Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орлого тэлэх “Ухаант бэр”-ийн нүүдэл бол газрын ховор элемент

Орлого тэлэх “Ухаант бэр”-ийн нүүдэл бол газрын ховор элемент

 

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ажлаа аваад яг нэг сар болох гэж байна. Улс орны эдийн засгийн орчин нөхцөл элгээрээ хэвтчихсэн хамгийн хэцүү цагт У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдууд ажлаа авсан. Г.Ёндон сайдын тухайд Монгол Улсын төсвийн 60 орчим хувийг нуруундаа үүрдэг экспортын гол салбарыг удирдана. Хэдийгээр ажлаа аваад ганцхан сар болж байгаа сайдаас ийм, тийм хариуцлага нэхнэ гэхээсээ өмнө эрдэс баялгийн салбарыг бушуухан өндийлгөхгүй бол 2024 оныг хүлээхгүй, ойрын дөрвөн сарын нөхцөл хүндэрч, эдийн засаг сэргэхэд тун бэрх боллоо. Уул уурхай бүү хэл салбарт сөрөг нөлөө үзүүлж буй шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй хямрал эрчээ авах нь ээ. Хэрэв Г.Ёндон сайд "Ухаант бэр”-ийн нүүдэл хийж чадвал нүүрс, эрдэс баялгийн салбарт бид гол тоглогч хэвээр байх болно. Хэрэв алсыг харж, гурван нүүдлийн цаадахыг харж чадахгүй, өнөөдрийг болтол уулзсан уулзалтаа ажил хэрэг болгож чадахгүй, цаасан дээр нь үлдээвэл энэ салбарт гэрэл ёлтойж харагдахгүй нь. Монгол Улсын хувьд 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Монгол Улс, БНХАУ хоорондын хилийн боомтуудыг хаасан. Харин хоёрдугаар сарын 26-ны өдрийн УОК-ын шийдвэрээр уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой нөхцөл байдалд нэвтрүүлэх тухай үүрэг даалгавар өгсөн байдаг. Тодруулбал, Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ЭСЯ-ны яриа хэлэлцээр, хамтын ажиллагааны үр дүнд наймдугаар сарын 1-нээс "Ногоон гарц”-ын журам үйлчилж эхэлсэн юм. 

"Ногоон гарц”-ын зорилго нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, жолооч нарын орох, гарах хөдөлгөөнийг зохицуулах ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт "Ногоон гарц”-ын ачаар нэмэгдвэл өнгөрсөн гурван улирал дараалж буураад байгаа эрдэс баялаг, уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, газрын тос, алт, зэс, жоншны  экспорт нэмэгдэх, тасалдаад байгаа орлого өсөх боломжтой болох юм. 
Бид дотооддоо нэгэнт нөөцтэй, түүнийгээ олборлож чадаж байгаагаас хойш одоо бүтээгдэхүүнээ үнэд хүргэх, экспортын гарц, хаалгыг нэмэгдүүлэхэд анхааръя. Өөрөөр хэлбэл, ганц урд хөршдөө найдаад суух бус алт, зэс, жонш, газрын ховор элементүүдээ үнэд хүргэх боломж хайя. 
Өнгөрсөн хагас жилийн уул уурхайгаас орж ирсэн ашиг, алдагдлын дүнг харвал бид алдагдалтай, орлого тасалдсан, буурсан үзүүлэлттэй явсаар энэ наймдугаар сартай золголоо. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 2.224.6 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 208.5 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар буурсан байна.
Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 483 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 246.6 тэрбум төгрөг буюу 33.8 хувиар буурсан дүн гарчээ.  Бид уул уурхайгаас 454.3 тэрбум төгрөг, газрын тосны салбараас 21.3 тэрбум төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөрөөс зургаан тэрбум, бусад орлогоосоо 1.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Яг энэ харьцаанаас үзвэл, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 21.7 хувийг бүрдүүлсэн гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Өнгөрсөн хагас жилийн дүнг сөхвөл эрдэс баялаг, уул уурхайгаасаа ашиг олоогүй бөгөөд орлого буурсан үзүүлэлттэй байгаа нь төсвийн нэлээд хэсгийг бүрдүүлдэг гол салбартаа анхаарлаа хандуулах хэрэгтэй болсныг сануулж байх шиг. 
Бид эдийн засгийн нөхцөлөөрөө тэргүүлж, хаашаа л бол хаашаа мөнгөө "булж” байх үед буюу одоогоос яг 10 жилийн өмнө өнөөдрийн гасланг тооцоолж байсангүй. Өөрөөр хэлбэл, ойрын хорин жил уул уурхай биднийг тэжээнэ, биднийг нүүрс Азийн бар улс болгоно гэж том ярьж байлаа. Гэтэл өдгөө Азийн бар байтугай орлогын биелэлтээ ч хангаж чадахааргүй байдалд байна. Одоо гагцхүү Г.Ёндон сайдын хүчийг үзэх л дутуу болов. Мэргэжлийн хүнд хамгийн чухал яамаа хариуцууллаа хэмээн олон нийт ам сайтай байгаа Г.Ёндон сайдын тухайд салбартаа нэртэй маркшейдерийн нэг.  Тиймээс энэ салбарт хаана, ямар ажил санаачлан хэрэгжүүлбэл нүдээ олох вэ, орлого, зарлагаа хэрхэн тэнцвэржүүлж, уначихаад байгаа экспортын бүтээгдэхүүний төрлийг хэрхэн олшруулах вэ, ямар ажил эхлүүлбэл шинэ тутам байх вэ гэдгээ өмнөх сайдуудаас илүү мэдэх нь гарцаагүй. Тиймээс далайд дусал нэмрийн адил хэд хэдэн санаа дайчихвал уул уурхайн салбарт ус бус тус болох болов уу хэмээн санана. 
Гэрт нь суулгасан эрдэмтдийнхээ туршлага, ур чадвар, мэдлэгийг ашиглах эрдэмтдийн багтай болоорой гэдгийг бас онцолъё. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж үг бийг саная. Тодорхой үүрэггүй олон зөвлөхтэй байснаас толгойг нь ашиглах эрдэмтдийн баг таны дэргэд ажиллавал төсөв бүрдүүлж, орлого нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үнэжүүлэх үнэтэй санал хэлнэ хэмээн найдна. Хоёрдугаарт, Монгол Улс зэс, жоншны судалгааг гайгүй сайн хийсэн ч газрын ховор элементийн судалгааг орхигдуулсан тал бий. Энэ нь ч таны өмнөх олон сайдын үед харагддаг. Тодорхой хэлбэл, Менделеевийн үелэх системийн "Газрын ховор” хэмээн нэрлэсэн 17 элемент байгаль дээр нэг дор байрладаггүй, хэд хэдээрээ бөөгнөрч байж орд үүсгэдэг гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх билээ. Тухайн орд нь нэг сая тонноос дээш нөөцтэй бол томоохон ордод хамаардаг. Тэгвэл ийм томоохон ордын хайгуул, судалгааг хиймээр байна. Учир нь, япончууд газрын ховор элементийн түүхий эдгүй болж байгаа гэсэн "гоё” мэдээлэл олж уншсанаа энд дурдъя. Тиймээс энэ төрлийн судалгааг нэлээд мөнгө, хүч хаяж сонирхдог болсон гэх юм. 
Орчин цагт газрын ховор элемент оролцдоггүй зүйл гэж үгүй болсон нь хонгилын үзүүрт гэрэл асааж, энэ төрлийн ашигт малтмалаасаа, эрдэс бодисоосоо орлого олох эхний боломж мөн. Гоо сайхны бүтээгдэхүүн, газар тариалан, фермер, сансрын станц, "Приус” машины батарей гээд тоочвол газрын ховор элементээсээ алт, нүүрсийг хол орхих хэмжээний мөнгө олж болохоор байгаа юм. Жил ирэх бүр үнэ цэн нь өсөж буй газрын ховор элементээ уул уурхайн бүтээгдэхүүний талбарт заръя. Тиймээс энэ төрлийн судалгааг түлхүү хийх шаардлагатайг нийтлэлээрээ дайж байна. Энэ бол шинэ санаа, шинэ өгүүлэмж биш. Газрын ховор элементийн нийлбэр ислийг монгол эрдэмтэд боловсруулчихсан, энэ төрлийн судалгаа, шинжилгээг хийчихсэн гэх юм билээ. 
"Монгол газрын ховор элемент” компанийн захирал Ц.Ганболд гэдэг хүний хэвлэлд өгсөн ярилцлагад "Газрын ховор элементээ экспортлоод жилдээ 2.1 тэрбум ам.доллар олох боломжтой”-г онцолсон байсан. Энэ бол дэмий, хоосон яриа яавч биш. Бид эрдэмтдээ ашиглаж, тэдний дуу хоолойг бодлого, шийдвэртэйгээ уялдуулж чадвал энэ мэт ашиг хүртэх гурван нүүдлийн цаадахыг ч харж чадна. Даанч үе үеийн уул уурхайн сайдууд салбарынхаа мэргэдийг бус хөрш орнуудынхаа өглөгт ханасаар яваад өнөөдрийн цаг зуурын бэрхшээлд өвдөг сөхөрчихөөд байгаа билээ. 

 
Үндэсний шуудан
Орлого тэлэх “Ухаант бэр”-ийн нүүдэл бол газрын ховор элемент
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани