Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Судлаач Ганаа: Арева хийгээд "Монгол зуучлагчдын" тухай

Судлаач Ганаа: Арева хийгээд "Монгол зуучлагчдын" тухай

 

Саяхан буюу 2018 оны 12 дугаар сард Францын Үндэсний Санхүүгийн Прокурорын шүүх хурал болжээ. "Францад болсон шүүх хурал Монголд ямар хамаатай юм ?” гэж манай лаларын сэхээтнүүд бодож магадгүй. Чухам Монголтой холбоотой асуудлаар болсонд хамаг учир нь байгаа юм. Энэ тухай өгүүлсү…
 
Хэнийг шүүсэн, хэн юу хэлсэн вэ ?
 
Францын Үндэсний Санхүүгийн прокурор "Орано" ("Оranо”) компанийн Монголд дахь авилгалын будлианы асуудлыг шалгасан байна. Ийм "Oрано” гэдэг компани Монголд байхгүй гэж бодож байвал тун их эндүүрэл. Монголд ихэд алдаршсан "Арева” компани нэрээ сольчихоод байгаа нь энэ. Яагаад нэрээ сольсон гэж ?! Цөмийн түлш олборлолт, үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүр ордог "Арево” компани 2016 оноос эхлэн дампуурч, баахан будлиан болсон ба захирал болон удирдах бүрэлдэхүүн төдийгүй нэрээ хүртэл сольсон нь энэ юм. Гэхдээ агуулга нь хэвээрээ үлджээ. Одоо Монголд "Арево” биш, "Орано” компани ажиллаж байгаа.
Зах зээлд саяхан орсон гэнэн тэнэг монголчууд гадаад компанийн нэрийн учрыг, нэрээ сольсныг учрыг огт ойлгодоггүй. Ухаандаа 1997 оноос хойш Монголд тасралтгүй ажиллаж байсан "Кожеговь” компанийг "Арево”-гийн охин компани гэж мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй. Зарим нэг сониуч нэг нь асуувал: "Кожеговь” Монголд ажиллахаа больсон. Ингээд мань Монгол эрийн "санаа амрах” бөгөөд энэ нь түүний тэнэгийн хэмжээг л харуулахаас цаашгүй…
Одоо үүнээс хойш "Арево”, "Орано” хоёр нэг юм гэдгийг тогтоогоод ав. Мөн "Орано”-гийн мэдэлд 100 гаруй охин компани байдгийг мэдээд ав. Бүгдээрээ "Орано” гэдгийг хэллээ шүү…
Шүүх дээр яг "Орано” биш, харин түүний хамтрагч зөвлөгч буюу консалтингийн "Eurotradia International” гол буруутан болжээ. Учир нь "Eurotradia International” консалтинг компани Монголын албан тушаалтнуудыг авилгадсан хэрэгт сэжиглэгджээ. Энэ нь баттай үнэн гэж би итгэж байна.
Энд ахиад л компанийн нэрийн будлиан гарч ирнэ. Учир нь ихэнхи том компаниуд ёс мэт зөвлөх буюу консалтинг компани ажиллуулдаг. Консалтинг компани бол "бичиг цаасны” хамаг ажлыг хийж, ихээхэн том үүрэг гүйцэтгэдэг юм. Харин Монгол хүн бол консалтинг компани гэвэл "үхсэн хойноо, нэг муу зөвлөгөө өгөө л биз” гэчихээд шал тоохгүй нь мэдээж хэрэг. Үгүй л дээ…
"Eurotradia International” компани 2013 онд францын уран олборлогч "Арево” компанид Монгол дахь ураны орд газруудыг олборлох эрхийг аваад өгчихжээ. Гэхдээ монголын эрх баригчдыг авилгадаж байгаад…
Ингээд шүүх хурал дээр юу болсныг үзье:
"Орано”-гийн хэвлэлийн төлөөлөгч: "Энэ компани ("Eurotradia International”-ыг хэлж байна- Х.Д.Г) манайд төрийн асуудлаар л зөвлөдөг байсан. Энэ компани бидэнд монголын засгийн газрын талаарх мэдээллийг бидэнд өгдөг байсан” гэж Ройтер агентлагт мэдээлжээ.
Ингээд шүүх хурал дээр "Орано” бултаж эхлэв:
 
"Бидний зөвшөөрөлгүйгээр Монголын зуучлагч нар руу хандах ёсгүй гэдгийг бид "Eurotradia International”-д тодорхой ойлгуулсан” гэж "Орано”-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байна. Энд "монголын зуучлагч нар” гэсэн цоо шинэ нэр томъёо гарч ирж байгааг анзаарсан гэж найдаж байна. Асар удалгүй "Орано” компани "Eurotradia International”-тай хийсэн гэрээгээ цуцалжээ.
 
Эндээс дараах хэдэн баттай дүгнэлт хийж болно:
Нэг. Францын "Орано” бүлэг зөвлөх "Eurotradia International” компаниараа дамжуулан Монголын төр засгийн албан тушаалтнуудыг авилгадаж байжээ.
Хоёр. Гадаадын байгууллагуудад Монголын төр засгийн талаарх мэдээллийг худалддаг зөвлөх компаниуд хүртэл бий болжээ. Энэ нь ганц "Eurotradia International”-аар тогтохгүй, нэлээд олон байгаа гэж үзэх бүрэн үндэслэл бий.
Гурав. Гадаадын компаниудад Монголын төр засгийн талаарх мэдээлэл олж авахад зуучилдаг монгол албан хаагчдын бүлэг бий болсон нь Францын шүүхийн материалаас тодорхой байна. Энэ нь нэр бүхий УИХ-ын болон ЗГ-ын гишүүд байхаас гарцаагүй.
Дөрөв. Францын шүүх "Орано”-гийн хэргийг дарснаар Монголын авилгачид "өршөөгджээ”.
 
"Орано”-гийн тухай
 
Шүүх хурал юу болсон, ямар үр дүнтэй дууссан гэдгийг надаас асууна гэдгийг чинь мэдэж л байна. Үүнийг би мэдэхгүй. Хувь монгол судлаачийн хувьд хэдэн сар чардайтлаа ухсан боловч үүнээс цааш олж чадсангүй. Гэвч энд дурдсан мэдээлэл дэндүү хангалттай гэж бодож байна…
Ямар ч гэсэн нэг тоо хэлчихье: "Орано” бүлгийн 45,2 хувийг Францын Засгийн Газар, 40 хувийг Areva S.A., 5,0 хувийг JNFL (Япон), 5,0 хувийг Японы MHI, 4,8 хувийг СЕА (Цөмийн олон улсын байгууллага) тус тус эзэмшдэг.
 
Өмчийн ийм харьцаатай байхад монголчуудад авилга өгсөн хэдий ч Францад асар их ашиг өгч буй өөрийн төрийн компанийг буруутгадаг тэнэг шүүх гэж хорвоод байхгүй.
 
Францын "Орано” 1997 оноос эхлэн Монголд ажиллаж эхэлжээ. Үйл ажиллагаа нь "хайгуул хийх”. Ингээд 2015 онд ураны баяжмал боловсруулах үйлдвэр барьжээ. Өөрөөр хэлбэл "Орано” Монголд 18 жил дан хайгуул хийжээ. 1997-2013 онуудад "Арево”-гийн охин "Кожеговь” геологи хайгуулын ажилдаа 150 сая ам.доллар зарцуулсан мэдээ байдаг. 18 жил тасралтгүй "хайгуул хийнэ” гэдэг бол Гиннесийн номонд орох үзүүлэлт юм. Эндээс "Орано”-г монголын нутагт олон жилийн турш олборлолт хийсэн гэж хардах ноцтой үндэслэл гарч ирнэ.
Учир нь боловсруулсан ураныг нисэх онгоцоор ч зөөж болдог. "Лабораторийн шинжилгээний дээж” гэж хэлчихээд нисэх онгоцоор зөөгөөд байхад монголчууд мэднэ, тооно, тооцно гэж бодвол тун их эндүүрэл. "Үхсэн хойноо нэг муу онгоц уран юу юм ?!” гэж л захын монгол хуцна гэдгийг нь би нэг муу мэдээд байгаа юм.
Хардах өөр нэг үндэслэл нь Монголын талаас ураны талаар мэдээлэл бараг үгүй, үүнийг тас хаасан гэж дүгнэж болно.
Францад дээр дурдсан шүүх хурал яг болж байх үеэр Монголд нэр бүхий сэтгүүлчдийн "Монгол уранаа ашиглаж, жигтэйхэн сайхан болж байна” гэх агуулгатай хэд хэдэн нийтлэл гарсныг тохиолдол гэж үзэж болохгүй нь мэдээж хэрэг. Харин ч Монголын төр засаг Францад болсон шүүх хурлын тухай мэдээллийг тас нуусан. Үүнийг тэд "мэдээгүй” байж яагаад ч таарахгүй…
 
Уранаа ашиглаж болох л байх. Харин ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т баттай ордог атлаа хэчнээн уран боловсруулж, ямар ашиг олж, ямар гэрээ хэлэлцээр хийсэн тухайгаа ил тод байлгах нь төрийн үүрэг. Гэтэл Монголын төр засаг үүнийг тас нууж байна.
 
 
Ямар ч гэсэн би Та нарт ихээхэн ноцтой мэдээлэл өглөө. Одоо Монголын Цагдаа, Тагнуул, АТГ-ынхан дараах ажлыг нэн даруй хийх ёстой:
1. Монголын төр засгийн талаарх мэдээллийг гадаадынхан өгдөг "Eurotradia International” мэтийн зуучлагч компаниудыг шалгах.
2. Монголд уран олборлох эрх "Орано”-д авч өгөхдөө авилга авсан Монголын УИХ, ЗГ-ын авилгач төрийн түшээдийг олж тогтоох.
3. Монголд уран олборлох эрхийг "Орано”-д авилгын замаар авч өгөхөд зуучилсан зуучлагч нарыг олж тогтоох.
4. Тэднийг хууль ёсны дагуу шийтгэх
Энэ удаад би Францад болсон шүүх хурлын товч мэдээлэл өгч, өөрийн дүгнэлтийг хийлээ. Харин Монголын талд ураны талаар юу болсныг ярих гэвэл бүхэл бүтэн гэмт хэргийн цуврал болно. Үүнийг хөндөх цаг удахгүй ирнэ гэж бодож байна.
Ирэх 4 жилд сонгуулийн дараагаас эхлэн ТТ-н хэрүүл зодоон дээр ураны зодоон эхлэх нь сохор хүнд ч тодорхой байна. Харин ард түмнээс нууж байгаад дараа нь "вандан пад” гэвэл ёстой горьдсоны чинь гарз…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
2020 оны 03 дугаар сарын 11
 
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?
Судлаач Ганаа: Арева хийгээд "Монгол зуучлагчдын" тухай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани