Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хоймор нутаг ХӨВСГӨЛИЙГ ухаж эхлэх нь

Хоймор нутаг ХӨВСГӨЛИЙГ ухаж эхлэх нь

 

Ц.Цэвээнхэрлэн

"Балдорж" шагналт сэтгүүлч

"...Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг Хөвсгөлийн сав газар, экосистемийн тэнцвэрт байдалтай шууд холбоотой гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Хөвсгөл нуур шиг цэнгэг усны асар том нөөц, Хөвсгөлийн тайга шиг тийм том хүчилтөрөгчийн үйлдвэр Монголд өөр байгаа гэж үү. Томоохон голуудын эх ундарга, биологийн олон төрөл зүйлийн диваажингийн орон болсон энэ нутгаас Монгол угсаатны буурал түүхийг салган ойлгох аргагүй.

Бид хоймор нутгаа хамгаалах тэмцлээ яг одооноос эхлүүлж байгаагаа үүгээр дуулгаж байна. Бидний тэмцлийг Хөвсгөл нутгийнхан, хоймор нутгаа хайрладаг монгол хүн бүр уухайлан дэмжинэ гэдэгт итгэж байна...” хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр пэйж хуудсаараа дамжуулан мессеж нисгэлээ, өчигдөр. Тэгвэл хоймор нутаг Хөвсгөлд яг ямар аюул нүүрлээд байгааг уншигч танд хүргэе.

 


БАРЬЦАА-1

2019 оны арванхоёдугаар сарын 10. Завхан аймгийн харъяат, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг БНХАУ-ын ”Sinosteel” групптэй энэ өдөр Хөвсгөлийн Овоотын ордыг ухах 100 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх мэдээлэл хэд хэдэн сайт, сонинд гарсан. Энэ бол монголчуудын буюу ард түмний баялгийг гаднын компанийн дансанд "байршуулж, барьцаалсан” үйлдэл байсан юм. Одоогоор ”Sinosteel” групптэй яг ямар нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулсан, хэдэн хувийн хүү төлсний эцэст хэчнээн жилийн дараа ашиг хүртэх вэ гээд олон мэдээлэл нууц байна.

"Аспайр майнинг” компанийн эзэмшлийн лицензүүдийн хуулийн этгээдийн тодорхойлолттой танилцана уу. Хуримт-1 XV-014510, Овоот MV-017098 дугаартай тусгай зөвшөөрөл нь Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Хургатай хайрхан” ХХК-ийн захирал Д.Ачит-Эрдэнэ гэх хүний нэр дээр байдаг юм байна. XV-014510 Хуримт-1 тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ нь 569.23 га бөгөөд 2008 онд анх 20 жилийн хугацаатайгаар авчээ. Харин MV-017098 дугаартай Овоотын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ нь 5144.04 га талбай бөгөөд 2042 он хүртэл 30 жилийн хугацаатай эзэмшиж байна. 

Монгол Улсын валютын нөөц, алтны сан хөмрөг арвижиж үржихээс илүү газар шороо, гол ус, ой хөвчөө хамгаалах асуудал чухал гэдгийг өдгөө хүн бүр ойлгохтойгоо болчихлоо. ХХI зуунд экосистемийн ядуурал улам бүр нэмэгдэж, ган цөлжилт бүх дэлхийг нөмөрнө гэсэн судлаачдын анхааруулга хоосон таамаг биш нь нотлогдсоор байна. Байгалийн гамшиг, цэвэр усны хомсдол хүн төрөлхтнийг сөхрүүлж эхэллээ. Цөлжсөн, ширгэсэн, шатсан, бохирдсон талаарх хар мэдээний архив асар богино хугацаанд зузаарсаар. Дэлхийд Монгол Улс цөлжилтийн дунд болон хүчтэй зэрэглэлд хамаарах болов. Одоогийн байдлаар газар нутгийн минь 80-аад хувь цөлжилтөд өртөөд байна. Энэ гамшиг биш гэж үү.

Чухам ийм гамшиг нүүрлэхийн цагт монголчуудын сүүлчийн хоргодох газар нь Хөвсгөлийн бүс нутаг байна хэмээн дэлхийн эрдэмтэд тооцоолж тодорхойлсон нь ч учиртай. Тэртээ 30 гаруй жилийн өмнө Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны "Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийн ачаар Хөвсгөл уул уурхайн олборлолтын нөлөөллөөс хамгаалагдаж байсан түүхтэй.

БАРЬЦАА-2:

Газар нутгаа уул уурхайгүй бүс болгоно гэж өнгөрсөн хавар зарласан Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд ч барьцаанд оржээ. Тэрбээр "Бид төрийн өндөр түвшинд шийдвэрлэсэн ажлыг үгүйсгэж чадахгүй. Могойн гол руу төмөр зам тавьж, тэндээс нүүрс экспортлохыг дэмжинэ” хэмээн зарлаадахав. Тэрчлэн хэдхэн хоногийн өмнө "Хөвсгөл аймаг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болж хөгжих зорилготой. Гэхдээ төмөр зам ганцхан Хөвсгөл аймгийн асуудал биш. Монгол Улсын хөгжлийн асуудал. Би аймгийн удирдлагын хувьд төмөр замыг эсэргүүцэж байна, дэмжиж байна гэдэгтээ гол нь биш. Монгол Улсын хөгжлийн бодлогыг Хөвсгөл аймаг засаг захиргааны нэгжийн хувьд биелүүлж, ажиллах үүрэгтэй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа уул уурхайг дэмжих болсон шалтгаанаа төмөр замд нялзааж орхилоо.

Харамсалтай нь, Овоотын ордыг ухахаар зэхсэн санаархлын гол түгжээ болоод байгаа төмөр зам мөрөөдлийн мөнгөн гүүр болоход ойрхон байна. Түүх сөхье. "Жем интернэшнл” компанийн эзэн Ц.Цэрэнпунцаг, "Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ нарын монголчууд хувьцааных нь 30 гаруй хувийг эзэмшдэг, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Аспайр майнинг лимитед” компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг, Могойн голын хөндийд 240 гаруй сая тонн хагас коксжих нүүрс олборлох боломжтой орд нээж, нөөцийг нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2012 онд батлуулжээ.

2015 оны наймдугаар сар. Засгийн газартай "Эрдэнэт-Овоот” чиглэлд төмөр зам тавих "барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй, 30 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, "Аспайр майнинг лимитед” компани тавьсан төмөр замаа 30 жил ашиглаад, Монголын төрд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Тус компани төлөвлөсөн ёсоор энэ онд 547 км төмөр зам тавих техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулж дууссанаа мэдэгдлээ.

2015 оны зургаадугаар сарын 4. "...Монгол Улсын Засгийн газартай хийх концессийн гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр төмөр замыг хэзээ нэгэн цагт төрд хүлээлгэн өгнө. Энэ зам бол Хөвсгөл-Улаанбаатар хот хоорондын тээврийн зардлыг 70 хүртэл хувиар бууруулах том төсөл. Төр эгүүлэн авсныхаа дараа зориулалтын дагуу ашиглаж, төслийн өмнө ба ашиглах үе, хүлээлгэн өгсний дараа ч хоймор нутгийн хөгжилд тус дэмээ өгсөөр байх болно...” хэмээн "Аспайр Майнинг” компанийн удирдлагууд албан ёсоор мэдэгдэж байв.

2019 оны долоодугаар сарын 10. Харин одоо тус компанийн байр суурь эргэчихээд сууж байна. "Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очирын өөрийн сайтдаа байршуулсан ярилцлагаас эшлэе. "...Дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх талаар яригдаж байна. Урьд нь бид төмөр зам барих хувилбарыг тавьж байсан бол одоо авто зам барих хувилбарыг судалж байна. Авто зам нь богино болон дунд хугацаандаа үр өгөөжтэйболомжийн хувилбар байж болох юм. Судалгаа нь эцэслэгдэхээр шийдвэрээ гаргана.

Мэдээж энэ бүх технологийн шийдлүүдийг сонгохдоо орон нутгийн иргэд, хөгжлийн асуудлыг авч үзэж байгаа. Энэ бол хариуцлагатай уул уурхайн компанийн хувьд, мөн монгол хүнийхээ хувьд ч байх ёстой асуудал. Орон нутгийн иргэдэд авто замыг хөгжүүлэх, хэрэглэх сонирхол байгаа. Тийм бол төв суурин газраар дайрч явах уу, өөр чиглэлээр явах уу гэх мэтээр маршрут ямар байх тал дээр хэд хэдэн хувилбараар судалж байна...” хэмээн өгүүлсэн байх юм.

Үргэлжлэл бий...

 
Zindaa.mn
Хоймор нутаг ХӨВСГӨЛИЙГ ухаж эхлэх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани