Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

З.Энхболдын сонгуулийн менежер нь “Страто”-гийн А.Баттүшиг байв

З.Энхболдын сонгуулийн менежер нь “Страто”-гийн А.Баттүшиг байв

 

"Страто” ХХК-ийн талаар бид хэдийнэ мэддэг болжээ. Энэ компани  Дорноговийн Шивээговь буюу Чойрт нүүрс угаах үйлдвэртэй. Тавантолгойн нүүрсийг угааж баяжуулаад экспортод гаргадаг.
"Страто” ХХК-ийг анх 2015 оны наймдугаар сарын 7-нд Ачитсайханы Баттүшиг байгуулжээ. Тэрээр "Страто”-гийн хувьцааг 100 хувь эзэмшдэг байв.
Гурван жилийн дараа 2018 оны зургадугаар сарын 18-нд "Страто” ХХК-ийн хувь эзэмшилд өөрчлөлт орж Ачитсайханы Баттүшиг 47 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг 53 хувийг эзэмшдэг болжээ.
Улмаар 2018 оны есдүгээр сарын 13-нд дахин өөрчлөлт оруулж Ачитсайханы Баттүшиг 37 хувь, Гончигийн Эрдэнэбилэг 10 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг гурван хувь, БНХАУ-ын  "Шаньдун Шенхан Жиеэ” Эдийн засгийн худалдааны ХХК 50 хувийг нь эзэмших болсон байна.
"Страто” ХХК-ийн талаар яагаад гэнэт бичээд унав гэхээр энэ компани ЕТГ-ын дарга асан, одоо АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллах болсон Зандаахүүгийн Энхболдтой холбогддог юм.
Монголчууд цөөхүүлээ, бие биеэ удам судар, ураг төрлөөр нь мэднэ шүү дээ. Хэн хэнийхээ цаасан дээр байхгүй ч цаанаа ямар холбоо сүлбээтэй вэ гэдгийг андахгүй.
Гэхдээ "Страто” ХХК болон Зандаахүүгийн Энхболд хоёрын холбоо сүлбээ дээр дурдсан бидний уламжлалт "талын сэтгэлгээ”-нээс өөр юм.
 
 
 
"Страто” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч Ачитсайханы Баттүшиг бол Зандаахүүгийн Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтохтой 2017 оны дөрөвдүгээр сарын 20-нд "Браунрок” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Хамтран эзэмшдэг. Зандаахүүгийн Хишигтогтох, Ачитсайханы Баттүшиг нарын үүсгэн байгуулсан болон хамтран эзэмшдэг компаниуд нь Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, "New Center Plaza”-гийн хоёрдугаар давхарт бүртгэлтэй байдаг. Тэд нэг оффистай гэсэн үг.
 
 
 
Ер нь тэгээд "Страто” ХХК, З.Энхболд хоёрын холбоотой, холбоогүй асуудал хууль шүүхээр нотлогдох хүртлээ нууцлагдсан юм байхгүй.
Одоогоос жилийн өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж "Говийн хөгжил ба тулгамдсан асуудал” хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийж байлаа.
Тэр хэлэлцүүлэгт оролцсон Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэн н.Дэлгэрсүрэн "...Бид "Экю сора” компанийн лицензтэй талбай дээр амьдарч байтал гэнэт "Страто” гэдэг мундаг том компани гараад ирлээ. ..."Энэ үйлдвэр бол Зандаахүүгийн Энхболд даргынх. Та нар дийлэхгүй” гээд ярьж байна. Бид Шивээговь сумынхаа 3000 гаруй иргэдийн үгийг дайж ирж хэлж байгаа юм” гэж байжээ.
Ийм л зүйл шүү дээ.
Гэвч Зандаахүүгийн Энхболд "Страто” ХХК-тай холбогдохоос үхтлээ айдаг. Гүрийнэ.
Ингэдгийн шалтгаан нь "Страто” ХХК-тай холбоотой зөрчилтэй асуудлууд байдаг юм шиг байгаа юм.  Тус компанитай холбоотой олон таагүй "түүх” хэвлэлүүдээр бичигдсэн.
 
 
 
Зандаахүүгийн Энхболд "Страто” ХХК-тай холбоотой гэх мэдээлэл сүүлд түгж эхлэхэд буюу 2020 гуравдугаар сарын 12-нд тэрээр www.dardas.mn мэдээллийн сайтад ярилцлага өгч, түүндээ "...Чойрт байгуулсан нүүрс угаах үйлдвэртэй холбож эхэллээ. Би ямар ч холбоогүй. Хүсвэл хуулийн этгээдийн бүртгэлээс "Страто” болон надтай холбоод байгаа компаниудын эзэн хэн болохыг ороод харж болно” гэв.
 
 
 
Маргааш нь 2020 ны гуравдугаар сарын 13-нд "Страто” ХХК-ийн захирал Ачитсайханы Баттүшиг хэвлэлийнхэнд хандаж "...Страто” ХХК-ийг би 2015 онд үүсгэн байгуулж, 2017 онд хятад түншүүдтэйгээ хамтран судалгаа хийж нүүрс угаах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон. Зандаахүүгийн Энхболдтой яагаад холбоод байгаа вэ гэвэл, түүний дүү Зандаахүүгийн Хишигтогтох бид хоёр найзууд гэдэг нь үнэн. Мөн бид хоёр хамтран хоёр ч компанийг хувааж эзэмшдэг нь үнэн. Гэхдээ Зандаахүүгийн Энхболд гэдэг хүнтэй ямар ч хамаагүй. Бид энэ төслөө хэрхэн яаж эхлүүлсэн, хөрөнгөө яаж босгосныг цагдаа, тагнуул нь шалгаад тогтоох байх. Үнэхээр хардаж сэрдээд байвал хөрөнгө оруулалт зэргийг нь шалгаж болно. Бүх мэдээлэл нээлттэй” гэж байв.
Зандаахүүгийн Энхболд 2020 оны гуравдугаар сарын 16-нд хэвлэлийнхэнд мэдээлэл хийж "..."Страто” гэдэг компанитай холбоотой мэтээр гүтгэж байна. "Страто” бол нүүрс угаах чиглэлээр байгуулагдсан. Би тэр компанитай ямар нэгэн холбоо байхгүй. Энэ компани чинь Баттүшиг гэж хүнийх. Манай дүүгийн компани биш. Монголд хүмүүс бизнес эрхлэх боломжтой. Харин миний дүү бол улс төрийн хамаарлаас болоод болохгүй” гэсэн юм.
Мөн Зандаахүүгийн Энхболд 2020 оны гуравдугаар сарын 20-нд цахим хуудастаа УБЕГ, АТГ-ын бичгийг тавьж байгаад "...”‪Страто” компанитай холбоогүйг баталсан бичиг авлаа. Гүтгэгчдэд хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандана” гэж мэдэгдсэн. Тэрээр дээрх хоёр байгууллагаас Зандаахүүгийн Энхболд нь "Страто” гэдэг компанид хувь эзэмшдэггүй, ямар нэгэн хувь эзэмшдэггүй гэдгийг баталсан албан бичиг авчээ.
Харин бидэнд Зандаахүүгийн Энхболдын удаа дараа "... "Страто” компани, Ачитсайханы Баттүшигтэй холбоогүй” гээд байсанд нь эргэлзэх нэгэн баримт олдлоо.
"Страто” ХХК-ийг байгуулагдсанаас нэг жилийн дараа 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль тохиосон. Энэ сонгуульд тухайн үед УИХ-ын дарга, АН-ын дарга байсан Зандаахүүгийн Энхболд Баянгол дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан байдаг.
Харин тэр сонгуулийн үеэр "Страто” ХХК-ийн бүх хувьцааг эзэмшигч, захирал Ачитсайханы Баттүшиг нь Зандаахүүгийн Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж
байжээ.
2016 оны зургадугаар сарын 8-ны өдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд сонгуулийн менежер Ачитсайханы Баттүшигтээ Итгэмжлэл хийж өгчээ.
Сийрүүлбэл, "...Монгол Улсын Иргэний хуулийн 62-64 дүгээр зүйлүүд, Сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд би энэхүү итгэмжлэлээр сонгуулийн менежерээр ажиллах Ачитсайханы Баттүшигт дараах бүрэн эрхийг итгэмлэн олгож байна. Үүнд:
 
Нэг. Шадар туслагч, ухуулагч болон нэр дэвшигчийн сонгуулийн штабын ажилтнуудтай нэр дэвшигчийг төлөөлж харилцах, гэрээ хэлцэл байгуулах
 
Хоёр. Сонгуулийн байгууллага, нам эвсэл, төрийн болон ТББ, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй нэр дэвшигчийг төлөөлж харилцах
 
Гурав. Нэр дэвшигчийг төлөөлж банкинд данс нээх, дансны хуулга, тодорхойлолт авах, гүйлгээ хийх
 
Дөрөв. Нэр дэвшигч, шадар туслагч, ухуулагч, ажиглагчийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагаас гардан авах
 
Тав. Сонгуулийн штабын ажил үүргийг хуваарилах, сонгуулийн сурталчилгааг зохион байгуулах
 
Итгэмжлэгдэгч нь энэхүү итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг бусдад шилжүүлж үл болно. Энэхүү итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн сонгуулийн үйл ажиллагаа дуусах хүртэл хугацаанд хүчинтэй” гээд нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд, сонгуулийн менежер Ачитсайханы Баттүшиг нар тус тусын гарын үсгийг зурж баталгаажуулжээ.
Энэ бол баримт.
Нөгөөтэйгүүр Зандаахүүгийн Энхболд болоод Ачитсайханы Баттүшиг нар ийм холбоо сүлбээтэй байж, сонгуулийн менежерийн гэхэд том, тэр дундаа санхүүгийн бүрэн эрхийг итгэмжилсэний ард ямар ямар мөнгөний гүйлгээ, санхүүгийн хөдөлгөөн хийгдсэн нь сонирхол татна.
Харин Зандаахүүгийн Энхболд өөрөө "Страто”, түүний захирал Ачитсайханы Баттүшигтэй ямар ч холбоогүй гээд байснаа энэ баримтын хүрээнд тайлбарлах биз ээ.
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
З.Энхболдын сонгуулийн менежер нь “Страто”-гийн А.Баттүшиг байв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани