Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгаль орчинд үзүүлэх коронавирусний эерэг ба сөрөг нөлөөллүүд

Байгаль орчинд үзүүлэх коронавирусний эерэг ба сөрөг нөлөөллүүд

 

Коронавирусний цар тахлын улмаас олон мянган хүн нас барж, дэлхийн эдийн засаг тогтворгүйтэн хямарч, улс орнууд хилээ хааж, Олимпын тоглолт хойшиллоо. Гэсэн хэдий ч гэнэтийн энэ эрсдэлтэй үзэгдэлд эерэг талууд бий гэдгийг судлаачид дурдаж байна.
Юуны түрүүнд, бүх нийтийн хөл хорио тогтоосноор агаар, орчны бохирдол эрс багаслаа. Аж үйлдвэрийн томоохон хотуудад агаарын чанар эрс сайжирсныг сансраас авсан зургууд нотолж байна. Итали улсад бүх нийтийн хөл хорио тогтоож, жуулчдыг зөөдөг завинуудыг зогсоосноор сүүлийн 60 жилийн хугацаанд Венецийн сувгийн ус анх удаагаа тунгалагшиж, ёроолд нь жижиг загаснууд хөвж буй нь харагдах болжээ. Ердийн өдрүүдэд жуулчдын хөлд дарагдаж байдаг Венецийн ус хэтрүүлж хэлэхэд намаг мэт бохир байв. Түүнээс гадна, Хятад болон Непал улс Эверест рүү хийх авиралтыг зогсоогоод байна. Сүүлийн хэдэн жилд тоо нь хэдэн арав дахин өссөн уулчид майхан сав, олс дээс, консервны лааз зэргээ хаяж Гималайн уулсыг хогийн цэг болгон хувиргаад байсан юм. 
 
Коронавирусний халдварын тархалтын үед дэлхий даяар агаарын тээвэр, төмөр зам, автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж, үйлдвэрлэл зогсож, хүмүүс гэрээсээ ажлаа хийх болсноор 2008-2009 оны хямралаас хойш анх удаагаа хорт хаягдал бохирдлын хэмжээ буурлаа. Хүмүүсийн хөл татарснаар байгаль дэлхий өөрөө өөрийгөө сэргээж эхэлжээ.
 
Өнгөрсөн онд Нью-Йорк хотноо болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр 16 настай швед охин Грета Тунберг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой тэмцэл хийхгүй байгаа дэлхийн улс орнуудын удирдагчдыг буруутган шүүмжилж байсныг бурхан сонсоод коронавирусийг илгээв үү гэлтэй.  Агаар мандалд хаягдаж буй азотын давхар ислийн хэмжээ эрс буурсан нь ялангуяа Италийн хойд нутагт илт мэдэгдэж байна. Үүнийг дорх сансрын зургаас харж болно.
 
 
Түүнчлэн Хятад улсад агаарын бохирдол багасаж, агаар мандалд хаягдаж буй азотын давхар ислийн хэмжээ эрс буурсныг НАСА-гийн сансрын зурагнаас харна уу.  Тус улсын үйлдвэрүүд дэлхийн нүүрсхүчлийн хийн нийт хаягдлын 30 хувийг ялгаруулдаг ба 2 дугаар сарын 3-наас 3 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хаягдлын хэмжээ 25 хувиар багассан байна. Тодорхой хэлбэл, дээрх хугацаанд Хятад улс 200 сая тонн нүүрсхүчлийн хий үйлдвэрлээгүй гэсэн үг. Хятадын Байгаль орчны яамны мэдээлэлд дурдсанаар, 2 дугаар сарын "сайн чанарын агаартай өдрүүд”-ийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21,5 хувиар өссөн байна. Ташрамд дурдахад, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхийн 10 хүн тутмын 9 нь бохирдсон агаараар амьсгалж, үүний улмаас жил бүр 7 сая орчим хүн нас барж байна.
 
 
Нөгөөтэйгүүр, биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах тал дээр чухал алхмыг Хятад улс хийлээ. Зэрлэг амьтдыг нууцаар болон илээр худалдаалдаг том төв болох Ухань хотод коронавирусний голомтыг илрүүлсний дараа зэрлэг амьтдыг худалдахыг хориглосон шийдвэрийг Хятадын эрх баригчид гаргасан байна.
 
 
 
Зэрлэг амьтдыг худалддаг дэлхийн хар зах дээр 27 тэрбум доллар эргэлддэг бөгөөд нууц наймааг таслан зогсооно гэдэг бол тийм ч хялбар хэрэгжихээр зүйл биш юм. SARS цар тахал дэгдсэний дараа 2003 онд Хятад улс ийм төрлийн худалдааг зогсооно гэж амлаж байсан билээ. 
 
 
 
Аялал жуулчлал ба агаарын тээвэр зогссоны эерэг нөлөө 
 
"Diamond Princess” гэдэг аяллын хөлөг онгоцон дээр коронавирусний халдвар тархаж, зорчигчид нас барсантай холбоотойгоор далай тэнгисийн аялал зогсчихоод байна. Аяллын хөлөг онгоц гэдэг нь яг үнэндээ бол далай тэнгисийг асар ихээр бохирдуулдаг жинхэнэ "тамын машинууд” гэнэ. Diamond Princess гэх мэтийн 3000-4000 хүн тээж явдаг аварга хөлгүүд долоо хоногт 500 тн бохир усыг далайд асгаж буйн улмаас асар олон тооны загас, ургамал үхэж байна. Мөн хөлөг онгоцны хөдөлгүүрийн нүсэр дуу чимээнээс далайн тэнгисийн амьтад үргэн дайжиж, үхэж үрэгддэг.
 
 
 
 
Harmony of Seas гэдэг нэртэй дэлхий дээрх хамгийн том аяллын хөлөг онгоцны гурван хөдөлгүүр нь нэг цагийн дотор 5,2 тонн дизель түлш зарцуулдаг байна. Нэгэн зэрэг 6780 зорчигч тээдэг, багийн 2100 гишүүнтэй уг хөлөг онгоцыг эзэмшигчид "эко аялал жуулчлал”, "хариуцлагатай аялал жуулчлал” зохион байгуулж байна гэж рекламддаг боловч бодит байдал дээр бүх зүйл эсрэгээрээ.
 
 
Уг хөлөг онгоц 83 мянган автомашины ялгаруулж буйтай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий, 421 мянган автомашины ялгаруулах азотын исэл, 1 сая автомашины ялгаруулах хатуулаг жижиг хэсгүүдийг агаар мандалд цацдаг байна.
Нөгөөтэйгүүр, агаар мандалд цацагдаж буй нүүрсхүчлийн хийн хаягдлын 2-3 хувийг ялгаруулж буй иргэний агаарын тээврийн салбар хямралд орсон нь хүмүүсийн ахуй амьдралд хүндрэл учруулсны зэрэгцээ экологийн байдал сайжрахад бага боловч нөлөөллөө. Зорчигч тээврийн нэг онгоцны экологид үзүүлэх нөлөө нь 8 мянга орчим автомашиныхтай дүйцэхүйц бөгөөд дэлхий даяар дунджаар 11-19 мянган онгоц, 500 мянган хүн агаарт байнга байдаг гэсэн тооцоо бий.
 
 
Дэлхий даяар хортой хог хаягдлын хэмжээ багассаны сацуу дуу чимээ 30 хувиар буурсан гэдгийг эрдэмтэд баталж байна. Ганцхан жишээ дурдахад, газар хөдлөлийг судалдаг эрдэмтдэд тун аятай боломж гарч иржээ. Учир нь, метро, төмөр зам, үйлдвэр уурхайнуудын их чимээ нь газар хөдлөлтийн бичлэг /сейсмограмм/ хийхэд саад учруулж байсан бол одоо хөл хорионы үеэр хийсэн бичлэгүүд маш цэвэрхэн, шуугиангүй болж, далайн ёроол дахь чимээ хүртэл сонсогдож байгаа гэнэ. Энэ бол газар хөдлөлтийн идэвхжилийг судлах тун ховорхон боломж бөгөөд дэлхийг хамарсан карантины үеэр эрдэмтдийн хийсэн бичлэг, гэрэл зураг, судалгааны ажлуудыг цаашид хэдэн арван жилийн турш ашиглах нь лавтай.  
 
Цар тахлын сөрөг нөлөө
 
Үйлдвэрлэл зогсож, хүмүүсийн хөл татарснаар байгаль орчин сэргэж, манай гарагийн агаар цэвэршсэн нь илт мэдрэгдэж байгаа боловч нөгөөтэйгүүр коронавирусний цар тахал нь экологид алсуураа сөрөг нөлөөтэй гэдгийг судлаачид хэлж байна. Тухайлбал, MIT Technology Review сэтгүүлийн эрчим хүчний хэлтсийн редактор Жеймс Темпл коронавирусний цар тахал нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх урт хугацааны төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлнө гэж дүгнээд нөлөөллүүдийг дурджээ.
 
----Хөрөнгийн зах зээл хямралд орох нь нарны, салхины ба сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрүүдийг санхүүжүүлэхэд сөргөөр нөлөөлнө.
---Сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлэх асуудал нэг хэсэгтээ хойшилно.
---Газрын тосны үнэ хямдарснаар цахилгаан автомашин үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар буурна. 
---Хятад улс бол нарны зайн хавтан, салхин турбин болон цахилгаан автомашины литий-ионы зай хураагуур үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудын нэг юм. Харин коронавирусний цар тахлын улмаас Хятадын компаниудын нийлүүлэлт доголдсон нь сэргээгдэх эрчим хүчний зарим төсөл хойшлогдоход хүргэж байна.
Цэвэр эрчим хүчний салбарын дүн шинжилгээний тэргүүлэгч компани болох BloombergNEF нарны эрчим хүчний зах зээлийн 2020 оны эрэлтийн талаарх таамаглалаа бууруулжээ. Учир нь, улстөрчид болон том компаниуд эдийн засгийг дэмжих богино хугацааны хөтөлбөрүүдэд анхаарлаа төвлөрүүлснээр урт хугацааны хэтийн төлвийг орхигдуулж байна.
 
Үүний сацуу коронавирусний халдварын хоёрдахь давалгаа эхэлж, Хятадаас бусад орнуудад тархлаа. Энэ нь нефтийн эрэлтийг бууруулж, эдийн засгийн хямралд хүргэснээр урт хугацаандаа "ногоон технологи”, сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил удаашрахад хүргэж мэднэ.
Нүдэн дээр илт өөрчлөлтүүд харагдаж, байгаль дэлхий хог хаягдлаас бага ч боловч салж байгаа хэдий ч экологийн хөдөлгөөнийхөн үүнд төдийлөн сэтгэл ханамжтай бус байна. Учир нь, тэд хөл хорионы улмаас өөрсдийн гол зэвсэг болох олон нийтийн жагсаал цуглаануудаа зохион байгуулж чадахгүйд хүрчээ. Ойрын үед хийхээр товлосон экологийн асуудлаарх бүх уулзалт,  хурлууд хойшиллоо. Тухайлбал, 4 дүгээр сарын 13-нд болох ёстой буурай хөгжилтэй улсуудын тогтвортой хөгжлийн асуудлаарх уулзалт цуцлагджээ. Мөн энэ сарын эхээр Нью-Йоркт болох ёстой байсан ЭКОСОС залуучуудын чуулга уулзалт тасалдлаа. 11 дүгээр сард хийхээр товлосон НҮБ-ын их хурлаар ойрын 10 жилийн хугацаан дахь уур амьсгалын асуудлаарх төлөвлөгөө ба олон улсын нүүрсхүчлийн зах зээлийн дүрэм журмыг хэлэлцэх ёстой боловч уг хурал хойшлогдоно гэдэг нь үндсэндээ тодорхой болжээ.  Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн улс төрд чухал байр суурь эзэлж, байгаль орчныг хамгаалах залуучуудын хөдөлгөөн эрс идэвхжиж байгаа билээ. Харин коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямрал нь хүмүүсийн анхаарлыг эрүүл мэнд, ажил төрөл, тэтгэвэр, үл хөдлөх хөрөнгө зэрэгт илүүтэй хандуулснаар экологийн асуудлаас хөндийрүүлэх аюултай.
Нөгөө талаас, дээр дурдсан өөрчлөлтүүд нь урьдчилан төсөөлөхийн аргагүй хүчин зүйлээс шалтгаалж байгаа болохоос бус системийн түвшинд өөрчлөлтүүд огт гарсангүй. Өөрөөр хэлбэл, экологийн салбарт системийн шинэчлэл хийгдээгүй, зөвхөн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр экологийн байдал түр хугацаанд сайжирчээ. Жишээ дурдахад, 12 жилийн өмнө дэлхийн эдийн засаг хямралд орж, нефтийн үнэ өссөн шалтгаанаар агаар мандалд хаягдаж байсан хорт бодисын хэмжээ 50 хувиар буурч байсан боловч 2009 он гэхэд том үйлдвэрүүд хямралын өмнөхөөс 5 хувиар илүү хэмжээний хорт бодис ялгаруулж байв.
 
Дүгнэлт
 
Хүн төрөлхтөн техникийн хувьсгалаас хойших сүүлийн 300 жилийн хугацаанд ашиг олж, баян тансаг амьдрахын тулд байгаль дэлхийгээ сүйтгэж, ус агаарыг нь бохирдуулж, халуун орны ойг огтолж, бүхэл бүтэн биологийн системийг сүйрүүлсээр ирлээ. Эх дэлхийтэйгээ хүйн холбоотой гэж шүлэглэн дуулдаг хүмүүс ашгийн төлөө өөрсдийн амьдардаг орчныг устгахаас сийхгүй болжээ. 
Хүмүүсийн эрүүл мэнд нь манай гарагийн эрүүл мэндээс шууд хамааралтай гэдэг жирийн үнэнийг коронавирус бидэнд ойлгуулж, амьдралынхаа хэв маягт өөрчлөлт хийж, зохистой хэрэглээнд шилжих цаг нэгэнт болжээ гэдгийг анхааруулж байна. 
 
 
 
Б.Адъяахүү 
http://www.sonin.mn/news/easy-page/110199
Байгаль орчинд үзүүлэх коронавирусний эерэг ба сөрөг нөлөөллүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани