёр том уурхайгаа ашиглаж энд тэнд гаргасан жижиг уурхайнуудыг хаачих хэрэгтэй юм.
 
-Улс орны хөгжлийн гарцыг яаж шийдвэл Монгол Улс хөгжих вэ?
 
-Бүсэлчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу аймгуудыг эдийн засгийн үүднээс баруун, зүүн, төв гэсэн тулгуур төвд түшиглэн өөрсдийн хөдөлмөр, бэлчээрийн мал аж ахуйгаа хоршин, өрсөлдөх чадварыг бий болгон бүтээлч, бие даасан байдлыг хөхиүлэн дэмжиж, улс орноо  хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, орчин үеийн нанотехнологийн  төрийн бодлогоор хөгжлийн шинэ шатанд гаргах боломжтой.  Өнөөдөр бүх аймаг, суманд баяр наадмын талбай, ордон, дурсгалын хаалга, хөшөө, цогцолбор гээчийг барьж төсөв хөрөнгөнд дэндүү үрэлгэн хандаж байна. Жишээ нь 4-5 аймагт бүсчлээд жилд нэг удаа баяр наадам тэмдэглэж болно шүү дээ. Энэ юу хэлж байна вэ гэвэл засаг захиргааны дэд бүтцээ цомхотгон аймаг, хот, дүүрэг, сумын Иргэдийн хурлаас татгалзаж бүс нутгийн хөгжлийн тухай хэлэлцдэг, бүс нутгийн Иргэдийн хуралтай болох нь зүйтэй. УИХ төсвийг нэгдсэн дүнгээр баталдаг болж хөгжлийн төв болсон бүс нутгийн Иргэдийн хурал нь төсвөө хуваарилахад илүү оролцоотой болох юм.
 
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Д.Пүрэвжал: Оюутолгойн ордын үнэлгээг дахин хийх хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани