Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийг өнөөдөр татан буулгах уу?

“Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийг өнөөдөр татан буулгах уу?

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид лав долоо хоногийн турш эсэргүүцлийн алхалт хийж байна. Тэд "...”Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулга” гэсэн шаардлагыг тавьжээ.
Ингээд байгаагийн учраа Тавантолгойн ордын хамгийн их үржил шимтэй Зүүн Цанхийн амыг  БНХАУ-ын компанид найр тавин өгөх гэж байна.  Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төслийн талбайд үүсээд байгаа нөхцөл байдал нь Монгол Улсын хууль дүрмийн хэрэгжилт шударга бус тогтолцооноос болоод байна. Тэнд үйл ажиллагаа явуулдаг гаднын хөрөнгө оруулалттай компани нь Монгол Улсын олон хууль дүрмийг ноцтой зөрчиж хөдөлмөрлөх нөхцөлийг дордуулан, ажлын байрны дарамт шахалт үзүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлан боомилж давуу эрх тогтоон бусармаг үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "ТиТиЖиВиСиӨү” ХХК-ны удирдлага монгол хүний үнэлэмжийг үгүй хийж байна. Үүний зэрэгцээ "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК мөн л хөдөлмөрийн маргаан үүсгэж монгол хүн нутагтаа ажиллах боломжгүй байдалд хүргэж байна. Тиймээс УИХ-ын 73 дугаар тогтоол, Засгийн газрын  296 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох шаардалагатай гэж тэд тайлбарлаж байна.
Хэрүүлийн алим болоод байгаа "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг Засгийн газрын  2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын 73, Засгийн газрын 296 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан.  Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани хэлбэрээр ажиллах энэ компани Тавантолгой төслийг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө босгох ажлыг хариуцаж байгаа юм.
 
 
 
Тавантолгой ордын хэмжээнд ашиглалтын найман лиценз бий. Од нийтдээ 7.3 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй.  Үүнийг тэр чигээр нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж болохгүй. Тийм учраас  нэг тэрбум орчмын нөөцтэй нэг ашиглалтын лиценз  дээр "Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани байгуулаад  хөрөнгө босгох ажлыг хийлгэж буй аж. УИХ, Засгийн газрын тогтоолын бодлого, зорилго нь энэ.
 
 
 
"Эрдэнэс Тавантолгой ХК-ийг 1.1 сая тонн орчим нүүрс экспортолж байхад охин компани нь болох "Эрдэнэс Тавантолгой Майнинг” 560 гаруй мянган тонн нүүрс гаргажээ. Мөн "Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани дээр "Чалко” компани нүүрсээ татаж байгаа юм байна.
"Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар одоогоос гурван сарын өмнө "..."Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO гаргах бэлтгэл ажил үргэлжилж байгаа. Сонгуулийн хугацаатай нэлээд тулах төлөвтэй байна” гэж мэдэгдэж байв. Энэ . талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ. IPO-ыг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 2020 оны эхний хагас жилд багтаан гаргана гэж байв.
 
Гэвч ЕТГ-ын дарга асан З.Энхболд АН-ын даргын ахлах зөвлөх болсныхоо дараахнаас "...Биднийг коронавирус, карантин гэж байх хойгуур "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж байна. Энэ жил анх удаа хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах гэж байна. Хэрвээ Д.Сумъяабазарын хувьчлах төлөвлөгөө цааш явах юм бол ахиж ногдол ашиг гэж байхгүй болно. Төмөр зам байгуулдаг мөнгө алга болно” гэж байв.
 
Уншигчид санаж байгаа бол энэ ярианаас нь хойш, удалгүй "Страто” компанийн талаар яригдаж эхэлсэн.
"Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК болоод тэр компанийн босгох IPO-г дээр дурдсан З.Энхболд, Д.Сумъяабазар гэдэг шиг хоёр талаас нь ярьсаар өнөөг хүрч байна.
Эхнийх нь, өндөр үнэлэгдэж байсан Тавантолгойн ордын хамаг "өрөм”-ийг  "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д лицензээр эзэмшүүлж, цаашаа Хятад руу ганцхан тэрбум доллараар үнэлж IPO нэрээр худалдах гэж байна гэж буй. Нөгөө талаас, УИХ-ын 70, Засгийн газрын 296 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлж Тавантолгойн ордод IPO босгох зайлшгүй шаардлагатай. Тэгж байж өнөөдөр Тавантолгойн түүхий нүүрснээс ашиг олдог хувийн угаах үйлдвэрүүд, төмөр зам, өөр бусад шимэгчид үгүй болно. Харин тэдний оронд төрд нэмүү өртгийн татвар нь орж, хувьцаа эзэмшигч ард түмэн ашиг хувиа хүртэнэ. Нэг үгээр хэлэхэд IPO босгосноор гахай шиг ганцаараа иддэгүүд больж, оготно шиг олуулаа иддэг болно гэсэн үг.
 
Юутай ч Тавантолгойн ордыг ашиглах "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дагуулж одоогоос найман сар гаруйн өмнө дан ганц IPO гаргах үүрэгтэй "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулаад үйл ажиллагааг нь жигдрүүлээд байв. Энэ компанийг "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүү удирддаг.
 
 
 
Гэвч дээр дурдсан зөрчлүүд, тэр дундаа "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчдын хэдэн өдрийн эсэргүүцлийн үр дүнд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр болсон тухай мэдээллийг бид авлаа. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргаж магадгүй болжээ.
 
 
 
Хэрвээ ингэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө шийдвэрийг өөрөө "татан буулгасан” явдал болно.
Нөгөөтэйгүүр эрх баригчдын энэ шийдвэр "сонгууль хүртэл гал намдаах” зорилготой байж мэднэ. Учир нь 2020 оны сонгуульд тэд ялна гээд итгэчихсэн байгаа. Тэгж ялчихаад "Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-иа сэргээн байгуулж, IPO-гоо ч гаргана гэж төлөвлөсөн байж мэдэх юм.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийг өнөөдөр татан буулгах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани