Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг онилсон З.Энхболдын “нөмөр”-т байдаг гэх “Страто” болон “Хишиг арвин индустриал”-ийн фактууд

Тавантолгойг онилсон З.Энхболдын “нөмөр”-т байдаг гэх “Страто” болон “Хишиг арвин индустриал”-ийн фактууд

 

ЕТГ-ын дарга асан, ноён З.Энхболд энэ албан тушаалаас буугаад Тавантолгойн ордын талаар ярьж эхэлсэн.
Гэвч ноён З.Энхболд Тавантолгойн ордыг үнэн сэтгэлээсээ хамгаалдаг уу, ард нь өөр эрх ашиг нуугддаг уу гэдэг эргэлзээ төрүүлж эхэлсэн.
Хамгийн тү­рүүнд түүний дүү З.Хишиг­тогтохын найз А.Баттүшиг нарын "Страто” компани Тавантолгойн ордтой холбоотой болж таарсан.
 
Нэг. "Страто” ХХК нь Ачитсайханы Баттүшигийн 100 хувийн эзэмшилд  2015 оны наймдугаар сарын 7-нд байгуулагджээ.
"Страто” ХХК-ийн хувь эзэмшилд 2018 оны зургадугаар сарын 18-нд өөрчлөлт орж Ачитсайханы Баттүшиг 47 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг 53 хувийг эзэмшдэг болжээ.
Улмаар 2018 оны есдүгээр сарын 13-нд дахин өөрчлөлт оруулж Ачитсайханы Баттүшиг 37 хувь, Гончигийн Эрдэнэбилэг 10 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг гурван хувь, БНХАУ-ын  "Шаньдун Шенхан Жиеэ Эдийн засгийн худалдааны ХХК” 50 хувийг нь эзэмших болсон байна.
"Шаньдун Шенхан Жиеэ Эдийн засгийн худалдааны ХХК” нь БНХАУ-ын Шаньдун мужийн Зоу Чэнши хотод "Шаньдун Шиншэн хөрөнгө оруулалтын групп компани”-ийн охин компани болж 2009 онд байгуулагдсан. Анх 168 сая юанийн хөрөнгөтэйгээр бүртгүүлж байжээ.
 
 
 
Тээвэр ложистик, нүүрсний борлуулалт, автомашины худалдаа, түрээс зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг. Нийт 415 ажилтантай. Том оврын 300 автомашинтай. Жилд 8.5 сая тн бараа бүтээгдэхүүний худалдаа хийж, 2.2 тэрбум юанийн борлуулалтын орлоготой ажилладаг. Шаньси, Шэньси, Хэбэй, Шаньдун зэрэг мужуудад ложистикийн төвтэй. Томоохон нүүрсний компани, цахилгаан станцуудтай стратегийн хамтын ажиллагаатай хувийн компани юм.
 
 
 
Тус компанийн хувьцаа эзэмшигч Лин Тао нь өнгөрсөн 2019 онд Монголд арван удаа орж ирсэн. Хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол Улсын хилээр гарснаас хойш орж ирээгүй. Мөн тус компанийн төлөөлөгч Сун Дэлин 2018 онд зургаан удаа, 2019 онд дөрвөн удаа Монголд ирсэн. Сүүлд 2019 оны долдугаар сарын 7-ны өдөр хилээр гарсан байна.
Хоёр. "Страто” компани Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд нүүрс угаах үйлдвэр барьж, түүндээ Өмнөговь дахь "Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс авчирч угаадаг. Түүнийгээ БНХАУ-д борлуулж ашиг олдог.
 
 
 
Хамгийн гол нь ингэхдээ хуурамч ТЭЗҮ буюу "Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг угааж, цааш нь борлуулах ТЭЗҮ хийгээгүй байна.
 
 
 
Гурав.  "Страто” ХХК нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээг "Нүүрс угааж баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг үндэслэн” байгуулж ирсэн байгаа юм. Энэ талаар бид өмнөх дугаарт мэдээлсэн. Ийм байдлаар гэрээ байгуулж, угаасан 2019 оны 5-7 дугаар сарын хооронд 593 вагон, 39265 тн нүүрсийг БНХАУ руу гаргажээ.
Дөрөв. "Страто” компанийн удирдлагууд 2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэд хандаж тус сумаас хойш 10 км-т уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшихээр хүсэлт гаргаж, түүнийгээ шийдвэрлүүлжээ.
Ингэхдээ ТЭЗҮ болон төслийн дэлгэрэнгүй танилцуулга, холбогдох бусад баримт материалыг өгөлгүйгээр ГХГЗЗГ-ын "Улсын төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажлууд болон төсөвт байгуулалгын хэрэгцээд зайлшгүй эзэмшүүлэхээс бусад тохиолдолд батлагдсан төлөвлөгөөнд тодотгол, өөрчлөлт хийхгүй”, "Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаагүй газарт газар эзэмших, ашиглах зөвшөөрөл өгөхгүй” гэсэн заалтыг зөрчиж, хууль бусаар үйлдвэрлэлийн газар авчээ.
Тав. "Страто” ХХК нь хууль бусаар батлуулсан ТЭЗҮ-гээ ашиглаж, ҮХГ-тай Татварын тогтворжуулалтын гэрээ байгуулж, ААНОАТ, Гаалийн татвар, НӨАТ, АМНАТ-аас чөлөөлөгдсөн.
Зургаа. "Страто” ХХК нь 2019 оны тавдугаар сард  баяжуулах үйлдвэрийнхээ нээлтийг хийж нүүрс экспортолж эхэлсэн. Гэсэн атал нөөцийн төлбөр төлөлгүй, энэ талаар маргаан үүссэн ч "Страто” ХХК-ийн хуульч С.Баярмаа ҮХЦ-д гомдол гаргасан. Гэтэл Цэцийн шийдвэрийн дагуу АМНАТ тэглэгдэж "Страто” ХХК-д 1.3 их наяд төгрөгийн татвар ногдох орлого хэрэгсэхгүй болсон.
Өдгөө "Страто” ХХК-ийн "Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2019 оны дөрөвдүгээр сарын 3, аравдугаар сарын 15-ны өдрийн тус бүр 150 мянган тн нүүрс авах гэрээ нь түр зогсчихсон. Цаашилбал дээрх хууль бус үйл ажиллагаанууд нь хууль хяналтын байгууллагууд, олон нийтийн анхааралд орчихоод байна.
 
Ноён З.Энхболдын "нөмөр, сүүдэр”-ийг барааддаг гэх бас нэг компани нь "Хишиг арвин индустриал” ХХК юм.
Нэг. Ноён З.Энхболдын "Хишиг арвин индустриал” ХХК холбогддог сэжим нь мөн л түүний төрсөн дүү З.Хишигтогтох, тус компанийн Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал М.Тулгат юм. Эдгээр хүмүүс "Хишиг арвин индустриал” ХХК-ийн үйл ажиллагааг удирдаж явуулдаг.
 
"Хишиг арвин индустриал” ХХК Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал М.Тулгат нь 2016 онд АН-аас нэр дэвшиж НИТХ-ын төлөөлөгч болсон. М.Тулгат нь ноён З.Энхболдтой маш ойр. Тухайн үед ноён З.Энхболд АН-ын дарга байв. З.Энхболд, М.Тулгат нар 2013 онд "Алсын хараа бодлогын төв” ТББ-ыг нэр бүхий хүмүүстэй хамт үүсгэн байгуулсан. "Энэ ТББ-ын сүүлийг сөхвөл юм гарч ирнэ” хэмээн эх сурвалж хэлж байгаа юм.
Хоёр. "Хишиг арвин индустриал” ХХК нь 2011 оноос "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Зүүн Цанхийн уурхайд гэрээт олборлолтой болон дэд бүтцийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. "Хишиг арвин индустриал” ХХК, түүний охин компани болох "Монголиан контракт майнинг сервис” ХХК-иуд 2019 онд "Эрдэнэс Тавантолгой” ХК-тай ЭТТ-201901201-02-01 дугаартай "Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч”-ийн 2 895 210 000 буюу Хоёр их наяд найман зуун ерэн таван тэрбум хоёр зуун арван сая төгрөгийн шууд гэрээ байгуулаад ажиллаж байна.
Гурав. Нэр бүхий банкнаас 2018-2019 онд "Хишиг арвин индустриал” ХХК нь 63.3 тэрбум төгрөг, "Монголиан контракт майнинг сервис” ХХК нь 11.1 тэрбум төгрөгийн зээлийг автомашин, техник, тоног төхөөрөмж, орон сууц барьцаалсан зээлийн гэрээг байгуулж авсан. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сонгон шалгаруулалтад орохдоо банкны тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, зээлгүй гэсэн баримт бүрдүүлж өгчээ.
Ноён З.Энхболдтой нэр холбогдсоор ирсэн энэ хоёр компанийн талаарх "Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой мэдээллийг машид товчлоход ийм юм. Бид улам дэлгэрүүлэн хүргэх болно.
Нөгөөтэйгүүр ноён З.Энхболдын Тавантолгойн ордыг "барьж аваад” гүйгээд байгаа нь цаанаа учиртай байж мэдэхээр байна. Тэрээр "Эрдэнэс Тавантолгой” IPO хийх гэж байна гээд бухимдаад байгаа юм. Үүнийг олон нийтэд харлуулан ойлгуулахын тулд "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг зарах гэж байна гэх болсон.
Гэвч IPO хийчихвэл "Эрдэнэс Тавантолгой” ХК босгосон хөрөнгөөрөө нүүрс барих үйлдвэр барьж, хөрс хуулалт, олборлолтоо хийх тоног төхөөрөмжтэй болчихно. Эдгээр компанийн "Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хийдэг өндөр дүнтэй гэрээнүүд зогсоно. Харин "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилийн орлого талийж өгнө. Эдийн засгийн талаасаа ч, энгийнээр ойлгоход ч ийм л зүйл болж буй ажээ.
 
 
 
Үргэлжлэл бий.
 
 
Р.Хангал
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Тавантолгойг онилсон З.Энхболдын “нөмөр”-т байдаг гэх “Страто” болон “Хишиг арвин индустриал”-ийн фактууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани