Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хаалга тогшиж буй шинэ хямрал

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш буюу сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын эдийн засагт гурван том хүндрэл үүссэн гэж тайлбарладаг. Хямралын шалтгааныг сөхөн харвал нэг нь нийгмийн шилжилтийн үе, хоёр нь дэлхийн эдийн засаг, түүхий эдийн ханштай уялддаг. Харин 2020 онд “ковид 19” болон УИХ-ын ээлжит сонгууль давхцаж байгаа нь дараагийн эдийн засгийн хямрал нүүрлэх нь гэдэг таамгыг дэвшүүлэхэд хүрээд байгаа юм.

Энэ нь 2021 онд Монгол Улс дахин ОУВС-гийн хаалгыг тогших уу гэдэгт ч хүргээд байна. Учир нь Монгол Улс үе үеийн УИХ-ын сонгуулийн дараагийн жил эдийн засаг хүндэрч, ОУВС-гийн тусламж авдаг үзэгдэл уламжлал болсон гэлтэй. Өөрөөр хэлбэл, 2008 оны сонгуулийн дараа жил буюу 2009 онд, 2016 оны сонгуулийн дараа жил буюу 2017 онд ОУВС-гаас тусламж хүссэн. Энэ нь сонгуулийн жил байдгаа цацаж, эдийн засгаа хөмөрчихөөд, олон улсын байгууллагаас гараа сунгаач гэж хүсдэгийг илтгэж буй. 2020 оны тухайд ч үрэлгэн төсөв нь дэлхий нийтийг хамарсан Covid 19-тэй давхцаж байгаа нь яах аргагүй ОУВС-гийн хаалгыг тогшиход хүргэж мэдэх юм. Угаасаа ч Монгол Улсын эдийн засгийн хямралаа давсан түүх ОУВС-тай холбогддог.

Шилжилтийн үеийн хямрал

Анхны тусламж

Социалист нийгмээс шинэ тогтолцоо руу шилжиж, төрийн өмчид байсан үйлдвэрлэлүүд хаалгаа барьж, дэлгүүрийн лангуу хоосорч, картын бараанд оочерлодог болсон. Үүнийг дагаад ажлын байр олноороо үгүй болж ажилгүйдэл гаарч, хуучнаас шинэ рүү шилжих нийгмийн үзэгдэл нь тухайн үеийн хүмүүсийн сэтгэл зүйд ч хүндээр нөлөөлж архидалт ч бий болсон. Энэ мэт шилжих процесс үргэлжилж, хүндхэн он жилүүд өрнөсөн түүх бий. Энэ үед Монголд ОУВС-гийн анхны тусламжийг үзүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 1991-1992 онд ОУВС-гийн “Богино хугацааны хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Ингэхэдээ жилийн 0.5 хувийн хүүтэй зээлээр эдийн засгаа “усалсан” байдаг. Хөтөлбөр нь өмнө дурдсан шилжилтийн үеийн нөхцөл байдалтай уялдаж эдийн засгийг тогтворжуулах, ажилгүйдлийг бууруулах байсан юм. Хөтөлбөрийн хүрээнд нийт 13.75 сая ам.долларын Зээлжих тусгай эрхийн хөрөнгийг авч ашиглан, шилжилтийн үеэ давсан түүхтэй.

 

Дэлхийн эдийн засгийн хямрал нөлөөлсөн нь
Тусламж 2

Ганц тулгуурт, “жижиг” эдийн засгийн сул талыг 2008-2009 онд болсон дэлхийн эдийн засгийн хямрал монголчуудад бүрэн мэдрүүлсэн гэхэд болно. Учир нь дэлхийн эдийн засгийн хямралын улмаас Монгол Улсын валют олдог гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс тэргүүтэй эрдэсийн ханш огцом унасан. Зэсийн ханш гэхэд 2008 оны дөрөвдүгээр сарын байдлаар тонн нь 8700 ам.доллар байснаа 2009 оны гуравдугаар сард тонн нь 3000 ам.доллар болтлоо ханш нь унасан. Ингэснээр Монголын төсвийн орлого буурч, төсөвт байгууллагын үйл ажиллагаа муудаж, дотоодод эргэлдэх мөнгөн урсгал саарсан. Тоон үзүүлэлтээр бол ДНБ 2008 онд 8.9 хувийн өсөлттэй байснаа 1.6 хувь болтлоо буурсан байдаг. Энэ үед ОУВС-гаас дахин тусламж хүсэж, “Стэнд-бай” хөтөлбөрийг 2009 оны гуравдугаар сард байгуулж, улмаар тус сангийн Захирлуудын зөвлөлөөр дөрөвдүгээр сарын 1-нд баталсан.

Уг хөтөлбөр нь 18 сарын хугацаанд хэрэгжиж, 232 сая ам.долларын зээл авсан түүхтэй. Энэ хямралын дараагийн жилээс дэлхийн эдийн засаг сэргэж, эрдэсийн эрэлт нэмэгдэж, ханш өссөнөөр Монголын эдийн засаг жил хүрэхгүй хугацаанд 17.5 хувийн өсөлтийг үзүүлж дэлхийд гайхуулж байсан цаг саяхан.

Түүхий эдийн ханшийн уналт

Тусламж 3

2016 онд улс төрийн доройтол, түүхий эдийн ханшийн доошоо чиглэсэн цикл давхцсан. Энэ нь Монголын эдийн засаг унах шалтгаан болсон юм. Валютын нөөцгүй, гадаад өрийн хугацаа тулсан. Иргэд талхаа таллаж, ургамлын тосоо граммлаж, дэлгүүрийн лангуунд барьцаанд тавьсан иргэний үнэмлэхүүд хадаатай. Хаана хаанаа халаас хоосорсон. Ингээд шинээр байгуулагдсан Засгийн газрын гарц нь ОУВС болж, ОУВС- гийн захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг батлах шийдвэр гаргасан. Мөн энэ үйл явдалтай зэрэгцээд түүхий эдийн ханш ч дээшээ чиглэсэн юм. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум ам.доллар. Үүний хоёр орчим тэрбум нь БНХАУ-ын Ардын банкинд Монгол Улсын төлөх ёстой зээл. Монгол Улс дээрх хэмжээтэй дүйх юанийг тус банкнаас зээлээд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцээд төлөх ёстой байсан ч нөөц мөнгө байгаагүй тул өр хүлээгдэж байсан. Уг хөтөлбөрийн хүрээнд дээрх зээлийн төлөх хугацааг гурван жилээр сунгасан. Үлдсэн гурван орчим тэрбум ам.доллар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон БНСУ-аас төсвийн болон төслийн дэмжлэгээр орж ирэх юм. Тэгвэл ОУВС-гаас манай улсад хөнгөлөлттэй зээлээр 443 орчим сая ам.долларын санхүүжилтийг олгохоор тохирсон. Одоогоор манай улсад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн таван шатны үнэлгээ хийж, 221 сая ам.долларын санхүүжилт орж ирээд байгаа юм.

Covid 19 ба Монголын эдийн засаг

Короновирусийн тархалт бүтэн нэг улирлын турш үргэлжилж, хоёр дахь улирал руу орж байна. Энэ нь дэлхий дахинд эдийн засгийн хүндрэлийг бий болгоод байгаа юм. Эхлээд дэлхийн хоёр дахь том эдийн засаг БНХАУ-д нөхцөл байдал хүндэрч, хөл хорио, онц байдал хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, үйлдвэрүүд зогссон бол одоо АНУ-д нөхцөл байдал хүндхэн байна. Азийн улсуудаас хамгийн сүүлд Япон руу цар тахлын тархалт чиглэж, зургаан муждаа онц байдал зарлалаа. Монгол Улсын тухайд нэгдүгээр сараас эхлэн худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарласан. Эхний нэг улирал нүүрсний экспорт зогссон. Хэдийгээр БНХАУ-д нөхцөл байдал сайжирч манай нүүрсний экспорт эхэлсэн ч татан авалт хэвийн бус байна. Дөрвөн боомтоор нэг өдөрт гарч буй тээврийн хэрэгслийн тоо нийлээд энгийн үеийн тал хувьд ч хүрэхгүй байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр энэ сарын байдлаар төсвийн орлого 150 тэрбумаар тасалджээ. Мөн багахан ч гэсэн валют олдог аялал жуулчлалын салбар бүрэн зогссон. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухайд энэ оны эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 158 сая ам.доллароор буурч, 214 сая ам.доллар байна. Үүний ихэнх нь буюу 100 гаруй сая ам.доллар нь Оюутолгойн хөрөнгө оруулалт байгаа юм. Ийнхүү экспорт, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт гээд Монголын халаасанд орох мөнгөнүүд тасалдсаар. Тэгвэл дотоодод Covid 19-ын нөхцөл байдлаас үүдэн аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажлын байраа цомхотгож байгааг МҮХАҮТ-ын хийсэн судалгаа харуулж байна. Тодруулбал, судалгаанд оролцсон 1100 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ 89.5 хувьд нь маш их нөлөөлсөн гэсэн бол дөнгөж 2.2 хувьд нь нөлөөлөөгүй байна. Харин бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулахад 57.7 хувь нь бараа үйлчилгээний эрэлт буурсан, 40.1 хувь нь тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон нь гэж хариулжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бизнест үүсээд буй хүндрэлийг нээлттэй асуулгаар асуухад зээлийн эргэн төлөлт, НДШ-ын төлбөр, түрээсийн төлбөр гэсэн асуудлуудыг хамгийн их хүндрэл учруулж байна гэж нэрлэжээ. Энэ дагуу Засгийн газраас эдийн засгийг дэмжих 5.1 их наяд төгрөгийн долоон багц арга хэмжээг авахаар зарласан. Ингээд харахаар дээрх байдлаар мөнгөний орох урсгал хаагдаж, байгаа мөнгөө л дотооддоо эргэлдүүлэх дүр зураг харагдаж байна. Энэ нь хямралын, үгүй юмаа гэхэд хүндрэл үүссэнийг илтгэх биз ээ. 

Б.Болор-Эрдэнэ 

Эх сурвалж: eagle.mn

Хаалга тогшиж буй шинэ хямрал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани