Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хар алтны зах зээл дэх аваргуудын тулаан өндөрлөв үү

2020 он гарсаар газрын тосны зах зээлд олон зүйл болж амжлаа. БНХАУ-д гарсан коронавирусийн халдварыг төдийлөн тоомсорлоогүй байсан нэгдүгээр сард нефть олборлогч зарим орнууд газрын тосны үйлдвэрлэлээ багасгав. Аймшигт өвчин тив дамнан тархахтай зэрэгцээд нефтийн үнэ буурч, зах зээл савласан билээ. Цаашлаад  ОПЕК+ буюу газрын тос олборлогч орнуудын хэлэлцээр мухардах тусам нефть олборлогчид, тэр дундаа  энэ зах зээлийн хоёр том тоглогч болох ОХУ, Саудын Арабын нөхцөл байдал дордох шинжтэй байв. 

ТҮГШҮҮРИЙН ДОХИО 

Түүхий эдийн экспортоос эдийн засаг нь голчлон хамаардаг нефть үйлдвэрлэгч орнуудын хувьд түгшүүрийн дохио энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн билээ. АНУ болон Европт үйлдвэрлэл саарсныг цаг агаар дулаарсан, Вашингтон, Бээжингийн худалдааны дайн зэрэг нөхцөл байдалтай холбож байлаа. 

Өнгөрсөн оноос эхлэн дэлхийн газрын тосны зах зээл хямарч магадгүйг ажиглагчид анхааруулж байсан ч өнөөгийнх шиг нөхцөл байдал үүснэ гэж төсөөлөөгүй. БНХАУ-д тархсан коронавирусийн халдварын улмаас олон үйлдвэр, байгууллагын үйл ажиллагаа зогсож эхэлсэн ч энэ бүхэн газрын тосны үнэд төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байсан юм. Нөгөө талаас, газрын тосны үнэ бирж дэх худалдааны явцад тогтоогдох тул удаан хугацаагаар  үнийг барагцаалан худалдах, нийлүүлэх гэрээ хийх боломжгүй. Гол нь, газрын тос боловсруулаагүй тохиолдолд ашиглах боломж хомс түүхий эд.

ОПЕК-ийн үйл ажиллагаанд тийм ч таатай бус хандахаа болиод дөрвөн жилийн нүүр үзэж буй Оросын тоглогчид их хэмжээгээр олборлосон газрын тосоо хямд зарсан ч хэсэгтээ алдагдал хүлээхгүй гэж шинжээчид мэдэгдэнэ. 

Өөрөөр хэлбэл газрын тосны үнийг боловсруулан гаргаж авсан бүтээгдэхүүн буюу бензин, керосин, мазут, онгоцны түлшний эрэлтээр тодорхойлно. Тэгэхээр нефть боловсруулах үйлдвэрүүд газрын тосны гол худалдан авагчид гэсэн үг. Коронавирусийн улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэл, улс дамнасан тээврийн үйлчилгээний зогсолт зэргээс газрын тосны хэрэглээ, эрэлт бууран, энэ нь нефть боловсруулах үйлдвэрт ч, нефть олборлогчдод ч нөлөөлж эхэлсэн. Ийм нөхцөлд газрын тос олборлогчид зөвхөн олборлолт, үйлдвэрлэлээ багасгаад нэмэр олохгүйг ажиглагчид анхааруулж байлаа. Олборлож буй газрын тосны хэмжээ их, харин эрэлт бага байхад түүхий эдийн ханш буурах нь зүй ёсных бөгөөд 2014 онд баррель нефть 56.5 ам.доллар болсон удаатай. 

Биржийн трейдерүүд ч, нефть боловсруулах үйлдвэрүүд ч эрэлт багасаж буйг даган энэ оны гуравдугаар сар хүртэл “Brent” маркийн газрын тосыг баррель тутамд 50 ам.доллар хүртэлх үнэ хэлж байв. Харин ОПЕК+ буюу газрын тос экспортлогч орнуудын 13 гишүүн болон бусад 11 орны төлөөлөгчдийн хэлэлцээр тохиролцоонд хүрээгүйгээс биржүүд дээрх үнийн хүчтэй савлагаа эхэлсэн. Ингэснээр хэдхэн сарын өмнө шинжээчдийн хэлж чадах хамгийн доод буюу  баррель газрын тос 35 ам.доллар байсан бол гуравдугаар сарын 18-ны байдлаар энэ нь 26.7 ам.доллар хүртэл унахдаа туллаа. 

ТҮҮХЭН ТОХИРОЛЦОО 

Дөрөвдүгээр сарын 9-нд ОПЕК+-ийн хэлэлцээрийн дүнд 2022 оны тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд нефтийн олборлолтыг бууруулах шийдэлд хүрч, тохиролцож чадлаа. Гэлээ ч газрын тосны эрэлт буурч байгаа энэ нөхцөл байдалд олборлолтын хэмжээг бууруулаад ч зах зээл тогтворжих баталгаа үгүй гэж ажиглагчид онцолж буй. Газрын тос экспортлогч орнуудын Эрчим хүчний сайд нар, “Их 20”-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийн хийсэн цахим хурлын үеэр тэд газрын тосны зах зээлд хүндхэн нөхцөл үүссэн гэдэгтэй санал нэгдэж байв. Дээрх тохиролцооны дүнд гаргасан шийдвэр одоогийн байдлаар  олборлосон газрын тосыг боломжит үнээр худалдах, өнөөг хүртэл хуримтлагдсан нөөц цаашид ихсэхээс сэргийлэхэд л нөлөөлөх боломжтой гэнэ. ОПЕК+-ийн таамаглаж буйгаар, энэ сард газрын тосны эрэлт хоногт 20 сая баррелиэр буурч магадгүй агаад оны хоёрдугаар хагаст энэ үзүүлэлт хоногт 12 сая баррельд хүрч болзошгүй. Тиймээс уг хэлэлцээрээр, тав, зургадугаар сард нефтийн олборлолтоо хоногт 10 сая баррелиэр, цаашид тодорхой шатлалтайгаар  бууруулахаар болж байна. 

ХЭН БУРУУТАЙ ВЭ

Зах зээлд ийм нөхцөл үүссэнд хэн буруутай вэ? Ажиглагчид ОПЕК+-ийн орнуудын хэлэлцээр бүтэлгүйтэж, тодорхой шийдэлд хүрээгүй удсан, түүхий эдийн ханш унаж, огцом савласны  шалтгааныг онцолж буй. 

Газрын тосны зах зээлээс АНУ-ын компаниудыг шахах Москвагийн тактикийн үр дүн гэж зарим нь үзэж байна. ОПЕК-ийн үйл ажиллагаанд тийм ч таатай бус хандахаа болиод дөрвөн жилийн нүүр үзэж буй Оросын тоглогчид их хэмжээгээр олборлосон газрын тосоо хямд зарсан ч хэсэгтээ алдагдал хүлээхгүй гэж шинжээчид мэдэгдэнэ. Гэхдээ Оросын  Эрчим хүчний сайд Александр Новак гуравдугаар сарын 9-нд Вена хотод ОПЕК-ийн төв байранд болсон хэлэлцээрийн үед зөвшилцөлд хүрэхэд бэлэн байснаа мэдэгдэж, харин Саудын Арабын тал олборлолтоо хоногт 1.5 сая баррелиэр бууруулахыг шаардсан гэж онцолж байв. Дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин хэлэхдээ Эр-Риядын зүгээс олборлолтоо багасгах бус, харин ч  нэмэхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн юм. 

Хэлэлцээр бүтэлгүйтсэн ч Саудын Араб ийм нөхцөлд байдалд олбоорлолтоо нэмж, өндөр хувьтай үнийн хөнгөлөлт үзүүлэх нь өрөөлийг төдийгүй өөрийгөө ч хохироох үйлдэл гэдэг нь мэдээж. В.Путиний мэдэгдлийн хариуд Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал бен Фархан Аль Сауд энэ бүхэл худал, харин ч хэлэлцээрийн үеэр олборлолтоо багасгахыг Москвагаас хүссэн гэж онцолсон. 

БҮГДЭД ХАМААТАЙ 

Юутай ч энэ зах зээлийн асуудал зөвхөн олборлогч, үйлдвэрлэгч зэрэг голлон тоглогчдод ч бус бүгдэд хамаатай. Худалдан авагчид түүхий эдээ бага үнээр авч буй нь цар тахлын улмаас зогсонги байдалд орж, цаашилбал томоохон хямралд өртөнө гэж таамаглаад буй улс орнуудын эдийн засагт бага ч атугай эергээр нөлөөлнө. Коронавирусийн халдварыг хамгийн түрүүнд давж гараад буй Хятадын хувьд одоо нефтийн том импортлогчийн хувьд үнийн нөхцөлөө газрын тос худалдагчдад тавьж, үүгээрээ үндэсний валютынхаа үнэ цэнийг өсгөх боломж гарч ирж байна. Мөн газрын тос олборлодоггүй, бензин, түлш зэрэг нефтийн бүтээгдэхүүнээ гаднаас авдаг орнуудын хувьд ч нөхцөл байдал эергээр нөлөөлөх төлөвтэй. 

Харин хамгийн тодорхойгүй нөхцөл байдал АНУ-д үүсээд буй. Эрчим хүчний бүтээгдэхүүний  экспортлогч болох эрмэлзэлтэй учир газрын тосны үнэ өндөр байх нь тэдний хувьд ашигтай. Тиймээс ч АНУ-ын нефтийн  компаниуд баррель тутмынх нь үнийг 45 ам.доллараас доош оруулахгүй байхыг хүснэ. Ингээгүй тохиолдолд олон компани дампуурал зарлаж болохын нэг жишээ нь Умард Дакотагийн ордоос газрын тос олборлогч “Whiting Petroleum” боллоо. Гэхдээ нөгөө талаас, америкчууд багагүй хэмжээний нефть гаднаас худалдан авдаг. Тиймээс ч Ерөнхийлөгч Дональд Трамп бензиний үнийг нэмэхгүй байхад онцгой анхаарч ирсэн. Хэрэв бензин, түлшний үнэ өсвөл эдийн засаг, нийгэмд сөргөөр нөлөөлнө гэдгийг тэрбээр онцолж байна. 

НЭГ ЗАВИН ДЭЭР 

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК энэ онд 60 нас хүрч байна. Гишүүн орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, газрын тосны үнийг тогтвортой байлгах, түүхий эдийн нийлүүлэлтийг тасралтгүй, тогтвортой байлгах, экпортлогч орнуудын газрын тосноос олох орлогыг боломжийн түвшинд байлгах зорилготой энэ байгууллагын гишүүн орнуудад дэлхийн нефтийн  нийт нөөцийн 2/3 нь ногддог агаад  олборлолтын 36 орчим хувийг эзэлдэг. 1970-аад оны эрчим хүчний хямралууд болон эдийн засгийн хүнд, тааварлашгүй нөхцөл байдалд ч энэ байгууллагын нөлөө, гаргасан шийдвэр, хэлэлцээрүүд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. ОПЕК+ ч өнөөгийн нөхцөл байдалд тохиролцоонд хүрч, бие биенийхээ эрх ашигт аль болох нийцэх шийдвэр гаргах нь зүйг шинжээчид онцолж байна. Өөрөөр хэлбэл, бүгд нэг завин дээр сууж яваагаа санах ёстой.  

Х.ИНГА, Npost.mn

 

 
Хар алтны зах зээл дэх аваргуудын тулаан өндөрлөв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 14:03
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани