Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Forbes: Үнийн дайныг зогсоох эвлэрэл

Forbes: Үнийн дайныг зогсоох эвлэрэл

 

Нефтийн үнийг навс унагасан Саудын Арави, ОХУ хоёр өөрсдийн дэгдээсэн үнийн дайныг зогсоохоор шийджээ. Гэхдээ тус хоёр улсын зарлан мэдэгдээд буй олборлолтоо танах хувь хэмжээ нь олборлогчдод ашигтай байх үнийг эргүүлэн тогтоож чадах болов уу. Энэ талаар Америкийн улс төр судлаач Ариэль Коэн (Ariel Cohen) "Форбес” сэтгүүлд бичсэнийг орчуулан хүргэе.
 
Өнгөрсөн долоо хоногт ОПЕК+ бүтцийн гол орнууд болох Саудын Арави, ОХУ хоёр нефть олборлолтоо танах тухай түүхэн тохиролцоонд хүрснээр нефтийн үнийн дайн үндсэндээ зогслоо. Энэ дайны улмаас нефтийн үнэ 1 дүгээр сарынхтай харьцуулахад 50 гаруй хувиар унаад байсан билээ. Дөнгөж сая ОПЕК+ бүтцийн видео бага хурлын үеэр талуудын хийсэн тохиролцооны талаарх мэдээллүүд ирснийг толилуулъя.
1. 2020 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн 2020 оны 6 дугаар сарын 30 хүртэлх хоёр сарын хугацаанд ОПЕК+ бүтцэд багтдаг улс орнууд түүхий нефтийн олборлолтоо хоногт 10 сая баррелиар бууруулна. Дараагийн 6 сарын хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд нийт олборлолтын хэмжээг хоногт 8 сая баррелиар багасгана.
2. Дараагийн 16 сарын хугацаанд буюу 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын 30 хүртэлх хугацаанд хоногт олборлох нефтийн хэмжээг 6 сая баррелиар бууруулна.
3. Таналтын хэмжээг тогтоохдоо суурь үзүүлэлт болгож 2018 оны 11 дүгээр сарын олборлолтын хэмжээг авчээ. Гэхдээ Саудын Арави болон ОХУ-ын хувьд уг суурь үзүүлэлт нь хоногт 11 сая баррель байх болно. 
4. Уг тохиролцоо 2022 оны 4 дүгээр сарын 30 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд хэлэлцээрийг сунгах эсэх тухай асуудлыг 2021 оны 12 дугаар сард багтаан хэлэлцэнэ.
Америкийн занарын нефть олборлогчид ийм тохиролцоо хийхийг дэмжсээр ирсэн бөгөөд Ерөнхийлөгч Трамп ОПЕК-ийн орнуудад хандан олборлолтоо хоногт 10-15 сая баррелиар бууруулахыг уриалсан байна. Тэрбээр Оросын Ерөнхийлөгч В.Путин, Саудын Аравийн угсаа залгамжилсан ханхүү Мухаммед бен Салман нартай утсаар ярих үеэрээ энэ талаар дурдсан бөгөөд ОПЕК-ийнхон Америкийн Ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн авчээ.
Гэхдээ олборлолтыг танах хэмжээ нь олборлогчдын хувьд ашигтай байх түвшинд нефтийн үнийг эргүүлэн тогтоож чадахгүй байж тун магадгүй. Танахаар төлөвлөж буй хэмжээ нь урьд хожид байгаагүй их боловч олборлолтыг хоногт 10 сая баррелиар буурууллаа ч гэсэн зах зээл дэх эрэлт нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангаж чадахгүй л болов уу.   
 
 
 
 
Орос, Саудын Арави хоёрын аль алиных нь хувьд нефтийн үнийг өсгөх сонирхол асар их байгаа бөгөөд үнэ өссөнөөр төсвийнхөө тэнцлийг хангаж, валютынхаа нөөцийг аль болох бууруулахгүй байлгах боломж бий болно. Хэрвээ үнэ өнөөдрийнх шиг хэвээр байх аваас Орос улс 5-6 жилийн хугацаанд, төсвийнх нь орлогын 80 хувь нь нефтиэс хамаардаг Саудын Арави 3 жил гаруйхан хугацаанд тэсэн тогтоно.
 
 
 
Хэлэлцээр байгуулагдсанаар Оросын явуулж буй бодлого бүтэлгүйтлээ гэсэн үг. Олборлолтыг танах тухай саудчуудын саналыг хүлээн авахаас оросуууд татгалзсан нь Америкийн занарын нефтийн салбарт цохилт өгөх, дэлхийн хамгийн том гурван олборлогчийн нэг гэдгээ харуулах зорилготой байсан. Шаардлагатай үед олборлолтоо бууруулахаас татгалзсан оросууд одоо бүр их хэмжээгээр танахаар болж байна. Нефтийн үнэ огцом унахад хүргэх үнийн дайныг Москва өдөөсөн билээ.  
Коронавирусний цар тахлын улмаас нислэг зогсож, ажилчид ажилдаа явахаа больсны улмаас нефтийн эрэлт буурсан нь төсөөллөөс давсан хүчин зүйл юм. Үйлдвэрүүд хаагдаж, хөл хорио тогтоосны улмаас 2020 оны 2-р улиралд нефтийн эрэлт хоногт 15-35 сая баррелиар буюу хоногийн хэрэглээний 1/3-ээр буурна гэж шинжээчид таамаглаж байна. Хэрвээ хамгийн их хэмжээгээр буюу 35 сая баррелиар буурсан тохиолдолд ганцхан сарын дотор 1 тэрбум баррель нефтийг "хаа нэгтээ шингээх”-ээс аргагүйд хүрнэ. 1 тэрбум гэдэг бол нефть хадгалах зориулалттай газар дээрх болон хөвөгч байгууламжуудын хүчин чадлаас /~900 сая баррель/ давсан тоо юм.  
 
ОПЕК-ийн шийдвэрт Уолл-Стритийн үзүүлсэн хариу үйлдэл
 
Пүрэв гарагт анхны мэдээлэл цацагдсан дараа трейдерүүдийн зүгээс зохих ёсны хариу үйлдэл хийгээгүй гэж хэлж болно. 4 дүгээр сарын 9-ний өдрийн арилжаа хаагдах үед WTI маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 7,61 хувиар буурч, 23,19 доллар, Brent маркийнх 2,95 хувиар хямдарч 31,87 доллар болжээ. Ийм зүйл болно гэж ОПЕК+ бүтцийн орнууд тооцоолоогүй нь лавтай.  
 
 
 
ОПЕК-ийн хүрээнд хэлэлцээ үргэлжилж байгаатай холбогдуулан "Кристол Энержи” зөвлөгөө өгөх компанийн ерөнхий захирал Кэрол Нахл дүгнэн хэлэхдээ ”Орос-Саудын Аравийн тохиролцоо, бүр өргөн хүрээнд хэлбэл ОПЕК ба ОПЕК+бүтцийн тохиролцооны хүрээнд Орос улс олборлолтоо хоногт 1,6 сая баррелиар, Саудын Арави 3 сая баррелиар тус тус танах төлөвтэй байгаа нь хангалтгүй байж магадгүй. Гэтэл эрэлт 30 сая баррелиар буурч магадгүй байна шүү дээ” гэлээ.
 
 
 
Өргөн утгаар нь авч үзвэл, Москва, Эр-Риядын сөргөлдөөн нь улс орны дотоодод зөрчил байгааг харуулж байна. Орост гэхэд хувийн болон төрийн өмчийн хэд хэдэн компани, санхүүгийн байгууллагууд бий. Тэгэхээр шийдвэр гаргахад илүү их цаг хугацаа шаардлагатай” хэмээн К.Нахл ярилаа.
Ерөнхийлөгч Трамп ОПЕК+ бүтцийн хэлэлцээрт албан ёсоор оролцохоос татгалзаж байгаа учраас одоогийн энэ тохиролцоо нь хамгийн сайндаа гэхэд, олборлогчдын нефть хадгалах хүчин чадалд үзүүлэх ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах боловч эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлж чадахгүй юм. 
 
 
 
Б.Адъяахүү
Forbes: Үнийн дайныг зогсоох эвлэрэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани