Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Страто”-гийн балгаар говийн гурван аймгийн газар шороо эвдэрч, гүний ус татарч байна

ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлгийн ээлжит дугаараар “Страто” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны хор уршгаар Говьсүмбэр аймгийн Шивээговь, Дундговь аймгийн Баянжаргалан сумдын иргэд хохирч, ундны ус татарч, мал сүрэг нь өвчилж, бэлчээргүй, болж байгаа талаарх сурвалжлагыг газар дээрээс нь бэлтгэж хүргэлээ.

Уг нэвтрүүлэгт орон нутгийн удирдлага, иргэд оролцож байр сууриа илэрхийлсэн юм.

БНХАУ-ын хөрөнгө оруулагчид 50 хувийг нь эзэмшдэг “Страто” ХХК 2015 онд байгуулагдсан бөгөөд 2019 оноос үйл ажиллагаа нь жигдэрсэн байна. Тус компани жилдээ 1,5 сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэртэй юм. Баяжуулж угаасан нүүрсээ БНХАУ руу гаргадаг, хэтдээ Европын зах зээлд гаргах зорилттой.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сум дахь Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас үүссэн Хаялга нуурыг түшиглэж нүүрс угаадаг “Страто” ХХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс- Тавантолгой компаниас сайн чанарын коксжих нүүрс авч баяжуулалт хийдэг байна. Харин уг нүүрсийг тээвэрлэхдээ нүүрс тээврийн хүнд даацын машинууд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн 6 сумын нутгаар 430 км шороон зам туулж, зам зуурын газрын хөрсийг эвдэж, шороо тоос босгон там болгожээ. Тэд хаа дуртай газраараа зам гарган давхилддаг бөгөөд хааж хориглох гэсэн нутгийн иргэдийн үгийг огт сонсдоггүй аж.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, Монгол Улсын нэр бүхий гурван иргэн хувьцаа эзэмшдэг “Страто” ХХК Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн гүний шүүрлийн уснаас үүссэн Хаялга нуурын усыг ашиглан нүүрс угаахаар анх ТЭЗҮ-дээ тусгаж, үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших зөвшөөрлийг 15 жилийн хугацаатайгаар авч, энэ газраа 73 сая төгрөгөөр худалдан авсан байна.

Хэрэг дээрээ тэд Хаялга нуурын усыг ашигласангүй. Хууль бусаар гүний худаг ухаж түүгээрээ нүүрс угааж ирсэн байна. Энэ хууль бус үйлдэлд нь 1,5 сая төгрөгийн торгууль ногдуулж байжээ.

Гэвч ийм арга хэмжээ ногдуулсан 2019 оны нэгдүгээр сараас хойш зөвшөөрөлгүйгээр гүний ус ашиглаж байгаа эсэхэд нь хяналт тавиагүй ажээ. “Страто” ХХК 2019 оны тавдугаар сараас баяжуулсан нүүрсээ экспортод гаргаж эхэлсэн бөгөөд хоёрын хоёр худаг гаргаж гүний ус ашиглан нүүрс баяжуулсан болж таарч байгаа юм байна. Үүнээс нэг сарын дараа, зургаадугаар сарын 20-нд хууль бус үйлдлээ халхавчилж аймгийн Усны газартай хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлт хүргүүлсэн гэнэ.

Харин аймгийн Усны газраас гүний ус ашиглах талаар ТЭЗҮ-дээ тусгаагүй атал гүний ус ашиглах тухай гаргасан “Страто” ХХК-ийн хүсэлтийг нь ёсчилжээ.

Байдал ийм болсон тул дээрх 1,5 сая төгрөгийн торгууль ногдуулаад зогсохгүй зөвшөөрөлгүй ухсан гүний худагт нь тоолуур тавьж, хагас жил гүний ус ашигласан төлбөрийг авах ёстой гэж  иргэний нийгмийн байгууллагууд шаардсаар байна.

Гадаргын ус бараг байхгүй говийн гүний усыг хариуцлагагүй уул уурхай хууль бусаар татан хэрэглэсээр байгаагийн нэг бодит жишээ энэ болжээ.

Газар дээрээ байдал ямар байгаа талаар орон нутгийн удирдах түвшний хүмүүс болон иргэд байр сууриа илэрхийллээ.

Говьсүмбэр аймгийн БОАЖГ-ын дарга Д.Мөнх-Эрдэнэ:

-Анх үйлдвэрээ барьж эхлэхээс нь хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж байсан. Шаардлага зөрчсөн үйлдлүүд дээр нь манай аймгийн БОАЖГ-аас гомдол хүсэлт тавьсны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас хариуцлага тооцож ажилласан.

“Страто” ХХК зориулалтын зам тавилгүйгээр тээвэрлэлт явуулж хөрс эвдсэн нь тогтоогдсон учраас Мэргэжлийн хяналтын байгууллагаас хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авсан.

Говьсүмбэр аймгийн МХГ-ын мэргэжилтэн Б.Гантуяа:

-Зөвшөөрөлгүйгээр гүний усны цооног өрөмдсөн зөрчил дээр нь манай газраас арга хэмжээ авсан. Шивээговь сумаас үйлдвэрийн байр хүртэлх замын маршрутаа хоёр удаа өөрчилсөн. Эхний замыг өвөлжөө, хаваржаатай газраар дайрсан гэж иргэд гомдол гаргасан учраас сольсон. Бид газар дээр нь очиж үзээд эхний маршрутаар эвдэрсэн газрыг хэвийн байдалд нь оруулах шаардлага хүргүүлж хэвийн болгуулсан. Сайжруулсан зам болгох албан даалгавар хүргүүлсэн. Албан ёсны хэрэгжилтийг эргэж мэдэгдээгүй.

Шивээговь сумын Иргэдийн бүлгийн ахлагч Г.Дэлгэрсүрэн:

-2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үйлдвэрлэлийн зориулалттай 22,5 га газрыг “Страто” ХХК-д өгсөн. Гэтэл энэ талаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд огт тусгаагүй байсан. 2018, 2019 онд багтаагаад үйлдвэрийн газар, замын асуудлыг нь “Страто” ХХК-ийн хүсэлт дагуу хуралдаад шийдээд өгчихсөн байна. Гэтэл 2016, 2017 оноос эхлээд өнөөдрийг хүртэл өвөлжөө, хаваржааны газраа шийдүүлэх гээд малчид өргөдлөө өгсөөр байтал өнөөдрийг хүртэл шийдээгүй.

Нүүрс угаасан ус нь баймаар юм. Гэтэл тэр байхгүй. Тэр усаар юу хийдэг вэ, хаашаа шингэдэг вэ? Одоо бол лаг шавар болгоод хаа нэгтээ хурааж байж болно. Хэдэн жилийн дараа тэр химийн бодистой шавхруу хөрсөнд яаж нөлөөлөх бол гэдэгт санаа зовж байна.

Шивээговь сумын 2-р багийн малчин Т.Ганзориг:

-“Страто” ХХК гүний худаг гаргаснаас болж Шивээговь сумын ундны ус иргэдээ ч, малаа ч хангаж дийлэхээ больсон. 

Шивээговь сумын 2-р багийн малчин Т.Сүхээ:

-Анх 2019 оны тавдугаар сард Тавантолгойгоос 1000 гаруй машин орж ирсэн. Энд тэндгүй, ус садарч байгаа юм шиг хаа сайгүй, дуртай замаараа орж ирсэн. Малчид эсэргүүцэж, мотоциклиор өмнүүр нь хорьсон боловч жолооч нар үл тоосон. Маршрутаараа явахыг хүссэн боловч “Маршрут хаагуур байгааг бид яаж мэддэг юм” гэж жолооч нар хариулсан байдаг гэлээ.

Малчин н.Байгалмаа нарын хэлснээр нэг л өдөр “Страто” ХХК-ийн нүрс ачсан машинууд тоос татуулан давхин ирцгээж хөрс эвдэж эхэлжээ. Хүн даацын нэг машин 60-100 тонн ачаа тээдэг. Өдөрт дунджаар 50-60 машин өнгөрдгөөс болж говийн сул хөрс улаанаараа эргэх болжээ.

Үүний улмаас хавийн иргэд тоосны харшилтай болж, толгой нь эргэж, амьсгал нь давхцаж, төхөөрсөн малын гэдэс дотор идэх аргагүй өвчилсөн байдаг болж. Малын уушги нь наалдсан, нүд нь өвдөж нуух цувсан байдалтай, нарийн тоос шигсэн учраас ямааны ноолуур гологдон үнэд хүрэхээ больжээ.

Нутаг, ус, бэлчээрээ хамгаалсныхаа төлөө торгуулийн хуудас авсан гурван ч иргэн байгаа юм байна. Иргэн Г.Дэлгэрсүрэн 2 сая төгрөгийн, Т.Ганзориг 200 мянган төгрөгийн торгуулийн хуудас хүлээж авчээ.

Зам тээврийн хөгжлийн сайд 2019 оны тавдугаар сарын 3-нд нутгийн удирдлагатай зөвшилцөлгүй, иргэдийн саналыг ч авалгүйгээр 143-р тушаал гаргаж, улсын чанартай зам болгон мөнөөх замыг нь баталгаажуулжээ. Хатуу хучилттай зам болгож байж нүүрс тээвэрлэх ёстой ч ингэсэнгүй. Хөрсийг нь дахин дахин хуссаар газрыг элэгдэл доройтолд бүрмөсөн оруулжээ.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаа, ИТХ-ын дарга О.Ууганбаяр, малчин Ч.Отгонбаяр, Г.Дэлгэрсуурь, багийн Засаг дарга М.Мөнгөнхуяг нар ч Говьсүмбэр аймгийн иргэдийн нэгэн ижил байр суурийг илэрхийлж байлаа.

Тэр бүү хэл газар ашиглалтын талаар хуралдсан гэх багийн нийтийн Хурлын протоколыг хуурамчаар үйлдэж, 100 гаруй багийн 73 хүн уг хуралд оролцон 20 гаруй нь үг хэлсэн мэтээр бичиж баталгаажуулсан үйлдлийг ч багийн нийтийн Хурлын дарга П.Сарангэрэл гаргасан байна. Хэрэг дээрээ уг хуралд хэдхэн хүн сууж, Ренчиндулам гэдэг ганц хүн асуулт асууж, Стратогийн А.Баттүвшингээс хариулт авсан нь цаасан дээр дурайж үлджээ.

Ийнхүү байгаль орчны эсрэг үйлдэл хийж буй "Страто"-гийн балгаар говийн гурван аймгийн зам дагуух иргэд хохирч, хөрс шороо ихээр эвдэрч, бажуулах үйлдвэрийн балгаар гүний ус татарсаар байна.


Нэвтрүүлгийг БҮРЭН ЭХЭЭР НЬ үзэх
 

“Страто”-гийн балгаар говийн гурван аймгийн газар шороо эвдэрч, гүний ус татарч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани