Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Оюунхорол гишүүний нэр холбогдсон 1.9 тэрбумын хэргийг дахин прокурорт шилжүүлсэн үү

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх үедээ "Гранд повер” ХХК-д давуу эрх олгож 1.9 тэрбум төгрөгийн тендерийн ажлыг хариуцуулж өгсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж буй талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан.

Харин Д.Оюунхорол гишүүн уг мэдээллийг тэр дор нь эрс үгүйсгэсэн билээ. Тэгвэл уг хэрэг үнэн бөгөөд тэр бүү хэл АТГ уг хэргийг шалгаж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгон улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр ..... дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татах хүсэлтээ Прокурорт өгсөн гэх мэдээлэл дахин гарч эхэллээ. Түүх сөхвөл, Өмнө нь АТГ-аас уг хэргийг шалгаж, прокурорт шилжүүлж байсан ч хэрэгсэхгүй болгож байжээ.

Гэхдээ АТГ-аас дээрх хэргийг дахин сэргээн шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, дээрх зүйл заалтаар яллагдагчаар татах хүсэлтээ дахин өгөөд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Хэрвээ уг хэрэг одоо шалгагдаж шийдэгдвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсгийн дагуу уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай аж.

Д.Оюунхорол гишүүн нь БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа "Гранд повер” ХХК-д давуу эрх олгон 1.965.000.000 төгрөгийн санхүүжилт олгохдоо Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай тогтоолын холбогдох заалтыг санаатайгаар зөрчсөн гэх хардлага хууль хяналтын байгууллагуудад байгаа аж. Түүнийг Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Нямдаваагийн хамтаар шалгаж байгаа гэх.

-ГРАНД ПОВЕР КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭСЭН ТӨСӨЛ ҮР ДҮНГЭЭ ӨГӨӨГҮЙ БАЙНА-

"Гранд повер” ХХК нь "Нүүрсний хийгээр халаалтын зуухыг хангаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын төсөл”-ийг хэрэгжүүлнэ гэж 1.965.000.000 төгрөгийг Цэвэр агаар сангийн төрийн сангийн данснаас авсан байна.

"Гранд повер” ХХК-тай ажил гүйцэтгэлгийн гэрээг байгуулж, охин компани болон "Гранд байшин” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний хийн үйлдвэрээс ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуух хүртэлх 315 мм-ийн диаметртэй, 3050 метр хий дамжуулах шугам хоолойн угсралтыг хийхэд зориулан дээрх санхүүжилтыг олгосон байдаг.

Тус гэрээний гүйцэтгэлийг "Есөн талт Оргил констракшн” компани хариуцан ажиллаж, хүлээлгэж өгсөн байна. Гэвч уг хоолойг улсын комисс хүлээж авснаас хойш зориулалтын дагуу халаалтыг нэг ч удаа дамжуулаагүй аж. Учир нь, нэг тонн тутам нүүрст 45 мянган төгрөгийн татаас шаардлагатай байснаас үүдэн уг төсөл огт хэрэгжээгүй гэнэ. 1.9 тэрбум төгрөг салхинд хийссэн гэсэн үг. Тус үйлдвэрт өмнө нь ноцтой осол гарч хүн амиа нас алдахын зэрэгцээ, олон хүн бэртэж байсан юм.

-ТӨСЛИЙН АЛБАН ЁСНЫ  ТАНИЛЦУУЛГА-

"Гранд повер” ХХК-ийн албан ёсны хуудаст уг төслийг танилцуулахдаа "Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах Нүүрсний хийн үйлдвэрээс Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт орших аж ахуйн нэгжийг хийн шугам хоолойгоор дамжуулан нүүрсний хийгээр хангана.

Нүүрсний хийн үйлдвэр нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хос шатлалт нүүрс хийжүүлэгч зуухтай. Энэ хийжүүлэгч нь бүх төрлийн нүүрсэнд тохиромжтой, ачааллыг тохируулах хязгаар өндөртэй (40%), хийжүүлэлтийн бүтээмж дан шатлалт зуухнаас 5% илүү, бүтээгдэхүүний илчлэг нь 5800кЖ/м3-ээс өндөр, хийжүүлэх явцад фенолын хаягдал бага ялгаруулдаг зэрэг давуу талуудтай. Хийжүүлэгчийн төрөл нь хөдөлгөөнгүй үет агаар, уурын үлээлгэтэй холимог хий үйлдвэрлэдэг, усан цамцандаа уур үйлдвэрлэдэг, механик нүүрс өгөгч, үнс гаргах төхөөрөмжтэй.

Зуухыг БНХАУ-ын Шанси институтын патентаар үйлдвэрлэсэн болно. Энэ хийжүүлэх зуухыг нүүрсний холимог хийн зуух ч гэж нэрлэдэг. Нүүрсний хийн агуулга нь дунджаар дараах байдалтай байдаг. 

CO: 20 - 25%, H2: 9-14%, CH4: 1-4%, CO2: 5-10%, O2<0.8%

Уг үйлдвэр нь 1 иж бүрдэл хийжүүлэх зуух, тоос барих циклон, агаарын хөргөгч, 2 иж бүрдэл давирхай барих цахилгаан фильтр, 2 иж бүрдэл чийг баригч, 3000 м³ хий хадгалах савтай.

Нүүрсний хийн үйлдвэр дээр төслийн хүрээнд HDSR200 маркийн 35 кПа чадалтай хийн компрессор 2 иж бүрдлийг суурилуулсан. Мөн хэрэглэгчдийн аюулгүй ажиллагааг хангах хийн алдагдлыг мэдрэгч, автомат хаалт, хийн тоолуур, форсунка зэргийг нийлүүлж, хийн хангамжийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна” гэжээ. 

Бас нэгэн мэдээлэл хүргэхэд, "Гранд повер” ХХК нь Дархан хотод сайжруулсан түлшний олон дамжлага бүхий томоохон үйлдвэр барьсан ч Цэвэр агаар сан татан буугдаж, татаасгүй болсон гэх үндэслэлээр хааж орхижээ. Тус үйлдвэр нь мөн одоо ажиллахгүй, зогсонги байдалд орсон талаар тус компанийн ажилтан бидэнд хэлсэн юм.


 

Т.Хулантахь

Эх сурвалж: isee.mn

Д.Оюунхорол гишүүний нэр холбогдсон 1.9 тэрбумын хэргийг дахин прокурорт шилжүүлсэн үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани