Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв ч түүгээр өр тэглэх нь буруу

 
 

Томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв ч түүгээр өр тэглэх нь буруу

 

  • Монголын төр мөнгөний удирдлагыг зөв хийж чадахгүй байгаа тохиолдолд нэг ч гэсэн иргэний зээлийг хааж, өрийн дарамтаас гаргасан нь дээр гэсэн аргаа ядсан хувилбараар зөвтгөж болох юм
  • Томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ирээдүйд хөрөнгө оруулах салбарт ашиглаж, иргэдийн амьжиргааг урт хугацаанд нь сайжруулах бодлого барих хэрэгтэй 


ЭЗИС-ийн багш, профессор, судлаач, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар ярилцлаа. Тэрбээр эдийн засгийн хувьд эвлэрч боломгүй шийдвэрийг зөвтгөх арга ядсан ганц гарцыг хэлснээс гадна тэтгэврийн тогтолцоог хэрхэн өөрчилж болох саналаа хуваалцсан юм. 

-Тэтгэврийн зээлийг тэглэх нь эдийн засагт үр өгөөж бүхий шийдвэр мөн үү?

-Энэ шийдвэрийг олон талаас нь харах хэрэгтэй. Орлого багатай тэтгэврийн хөгшдөө бодохоор тэглэх нь зөв. Харамсалтай нь улстөрчид ард түмний амьдралыг дордуулсан шийдвэр гаргаж, ядуу дорой байдал дээр тоглолт хийж байгаа нь ойлгомжтой байна. Эдийн засгийн хувьд сайн шийдвэр биш. Нэг талдаа тэтгэврийн зээл авсан иргэд өрөө тэглүүлж байгаа боловч, нөгөө талдаа гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээтэй дүйцэхүйц мөнгө дансанд бичигдэх нь байна.Өнгөрсөн онд мөнгөний нийлүүлэлт 10 хүрэхгүй хувиар өссөн. Манай мөнгөний нийлүүлэлтийн нийт хэмжээ 20 их наяд орчим төгрөг байна. Гүйлгээнд байгаа мөнгө нь 800 тэрбум төгрөг байна. Ерөнхийдөө бол тэтгэврийн зээл цаашдаа орших эсэх нь эргэлзээтэй. Нэг удаагийн үйлдлээр тодорхой хэсгийг аварч халамжилж байгаа боловч цаашдаа энэ хүмүүс зээлийн гэх  
одотголтой санхүүгийн эх үүсвэргүйгээр амьдрах болж байна.

-Тэтгэврийн зээл хэр үр дүнтэй санхүүгийн механизм вэ?

-Тэтгэвэр авагч ихэнхдээ өөрийнхөө төлөө зээл авдаггүй. Тухайлбал, үр хүүхдийнхээ төлөө ч юм уу эсвэл бусдын хэрэгцээг хангахын төлөө зээл авдаг гэж МУИС-ийн хийсэн судалгаанд дурдсаныг эшилсэн байна лээ.Бид системдээ 18 орчим их наяд төгрөгийн зээлтэй, үүнээс тэтгэврийн зээл нь хүүгийн хамт 800-аад тэрбум төгрөг байна. Ингэхээр системийн зээлийн 5-6 хувьтай тэнцэнэ гэсэн үг. Тэтгэврийн зээл бол том бүтээгдэхүүн биш, мөн эх үүсвэр нь баталгаатай учраас чанаргүйддэг зээл биш. Эдийн засгийн удирдлага буруу, мөн тэтгэврийн тогтолцоо ны гажуудлаас үүдэж иргэд тэтгэврийн зээл гэдэг бүтээгдэхүүнээр тодорхой хэмжээний хэрэгцээгээ хангадаг болчихоод байна. 

-Салхитын мөнгөний ордоос хоёр их наяд төгрөг хуримтлуулаад, тэр мөнгөөрөө зээлээ тэглэнэ гэсэн байр суурь бий. 
-Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулахыг дэмжинэ. Гэхдээ түүнийг барьцаалж, бонд гаргаж, өрийг тэглэдэг жишиг байдаг эсэхийг мэдэхгүй. Томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ирээдүйд хөрөнгө оруулах салбарт ашиглаж, иргэдийн амьжиргааг урт хугацаанд нь сайжруулах бодлого барих хэрэгтэй. Гэвч өнөөдөр энэ мэдэгдэл ажил хэрэг болохоор бэлтгэл эхэлчихсэн байна. Ажлын хэсэг гарч, Засгийн газраас хууль өргөн барих юм байна. Улстөрчид энэ гавьяаг өөртөө наах амбиц хүчтэй илэрч байгаа тохиолдолд энэ ажил хэрэгжиж магадгүй. Гэхдээ эдийн засгийн схемийн хувьд үнэхээр буруу. Монголын төр мөнгөний удирдлагыг зөв хийж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд нэг ч гэсэн иргэний зээлийг хааж, өрийн дарамтаас гаргасан нь дээр гэсэн аргаа ядсан хувилбараар зөвтгөж болох юм.

-Монголбанкны ерөнхийлөгч банкуудыг тэтгэврийн зээл гаргахыг зогсоогоод байгаа. Богино хугацаанд эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Үүнийг цагаан сараас өмнө шийдэх гэж оролдох юм шиг байна. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийг тав орчим хувиар нэмнэ гэсэн үг. Нөгөө талдаа цагаан сар дөхөж байхад иргэдийн тэтгэврийн зээл авах боломжийг хязгаарлах юм байна. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх бүрт тодорхой хэмжээний хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдаг тул Монголбанкны энэ үйлдэл зөв. Энэ гэнэтийн мэдэгдлээс болж тэтгэврийн зээл гэдэг бүтээгдэхүүнийг хамгийн эрэлттэй байдаг үед нь гарцыг шууд хязгаарлах нөхцөлд хүргэлээ.

-Та нийгмийн даатгалын системийг шинэчлэх талаар асуудал дэвшүүлсэн. Ямар хэв маягаар авч явбал илүү тохиромжтой байна вэ?

-Тэтгэврийн даатгалын тогтолцоо, түүний зорилгыг ойлгох хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын үндсэн зорилго нь иргэнийг өндөр настай, хөдөлмөрийн чадвараа алдах үед ядуурлаас хамгаалах тогтолцоо юм. Энэ тогтолцоо цалинд суурил сан. Сая төгрөгийн цалин авч байсан хүн тэтгэвэрт гарвал, маргааш нь 400,000 төгрөгийн орлоготой болж, ядуурал руу алхана. Одоо төлж байгаа иргэд ирээдүйд ямар тэтгэвэр авах нь тодорхойгүй. Иргэндээ ээлтэй бус тухайн тэтгэвэр тэтгэмж нь иргэн хүндээ үйлчилж чаддаггүй. Тиймээс албан журмын тогтолцоог тодорхой хэмжээний хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх, хувийн тэтгэврийн тогтолцоог хамт хэрэгжүүлэх хувилбарыг сонгох хэрэгтэй.

-Нийгмийн даатгалын системийн хувьд үлгэр жишээ авахаар ямар улс байдаг вэ?

-Хуучин социалист байсан орнуудаас манай улс хамгийн хоцрогдмол. Польш хуримтлалын тогтолцоо руу шилжээд буцсан нэг тохиолдол бий. Дэлхийн тэргүүн туршлагуудаас Монголд нийцсэн байдлаар оруулж ирэх нь тохиромжтой. Австрали, Голланд, Япон зэрэг орны нийгмийн даатгалын систем маш сайн. Ялангуяа Австрали бол таван шатлалтай тэтгэврийн тогтолцоотой бөгөөд тэтгэвэрт хамрагдалтаараа дэлхийд хамгийн өндөрт ордог. Одоо ажил хийж байгаа иргэн ирээдүйд тэтгэвэрт гарахдаа ядууралд өртөхгүй гэсэн үг. Үүнээс үзвэл, хуримтлуулсан мөнгө нь иргэндээ үйлчилдэг тогтолцоог бид хүсэж байна. 

ЗГМ

Томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв ч түүгээр өр тэглэх нь буруу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 14:03
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани