Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Чилийн Коделко корпораци үндэсний эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэгч тулгуур болсон түүх

Чилийн Коделко корпораци үндэсний эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэгч тулгуур болсон түүх

 

20  дугаар зууны эхэн  үеээс  1951 он  хүртэл  Чилийн  зэсийн  ордуудыг  америкийн  компаниуд Браден  коппер , Кеннекот коппер корпораци эзэмшиж , Чилийн эдийн засагт орох орлого хамгийн бага байсан байна. 1951 онд Чилийн засгийн газар  Америкийн засгийн газартай хэлэлцээр хийж дээрх компаниудын олборлосон металлын  20 хүртэл хувийг эзэмших болсоноор Чилийн засгийн газарт орох орлого нэмэгдсэн байна.
1955 онд зэсийн аж  үйлдвэрийг хөгжүүлэх  тухай  хууль гарч, зэсийн баяжмалыг боловсруулж  экспортод гаргах, зэсийн металлын экспортод хяналт тавих, цэвэр зэсийн олон улсын зах зээлийн худалдаанд оролцох  Үндэсний Зэсийн  департаментыг  байгуулсан байна.     
1966 онд  зэсийн  үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Чилийн засгийн газар гадаадын хувийн корпорациудтай хамтарсан үйлдвэр байгуулах тухай хууль баталсан бөгөөд уг хамтарсан үйлдвэрт засгийн газрын эзэмших хувь хэмжээг 25-51 хувь хүртэл тогтоож өгсөн байна.
1967 онд Ел Теньте, Чукикамата, Сальвадор зэсийн уурхай дээр хамтарсан үйлдвэр байгуулж  Чилийн засгийн газар 51%-ийн акцийг эзэмших болсон байна. Тэдгээрийн актив хөрөнгө тухайн үед 31,6 сая ам доллар байсан бол 2012 оны төгсгөлд  хувьцаат хөрөнгө 12,2 тэрбум ам доллар болж өссөн байна. Эдгээр үйлдвэрийн А зэрэглэлийн цэвэр катодын зэс үйлдвэрлэж  олон улсын зах зээлд худалдаалж  байна. 1970 оноос  Чили улсад өрнөсөн социалист хувьсгалын үр дүнд  Чилийн  Үндэсний конгресс  Чилийн  үндсэн хуулийн 10 дугаар зүйлд  газрын хэвлийн  баялаг  Чилийн ард түмний  мэдэлд байх, халдашгүй бүрэн эрхтэй өмч мөн гэдэг нэмэлт өөрчлөлт оруулж, энэ заалтыг үндэслэн 1971 онд  Чилийн үндэсний конгресс  "Том хэмжээний зэсийн нөөцтэй  зэсийн орд эзэмшигч гадаадын компаниудын зэсийн  ордыг нийгэмчлэх тухай” 17450 дугаар хууль гаргасан байна.
Энэ хууль гарсанаар том хэмжээний нөөцтэй  зэсийн ордууд бүрэн хэмжээгээр  Чилийн засгийн газрын  эзэмшилд  шилжих боломж бүрдсэн байна. Эдгээр зэсийн нөөцийг зах зээлд удирдах  Үндэсний  зэсийн корпораци  Коделко  байгуулагдсан байна. Үндэсний зэсийн  Коделко корпорацийн эзэмшилд   зэсийн уурхай  Чукикамате, Экзотике, Эль-Тениенте, Сальвадоре ба  Андина нэгдэн орж уул уурхай, зэс боловсруулах аж үйлдвэрлэл худалдааны  аврага том нэгдэл үүсгэн байгуулагдсан байна. Мөн 2005 оноос зэс хайлуулах үйлдвэр болон нефть боловсруулах үйлдвэр эзэмшиж байна. Гадаадын хөрөнгө оруулалтай  Англо-американ  Sur SA компанид 20%-ийн хувьцаа, Minera El Abra 49%  болон бусад хайгуулын болон технологийн хөгжлийн охин компаниудад хувьцаа  эзэмшдэг байна. Мөн Бразили, Экваторын улсын уул уурхайн компаниудад  хөрөнгө оруулж хувьцаа эзэмшиж байна. 
 
 
 
1976 оноос өнгөрсөн 41 жилд Коделко корпораци  Чилийн засгийн газрын төсөвт 100 тэрбум ам доллар төвлөрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн зэсийн нөөцийн 9%-ийг эзэмшиж, жилд 1,8 сая тонн А зэрэглэлийн катодын зэс, 1,2 сая тонн металл зэс агуулсан зэсийн баяжмал гаргаж  дэлхийн зах зээлд нийлүүлж  байна.
 
 
 
Мөн молибдений нөөц болон үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд нэг дүгээрт орж жилд 19,7 мянган тонн молибден экспортод гаргасан байна. 2010 оны 3 дугаар сарын 1 өдрийн 20392 дугаар хуулиар  Чилийн Үндэсний зэс корпорацийн  удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулсан бөгөөд Удирдах зөвлөл  9 гишүүнтэй  3 гишүүнийг  ерөнхийлөгч,  2 гишүүнийг  Коделко корпораци, 4 гишүүнийг Төрийн удирдлагын зөвлөл санал болгож ерөнхийлөгч томилдог байна. Корпорацийн ерөнхий захирлыг  Удирдах  зөвлөлөөс томилдог байна. 
Коделко корпорацийн улсын төсөвт төвлөрүүлэх төсвийн орлого, корпорацийн үйл ажиллагааны зардлын төсөв, хөрөнгө оруулалт болон элэгдэл хорогдлын сангийн төсвийг Уул уурхайн яамны сайд , Сангийн яамны  сайдын хамтарсан тушаалаар баталдаг  байна.
 
 
 
Коделко олон нийтийн нээлттэй хувьцаат компани,  Чилийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд  бирж дээр үнэт цаас гарган  корпорацийн санхүүгийн аудитлагдсан тайлан мэдээлэлийг нээлттэй ил тод байдлаар олон нийтэд  мэдээлж байдаг.  Коделко корпорацийн санхүүгийн үйл ажиллагаанд  Чилийн зэсийн корпораци, Үнэт цаас даатгалын хороо хяналт тавьж, бусад мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг зохих хуулийн дагуу гүйцэтгэж байна.
 
 
 
Санал:  Монголын  үндэсний  зэсийн  корпораци  байгуулах Монгол улс  зэсийн нөөцөөр дэлхийд Чилийн дараа 2 дугаарт жагсаж байна. Эрдэнэт үйлдвэр  төрийн мэдэлд бүрэн шилжсэн, Оюутолгойн зэсийн ордын нөөц дэлхийд  эхний 3 бүртгэгдэж, засгийн газар 34 хувийн хувьцаа эзэмшиж байгаа, Оюутолгойн зэсийн баяжмалыг түшиглүүлэн жилд 1 сая тонн хүртэл зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэх нөхцөл байдал бүрдэж байгаа тул Үндэсний зэсийн   корпорацийг нэн яаралтай байгуулж, дэлхийн зэсийн борлуулалтанд бие даан оролцох шаардлага байна. 
Эх дэлхийн баялгийн эзэн нь тухайн улсын газар нутагт оршин суугаа ард түмэн мөн. Ашигт малтмал гэдэг бол ард түмний өмч бөгөөд тухайн улсын иргэдэд л зориулагдах ёстой. Энэ талаар ч НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1962 оны 12-р сарын 14-ний өдрийн 1803 (XVII) тоот  "Байгалийн баялаг тухайн ард түмний өмч бөгөөд халдашгүй бүрэн эрхтэй" гэсэн тогтоол өнөөдөр ч хүчин төгөлдөг үйлчилж байгаа бөгөөд энэ нь тухайн улс орны төсвийн мөнгөөр эсвэл дотоод гадаадын компаний хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн гэдгийг үл харгалзан тухайн үндэстний байгалийн баялаг тухайн ард түмний өмч бөгөөд халдашгүй дархан өмч юм. Энэ хүрээнд Монгол улсын "Үндсэн Хууль"-д   газрын хэвлий дэх байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан  нь НҮБ-ийн Ерөнхий Ассемблейн 1962 оны 12-р сарын 14-ний өдрийн 1803 (XVII) тоот тогтоолын үзэл баримтлал агуулгатай яв цав нийцэж байна.  
Монгол улс  Азид  зэсийн балтлагдсан нөөцөөр Чилийн дараа орж байгаа тул  Чилийн Коделко корпорацийн туршлагыг хэрэгжүүлэн  Монголын зэсийн нөөцөд  хяналт тавих, зэсийн баяжмалыг хайлуулан цэвэр катодын зэс үйлдвэрлэн, гадаад зах зээлд бие даан борлуулалт хийх Үндэсний зэс корпорацийг нэн яаралтай байгуулах шаардлагатай байна.
 
 
 
Эрдэс баялаг, үндэснийн нийгэмлэгийн тэргүүн, доктор Х.Владимир  
Чилийн Коделко корпораци үндэсний эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэгч тулгуур болсон түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани