Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Туркойз Хилл Ресурс" Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөхөө мэдэгдлээ

 

 

"Оюу Толгой” төслийн голлох хөрөнгө оруулагч "Туркойз Хилл Ресурс” өчигдөр /2020.0220/ албан мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Засгийн газартай үүссэн татварын маргаанаа эцэслэн шийдэж чадахгүй байгаа тул Лондоны Арбитрын шүүхэд хандах болсноо зарлалаа.

Татварын ерөнхий газраас явуулсан аудитын шалгалтын хүрээнд 2013-2015 оны хооронд татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан гэж үзэн, 155 сая ам.долларын торгууль ногдуулсан байдаг. Улмаар 2018 оны нэгдүгээр сард "Оюу Толгой” компани төлөөгүй татвар, тавьсан торгуулийн өр төлбөрөө барагдуулахад нийт 4.8 сая ам.доллар зарцуулсан юм.

Татварын ерөнхий газар үүнээс яг дөрвөн жилийн өмнө 2010-2012 оны хооронд мөн адил шалтгаанаар хууль зөрчсөн гэж үзэн 130 сая ам.долларын торгууль ногдуулсан. 2015 онд үүний 30 саяыг "Оюутолгойн далд уурхайн” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах үед "Рио тинто” компанийн зүгээс төлөхөөр зөвшөөрч, тэр дор нь барагдуулж байлаа.

"Туркойз Хилл Ресурс” компани 2018 оны гуравдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газарт татварын маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүсэлтээ өгсөн байдаг. Тус компанийн зүгээс 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх хүсэлтэй байгаа юм. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр бүлгийг үндэслэн зөвшилцөх санал хүргүүлснээс хойш хоёр тал 60 хоногийн дотор ойлголцож чадахгүй бол Лондоны Олон улсын арбитр (Эрдэнэтийн 51 хувийг шийвэрлээд буй)-ын шүүхээр маргаанаа таслуулах асуудлыг тавьсан. Мөн "Оюутолгой” компани төлөөгүй татвар, торгууль зэргийг тооцоод таван сая ам.доллар нэмж төлөхөөр зөвшөөрч, төлбөрөө энэ оны нэгдүгээр сар гэхэд бүрэн барагдуулсныг мэдээлсэн.

Хэдийгээр 2018 оны тавдугаар сард "Туркойз Хилл Ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд хандах боломжтой байсан ч тэгэлгүй зөвшилцөх байр суурьтай байсан билээ. Тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "Туркойз Хилл” болон "Оюу Толгой” компанитай энэ асуудлаа 60 хоногийн дотор шийднэ гэж мэдэгдэж байсан юм.

Гэвч голлох хөрөнгө оруулагч Туркойз Хилл Ресурс үүнийг маргаантай хэмээн үзэж Лондоны арбитрын шүүхэд хандаж байгаа нь энэ аж. Ингэж хандах нь 2009 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд байгуулсан Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд заасан нөхцөлийн дагуу нээлттэй аж.


  • Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 14 дүгээр бүлэгт хувь эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх талаар тодорхой дурдсан байдаг.  Тиймээс та бүхэнд дээрх 14 дүгээр бүлгийг бүрэн эхээр нь хүргэе.
     


14.1. Энэхүү гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор талуудын хооронд аливаа маргаан гарвал түүнийг эхний ээлжинд сайн санааны үндсэн дээр хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх бөгөөд аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьсанаас хойш ажлын 60 /жар/ хоног, эсхүл өөрөөр тохиролцсон хугацааны дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол уг маргааныг энэхүү гэрээний 14.2-т заасны дагуу шийдвэрлэнэ. Талууд энэхүү Гэрээний зүйлийн талаар маргаантай бол энэхүү гэрээний 10.7-д заасны дагуу мэдэгдэл гаргахгүй. 


14.2. Энэхүү гэрээний 14.1-т заасны дагуу маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй бол түүнийг уг маргаан гарсан өдөр үйлчилж буй 38 НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрэм /НҮБОУХЭЗК Дүрэм/-ийн дагуу заавал биелүүлэх арбитрын зарчмаар шийдвэрлэнэ. Арбитрын үйл ажиллагаа дараахь журмаар явагдана. 


14.2.1. Арбитрчийн тоо 3 /гурав/ байх;


14.2.2. Арбитрчдийг НҮБын Олон улсын худалдааны эрх зүйн комиссийн Дүрмийн 7, 8-д заасан журмын дагуу томилох; 


14.2.3. Арбитрын ажиллагааг англи хэл дээр явуулах; 


14.2.4. Арбитрын бүрэлдэхүүн Хөрөнгө оруулалтын гэрээг тайлбарлахдаа Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэглэх; 


14.2.5. Арбитрын ажиллагааг явуулах газар нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хот байх; 


14.2.6. Арбитрын ажиллагааг НҮБОУХЭЗК-ийн дүрмийн дагуу Лондонгийн Олон улсын арбитрын шүүх удирдан явуулах. 


14.3. Арбитрын шийдвэр нь эцсийнх байх бөгөөд уг шийдвэрийг талууд заавал биелүүлнэ. Арбитрын шийдвэрийг түүнийг гүйцэтгэх эрх бүхий аливаа шүүхэд гүйцэтгүүлэхээр хүргүүлж болох бөгөөд ингэхдээ хамгийн түрүүнд Монгол Улсын зохих шүүхэд хүргүүлнэ. Хэрэв Монгол Улсын зохих шүүхэд хүргүүлсэн шийдвэрийг хүргүүлснээс хойш 30 /гуч/ хоногийн дотор гүйцэтгээгүй бол эрх бүхий аливаа бусад шүүхэд хүргүүлж болно. Засгийн газар арбитрын шийдвэрийг хүлээн авч биелүүлэх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн шийдвэрийг биелүүлэхээс аливаа хэлбэрээр зайлсхийхгүй байна. 


14.4. Энэхүү гэрээний 14 дүгээр бүлэгт заасан маргаан шийдвэрлэх журам нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд болон түүний хугацаа дууссаны дараа, эсхүл хугацаанаас нь өмнө дуусгавар болгосны дараа энэхүү Гэрээтэй холбоотой, эсхүл түүнээс үүдсэн үйл ажиллагааны талаар талуудын хооронд гарсан аливаа маргаанд нэгэн адил хамаарна.

"Туркойз Хилл Ресурс" Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөхөө мэдэгдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани