Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Муу түүхтэй хариуцлагагүй компаниудыг олон нийтэд зарлана

 

Муу түүхтэй хариуцлагагүй компаниудыг олон нийтэд зарлана

 

  • Аймаг, сумын удирдлагууд компаниудын хариуцлагагүй байдлыг улам өөгшүүлж, өөрсдийн тулгамдсан асуудлаа тэднээр амар хялбар шийдүүлэх гэж зорьдог болоод удаж байна
  • Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зүгээс хариуцлагагүй компаниудыг олон нийтэд зарлахаа мэдэгдсэн. Тэдний гаргасан хар жагсаалт дотор байгаль орчинд хор хөнөөл үзүүлсэн, нийгмийн хариуцлагаа огоорсон, аваар осол хамгийн их гаргасан компаниуд багтжээ

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нийгмийн хариуцлагатай, хариуцлагагүй гэж хоёр ангилахад л хангалттай. Эндээс хэн нь хэн болохыг мэдээд авна гэсэн үг. Зөвхөн тухайн сум орон нутгаас цөөн хэдэн хүнийг ажлын байртай болгох төдий, сумын ой, сургууль, цэцэрлэгт хандив өргөж, тусламж үзүүлэх нь чухамдаа нийгмийн хариуцлага гэж үзвэл энэ нь ихээхэн өрөөсгөл ойлголт болох биз ээ. Аймаг, сумын удирдлагууд ч компаниудын энэ мэт байдлыг улам өөгшүүлж, өөрсдийн тулгамдсан асуудлаа тэднээр амар хялбар шийдүүлэх гэж зорьдог болно. Орон нутгийн төсөв гэж бий. Үүнээс аймаг, сум, баг гээд засаг захиргааны нэгж болгонд төсөв хуваарилдаг. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компанитай тохиролцох, эсвэл давхар давхар дарамт, шахалт үзүүлэх гэж оролддог нь орон нутгийнхны гэм биш зан болжээ. Аж ахуйн нэгжүүдтэй уулзахад улсад төлөх татвар, хураамжаас гадна албан бус татвар, хураамж их байдаг тухай дурдаж байсан юм. Энэ байдал орон нутагт хамгийн түгээмэл байна. Нийгмийн хариуцлага нэрийн дор компаниудыг ялгаварлах, компаниуд мөн адил орон нутгийн иргэдийг хохироох тохиолдол цөөнгүй. Тэрчлэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ удаад алтны компаниудыг онцоллоо. 2020 оны эхний сард төв банк аж ахуйн нэгж, иргэдээс 3.5 тонн алт худалдан авсан. Жилийн өмнөх үетэй харьцуулахад алтны тушаалт тав дахин өссөн байна. Харин хоёрдугаар сард 4.3 тонныг худалдан авчээ. Жилийн өмнөх үеэс 856 кг-аар өссөн дүнтэй. Алт олборлож буй компаниудын олонх нь Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байна. Эргэн сануулахад, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын аманд алт олборлож байсан "Эко Алтан Заамар” компанийн уурхайд осол гарч, таван иргэн амь насаа алдсан. Компани аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас ажлын байран дээрээ амь насаа алдах тохиолдол алтны салбарт хамгийн их гарч байжээ. Дээр дурдсан аймгуудын нэг нь Завхан. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт түшиглэн хөгжихөө зарлаж, уул уурхайгаас ангид бүс нутаг болох зорилго дэвшүүлсэн. Хэдий тийм боловч алтны бизнес тус аймагт цэцэглэж, олгогдсон лицензийн тоогоор улсад дээгүүрт тооцогдож байна. Хамгийн сүүлд гэхэд л Отгонтэнгэр хайрхны ойролцоо олгогдсон алтны лицензийг Ерөнхий сайдын захирамжаар цуцалсан билээ. Монгол түмний шүтээн болсон төрийн тахилгат ууланд хүртэл лиценз олгосон байна гэхээр нөхцөл байдал орон нутагт хэр хүндэрсэн нь харагдана. Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй "Баян айраг Эксплорэйшн” компанийн талаар иргэд тэр болгон мэддэггүй. Үйл ажиллагаа нь ихээхэн нууцлагдмал бөгөөд 10 гаруй жил Завхан аймгийн Дөрвөлжин суманд алт олборлож байгаа тус компани хэдий хэмжээний алт Монгол Улсын Эрдэнэсийн санд тушаасан талаар тодруулах гэсэн боловч төв банкны зүгээс энэхүү мэдээллийг нууцалдаг болохоор нарийн тоо хэлэх боломжгүй гэв. Төсөл нь хэрэгжиж эхэлсэн цагаас хойш багагүй хэл ам дагуулж, орон нутгийн эсэргүүцэл, тэмцэлтэй нэлээд тулгарсан. Хэдий тийм боловч уг төсөл зогсох бус харин урагшилсаар өнөөдөртэй золгов. Шувууд олноор үхсэн, химийн бодис хөрсөнд алдагдсан гээд өнгөрсөн хугацаанд багагүй асуудал дэгдсэн билээ. Хариуцлагагүй компанийн хэнэггүй үйлдлээс болж уул уурхайн салбар нэр хүндээ барж боломгүй. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зүгээс хариуцлагагүй компаниудыг олон нийтэд зарлахаа мэдэгдсэн. Тэдний гаргасан хар жагсаалт дотор байгаль орчинд хор хөнөөл үзүүлсэн, нийгмийн хариуцлагаа огоорсон, аваар осол хамгийн их гаргасан компаниуд багтжээ. Үүнд алт олборлох компаниуд цөөнгүй бий. Тэрчлэн Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо мөн адил өөрсдийн салбар доторх хариуцлагагүй компаниудаа нэрлэнэ гэв. Дэлхийн зах зээл дээр өдөр ирэх тусам алтны үнэ өсөж байна. Гэтэл алт олборлож буй аймгуудын хөгжил сул дорой хэвээр. Тухайлбал, Аймгуудын өрсөлдөх чадварын 2019 оны судалгаагаар, 21 аймгаас 16-д Завхан аймаг эрэмбэлэгджээ. Алтны салбарын нэр хүндийг өргөж, улсын гадаад валютын нөөцийг бүрдүүлж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй компани цөөнгүй. Тэдний сайн нэр дор саар компаниуд ч үйл ажиллагаа явуулсаар. Тухайлбал, Төв аймгийн Заамар, Баянхонгор аймагт гэхэд хариуцлагагүй компанийн балаг дуусахгүй байна. Хэдий алт эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий стратегийн бүтээгдэхүүн боловч уул уурхай салбарын муухай харагдуулах болсон компаниудтай салбарынхан өөрсдөө хариуцлага тооцох цаг ирснийг хэлж байсан юм. 

 
Засгийн газрын мэдээ

Муу түүхтэй хариуцлагагүй компаниудыг олон нийтэд зарлана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани