Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Боржигоны бор талыг Хятадын “Миндуотайди” компани цөлмөж эхэлжээ

Манай орны ашигт малтмал, эрдэс  баялагууд гол төлөв  онгон дагшин байгальтай, газрын сор болсон нутгийн хөрсөн дор байрладаг нь даанч гачлантай. Цаашлаад тэр баялагийг ухаг гээд мөнгөнд шунасан гадаадуудад төр засгаас зөвшөөрөл өгөөд байдаг нь бүр ч илүү хяслантай. 

Байгалийн өвөрмөц тогтоцтой, говь, хангай хослон оршдог Төв аймгийн Баян-Өнжүүл сумын үзэсгэлэнт нутаг уул уурхайн савраас холуур өнгөрсөнгүй. Нэрт яруу найрагч, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүүрс алдан шүлэглэсэн Боржигоны бор тал дунд Зоргол хайрханаас холгүйхэн орших Их хайрхан өдгөө  Хятад компаниар өрцөө цөмлүүлж эхэлсэн байх аж. 

Түүхийг сөхвөл 1962 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт орших Их хайрханд 170 метр урттай Гянтболдын эрдэсжилт бүхий судлыг олж, далд хэлбэрээр ашиглаад 1965 онд дуусч байжээ. Хөрсөн доогуур нь түнэлдэх байдлаар олборлолт хийж байсан учраас хөрсний ус гарсан, нуранги үүсэх аюултай гэсэн шалтгаанаар хуучин уурхайн дэвсэгт байгуулагдсан  сумын төвийг нүүлгэж байсан гэдэг. Ингээд хуучин уурхай хүн мал унах  аюултай эрсдэлтэй бүс болж, хаагдсан түүхтэй.

Харин 2018 оноос  Их хайрханы Гянтболдын хуучин уурхайг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Миндуотайди”ХХК гэх компани худалдан авч, сэргээн ашиглаж эхэлжээ. Ингэхдээ өнгөрсөн жил 100 гаруй хятад ажилчин ирж,  Баян-Өнжүүл сумын төвөөс 20 орчим километр зайд өндөр хүчдэлийн шугам татаж, хятад ажилчдын дөрвөн байр, олборлосон гянтболдоо татах, боловсруулах тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, нилээдгүй хөрөнгө мөнгө зарж бүтээн байгуулалт хийжээ. Гянтболд буюу вольфрам гэдэг нь маш үнэтэй ашигт малтмалд тооцогддог бөгөөд атомын зэвсэг, сансрын техник зэргийг бүтээхэд түгээмэл ашигладаг. Вольфрам манай орны цөөхөн хэдэн газарт л илэрцтэй байдгийн нэг нь Баян-Өнжүүл сумын Их хайрхан юм. Тус уурхайг 30 жилийн нөөцтэй гэж ярилцдаг бөгөөд "Ирэх 30 жил нөөцийг шавхахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байгаа нь сүүлийн 2 жилд хийсэн бүтээн байгуулалтаар нь нотлогдож байгаа” хэмээн нутгийн иргэд хэлж байлаа. Энэ жилийн тухайд коронавирусийн цар тахалын улмаас хил хаагдсан учир Хятад ажилчид нь ирж чадаагүй, ээлжийн  дөрвөн хамгаалагчаас өөр хүнгүй байдалтай байна. Гэхдээ хэзээ хил нээгдэнэ, тэр цагт ажилчид нь орж ирэхэд бэлэн гэнэ. Их хайрханы уурхайд орж үзсэн нутгийн иргэдийн яриагаар хөрсөн доогуураа хоёр км орчим урт ухагдсан түнэл байдаг бөгөөд хэрвээ ирэх 30 жилд хөрсөн доогуур нь нэвтлээд ухчихвал энэ нутаг бүхэлдээ сүйднэ гэж тэд халаглаж сууна.  

Баян-Өнжүүл сумын малчид  "Миндуотайди” гэх хятад компани гахайн толгой шатааж, бороо хур зогсоодог гэж нууцхан ярилцдаг болжээ. Учир нь тус компани энэ уурхайг авснаас хойш буюу 2018, 2019 оны зун энэ нутагт бороо хур огт ороогүй бөгөөд ган болж, малчид нутаг сэлгэн нүүжээ. "Сүүлийн жилүүдэд Их хайрханы ойр орчимд нутагладаг малчин байхгүй болсон. Харин энэ зун өнөөх хятадууд ирээгүй учраас бороо хуртай байна” хэмээн тус сумынхан ярилцаж байна. Уул уурхайн Хятад компаниуд ажлаа тасалдуулахгүй явуулахын тулд гахайн толгой шатаах дом хэрэглэн бороо зогсоодог гэх дам яриаг бодитоор нь харж, баталсан хүн ч байдаг байна.

Манай сурвалжлах баг Баян-Өнжүүл суманд очиход Засаг дарга нь эзгүй, Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга нь Улаанбаатар хот явсан, Байгаль орчны байцаагч нь чөлөөтэй гэсэн шалтгаанаар Их хайрханы Хятад уурхайн үйл ажиллагаа ямар шатандаа байгаа, хэдэн ажилчинтай, хичнээн жил олборлолт явуулах зөвшөөрөлтэй зэрэг холбогдох мэдээллийг өгөх өгөх албан тушаалтан нэгээхэн ч олдсонгүй. Харин нутгийн малчид л хаана, хэнд хандах учраа олохгүй, хятадууд битгий орж ирээсэй гэж залбирхаас өөр зүйл хийж чадахгүй сууж байна.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан

Боржигоны бор талыг Хятадын “Миндуотайди” компани цөлмөж эхэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өнөөдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани