Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Салхитын мөнгө-алтны ордын нөөц нэмэгдэнэ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа Салхит, Багануур, Шивээ-Овоогийн уурхайд ажиллалаа.

Энэ хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцан, төлөвлөгөөний биелэлт, техник технологийн шинэчлэл болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох үүрэг, чиглэлүүдийг өглөө.

Салхитын мөнгө-алтны ордын нөөц нэмэгдэнэ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгө-алтны орд нь нийт 2,920 мян.тонн нөөцтэй, жилд 600 мян тонн хүдэр олборлох хүчин чадалтай. Энэ онд тус уурхай мөнгөний хүдрийн ил овоолгоос нийт 200,000 тонн хүдэр борлуулахаар төлөвлөснөөс одоогоор 110 мян.тн мөнгөний хүдрийг 31.7 тэрбум төгрөгөөр борлуулжээ. Ингэснээр толгой компани болох "Эрдэнэс Монгол”-оос санхүүжүүлсэн зээлийн төлбөрийг барагдуулан, "Эрдэнэс силвер ресурс” ХХК өөрийгөө санхүүжүүлэх хэмжээнд хүрсэн байна.

Салхитын ордын анх батлагдсан нөөц нэмэгдэх тооцоолол гарчээ. Нийт 2,890 орчим га талбайг хамрах тус ордод уурхайчид дахин өрөмдлөг, уул сувгийн ажил хийсний дүнд нөөц 2-3 дахин өсөхөөр тооцоолол гарсныг "Эрдэнэс силвер ресурс” компанийн захирал Т.Мөнхбаяр танилцуулсан. Түүнчлэн баяжуулах үйлдвэрийг өргөтгөж, хүдэр боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг 600 мян.тонн-д хүргэхээр ажиллаж эхэлжээ. Үүнийг дагаад чанар хяналтын лабораторийг өргөтгөхөөс гадна үйлдвэрийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд Мандалговь хотоос ЦДАШ татах аж. Мөн 300 орчим хүн байрлах боломжтой 6 хэсэг ажилчдын кемпийг нэмж барих ажил 60 хувьтай байна.

Салхитын мөнгө-алтны ордын анх батлагдсан нөөц болон одоо хийгдэж буй өрөмдлөгөөр нэмэгдэх нөөцийн тооцоог нарийвчлан шалгаж ЭБМЗ-өөр батлуулах, нэмэгдсэн нөөцөөр ТЭЗҮ боловсруулах, баяжуулах фабрикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажилд яамны мэргэжилтнүүдийн зөвлөлгөө, дэмжлэг чухал шаардлагатай байгааг салбарын сайд Г.Ёндон анхаарууллаа. "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нөөцийн талаар нэг тоо өгдөг, гэтэл төсөл хэрэгжүүлэгч компани бас нэг зөрүүтэй тоо өгдөг байж болохгүй.

Тиймээс ордын нөөц болон ашиглалтын үндсэн үзүүлэлтүүдээ нэг мөр болгож цаашдын амжилт бүтээлийн төлөө нягт хамтран ажиллах хэрэгтэй. Мөн шинэ баяжуулах үйлдэрийн тоног төхөөрөмжийн сонголтыг зөв хийж, нарийн мэргэжлийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлж, мэдлэг ур чадварыг бүрэн гүйцэд ашиглах шаардлагатай” гэдгийг салбар яам болон компанийн удирдлагуудад сайдын зүгээс чиглэл болголоо.

Г.Ёндон: Багануур, Шивээ-Овоогийн уурхайд зардал хэмнэх боломж их байна

"Шивээ-Овоо” ХК нийт 20 машин, техниктэй ажиллахаар төлөвлөсөн ч, одоогоор хөрс тээвэрлэх, нүүрс олборлон борлуулах ажлыг 10-14 машин гүйцэтгэж байна.

Техник, тоног төхөөрөмжийн элэгдэл, олон жилийн насжилт ихтэйгээс хөрс хуулалтын ажил хоцрогдолтой явж байгаа аж. Мөн 1 тонн нүүрсний үнийг жилийн өмнөөс 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 29,060 төгрөг болгосон бөгөөд тонн тутамд 3,843 төгрөгийн алдагдал хүлээж байгаа учраас техникийн шинэчлэл хийх мөнгөн хөрөнгийн хомсдол хүлээж буйг "Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Энхтүвшин хэллээ. Иймээс нүүрсний үнийг олборлолтын бодит өртөгт хүргэж байж техникийн шинэчлэл хийх боломж бүрдэнэ гэв. Тус уурхайн олон жилийн турш хуримтлагдсан нийт өр төлбөр нийт 120 тэрбум төгрөгт хүрсэн учраас юуны түрүүнд нүүрсний өртөг үнийн зөрүүг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болсныг учирлалаа.

Зардал бууруулах чиглэлд уурхайн зүгээс COVID-19 цар тахалтай холбоотой цалингийн санг хэмнэж,  цахилгааны чадлын тариф нэмэгдсэнтэй холбогдуулан ид оргил ачаалалтай цагт цэвэрлэгээ үйлчилгээ засварын ажлыг хийсэн байна.

Салбарын сайдын зүгээс нийт өр төлбөрийг шийдвэрлэхийн тулд уурхайн удирдлагууд санаачилгатай, шинэ гарц хайж ажиллах шаардлагатай байгааг анхааруулав. "Уул уурхай бол мэргэжлийн бөгөөд сэтгэлтэй хүний ажилладаг салбар. Шивээ-Овоогийн уурхайн хувьд машин техникийн эд анги, техник хэрэгслээ хэмнэсэн жолооч нарт урамшуулал олгохоос эхлээд хүн бүр, хэсэг бүр, цех бүрээс зардлаа хэмнэх арга барилд шилжиж, бүтээмж өндөртэй ажиллах боломж харагдаж байна. Зардал хэмнэе гэхээр нийгмийн халамж, цалин мөнгө хасах тухай ярих биш, эрчим хүч, техникийн зардлаа хэмнэх арга барилаас эхлэх учиртай”-г сануулж, 14 хоногийн дараа зардал хэмнэх бодит төлөвлөгөө танилцуулахыг компанийн удирдлагуудад үүрэг болголоо.  Мөн удирдлагуудын танилцуулсан санал болох вагон ачилтын төмөр замыг 5.7 км сунгаж  нүүрс ачилтын талбай, складыг шинээр байгуулж өртөг зардал бууруулах судалгааг хийж хэрэгжүүлэх нь зүйтэйг онцолсон.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар тогтоолын хүрээнд Шивээ-Овоогийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс Сангийн яамнаас Багануур, Шивээ-Овоогийн уурхайд тус бүр 20 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор болсон. Тус зээлийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна. "Шивээ Овоо” ХК-ийн хувьд Амгалангийн ДЦС-ын өргөтгөлтэй холбоотойгоор 2021 оноос нүүрс олборлолт жилд 300 мян.тонноор нэмэгдэх тооцоолол гарсан. Тиймээс Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн эргэн төлөлтийг бүрэн барагдуулж, өр төлбөр буурах боломжтой гэв. Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай байна.

Багануурын уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ

 "Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 45 орчим хувьдаа оржээ.

Бэлтгэл ажил хугацаандаа дуусч, өртгөө бууруулан, хэмнэлтийн горимд ажиллахаар зорьж энэ хүрээнд эрчим хүч, эд анги сэргээн засварлах болон ЭШ 10/70 экскаваторын шанага үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд уурхайн техник технологийг боломжийн хэрээр үе шаттайгаар шинэчилж байгаа ч, үндсэн үйлдвэрлэлийн нийт тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дууссан учраас техникүүдийг сэлбэж шинэчлэн, зардал бууруулах шаардлагатайг ярьж байна. Үүний тулд мөн л нүүрсний үнийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай санхүүжилт болох 25 тэрбум төгрөгийг төсвийн зээлээр шийдэж өгөхийг холбогдох яамдаас хүсчээ. Тус уурхайгаас Эрчим хүчний зохицуулах хороонд үнэ нэмэгдүүлэх саналаа хүргүүлсэн байна. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол орлого 5.9 тэрбум төгрөгөөр буурах тооцоолол гараад байгаа аж. Гол хүндрэлтэй асуудал нь хөрөнгө оруулалтыг зээлээр шийдэж байгаа учраас өр төлбөр нэмэгдсээр байгааг "Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун хэлсэн.

"Багануурын уурхайн өртөг зардлыг бууруулахын тулд ажлын цаг ашиглалтыг сайжруулж, техникийн ашиглалт ажиллагааны түвшинг өндөрсгөхөд анхаарах хэрэгтэй.  Мөн инженерүүдийнхээ оюуны бүтээлийг уурхайн ажилд өргөнөөр нэвтрүүлэх цаг болсон. Зөвхөн Засгийн дэмжлэгийг хүлээх биш сайн менежерийн түвшинд ажиллах ёстой”-г Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд зөвлөж, мөн л зардал хэмнэх бодит төлөвлөгөө боловсруулах хугацаатай үүрэг даалгавар өглөө.

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд Багануурын уурхайн өртөг зардлыг бууруулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд жил бүр анхаарч ажилладаг байна.  Энэ хүрээнд ус шүүрүүлэх байгууламжийг шилжүүлэх, шинэ байгууламжтай болгох, дэд станц нүүлгэх, мөн нүүрсний чанарыг барих зэрэгт анхаарч ажиллаж буйгаа Газрын захирал Б.Элбэгзаяа хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар тогтоолын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс 24.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тооцсон. Техникийн шинэчлэлийг хоёр үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд хөрс болон нүүрс тээврийн автосамосвал, экскаватор, 2 гинжит бульдозер, засвар үйлчилгээний машин зэргийг авахаар төлөвлөж, тендэр зарлагдаад байгаа аж.

ФОТО: 

 
 
 
 
 
 
 
 
 
 
Г.МӨРӨН, IKON.MN
Салхитын мөнгө-алтны ордын нөөц нэмэгдэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани