Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний салбар нүүрээ буруулах уу

Нүүрсний салбар нүүрээ буруулах уу

 

Монголын экспортын гол гялайж гялтайх зүйл нь нүүрс. Хар өнгийн энэ үнэт эрдэнэ байгаагүй бол Монголын экспортын голыг чухам юу нугалах байсныг хэн үл мэднэ. Гэхдээ хар өнгөтэй ч эдийн засгийн гялтайх салбар Монголоос нүүр буруулж магадгүй дээрээ тулчихаад байна. Чухам юунаас шалтгаантай вэ гэж үү, дэлхий дахиныг хамарсан коронавирус. Коронавируст цар тахлын улмаас дэлхий даяар нүүрсний салбар савлагаатай байна. Дэлхий дахиныг хамарсан цар тахлаас дотоодоо хамгаалах гэсэн Засгийн газрын хариу арга хэмжээнд манай түүхий эдийн салбар хамгийн ихээр өртөж байгаа. Уул уурхайн сайд ч үүнийг баталж нүүрсний экспорт төлөвлөсөн гүйцэтгэлд хүрэхгүй байх төлөвтэйг анхааруулаад амжсан. Хэрэв нүүрсний салбар нүүрээ буруулах л юм бол Монгол Улсын эдийн засагт сүүдрээ тусгаж таараа. Нүүрсний салбар он гарснаас хойш савлаж байсан. Өнгөрсөн оны сүүлийн хоёр сард ч ийм үр дүнтэй байсан болохоор 2020 оны эхний хоёр сард энэ байдал үргэлжилнэ гэж таамаглаж байсан юм. Гэтэл нэгдүгээр сараас коронавируст халдварын нөхцөл байдал хурцдаж улмаар савлагаа ихтэй, таамаглахад бэрх байсан нүүрсний салбар улам эрсдэлд орсон билээ.

Одоо хэд, хэдэн баримттай танилцая. Орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-ийн борлууллалтын орлого эхний хагас жилд 26 хувиар буурч өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бараг зургаа дахин буурчээ. Нүүрсний салбарын өөр нэгэн компани болох "Mongolian Mining” компанийн борлуулалт хоёрдугаар улиралд 44 хувиар буурчээ. Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар уул уурхайн гаралтай экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор буураад байна. Ингэж буурахад зэсийн баяжмалын экспорт 321.4 сая ам.доллар, нүүрсний экспорт 852.7 сая ам.доллароор буурсан голчлон нөлөөлжээ. Манай улсын нүүрсний экспортын гол түшиц БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ буурсан. БНХАУ-ын Гаалийн ерөнхий хорооны мэдээллээр өнгөрсөн зургаадугаар сард нүүрсний импорт 6.7 хувиар унасан. Шалтгаан нь дээр дурдсан коронавирус учраас илүүг үл нуршаад орхие. Гэхдээ үүнээс өөр шалтгаан байгаа нь шар болон хөх мөрөн үерлэсэн нь нүүрсний тээвэрт нөлөөлсөн тул ийнхүү импорт буурах гол шалтгаан нөхцөл болжээ. Дөрөвдүгээр сараас хойш алгуур өсөж байсан Австрали, ОХУ-ын нийлүүлэлт өссөн. Монгол Улсын хувьд нийлүүлэт буурсан нь улирлын шалтгаант үзүүлэлт байлаа. Коксжих нүүрсний нийлүүлэлтээр Монгол Улс 2.09 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 22 хувиар унасан үзүүлэлт аж. Хэдийгээр тавдугаар сард энэ тоо 1.71 сая тоннд хүрч жилийн өмнөхөөсөө өссөн гэх дүн гарсан ч ийнхүү зургаадугаар сард унав. Австралитай үүссэн маргааны улмаас энэ салбарт Монгол Улс хоёр сар өсөлттэй байсан юм. Зургаадугаар сард Австрали улс БНХАУ-д 2.83 сая тонн, ОХУ 599.2 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь бүгд өссөн үзүүлэлт гэдгийг санах хэрэгтэй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн шинэ сайд Г.Ёндон Улсын онцгой комиссын ээлжит мэдээллийн үеэр "Экспортын гүйцэтгэх буурах хандлагатай байгаа. Ялангуяа нүүрс болон зэсийн экспорт буурсан төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх нөхцөл үүслээ” гэж ярьж байлаа. Түүний ярьсан бараг үнэн болж таарах гээд байна. Хэдийгээр ирэх сараас хилээ нээх тухай ярьж байгаа хэдий боловч хилээ нээсэн даруй голлох үзүүлэлтүүд гозойгоод ирнэ гэсэн ойлголт байхгүй.

БНХАУ-ын нүүрсний салбарын нийлүүлэлт угаасаа хэлбэлзэлтэй явж ирсэн. Үүнээс нэг зүйлийг санах ёстой нэг эсвэл хоёр сая тоннд хүрсэн үзүүлэлт ярьдаг улс нь Австрали, Монгол Улс. Харин АНУ, ОХУ зэрэг улсуудын нийлүүлэлт 900 мянгад хүрээд буцаад 400 мянган тонн хүртлээ унадаг. Учир нь далайн тээвэр, нүүрсний чанар зэргээрээ БНХАУ-ын эрэлтийг хангадаггүй болохоор тэр. Бас нэг зүйл байгаа нь улирлаас шалтгаалан нүүрсний нийлүүлэлт хэлбэлздэг тул зургаа болон есдүгээр сард АНУ, ОХУ зэрэг улсуудын нийлүүлэлт харьцангуй өндөр гардаг. Оны төгсгөлд ч тэдний нийлүүлэлтийн үзүүлэлт нэмэгддэг учиртай. БНХАУ-ын зах зээл гэж ярьж байгаа бол бидний хамгийн гол өрсөлдөгч нь Австрали. Он дөнгөж гарахтай зэрэгцэн Австрали болон БНХАУ-ын хооронд үүссэн маргаан хурцдаж хоёрдугаар сард Хятадууд Австралиас эрчим хүчний нүүрс авахаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Энэ нь мэдээж хэрэг Монголчуудад сайн мэдээ. Гэхдээ хоёр улсын хооронд өрнөсөн маргаан бүтэн жилжингээ үргэлжилнэ гэж байхгүй нь тодорхой. Ний нуугүй хэлэхэд Австрали улсын нүүрсний уурхайн бүс нутагт үер буух, байгаль, цаг уурын "онцгүй” нөхцөл үүсэх нь Монголчууд бидэнд онцгой боломж олгодог гэдгийг сануулах нь илүүц биз. Өнгөрсөн 2019 он зун Австралийн уул уурхайн бүс нутаг орчимд үер буусан нь манай улсын нүүрсний экспортын өсөлтөд шууд нөлөөлсөн. Намар ч гэсэн түймэр гарсан нь бидэнд нөлөөлсөн. Манай улсын эдийн засгийн голыг нүүрс нугалдаг ч энэ салбарт том тоглогч болсон Австралитай бид эн зэрэгцэхгүй. Гэхдээ ирэх жилүүдэд БНХАУ-ын нүүрсний эрэлт буурахгүй нь тодорхой тул дэд бүтцээ хангалттай шийдээд экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх нь зайлшгүй. Мөнхийн хөрш гэж ярьдгийн хувьд чухамдаа үүнээс өөр сонголт байхгүй.

Саяхандаа долоодугаар сарын 29-ний өдөр "Ikon.mn” цахим хуудаст "Монгол нүүрсний зах зээл орос "ах нарт шилжлээ” гэх сүрхий гарчигтай мэдээлэл гарав даа. Орос ах нар БНХАУ-ын нүүрсний судсыг атгана ч гэж юу байхав. Хуучин зөвлөлт лагерийн улсуудаас авахуулаад Өмнөд Америк, цаашлаад Африкийн худалдан авагчид ч байна. БНХАУ болон ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт тийм ч өндөр хэмжээнд байдаггүй. Мэдээж хэрэг дэд бүтэцтэй холбоотой. Австрали болон бусад улсууд далайн тээврээр илүү тул угаасаа Монгол Улсаас нийлүүлэлтийн хэмжээ өндөр байдаг. Тиймээс нүүрсний нийлүүлэлтийн тодорхой хэмжээг өсгөх, жил бүрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодлогыг Монгол Улс баримталдаг. Үүнийгээ БНХАУ-тай стратегийн иж бүрэн түншлэлд шилжихдээ ч тусгаад явж байгаа. Гагцхүү шийдвэр гаргадаг бодлого тодорхойлдог хүмүүсийн цаг хугацааны хуваарилалтаас шалтгаалаад нэмэгдэхгүй өдийг хүрсэн юм.

Австрали улсад коронавирусний нөхцөл байдал хүнд байгаа тул нүүрсний импорт, экспортын хэмжээгээ арван жилийн түвшинд байгаагүй хэмжээгээр буулгаж бусад үйлдвэртээ ачааны хүндээ үүрүүлэхээр шийдвэрлэсэн. Шинжээчид нүүрс болон уул уурхайн түүхий эдийн зах зээлийг нэг жилийн турш хэлбэлзэлтэй байна гэсэн прогноз гаргаад байна. Тиймдээ ч нүүрсний нийлүүлэлтээрээ тэргүүлэх гүрнүүд экспорт, импортын төлөвөө бууруулж байгаа. Өнгөрсөн сард БНХАУ-ын нүүрсний салбарын импорт унасан тул хятадууд зөвхөн өөрсдийнхөө нөөл бололцоогоор дотоодынхоо хэрэгцээг хангах, алгуур боловч нийлүүлэлтийн хэмжээгээ бүр бууруулахгүй байх тактиктай гэдгийг Ройтерс агентлаг онцолжээ.

Одоо бид нүүрсний салбар нүүрээ буруулах уу гэдэг асуултын хариултыг энэ бүх шалтгаан нөхцөлийн дараа тодорхойлох гээд оролдъё. Нүүрээ тийм ч амар буруулчихгүй. Учир нь бид цар тахлын нөхцөл байдал, БНХАУ-д үүссэн үерийн гамшиг, Австралийн нөхцөл байдал зэргийг тодорхойлоод БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээнд анхаарч болно. Дотооддоо алдахгүй тулд хилээ барих нь эдийн засагт нөлөөлж таарна. Тиймээс экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүн тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүнийг хилээр саадгүй нэвтрүүлэх, нааш орох бодлогыг нарийн зохицуулах нь зүй. Хоёрдугаарт уул уурхайн салбарт Монгол Улс дэлхийн зах зээлийн хөгжлөөс хоцорчихгүй байх хамгийн гол шалтгаан нь бодлогын тогтвортой байдал. Нүүрсний зах зээл ч гэлтгүй уул уурхайн аливаа нэг салбарт "тоглохоор” шийдсэн хэн нэгэнд дүрэм нь тодорхой, элдэв чирэгдэлгүй байхад болно гэдгийг НҮБ-аас зөвлөж буй. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк ерөөс Монголын донор болсон олон улсын байгууллагууд ингэж зөвлөсөөр 20 илүү жилийн нүүрийг үзжээ. Бид Австрали, ОХУ хоёр тавдугаар сард биднийг гүйцчихлээ одоо л бүх крантыг хаах нь гэж халаглаж суухаас илүү ойрын таван жилийн зах зээлийн нөхцөл байдал, үүсэж болох эрсдэл зэргийг сайтар тооцоолох нь чухал байна. БНХАУ алс хэтдээ нүүрснээс татгалзана. Энэ бүгдийн эхлэл 2030 онд тавигдана. Тэгэхээр уралдааны зам үндсээрээ өөрчлөгдөнө гэсэн үг. Тиймийн тулд 2030 он хүртэл нүүрсний нийлүүлэлтээ үе шаттайгаар нэмэгдүүлж, улмаар хандивлагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан нь удаан хугацаанд уралдаж болох шалтгааныг бүрдүүлнэ гэдгийг санахад гэмгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Нүүрсний салбар нүүрээ буруулах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани