Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Дорлигжавын “Эрдэнэт”-ээс оффшор бүсэд шилжүүлсэн 800 мянган ам.долларын түүх

“Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг луйвар булхайн аргаар завшсан том жижиг олон дуулианы нэгийг энд сөхөн хөндөе. 2002 оны тавдугаар сарын 9-нд УИХ нэгдсэн чуулганаараа зөвхөн нэг асуудлыг бүтэн өдөржин хэлэлцсэн байдаг. Тусгайлан цаг гаргаж хэлэлцсэн асуудал нь УИХ-ын Ажлын хэсгээс Эрдэнэт үйлдвэрт хийсэн санхүүгийн шалгалтын тайлан, дүгнэлт.

2000 оны УИХ-ын сонгуулийн дараа есдүгээр сард Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдсэн бөгөөд энэ баг ТӨХ-ны дарга Зориг, Тамгын газрын дарга Шинэбаатар, Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын дарга Жаргалсайхан, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Дэмбэрэл, Гаалийн ерөнхий газрын дарга Мөнхбаатар, Үйлдвэр, худалдааны яамны мэргэжилтэн Хуандаш, Татварын ерөнхий газрын байцаагч Оюун гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй болов.

2001 оны хавар хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Монголын талын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас нэгэн албан бичиг хүлээн авчээ. Үүнд “Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэр хариуцсан захирал Даваасамбуугийн зөвшөөрлөөр Киприйн “Травинатрейдинг” гэдэг компанид 800 мянган ам.доллар шилжүүлсэн. Үүнийг данс бүртгэлд авах уу, яахав гэсэн мөрүүд байсан бөгөөд “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрт ОХУ-ын Бурядын Энергострой компаниас нийлүүлдэг эрчим хүчний үнийг бууруулах, тасалдлыг багасгахад зуучилсны хөлсөнд Киприйн “Травнеттрейдинг” компанид шилжүүлсэн мөнгө хэмээн тодотгосон байдаг.

Хэрэг явдал нэлээн өндөр авч УИХ Ажлын хэсэг томилон Эрдэнэт үйлдвэрийг шалгаж эхэлсэн юм. Энэ Ажлын хэсэг шалгалтаараа Киприйн “Травнейттрейдинг” компани нь Бурядын “Энергострой” ба Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн хооронд цахилгаан эрчим хүч бэлтгэн нийлүүлэх гэрээнд зуучлагчын хувьд огт оролцоогүй. Бурядын “Энергострой” нь Киприйн энэ компанитай ямар нэгэн ажил хэргийн холбоогүй болон өөр ноцтой гэж үзэхээр олон баримтыг илрүүлсэн байдаг.

Эрчим хүчний үнийг бууруулах, тасалдлыг багасгах асуудлаар 1999 оны аравдугаар сарын 18-27-нд “Эрдэнэт” үйлдвэр болон ОХУ-ын Аиес, Бурядын “Энергострой” компаниуд хэлэлцээ хийж, протколын дагуу хамтран ажиллах байгуулсан юм байж. Гэтэл “Энергострой” болон Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн хооронд цахилгаан эрчим хүч бэлтгэн нийлүүлэх гэрээнд сууж зуучлагчийн хувьд огт оролцоогүй Киприйн “Травнейттрейдинг” гэдэг компани гэв гэнэт хөндлөнгөөс орж ирээд 800 мянган ам.доллар аваад арилсанд хэргийн гол учир оршиж байв.

ГОК-той гол гэрээг байгуулсан “Энергострой” компани Киприйн “Травнейттрейдинг” гэдэг энэ компанийг огт мэдэхгүй хэмээн мөрөө хавчсан бөгөөд 800 мянган ам.доллар залгисан “Травнейттрейдинг” компанийг хоёр улсын Зөвлөл ч мэдэхгүй гэжээ. Харин энэ компанитай Д.Дорлигжав гэрээ байгуулсан байдаг. Тэдний байгуулсан гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэр “Травнейттрейдинг”-д 1999 оны аравдугаар сарын 15-нд нэг сая ам.доллар нийлүүлэх ёстой байсан ч Д.Дорлигжав 1999 оны 10 сарын 29 болон арваннэгдүгээр сарын 7-нд их хэмжээний мөнгийг хоёр хуваан шилжүүлсэнийг УИХ-ын Ажлын хэсэг тогтоосон байдаг. Үйлдвэрээс 800 мянган ам.доллар зуучлалын шагнал нэртэйгээр гараад явчихсан.

Хэрэг явдалд огт хамаагүй Киприйн захын нэг компани энэ их хэмжээний мөнгийг хоёр улсын Засгийн газар эзэнтэй, хамтарсан үйлдвэрийнхний дунд зүгээр л амаа хөдөлгөсөн болчихоод аваад арилсан нь гайхамшигтай луйвар гэж Ажлын хэсэг үзсэн байдаг. Ингэж үзэх шалтгаан ч байж. Учир нь Д.Дорлигжавтай Киприйн “Травнейттрейдинг” компанийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтыг эрэн хайхад энэ этгээд ажлаасаа гараад олон жил болсон байсныг Ажлын хэсэг дүгнэлтэндээ тусгасан байв.

Энэ асуудал 2002 онд хэвлэл мэдээллийнхний хувьд хамгийн эрэлттэй дуулианд тооцогдож, УИХ-ын Ажлын хэсгийн 45 хуудас бүхий шалгалтын материалын товчлол хэвлэл мэдээллээр тарж байлаа. Дуулианы эзэн Д.Дорлигжав энэ үед АН-ын төв аппаратад очиж ажилласан ба Кипр улсын Травнеттрейдинг компанид 800 мянган америк доллар шилжүүлснээ тодорхой тайлбарлаагүй “УИХ зөвхөн миний гарын үсэгтэй зүйлийг л шалгаад байгаа” гэсэн утгатай ярилцлагыг сонин хэвлэлд өгч байсан нь архивын шарласан хуудаст үлджээ. “Эрдэнэт”-ийг шалгасан УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийг нэгдсэн чуулганаар хэлэлцдэг 2002 оны тавдугаар сарын 9-нд Д.Дорлигжав УИХ-ын гишүүн талийгаач Ж.Наранцацралтад хэсэг баримт дайсан байдаг. Ингээд Ж.Наранцацралт гишүүн түүний өмнөөс УИХ-ын чуулган дээр шалгалтын Ажлын хэсгээс:

-Энд Дорлигжавын нэр хамгийн их гарч байгаа Дорлигжав өнөөдөр надаар тодорхой материал өгч явууллаа. Ажлын хэсэг асуудлыг бүх талаас нь харсан уухолбогдож байгаа бүх хүнтэй уулзсан юм уу. Энэ талаар ямар арга хэмжээ авсан юм бэ хэмээн асуусан байдаг. Түүний асуултад Ажлын хэсгийнхэн:

Төрийн хянан шалгах хорооны шалгалт бол өөрийнх нь бүрэн эрхийн дагуу графикийн хугацаанд хийсэн шалгалт. Ажлын хэсгийн шалгалт бол УИХ-ынх. Ямар нэгэн нам хүчинтодорхой хүмүүсийг буруутгах гэсэн зорилгогүй. Гарсан алдаа дутагдал, зөрчил нь энэ хүнтэй холбоотой учраас гишүүдийн анхаарлыг яах аргагүй татаж байна. Хамтарсан үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сайжруулах асуудлыг ч бид хөндөж байна. Шалгалтын үеэр илэрсэн дутагдалыг хуулийн байгууллагад шилжүүлэхгүй орхих эрх зүйн үндэс байхгүй хэмээн хариулсан байдаг. Энэхүү Ажлын хэсгийг тухайн үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж ахалж байсан билээ.

Ингээд Д.Дорлигжавт хуулийн байгууллага “Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн Зөвлөлтэй 1999 оны дөрөвдүгээр сарын 2-нд ОХУ-ын Москва хотод байгуулсан гэрээний 2, 3 дугаар заалтыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, их хэмжээгээр хэтрүүлсэн ба Зөвлөлтэй зөвшилцөлгүй Кипр Улсын нэр бүхий компанитай хуурамч гэрээ байгуулж уг компанид их хэмжээний америк долларыг шилжүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Он жил өнгөрч энэ хэрэг замхарсан бөгөөд өнөөдөр цагдаа, прокурорын архивт энэ хавтаст хэргийн баримт байдаг юм болов уу? Энэ асуултад та ч бас хариу хайх гээд үзээрэй.

Хэнд эрх мэдэл байна тэр хүний гарт хөрөнгө санхүү нь төвлөрдөг учраас эрх мэдэлтэй байх эсэхээ шийдэх хөрөнгөө эндээс босгохын тулд “Эрдэнэт”-ийг улс төрийн намууд стратегийн түшиц газар болгон ашигласаар 20 орчим жил болж байна. Ийн тонуул дээрэмд өртдөг ч Эрдэнэтийн овооны зэсийн нөөц хараахан шавхагдах болоогүй. Дээр нь улсын төвсийн ихэнх хувийг бүрдүүлчихнэ. Тиймдээ ч улстөрчид “Эрдэнэт” үйлдвэрт “саалийн үнээ” гэх нэрийг оноосон биз ээ.

cyprus-300x130 Д.Дорлигжавын "Эрдэнэт"-ээс оффшор бүсэд шилжүүлсэн 800 мянган ам.долларын түүх

https://updown.mn/8155.html?fbclid=IwAR09_G2nqJ4onumH3oAdTbGRIiQU1LBq10406F3MyfhpMRV9hKpiu0SH0IE

Д.Дорлигжавын “Эрдэнэт”-ээс оффшор бүсэд шилжүүлсэн 800 мянган ам.долларын түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани